
Хэрэглэх заавар
ХЛОРАМФЕНИКОЛ 500 МГ КАПСУЛТАЙ ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: ХЛОРАМФЕНИКОЛ 500 мг
Эмийн олон улсын нэр: ХЛОРАМФЕНИКОЛ
Эмийн хэлбэр: Капсул
Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг капсул нь 500 мг хлорамфеникол агуулна.
Туслах бодисууд: Натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат, тальк
Эмийн эмчилгээний бүлэг: Микробын эсрэг нөлөөлөх нийлэг бэлдмэл
Эм судлалын үйлдэл: Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Бактерийн рибосомын 50S субедиництэй холбогдон эсийн уургийн нийлэгжилтийг саатуулж бактеростатик нөлөө үзүүлнэ. Ихэнх грам эерэг, сөрөг бактерууд, рикетки, спирохет, зарим том вирус (трахом, пситтакоз, цавины лимфогрануломатозын үүсгэгч) зэрэгт нөлөөлнө. Хлорамфеникол нь пенициллин, стрептомицин, сульфаниламидуудад тэсвэртэй болсон бактеруудад сайн нөлөөлнө. Ердийн тунгаар бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг хориглон үржил өсөлтийг зогсооно. Хлорамфениколд нянгууд удаан дасна.
Хэрэглэх заалт: Балнад, иж балнад, цусан суулга, сальмонеллез, бруцеллёз, туляруми, менингит, риккетсиоз, цистит, пиелит, пиелонефрит болон бэлдмэлд хэт мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн бусад өвчнүүдийн үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Бэлдмэлийг насанд хүрэгсэд хоол идэхээс 30 минутын өмнө 500мг-аар, хүүхэд 250мг-аар хоногт 3 удаа ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсдийн хоногийн дээд тун 2 гр байна. Маш хүнд тохиолдолд (балнад, перитонит) хоногт 4гр хэрэглэх ба энэ үед бөөрний үйл ажиллагааг тогтмол хянаж байх шаардлагатай. Хоногийн тун 6-8 цагаар хувааж хэрэглэнэ. Хүүхдийн 1 удаагийн тун 3 хүртэлх настайд 10-15мг/кг, 3-8 настайд 0.15-0.2 гр, 8-аас дээш настайд 0.2-0.3 гр-аар хоногт 3 удаа байна. Хлорамфениколын ээлж эмчилгээ 7-10 өдөр үргэлжилнэ. Зохимж сайн гаж нөлөө ажиглагдахгүй бол эмчилгээг 2 долоо хоног хүртэл үргэлжлүүлж болно.
Анхааруулга: Амьсгалын замын өвчин, ангины үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Дотор муухайрах, бөөлжих, баас шингэрэх, ам хөөмийн салтс бүрхүүл цочрох, арьс үрэвсэх, туурах, шулуун гэдэсний амсар загатнах, ретикулоцитопени, гранулоцитопени, заримдаа эритроцитын тоо цөөрөх, хүнд тохиолдолд цус багадах зэрэг гаж нөлөө илэрч болно. Цусны талаас илэрч буй гаж нөлөө нь хлорамфеникол цус төлжилтийн системийг хордуулж байгаатай холбоотой бөгөөд их тунгаар хэрэглэхэд илэрнэ.
Хориглох заалт:, Бэлдмэлийг цус төлжилт дарангуйлагдсан үе, хлорамфениколд хэт мэдрэг хүмүүс, хайрст үлд, намарс, мөөгөнцөр зэрэг арьсны өвчнүүд, жирэмсэн үе, нярай хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Бусад эмтэй харилцан үйлчлэл: Бэлдмэлийг Циклосеринтэй хамт хэрэглэхэд сэтгэл хөөрөл ажиглагдана. Варфаринтай хэрэглэхэд варфарины цусны бүлэгнэлтийг саатуулах үйлчилгээ ихэснэ. Фенобарбиталтай хамт хэрэглэхэд цусанд хлорамфениколын хэмжээ буурна. Толбутамидтай хэрэглэхэд үйлчлэл нь ихэсдэг.
Савлалт: Хлорамфеникол 500 мг капсултай эмийг 10 ширхэгээр PVC/PTP блистерт савлаж, зориулалтын хайрцганд 30-60 блистерээр хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хадгалалт: 250С-аас дээшгүй нөхцөлд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,
20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс
Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883





































































































































































































































































































