Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ренни /жүржийн амттай/
Худалдааны нэр
Англи
Кальцийн карбонат + Магнийн карбонат
Үйлдвэрлэгч
Delpharm Gaillard
Гарал үүслийн улс
Франц
Тун хэмжээ
680мг+80мг
Эмийн хэлбэр
зажилдаг шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Ренни (Rennie)

Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар

Олон улсын худалдааны бус нэр :

Байхгүй

Худалдааны нэр:

Ренни

Эмийн хэлбэр:

Жүржийн амттай зажилдаг шахмал.

Дүрслэл:

Жүржийн үнэртэй, 2 талдаа <<RENNIE>> гэсэн сийлбэр бүхий хүнхэр гадаргуутай, цагаан буюу шаргал туяа бүхий цагаан өнгөтэй дөрвөлжин хэлбэртэй шахмал.

Эмийн эмчилгээний бүлэг:

Ходоодны хүчлийн саармагжуулах нийлмэл найрлагтай бусад бэлдмэл, АТХ код: А02АХ

Найрлага:

Үйлчлэгч бодис:

Кальцийн карбонат 680мг,

Магнийн карбонатын суурь 80мг.

Туслах бодис: сахароза, эрдэнэшишийн царцмагжуулалтын өмнөх цардуул, төмсний цардуул, тальк (Е954) жүржийн амт оруулагч тус тус агуулагдана.

Фармакологийн үйлдэл:

Фармакодинамик:

Бэлдмэл кальцийн ба магнийн карбонат зэрэг хродоодны хүчлийг саармагжуулдаг бэлдмэл агуулдаг.  Үйлдлийн зарчим нь үйлчлэгч бодис  нь системийн цусны урсгалд орохоос хамаарахгүйгээр хэсэг газар үйлчилдэг.

Кальцийн карбонат нь саармагжуулах үйлдэл үзүүлнэ. Уг үйлдэл нь мөн саармагжуулах үйлдэлтэй магнийн карбонаттай нэгдсэнээр хүчжинэ.

Фармакокинетик:

Ренни нь ходоодны шүүстэй харилцан үйлчилж уусамтгай кальцийн  болон магнийн  давс үүсгэнэ. Эдгээр нэгдлээс кальци ба магнийн шимэгдэх хэмжээ нь бэлдмэлийн тун болоод хувь хүний онцлогоос хамаарна.

Шимэгдэлтийн дээд хэмжээ нь кальци 10%, магни 15-20% тус тус байна.

Шимэгдсэн бага хэмжээний кальци болон магни нь эрүүл хүмүүсийн бөөрөөр гадагшилдаг. Бөөрний үйл ажиллагааны өөлчлөлтийн үед цусны сийвэн дэхь кальци ба магнийн концентраци нь ихсэж болно.

Гэдсэнд уусамтгай давснаас уусдаггүй нэгдэл үүсэх бөгөөд энэ нь өтгөнтэй ялгардаг.

Хэрэглэх заалт:

Бэлдмэлийг хүчиллэг сөргөө ба цээж хорсох үед хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд: нэг удаагийн тун нь 1-2  шахмал бөгөөд өвдөлтийн үед хоногт 4-8 шахмал хэрэглэнэ.

Шахмалыг амандаа бүрэн уустал нь байлгах буюу эсвэл зажилж болно.

Хүчтэй өвдөлтийн үед бэлдмэлийн тунг богино хугацаанд хоногт 12 хүртэл шахмал болгон ихэсгэж болно.

Бэлдмэлийг хэрэглэх үргэлжлэх хугацаа нь 10 өдрөөс хэтрэхгүй байна.

Гаж нөлөө:

Дархлалын системийн зүгээс: маш ховор харшлын урвал-тууралт, чонон хөрвөс, Кивинкийн хаван, анафилакси

Хоол боловсруулах замын зүгээс : дотор муухайрах,  бөөлжих, ходоод хямрах, суулгах .

Бодисын солилцоо ба тэжээлийн зүгээс: бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэснээс тун хэтрэлттэй холбоотой гипермагниеми, гиперкальциеми, шүлтшилийн шинж илэрч хоол боловсруулах замын зүгээс илрэх шинж тэмдгийг (дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах) болон булчингийн сульдлыг сэдрээж болно.

Араг яс-булчингийн систем холбогч эдийн зүгээс: булчингийн сульдал

Мэдрэлийн системийн зүгээс:  амт мэдрэхгүй болох , толгой өвдөх.

Бөөр ба шээс ялгаруулах системийн зүгээс: цусан дахь азотын хэмжээ ихсэх.

Сүүүлтийн хам шинжтэй холбоотой урвал: сульдал кальциноз.

Гаж нөлөө ялангуяа уг эм хэргэлэх зааварт тэмдэглэгдээгүй  гаж нөлөө илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандах шаардлагатай.

Цээрлэлт:

Реннийг нефрокальциноз, хүнд явцтай бөөрний дутагдал, цусан дахь кальцийн хэмжээ ихсэх, шээстэй кальци ихээр ялгарах , цусан дахь фосфатын хэмжээ багасгах, фруктоз зохидоггүй, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдал, сахароз изомальтазын дутагдал зэрэг удамшлын эмгэг, бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, булчин сульдал, гэдэсний түгжрэл зэргийн үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

Тун хэтэрсний улмаас  илрэх нөлөө:

Ихэвчлэн бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед бөөрний дутагдал, цусан дахь магни, кальцийн хэмжээ ихсэх, шүлтшил үүсэж  болно. Энэ тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож хангалттай хэмжээний шингэн хэрэглэнэ. Хүнд явцтай тун хэтрэлтийн үед ( сүү-шүлтийн хам шинж) эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Учир  нь усны тэнцвэрт байдлыг сэргээх нэсэлт арга хэмжээ шаардагдан болно.

Эмчилгээ нь шинж тэмдгийн байна.

Болгоомжлол !

Дараах шинж тэмдгээс нэг буюу хэд хэд нь илэрвэл эмчид хандахыг зөвлөнө.

Үүнд биеийн жин багасах , юм залгихад хүндрэлтэй болох, ходоод орчимд байнгын зовиур илрэх, эхлэээд хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах шинж илрэх буюу жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:  Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийг судалсан мэдээлэл байдаггүй.

Хадгалалт : 250С доош хэмд хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

 Хадгалах хугацаа: 3 жил савлалт дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэж болохгүй.

Эмийн хэлбэр, савлалт:

12 ширхэгээр хөнгөн цагаан  блистертэй гаргах ба  2  блистерийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлан гаргана.

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жоргүй олгоно.