Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бепантен
Худалдааны нэр
Англи
Декспантенол
Үйлдвэрлэгч
GP Grenzach Produktions GmbH
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
5%-30г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Бепантен®

 

Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар

 

 

 

Худалдааны нэр

Бепантен

 

Олон улсын худалдааны бус нэр

Декспантенол

 

Эмийн хэлбэр

Гадуур хэрэглэхэд зориулсан тосон түрхэц

 

Дүрслэл

Ланолины өвөрмөц үнэртэй, шаргал туяа бүхий цагаан өнгөтэй, нэг төрлийн тосон түрхэц.

 

Эмийн эмчилгээний бүлэг

Шарх ба шархлааны эмчилгээнд зориулсан бэлдмэл. Шарх эдгээх бэлдмэл.

АТХ код: D03AX03

 

Найрлага

1 тосон түрхэц-д

Үйлчлэгч бодис: декспантенол 50 мг.

Туслах бодис: цетилийн спирт, стеарилын спирт, зөгийн цагаан лав (Е901), зөөлөн цагаан парафин, миндалийн тос, шингэн парафин, ланолин (Е913), протегин Х, цэвэршүүлсэн ус.

 

Фармакологийн шинж

Декспантенол нь пантотены хүчлийн спиртэн аналог бэлдмэл бөгөөд биологийн идэвхээрээ адил байдаг. Декспантенол нь эсэд түргэн нэвтрэх ба пантотены хүчилд хувирч витамин В5-тай адил үйлдэл үзүүлдэг.

Пантотены хүчил болон түүний давс нь усанд уусдаг витамин бөгөөд ацетилкоэнзим А-ын бүрэлдэхүүнд ордог ба олон тооны бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс декспантенол нь арьс ба салст бүрхүүлийн нөхөн төлжилт болон үүсэлтэнд шаардлагатай пантотены хүчлийн бие махбод дахь ихэссэн хэрэгцээг хангадаг. Бэлдмэлийн ихэнх хэсэг нь бие махбодоос өөрчлөгдөөгүй хэлбэрээр өтгөн ба шээстэй ялгардаг.

 

Хэрэглэх заалт

Арьсны жижиг гэмтлийн үед эдгэрэх явцыг идэвхжүүлэх: хөнгөн хэлбэрийн түлэгдэлт ба зулгарал; туяа ба гэрлийн эмчилгээ буюу эсвэл хэт ягаан туяа эмчилгээний дүнд арьс цочрох; архаг явцтай шархлаа, цооролт, хошногоны шалбархай цууралт, арьс шилжүүлэн суулгах ба умайн хүзүүний улайлт; кортикостероид эмчилгээний үед хэрэглэнэ.

Хуурай болон хагарсан арьсанд арчилгаа үйлчилгээ хийх зорилгоор хэрэглэнэ.

Хөхүүл хүүхдийн нуралтын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.

Хөхний товч хагарах буюу эсвэл эмзэг хөндүүр болох эмгэгийн эмчилгээ, хөхүүл үед хөхний булчирхайн байнгын арчилгаанд тус тус хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга, тун

Гадуур хэрэглэнэ. Тосон түрхцийг хэрэгцээнээс хамаарч хоногт 1 буюу эсвэл хэд хэдэн удаа түрхэж хэрэглэнэ.

Хөхүүл эхийн хөхний булчирхайн арчилгаа: хөхүүлэх бүрийнхээ дараа хөхний товчинд түрхэнэ.

Хөхүүл хүүхдийн арчилгаа: живхийг солих бүрдээ түрхэж хэрэглэнэ.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц хэлбэрээс хамаарна.

 

Гаж нөлөө

Доор дурдсан гаж нөлөөг аяндаа мэдээлэгдсэн мэдээлэл дээр суурилсан. Гаж нөлөө бүрийн тохиолдлын давтамжийг нарийн тогтоох боломжгүй.

Дархлалын систем, арьс ба арьсан доорх эдийн зүгээс: ялангуяа арьсны харшлын урвал (хавьтлын дерматит, харшлын гаралтай дерматит, загатнаа, улайрал, намарс, тууралт, чонон хөрвөс, арьс цочрох, цэврүүт тууралт) илэрнэ.

 

Цээрлэлт

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

Декспантенол нь өндөр тунгаараа ч зохимж сайтай бөгөөд хоргүй гэж үздэг.

 

Болгоомжлол

Ланолин, стеарилын болон цетилийн спирт нь арьсны цочрол (жишээ нь хавьтлын дерматит) үүсгэж болно.

Бэлдмэлийг нүдэнд хүргэхээс зайлсхийнэ.

 

Эмийн харилцан үйлчлэл

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчилсэн тохиолдол тодорхойгүй.

Бусад харилцан үйлчлэл:

Бэлэг эрхтэн болон хошного орчмын шархны эмчилгээнд хэрэглэж байгаа тохиолдолд тосон түрхцэд агуулагдах туслах бодис нь латексэн бэлгэвчийг задалж бат бөх чанарыг нь багасган тэдгээрийн аюулгүй байдлыг багасгана.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн болон хөхүүл үед тосон түрхцийн хэрэглээг ямар нэгэн байдлаар хязгаарлахгүй.

 

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Нөлөөлөхгүй.

 

Хадгалалт

25 °С-аас доош хэмд хадгална.

Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

 

Хадгалах хугацаа

3 жил.

Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.

 

Эмийн хэлбэр, савлалт

3,5 г, 30 г, 100 г-р хөнгөн цагаан туб-д савлана. Тубыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт хийж гаргана.

 

Эмийн сангаас олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Фирмийн нэр/Үйлдвэрлэгчийн хаяг

Байер Консьюмер Кэр АГ,

Петер Мериан-Штрассе 84, 4052 Базель, Швейцарь

 

ГП Гренцах Продукционс ГмбХ,

Эмиль-Барелл-Штрассе 7, D-79639 Гренцах-Вилен, Германия