Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Метронидазол 250
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
Incepta Pharmaceuticals Limited
Гарал үүслийн улс
Бангладеш
Тун хэмжээ
250мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

МЕТРОНИДА30Л, Metronidazole

Метронидазол

Эмийн хэлбэр, найрлага:

Метронидазол 250: Хальсан бүрхүүлт шахмал бүрд 250мг Метронидазол

ВР агуулагдана. Метронидазол судас тариа:  100мл ариун уусмалд 500мг Метронидазол ВР агуулагдана.

Үйлдэл:

Метронидазол нь бактерийн болон бүдүүлэг биетний эсрэг нөлөөт бэлдмэл. Метронидазол нь эмнэл зүйн ач холбогдол бүхий дараах нянгийн эсрэг маш идэвхитэй нөлөөлдөг. Үүнд: protozoa-Trichiomonas vaginalis, Giardia lamblia & Entamoeba histolytica болон агаагүйтэн бактерууд - bacteroides fragilis болон түүний омгууд, Fusobacterium, Clostridium, peptococcus, peptostreptococcus, Gardnella vaginalis болон Campylobacter spp., зэрэг болно. Метронидазол нь цусанд нэвтэрч цусны эргэлтэнд байх нийт тунгийн 20%-с бага хэсэг нь сийвэнгийн уурагтай холбогдоно. Метронидазол биеийн ихэнх эд болон шингэнд сайтар тархана. Элэг бол түүний хувирах гол эрхтэн болно. Ууж хэрэглэсний дараа метронидазолын өрчлөгдөөгүй хэсэг болон хэд хэдэн метаболитууд нь шээсээр янз бүрийн хэмжээгээр ялгардаг.

Хэрэглэх заалт:

Бэлдмэлийг ууж хэрэглэх(шахмал ба суспенз) заалт:

  • Эрэгтэй болон эмэгтэйн шээс бэлгийн замын трихомониаз,
  • Гэдэсний болон гэдэсний бус хэлбэрийн амёбиаз,
  • Гиардиаз,
  • Агааргүйтэн бактерийн халдварууд,
  • Өвөрмөц бус үүсгэгчтэй вагинит,
  • Агааргүйтэн халдвараар үүсгэгдсэн хөлийн шархлаа болон даралттай хэсгийн цооролтот шархлаа,
  • Цочмог шархлаат гингивит,
  • Агааргүйтэн бактериар үүсгэгдсэн амьсгалын замын халдварууд Метронидазолыг пенициллин G-тэй хавсруулан хэрэглэхэд үр дүнтэй байдаг,
  • Helicobacter Pylori-ийн халдвар.

 

Бэлдмэлийг судсанд дуслаар тарьж хэрэглэх заалт:

  • Эмийг ууж хэрэглэх боломжгүй хүнд хэлбэрийн агааргүйтэн халдвар,
  • Агааргүйтэн халдварын эмчилгээ яаралтай шаардагдсан нөхцөлүүд,
  • Агааргүйтэн нянгаар бохирдсон байх боломжтой мэс заслын халдвараас урьдчлан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

   • Судсанд дуслаар тарьж хэрэглэх: Метронидазолыг ойролцоогоор
5мл/минутын хурдтайгаар судсанд дуслаар тарина. Бололцооны хирээр
аль болох хурдан ууж хэрэглэх аргад шилжүүлнэ. Ихэнх өвчтөн 7
хоногийн эмчилгээ хангалттай байх ба цаашид үргэлжлүүлэх эсэхийг эмч
шийдвэрлэнэ.

 

Бактерийн халдваруудын үед: Насанд хүрэгсдэд: 500мг(100мл) тунгаар 8 цагаар, 12-оос доош настай хүүхдэд: 7.5мг/кг(1.5мл/кг) тунгаар 8 цагаар хэрэглэнэ.

 

Мэс заслын өмнө болон мэс заслын үед: Насанд хүрэгсдэд: 500мг(100мл) тунгаар мэс заслын өмнөхөн хэрэглээд 8 цагаар давтан хэрэглэнэ, 12-оос доош настай хүүхдэд: 7.5мг/кг(1.5мл/кг) тунгаар 8 цагаар хэрэглэнэ.

 

 

 

 

•    Ууж хэрэглэх тун ба аргачлал:

 

Заалт

хугацаа

Насанд хүрэгсэд

ба 10-с дээш

настай хүүхэд

7-10 настай хүүхэд

3-7 настай хүүхэд

1-3 настай хүүхэд

Шээс бэлгийн замын

трихомониаз (дахин

халдвар     авч болзошгүй тул гэр        бүлийг хосоор        нь адил        ээлж эмчилгээ хийнэ.)

7

200мг, өдөрт 3 удаа

100мг, өдөрт Зудаа

100мг, өдөрт 2удаа

50мг, өдөрт 3 удаа

2

өглөө 800мг, орой 1200мг

 

 

 

1

2.0гр, өдөрт 1 удаа

 

 

 

Өвөрмөц   бус вагинит

7

400мг, өдөрт 2 удаа

 

 

 

1

2.0гр зөвхөн 1 удаа

 

 

 

Амёбиаз

 

 

 

 

 

а.         Мэдрэг нянгаар үүсгэгдсэн гэдэсний инвазив өвчин

5

800мг, өдөрт 3 удаа

400мг, өдөрт 3 удаа

200мг, өдөрт 4 удаа

200мг, өдөрт 3 удаа

б.         Мэдрэг

нянгаар

үүсгэгдсэн

гэдэсний

өвчнүүд

болон амёбын

архаг гепатит

5-10

400мг, өдөрт 3 удаа

200мг, өдөрт Зудаа

100мг, өдөрт 4удаа

100мг, өдөрт 3 удаа

в.            Шинж

тэмдэггүй

киста

5-10

400-800мг, өдөрт Зудаа

200-400мг, өдерт 3 удаа

10-200мг, өдөрт 4 удаа

100-200мг, өдөрт 3 удаа

Гиардиаз

3

2.0гр, өдерт 1 удаа

1.0 гр, өдерт 1 удаа

600-800мг, өдөрт 1 удаа

500мг, өдөрт 1 удаа

Цочмог

шархлаат

гингивит

3

200-250мг, едөрт Зудаа

100мг, өдөрт 3 удаа

100мг, өдөрт 2удаа

50мг, өдөрт 3 удаа

Амны хөндийн

цочмог

халдварууд

3-7

200мг, өдөрт 3 удаа

100мг, өдөрт Зудаа

100мг, өдөрт 2удаа

50мг, өдөрт 3 удаа

Агааргүйтэн халдварууд

7 буюу 10

800мг-р эхлээд

цаашид 400мг,

өдөрт 3 удаа

7.5мг/кг, өдөрт 3 удаа

7.5мг/кг, өдөрт 3 удаа

7.5мг/кг, өдөрт 3 удаа

Хөлний болон даралтын цооролт шархлаа

7

400мг, өдөрт 3 удаа

 

 

 

Аарцгийн үрэвсэлт өвчнүүд

14

400мг, едөрт 3 удаа

 

 

 

Мэс     заслын сэргийлэлт

400-500мг-р мэс заслаас 2

цагийн емне, 400-500мг-р 8

цагаар 3 удаа давтан

хэрэглэнэ

7.5мг/кг-р мэс заслаас 2 цагийн өмнө, 400-500мг-р 8 цагаар 3 удаа давтан хэрэглэнэ

 

Гаж нөлөө:

Ихэнхдээ тунгийн хамааралтай гаж нөлөө илэрдэг. Метронидазолыг хэрэглэх үед ходоод гэдэс хямрах, дотор муухайрах, хэл өнгөртөх, ам хатах болон металл буюу гашуун амт амтагдах, толгой өдөх зэрэг гаж нөлөө илэрдэг. Мөн арьсаар туурч загатнах, нүүр улайх, толгой эргэх, сэтгэл гутрах, зүүдлэх, нойрмоглох, шээс өөрчлөгдөн өнгө нь бараантах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Болгоомжлол:

Метронидазолыг дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд: цус багадалт буюу цусны эмгэгүүд, элэгний өвчин, мэдрэлийн системийн өвчин, таталт болон зүрхний үйл ажиллагааны дутмагшил зэрэг болно. 10 хоногоос удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэж байгаа үед цусны шинжилгээ хийж хянах шаардлагатай.

Цээрлэлт:

Метронидазолыг түүнд болон нитроимидазолын уламжлалын эмэнд хэт мэдрэгшсэн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй. Цусны эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд метронидазолыг хэрэглэхгүй, учир нь түүнийг хэрэглэж байх явцад хааяа лейкопени үүсч байсан болно.

Эмийн харилцан нөлөөлөл:

Бусад эмүүдтэй дараах харилцан нөлөөлөлтэй.

  1. Алкохольтой хамт хэрэглэхэд хүнд хэлбэрийн  сэтгэцийн  өөрчлөлт үүсгэнэ,
  2. Метронидазол нь варфарины антикоагулянт нөлөөг ихэсгэнэ,
  3. Метронидазол нь фенитоин болон литийн ялгаралтыг саатуулна,
  4. Метронидазолыг  алкохольтой  хамт  хэрэглэхэд  дисульфирам   төст урвал үүсдэг,
  5. Фенобарбиталтай хамт хэрэглэвэл Метронидазолын идэвхи буурдаг.

Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх:

Метронидазолыг жирэмсэн үед хэрэглэхгүй. Ялангуяа жирэмсний эхний 3 сард огт хэрэглэж болохгүй. Метронидазол хөхний сүүгээр ялгарна. Метронидазолын хавдар үүсгэх болон мутац үүсгэх нөлөө түүнийг хэрэглэснээс хойш 12-24 цагийн туршид сүүнд хадгалагдсаар байдаг.

Савлалт:

Метронидазол 250: Хавтгайдаа 10 шахмал, хайрцагтаа 10 блистертэй

савлагдана. Метронидазол судас тариа:  100мл дуслаар тарих ариун уусмалаар савлагдана.

 

 Үйлдвэрлэгч:

Incepta Pharmaceuticals Ltd. Dhaka, Bangladesh. ©Registered Trademark.