
Хэрэглэх заавар
НЕО МИКСАГРИП
NEO MIXAGRIP
Найрлага:
Нэг шахмалд агуулагдах хэмжээ :
Парацетамол.............................................................500мг
Фенилэфрин гидрохлорид........................................10мг
Хлорфенирамин малает...........................................2мг
Эм судлалын үйлдэл:
Нео Миксагрип нь 3-н найрлагатай. Парацетамол нь өвдөлт намдаах ба халуун бууруулах үйлдэлтэй. фенилэфрин гидрохлорид нь хамар нусгайрах, хамар битүүрэлийг арилгана.Хлорфенирамин малеат нь гистамины эсрэг нөлөөлөх тул найтаалгахыг багасгах, томуугаас шалтгаалан хамрын шүүрэл ихсэхийг намдаана.
Хэрэглэх заалт :
Нео Миксагрип нь томуугийн төрөл бүрийн шинж тэмдгүүдийг намдаахад зориулсан ханиадны эм бөгөөд жишээлбэл найтаалгах, хамар улайх, салстын үрэвсэл, хамар битүүрэх, хамарнаас нус гоожих, булчингийн өвдөлт, толгой өвдөх/ толгой эргэх,халуунрах/-д хэрэглэнэ.
Хориглох заалт :
Бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай, цусны даралт ихсэх өвчин, нүдний даралт ихсэх өвчин, чихрийн шижин, гуурсан хоолойн багтраа,зүрхний өвчин болон бамбай булчирхайн өвчнүүдийн үед хэрэглэхгүй.
Анхааруулга:
Энэ эмийг хэрэглэж байх үед машин жолоодох эсвэл машин техниктэй харьцахыг зөвлөхгүй. Эмч жор бичээгүй бол жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд, 6-аас доош насны хүүхдэд зөвлөхгүй. Хэрэв зүрх дэлсэх эсвэл толгой эргэх, нойргүйдэх тохиолдолд эмийг хэрэглэхийг зогсооно. 3 хоногийн дараа ханиад ба халуурах шинж арилахгүй бол нэн даруй эмчид хандах нь зүйтэй.
Гаж нөлөө:
Ам хатах, нойрмоглох, дотор муухайрах бөөлжих удаан хугацааны эмчилгээ ба өндөр тунгаар хэрэглэхэд элэг гэмтээх шалтгаан нь болдог
Хэрэглэх арга, тун хэмжээ:
Насанд хүрэгсэд:1-2 шахмалаар өдөрт 3-4 удаа ууна.
Хүүхэд: 6-12 насны хүүхэд 1/2 шахмалаар өдөрт 3удаа эсвэл эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Савлалт :
Хөнгөн цагаан блистерт 4 ширхэгээр дугтуйнд савлагдсан.
Үйлдвэрлэгч : PT. Dankos Farma, Indonesia












































