Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Дексалгин
Худалдааны нэр
Англи
Декскетопрофен
Үйлдвэрлэгч
Nobel Ilac Sanayii Ve Ticaret A.S Turkey
Гарал үүслийн улс
БНТУ
Тун хэмжээ
25мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Хэрэглэгчдэд зориулсан эмийн заавар.

 

ДЕКСАЛГИН 25 мг бүрхүүлтэй шахмал

Декскетопрофен

 

·         Энэ  бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмийн зааврыг анхааралтай уншина уу!

·         Дараа дахин  унших шаардлага гарч болзошгүй тул Та эмийн зааврыг хаялгүй хадгална уу.

·         Хэрэв Та энэ эмийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  эмчлэгч эмч болон эм зүйчид хандана  уу.

·         Хэрэв  зайлшгүй шаардлагатай гэж үзвэл эмнэлгийн мэргэжилтэнтэй зөвлөлдөөрэй. Энэ талаар 4-р хэсгээс харна уу.

Энэхүү зааварт:

1.    ДЕКСАЛГИН гэж юу вэ? Юунд хэрэглэгддэг вэ?

2.    ДЕКСАЛГИН -ыг хэрэглэхийн өмнө

3.    ДЕКСАЛГИН -ыг хэрхэн хэрэглэх вэ?

4.    Илэрч болох сөрөг нөлөө

5.    ДЕКСАЛГИН -ыг хэрхэн хадгалах вэ?

6.    ДЕКСАЛГИН-ы найрлага ба бусад мэдээлэл

1. ДЕКСАЛГИН гэж юу вэ? Юунд хэрэглэгддэг вэ?

ДЕКСАЛГИН бол стероид бус үрэвслийн эсрэг эм (NSAIDs) гэж нэрлэгддэг эмийн бүлгийн өвдөлт намдаагч эм юм. Энэ нь булчингийн өвдөлт, сарын тэмдэг өвдөлттэй ирэх (дисменоррой), шүдний өвдөлт гэх мэт хөнгөн, дунд зэргийн өвдөлтийг эмчлэхэд хэрэглэгддэг.

ДЕКСАЛГИН – ыг дараах тохиолдолд хэрэглэхийг зөвлөхгүй

·         Хэрэв та декскетопрофен эсвэл энэ эмийн бусад найрлагад харшилтай бол ( 6-р хэсэгт үзнэ үү)

·         Хэрэв та ацетилсалицилын хүчил эсвэл бусад стероид бус үрэвслийн эсрэг эмэнд харшилтай бол

·         Хэрэв та астма өвчтэй, харшлын  цочмог ринит ( богино хугацаанд үүсэх хамар доторх салст бүрхэвчийн үрэвсэл ), хамрын полип (харшлын улмаас үүсэх хамрын битүүрэл ), чонон хөрвөс (арьсны тууралт), ангиодема (ацетилсалицилын хүчил эсвэл бусад стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний дараа нүүр хавдах, нүд, уруул, хэл, амьсгалын замын хямрал) эсвэл цээж хэржигнэх;

·         Хэрэв та кетопрофен (стероид бус үрэвслийн эсрэг эм) эсвэл фибрат (цусан дахь өөх тосны түвшинг бууруулахад хэрэглэдэг эм) ууж байхдаа фотоаллергиний болон фототоксик урвалаар (нарны гэрэлд арьс улайх ба / эсвэл цэврүүтэх тодорхой хэлбэр) өвдсөн бол

·         Хэрэв та ходоод гэдэсний шархтай, цус алдалттай эсвэл урьд нь ходоод, гэдэсний цус алдалт, шархлаа, цооролтоос болж шаналж байсан бол

·         Хэрэв та хоол боловсруулах эрхтэний хямралын архаг шинж тэмдэг  (жишээлбэл, хоол боловсруулах эрхтний хямрал, хоол шингэхгүй, ходоодны шарх) байгаа бол

·         Хэрэв та өмнө нь өвдөлт намдаах зорилгоор хэрэглэсэн стероид бус үрэвслийн эсрэг эм (NSAID) хэрэглэснээс болж ходоод, гэдэсний цус алдалт, цооролт өвчнөөр шаналж байсан бол;

• Хэрэв та 12 нугалаа гэдэсний архаг үрэвсэлтэй бол (Кроны өвчинтэй эсвэл шархлаат гэдэснийд дүүрэнгэ);

• Хэрэв та зүрхний архаг дутагдалтай, дунд, цочмог хэлбэрийн бөөрний өвчин элэгний ноцтой асуудал байгаа бол;

• Хэрэв танд цус алдалт эсвэл цусны бүлэгнэлтийн эмгэг байгаа бол;

• Хэрэв та бөөлжиж, гүйлгэж, шингэний хангалтгүй хэрэглээнээс болж их хэмжээний шингэн алдсан бол (биеийн шингэн их хэмжээгээр алдсан);

• Хэрэв та жирэмсний гурав дахь сард байгаа бол эсвэл хүүхдээ хөхөөр хоололдог бол

     Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ

ДЕКСАЛГИН уухаасаа өмнө эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

·         Хэрэв та харшлын өвчнөөр шаналж байгаа, эсвэл өмнө нь харшлын асуудалтай байсан бол

·         Хэрэв танд элэг, бөөр, зүрхний асуудал ( цусны даралт ихсэх эсвэл зүрхний дутагдал ) байгаа бол, мөн хаван эсвэл өмнө нь эдгээр бэрхшээлээс болж шаналж байсан бол;

·         Хэрэв та шээс хөөх эм ууж байгаа эсвэл хэт их шингэн алдсанаас ( хэт их шээх, гүйлгэх, бөөлжих) болж цус багадалттай байвал

·         Хэрэв та зүрх судасны эмгэгтэй, өмнө нь цус харвасан эсвэл эдгээр өвчнөөр өвчлөх магадлалтай гэж бодож байгаа бол ( цусны даралт ихсэх, чихрийн шижин, холестерин ихтэй эсвэл тамхичин гэх мэт) эмчилгээгээ эмч, эм зүйчтэйгээ ярилцах хэрэгтэй; ДЕКСАЛГИН эм нь зүрхний шигдээс ("миокардийн шигдээс") эсвэл цус харвах эрсдэлийг бага зэрэг нэмэгдүүлдэг. Өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэх  нь дээрх  эрсдэл нэмэгдэх магадлалтай. Зөвлөмж болгож буй тун буюу эмчилгээний хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

·         Хэрэв та өндөр настай бол танд гаж нөлөөн илрэх магадлал илүү.  (4-р хэсгийг үзнэ үү). Хэрэв танд эдгээр заалтууд байвал эмчтэйгээ яаралтай зөвлөлдөх хэрэгтэй

·         Хэрэв та үр тогтолтын асуудалтай бол ( ДЕКСАЛГИН нь таны үр тогтолтыг алдагдуулж болзошгүй тул жирэмслэхээр төлөвлөж байгаа эсвэл үргүйдлийн шинжилгээ хийлгэж байгаа ) уг эмийг хэрэглэхийг зөвлөхгүй.

·         Хэрэв та цусны эргэлтийн алдагдалтай эсвэл цусны эс үүсэх эмгэгээс болж зовж шаналж байвал

·          Хэрэв та системийн чонон яр, эсвэл холбогч эдийн холимог өвчинтэй бол ( холбогч эдэд нөлөөлдөг дархлааны тогтолцооны эмгэгүүд )

·         Хэрэв та өмнө нь гэдэсний архаг үрэвсэлт өвчнөөр шаналж байсан бол ( шархлаат колит, Crohn's өвчин )

·         Хэрэв та өмнө нь хоол боловсруулах замын бусад өвчнөөр шаналж байсан эсвэл одоо өвдөж байгаа бол

·         Хэрэв та салхин цэцэг өвчтэй байгаа бол стероид бус үрэвслийн эсрэг эм  халдварыг улам даамжруулж болзошгүй

·         Хэрэв та пепсины шарх, цус алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг бусад эм ууж байгаа бол, жишээ нь: ууж хэрэглэх стероидууд, зарим антидепрессантууд ( SSRI төрлийн эмүүд, өөрөөр хэлбэл сонгомолоор серотониныг дарангуйлагчид ), аспирин, варфарин гэх мэт цусны өтгөрөлтөөс урьдчилан сэргийлэх эмүүд. Ийм тохиолдолд ДЕКСАЛГИН уухаасаа өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй ба эмч танд ходоодоо хамгаалах нэмэлт эм уухыг зөвлөж  болно ( жишээлбэл мизопростол эсвэл ходоодны хүчил бууруулах эм).

·         Хэрэв та архаг ринит, архаг синусит хавсарсан астматай бол, хамрын полипозтой хавсарч өвчилдөг тул ацетилсалицилын хүчил ба стероид бус үрэвслийн эсрэг эмнээс  харшил өгөх эрсдэл бусад хүнээс илүү өндөр байдаг. Ацетилсалицилын хүчил ба стероид бус үрэвслийн эсрэг эмнээс харшилтай өвчтөнүүдэд энэ эмийг хэрэглэх нь астма эсвэл бронхоспазм үүсгэдэг магадлал илүү өндөр.

Хүүхэд, өсвөр насныханд

ДЕКСАЛГИН-ыг хүүхэд, өсвөр насныханд хэрэглэх хангалттай судалгаа байхгүй. Тиймээс аюулгүй байдал, үр нөлөө нь тогтоогдоогүй тул бүтээгдэхүүнийг хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхийг зөвлөдөггүй.

     ДЕКСАЛГИН ба бусад эм

Өөр эм ууж байгаа, саяхан уусан эсвэл уухаар төлөвлөж байгаа бол эмч, эм зүйчдээ хандана уу. Зарим эмийг ДЕКСАЛГИН-тай хамт ууж болохгүй, заримыг нь хамт уухад тунг нь өөрчлөх шаардлагатай байж болно.

     Хамт нэг дор хэрэглэж болохгүй хослолууд

·         Ацетилсалицилийн хүчил (аспирин), кортикостероид эсвэл бусад үрэвслийн эсрэг эмүүд

·         Варфарин, гепарин буюу цус өтгөрөлтөөс урьдчилан сэргийлэх  бусад эм

·          Литий - сэтгэцийн зарим эмгэгийг эмчлэхэд ашигладаг

·         Метотрексат ( хорт хавдрын эсрэг эм эсвэл дархлаа дарангуйлагч ), долоо хоногт 15 мг өндөр тунгаар хэрэглэдэг

·         Эпилепсийн үед хэрэглэдэг гидантоин ба фенитоин

·         Сульфаметоксазол, бактерийн халдварын үед хэрэглэдэг

Болгоомжтой хэрэглэх шаардлагатай хослолууд

·         Цусны даралт ихсэх, зүрхний өвчинд хэрэглэдэг ACE ингибитор, шээс хөөх эм, ангиотензин II антагонистууд

·         Зидовудин, вирусийн халдварыг эмчлэхэд ашигладаг

·         Аминогликозидын антибиотик, бактерийн халдварыг эмчлэхэд ашигладаг

·         Чихрийн шижин өвчний үед хэрэглэдэг сульфонилмочевин ( хлорпропамид ба глибенкламид)

·         Метотрексат 7 хоногт 15 мг-аас бага тунгаар хэрэглэдэг

·         Бактерийн халдварын үед хэрэглэдэг хинолон антибиотик ( ципрофлоксацин, левофлоксацин)

·          Дархлааны эрхтэн тогтолцооны эмгэгийг  эмчлэх, эрхтэн шилжүүлэн суулгахад хэрэглэдэг циклоспорин буюу такролимус

·         Стрептокиназа ба бусад тромболитик буюу фибринолитик эмүүд, өөрөөр хэлбэл цусны өтгөрөлтийг задлахад хэрэглэдэг эмүүд

·         Пробенецид, тулай өвчний үед хэрэглэдэг

·         Дигоксин зүрхний архаг дутагдлыг эмчлэхэд хэрэглэдэг

·         Мифепристон, үр хөндөлт хийхэд хэрэглэдэг эм (жирэмслэлтийг зогсооход)

·         Сонгомол серотонин дарангуйлагч, (SSRI) төрлийн дарангуйлагч антидепрессантууд

·         Тромбоцитын бөөгнөрлийг бууруулж

·         Цусны даралт ихсэх, зүрх судасны өвчинд хэрэглэдэг бета-хориглогч

·         Тенофовир, деферасерокс, пеметрексед

Хэрэв та ДЕКСАЛГИН-тай хамт бусад эмийг уухдаа эргэлзэж байвал эмчид эсвэл эм зүйчдээ хандаарай.

     ДЕКСАЛГИН - ыг хоол, ундтай хамт хэрэглэх

Дексалгиний шахмалыг хангалттай хэмжээний усаар даруулж ууна. Ходоод гэдсэнд сөрөг нөлөө үзүүлэх гаж нөлөөг бууруулах үүднээс шахмалыг хооллох үед ба хоолны дараа хэрэглэнэ. Гэвч цочмог хурц өвдөлттэй үед шахмалыг өлөн элгэн дээрээ ууна, өөрөөр хэлбэл хоол идэхээс дор хаяж 30 минутын өмнө эм уух нь бага зэрэг хурдан үйлчилэхэд тусалдаг.

Жирэмсэн, хөхүүл ба үр тогтох үед

·         Жирэмсний сүүлийн гурван сард эсвэл хөхүүл үед хэрэглэж болохгүй.

·         Хэрэв та жирэмсэн, жирэмсэн байж магадгүй эсвэл хүүхэдтэй болох гэж төлөвлөж байгаа бол энэ эмийг уухаасаа өмнө эмчлэгч эмч, эм зүйчээсээ зөвлөгөө аваарай, учир нь ДЕКСАЛГИН нь танд тохирохгүй байж магадгүй юм. Жирэмсний аль ч үед эмчилгээг зөвхөн эмчийн зааврын дагуу хийх ёстой.

·         Үргүйдлийг судлах явцад ДЕКСАЛГИН хэрэглэхийг зөвлөдөггүй.

·         Эмэгтэйчүүдийн үр тогтолтонд сөрөг нөлөөлж болзошгүй нөлөөллийн талаар "Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ" гэсэн 2-р хэсгээс үзнэ үү.

Машин жолоодох, ашиглах үед

ДЕКСАЛГИН хэрэглэхэд, эмчилгээний гаж нөлөө болох толгой эргэх эсвэл нойрмоглох магадлалтай тул машин, механизм жолоодоход тань бага зэрэг нөлөөлж болзошгүй юм. Хэрэв та ийм үр нөлөөг анзаарсан бол шинж тэмдгүүд арилах хүртэл машин, механизм жолоодож болохгүй.

3. ДЕКСАЛГИНИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

·         Энэ эмийг үргэлж эмчлэгч эмч ба эм зүйчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ. Танд зөвлөсөн ДЕКСАЛГИН-ы тун нь таны өвдөлтийн хэлбэр, хүндийн хөнгөний зэрэг, үргэлжлэх хугацаанаас хамаарна. Өдөрт хэдэн шахмал уух, хэр удаан уух ёстойг эмч танд хэлж өгнө. Зөвлөмж болгодог тун нь 8 цаг тутамд 1 шахмал (25 мг) буюу хоногт 3 шамхалаас (75 мг) хэтрүүлэн хэрэглэхгүй байх ёстой.

·         Хэрэв та ахимаг настай эсвэл бөөр, элэгний өвчтэй бол өдөрт 2 шахмал (50 мг) -аас ихгүй тунгаар эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Хэрэв ДЕКСАЛГИН  нь ахимаг настай хүмүүст зохиж байвал, зөвлөж буй дээрх тунг дараа ердийн хэрэглэх тунгаар буюу 75 мг хүртэл нэмэгдүүлэх боломжтой.

·         Хэрэв таны өвдөлт хүчтэй бөгөөд танд түргэн тусламж хэрэгтэй бол шахмалыг өлөн элгэн дээрээ ууж болно ( хоол идэхээс дор хаяж 30 минутын өмнө ), ингэснээр илүү хурдан шингэх болно  (2-р хэсгийг "ДЕКСАЛГИН-ийг хоол, ундаатай хамт уух" хэсгийг үзнэ үү ).

Хүүхэд, өсвөр насныханд

Дексалгинийг хүүхэд, өсвөр насныханд (18 нас хүрээгүй) хэрэглэхгүй. ДЕКСАЛГИН-ыг хэрэглэх ёстой тунгаас илүү хэмжээгээр хэрэглэсэн бол

Хэрэв эмээ хэт их тунгаар хэрэглэсэн бол эмч, эм зүйчдээ яаралтай мэдэгдэх эсвэл хамгийн ойрын эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандах хэрэгтэй. Энэхүү эмийн савалгаа ба зааврыг авч явахаа мартаж болохгүй.

ДЕКСАЛГИН уухаа мартсан бол

Мартагдсан шахмалыг нөхөхийн тулд нэг дор давхарлаж ууж болохгүй. Тогтмол хэрэглэдэг дараагийн тунг яг цагтаа ("ДЕКСАЛГИН-ыг хэрхэн хэрэглэх вэ?" гэсэн 3-р хэсгийн дагуу) ууна . Хэрэв танд энэ бүтээгдэхүүний хэрэглээний талаар өөр асуулт байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууна уу.

4. ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ

Бусад бүх эмүүдийн нэгэн адил ДЕКСАЛГИН нь гаж нөлөө үзүүлдэг боловч бүх хүнд харилцан адилгүй байна. Илэрч болзошгүй гаж нөлөөг тэдгээрийн гарах магадлалыг харгалзан доор жагсаав.

·         Нийтлэг гаж нөлөө: 10 хүн тутмын 1 илэрч болзошгүй

Дотор муухайрах, бөөлжих, ихэвчлэн хэвлийн дээд хэсгээр өвдөх, гүйлгэх, хоол боловсруулах явц удаашрах (диспепси), шингэц муудах.

·         Нийтлэг бус гаж нөлөө: 100 хүн тутмын 1 илэрч болзошгүй

Ээрэх мэдрэмж (толгой эргэх), толгой эргэх, нойр хүрэх, нойргүйдэх, сандрах, толгой өвдөх, зүрх дэлсэх, ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл (гастрит), өтгөн хатах, ам хуурайших, гэдэс дүүрэх, арьсны тууралт, ядрах, өвдөх, халуурах, чичрэх, бие тавгүйрхэх (бие сульдах).

·         Ховор гаж нөлөө: 1000 хүн тутмын 1 нь нөлөөлж болзошгүй

Пепсины буюу нойр булчирхайн үрэвсэл, ходоодны шарх, шархлаа, цоорох, цус алдах ( цустай эсвэл хар өнгөтэй өтгөн ), ухаан алдах, цусны даралт ихсэх, амьсгал дутагдах, салстын хаван үүсэх, хавагнах ( шагай ), залгиурын хаван, хоолны дуршил буурах, хэвийн бус мэдрэмж, загатнах, тууралт гарах, батга гарах, хөлрөх, нуруу өвдөх, хавагнах, сарын тэмдгийн эмгэг, түрүү булчирхайн асуудал, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт (цусны шинжилгээ), элэгний эсийн гэмтэл (гепатит), бөөрний хурц дутагдал.

·         Маш ховор гаж нөлөө: 10,000 хүн тутмын 1 нь нөлөөлж болзошгүй

Анафилаксийн урвал (хэт мэдрэмтгий урвал уналтад хүргэж болзошгүй), арьс, ам, нүд, бэлэг эрхэтэний нээлттэй шарх үүсэх (Стивенс Жонсон ба Лайеллын хам шинж), нүүр, уруул, залгиур хавагнах (ангиоэдема), залгиурын судас нарийссанаас болж амьсгаадах, амьсгалын зам боогдох (бронхоспазм), амьсгал давчдах, зүрхний цохилт түргэсэх, цусны даралт буурах, нойр булчирхайн үрэвсэл, нүдний хараа муудах, чих дүнгэнэх (чих шуугих), арьс мэдрэмтгий болох , гэрэлд мэдрэмтгий болох, загатнах, бөөрний үйл ажиллагааны алдагдал, цусны цагаан эсийн тоо буурах (нейтропени), цусан дахь ялтас ялимгүй буурах (тромбоцитопени). Хэрэв эмчилгээний явцад хоол боловсруулах замын ямар нэгэн гаж нөлөө илэрвэл ( ходоод өвдөх, шарх, цус алдалт) эмчлэгч эмчид яаралтай мэдэгдээрэй. Ялангуяа та ахимаг настай бол. Арьсан дээр тууралт гарах, амны хөндий, бэлэг эрхтэн дотор ямар нэгэн гэмтэл, харшлын шинж тэмдэг илэрвэл ДЕКСАЛГИН-ыг хэрэглээг зогсооно. ДЕКСАЛГИН болон бусад стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний явцад шингэн хуримтлагдах, хавагнах (ялангуяа шагай, хөлөнд), цусны даралт ихсэх, зүрхний дутагдал илэрч болно. Холбогч эдэд нөлөөлдөг дархалааны тогтолцооны эмгэгтэй (системийн чонон яр буюу холимог холбогч эдийн өвчин) өвчтөнд үрэвслийн эсрэг эмүүд халуурах, толгой өвдөх, хүзүү хөших зэрэг нь ховор тохиолддог ба ходоод гэдсийн талын гаж нөлөө илүү илэрнэ. Дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, гэдэс дүүрэх, өтгөн хатах, диспепси, хэвлийгээр өвдөх, мелаена, гематемезис, шархлаат стоматит, колит, Crohn-ийн өвчин хүндэрсэн гэж мэдэгдсэн тохиолдлууд байсан. Ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл (гастрит) бага ажиглагддаг байна. Бусад стероид бус үрэвслийн эсрэг эмүүдийн нэгэн адил гематологийн урвал (пурпура, апластик ба гемолитик цус багадалт, ховор тохиолдолд агранулоцитоз ба медулляр гипоплази) илэрч болно.

5. ДЕКСАЛГИНЫГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

Энэ эмийг хүүхдээс хол газар хадгалах хэрэгтэй.

Хайрцаг болон блистер дээр заасан хугацаа дууссаны дараа энэ эмийг бүү хэрэглэ. Дуусах хугацаа нь тухайн сарын сүүлчийн өдөр болно. 25 ° C-аас дээш хэмд бүү хадгал. Блистер болон сав баглаа боодлыг гэрлээс хамгаалахын тулд гаднах хайрцагт байлгана уу.

Эмийг бохир ус, ахуйн хог хаягдлаар зайлуулах ёсгүй. Шаардлагагүй болсон эмийг яаж хаях талаар эм зүйчээсээ асуугаарай. Эдгээр арга нь байгаль орчныг хамгаалахад тустай.

6. ДЕКСАЛГИН – ы НАЙРЛАГА БА БУСАД МЭДЭЭЛЭЛ

Идэвхтэй бодис нь декскетопрофен ( декскетопрофен трометамол гэх мэт) юм.  Бүрхүүлтэй шахмал бүр 25 мг Декскетопрофен агуулдаг.

Бусад туслах найрлага нь бичил талст целлюлоз ph 101, бичил талст целлюлоз ph 102, эрдэнэ шишийн цардуул, натрийн цардуул гликолатын А хэлбэр, глицерин дибеенат, Цагаан өнгийн, зуурамтгай чанар багатай, Opadry KB (310A180023).

ХАРАГДАХ БАЙДАЛ, САВЛАЛТ

ДЕКСАЛГИН нь хайрцагандаа хальсан бүрхүүлтэй 20 ширхэг шахмал агуулсан байдаг. Цагаан өнгөтэй, хоёр нүүрэндээ ховилтой, дугуй, гүдгэр хальсан бүрхүүлтэй шахмал. Шахмалыг ижил тэнцүү хэсгээр таллан хувааж болно.

Худалдааны  лиценз эзэмшигч:

НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ Ве TИДЖАРЕТ A.Ш. Сарай Махаллези

Д-р Аднан Бююкдениз Кад. №: 14

34768 Умрание, Стамбул / Турк улс

 Утас : +90 (216) 633 60 00

Факс: +90 (216) 633 60 01

Зааврыг хамгийн сүүлд шинэчлэн найруулсан хугацаа

2018 оны 5-р сар.