Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Линкас сироп сахаргүй
Худалдааны нэр
Англи
Үйлдвэрлэгч
Herbion Pakistan (Pvt) Ltd
Гарал үүслийн улс
Пакистан
Тун хэмжээ
90мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмнэлгийн хэрэгцээнд зориулав

 

Сироп Линкас

 

Ханиад хатгааны янз бүрийн  шинж тэмдгийг хөнгөвчлөхөд зориулсан нийлмэл  найрлагатай ургамалын бэлдмэл

Линкас нь үрэвссэн хоолойн  төвөнхийн гадаргууд хамгаалах давхарга үүсгэдэг байна.. Энэхүү механизмаар цочирч хуурайшсан хоолойг зөөлрүүлэн тайвшруулж хэсгийн ханиалга намдаах үйлдэл үзүүлдэг

Линкас нь өтгөн цэрийг шингэрүүлж, амьсгалын замаас гадагшлахад тусална. Иймээс цэр ховхолохын зэрэгцээ гадагшлуулах нөлөө үзүүлнэ.  

Линкас нь хамрын сувгийн бөглөрөлийг арилгана, гуурсан хоолойн агчилтыг тавиулна.

Найрлага:

10 мл сироп дараахь экстрактыг агуулна:

Найрлага

Хэмжээ

Гуурст Адхатода (Athatoda)

600 мг

Нүцгэн Чихэр өвс (Glycyrriza)

 75 мг

Урт чинжүү (Piper longum)

100 мг

Анхилуун нил цэцэг(Viola)

  25 мг

Эмийн Иссоп (Hussopus officinalis)

 50 мг

Том Калган (Calgan majalis)

 50 мг

Өргөн навчит Корди (Cordya)

100 мг

Эмийн Алтей (Alteae officinalis)

100 мг

Жинхэнэ Зизифус (Zizifus)

100 мг

Цэцэглэхийн өмнөх Оносма (Onosma)

100 мг

 

ЛИНКАСЫН ТОВЧ  ОНЦЛОГ :

 

Найрлага

Үйлчлэл

Гуурст Адхатода

Цэр ховхлох, гуурсан хоолой өргөсгөх, агчилт тавиулах, цэр шингэлэх, халуун бууруулах

Нүцгэн Чихэр өвс

Цэр ховхлох, зөөлрүүлэх, агчилт тавиулах, үрэвслийн эсрэг

Урт чинжүү

Цэр ховхлох

Анхилуун нил цэцэг

Гистамины эсрэг, цэр ховхлох, халуун бууруулах

Эмийн Иссоп

Хөлс ялгаруулах, цэр ховхлох, агчилт тавиулах

Том Калган

Цэр ховхлох, гуурсан хоолой өргөсгөх, ходоодонд нөлөөлөх

Өргөн навчит Корди

Ханиалга намдаах

Эмийн Алтей

Гуурсан хоолой өргөсгөх, ханиалга намдаах, үрэвслийн эсрэг, дархлаа дэмжих, хавсаргын бүрдлийн эсрэг бодис

Жинхэнэ Зизифус

Зөөлрүүлэх, цэр ховхлох

Цэцэглэхийн өмнөх Оносма

Агчилт тавиулах, зөөлрүүлэх, халуун бууруулах, бие чангаруулах

 

Хэрэглэх заалт:

  1. Ханиад шуухинаа
  2. Хуурай, цочромтгой ханиалга
  3. Гуурсан хоолойн үрэвсэл болон гуурсан хоолойн багтрааны улмаас үүссэн ханиалга
  4. Залгиур хоолойн үрэвсэл, төвөнхийн үрэвсэл болон гүйлсэн булчирхайн үрэвсэл

Тун хэмжээ:                                               

Насанд хүрэгсэд: 2 цайны халбага (10 мл)-аар өдөрт 3-4 удаа,

Хүүхэд: 1 цайны халбага (5мл)-аар өдөрт 3-4 удаа ууна.

Бага насны хүүхдэд: 1/2 цайны халбага (2.5 мл)-аар өдөрт 3-4 удаа, /6 сараас 1 настай/

Эсвэл эмчийн заавраар  хэрэглэнэ.

Савлалт:

1 флакон 90 мл сироп агуулна.

Хадгалах нөхцөл :

Тасалгааны нөхцөлд 25 С –ээс дээшгүй хэмд хадгална.

Хадгалах хугацаа : 3 жил

Хадгалалтын анхааруулга: Савлагаанд заагдсан хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй

 олгоно.

Үйлдвэрлэгч  : Хербион Пакистан Прайвет Лимитед, Карачи, Пакистан.30/28 Промышленная зона Коранги.

www.herbion.com