
Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар
Леди Кит
Lady KIT
Флуконазол, азитромицин, секнидазол агуулсан
нийлмэл найрлагатай шахмал
Та бэлдмэлийг хэрэглэж эхлэхээсээ өмнө зааврыг анхааралтай, бүрэн уншина уу.
ü Танд дахин унших шаардлага гарч болзошгүй тул эмийн заавраа хаялгүй хадгална уу.
ü Хэрэв Танд өөр ямар нэг асуулт байвал эмч, эм зүйчээс лавлаарай.
ü Энэ эмийг эмч зөвхөн Танд зориулан бичиж өгөх учраас бусад хүнд бүү дамжуулан хэрэглээрэй. Хэдийгээр тэр хүний өвчин Таныхтай адил байсан ч, түүнд тус болохгүйгээр барахгүй хор учруулж болзошгүй.
ü Хэрэв энэ эмийг хэрэглээд Танд энэ зааварт тусгагдсан болон тусгагдаагүй ямар нэгэн гаж нөлөө ажиглагдвал Та эмчдээ мэдээлэх хэрэгтэй.
Энэ зааварт ямар мэдээлэл багтсан болох:
1. Lady Kit гэж юу вэ, хэрэглэх заалт
2. Энэ бэлдмэлийг хэрэглэхийн өмнө Та юуг мэдэж авсан байх ёстой вэ
3. Lady Kit бэлдмэлийг хэрхэн хэрэглэх
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
5. Бэлдмэлийг хэрхэн хадгалах
6. Бэлдмэлийн найрлага ба бусад
1. Lady Kit гэж юу вэ, хэрэглэх заалт:
Флуконазол(мөөгөнцрийн эсрэг эм), азитромицин(антибиотик), секнидазол(трихомоназийн эсрэг эм) гэсэн 3 эмийн найрлагат энэ бэлдмэлийг үтрээнээс хэвийн бус ялгадас гарах үеийн эмчилгээнд хэрэглэдэг. Уг бэлдмэлийг БЗХӨ-ний шинж тэмдгийн эмчилгээний менежментийн нэг чухал хэсэг болгон хэрэглэхийг зөвлөдөг.
Уг хам шинжийн үед илэрдэг 7 нийтлэг шинж тэмдгийн нэг болох үтрээнээс хэвийн бус ялгадас гарах нь эмэгтэй хүнд илэрдэг хамгийн нийтлэг шинж юм.
Үтрээний үрэвслийг хамгийн нийтлэг үүсгэдэг 3 эмгэг төрүүлэгчийг дурьдвал:
Мөөгөнцөр- Candida albicans (Monilia)
Бактери - N. gonorrhea, C. trachomatis, Gardnerella vaginalis
Эгэл биетэн- Trichomonas vaginalis
Lady KIT бэлдмэлийг үтрээний хэвийн бус ялгадсын хам шинжийн эмчилгээнд хэрэглэнэ. Эмнэлзүйн илрэл нь шинж тэмдэггүйгээс хүнд хэлбэрийн үрэвслийн шинж илрэх хүртэл хэлбэлзэж болно. Шинж тэмдэггүй ч дээрх нянгуудыг тээгч эмэгтэйн гуравны нэгд нь ойролцоогоор 6 сарын дотор шинж тэмдэг илэрдэг.
Нийтлэг илэрдэг шинж тэмдэгт үтрээний хэвийн бус ялгадас дээр нэмэгдээд үтрээний загатнаа илэрнэ.Эмнэлзүйн онцлог шинж тэмдэг нь үтрээний салст бүрхүүл тод улаан өнгөтэй болох, шар эсвэл ногоон хөөсөрхөг, эвгүй үнэртэй ялгадас гарах боловч зарим тохиолдолд зөвхөн өвөрмөц бус илрэл бүхий үтрээний бага зэргийн үрэвсэл болон ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэггүй байж болдог.
2. Энэ бэлдмэлийг хэрэглэж эхлэхийн өмнө юуг мэдэж авсан байх ёстой вэ
Доорхи тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
- Эмийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг буюу харшилтай үед
- Хэрэв та элэгний эмгэгтэй бол, ялангуяа азитромицин хэрэглэсний дараа илэрч байсан бол
- Хэрэв Та жирэмсэн эсвэл хөхүүл бол
Lady Kit ба бусад эмийн хэрэглээ
Хэрэв Та ямар нэг эм хэрэглэж байгаа болон хэрэглэхээр зэхэж байгаа бол эмчдээ мэдээлээрэй. Ялангуяа алфентанил, алискирен, алпрозолам, амитриптилин, амлодипин болон архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг бол заавал мэдээлэх ёстой.
Анхааруулга, сэрэмжлүүлэг
Та энэ бэлдмэлийг хэрэглэж эхлэхийн өмнө эмчдээ: хэрэглэж байгаа эмүүдийн талаар, түүний дотор витамин болон хүнсний нэмэлт, ургамлын гаралтай бүтээгдэхүүн; эмэнд харшлын урвал илэрч байсан эсэх, ямар нэг архаг хууч өвчтэй эсэх, хагалгаа хийлгэж байсан болон удахгүй хийлгэхээр төлөвлөж байгаа эсэх зэрэг өөрийн өвчний болоод амьдралын (жирэмслэлт, төрөлтийн тоо г.м) түүхийг ярих хэрэгтэй. Энэ нь Таны эмч Танд энэ эмийг хамгийн зөв тунгаар зохистой хэрэглэх болон ямар нэг таагүй нөлөөнөөс сэргийлэхэд туслах болно. Хэрэв таны өвчний байдал сайжрахгүй удах юмуу дордвол эмчдээ мэдэгдээрэй. Дараах шинж тэмдэг болон өвчлөлийн талаар сайтар ярилцах нь зүйтэй. Үүнд:
· Clostridium dificille бактерийн шалтгаант гүйлгэлт үүссэн бол
· Трихомонат өвчнөөр өвдсөн байгаа бол
· Хэрэв Та элэг/бөөрний эмгэгтэй бол, бэлэг эрхтэн дээр ил шарх, цэврүү зэрэг байгаа бол, шээх үед хорсч өвддөг бол.
· Хэрэв Та цустай болон хэт шингэн баах, харшлын урвал байж болох шинж тэмдгүүд илэрч байгаа бол
· Энэ бэлдмэлийг хэрэглэж байх үедээ архи, согтууруулах бэлдмэл хэрэглэхгүй байх тухай
· Магнезиум эсвэл хөнгөн цагааны агуулгатай ходоодны хүчил бууруулах бэлдмэл хэрэглэж байгаа бол азитромицинээс наад зах нь 2 цагийн зайтай хэрэглэх ёстой тухай.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Хөхүүл жирэмсэн үед хэрэглэж болохгүй. Хэрэв та жирэмсэн, хөхүүл эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол эмч эсвэл эм зүйчид хандаж зөвлөгөө авна уу.
3. Lady Kit бэлдмэлийг хэрхэн хэрэглэх
Эмч эсвэл эм зүйч өөрөөр зөвлөөгүй бол хоногт 1 удаа ууж хэрэглэнэ үү.
Флуконазолын 150мг шахмалыг хоногт нэг удаа.
Азитромицины 1г шахмалыг хоногт нэг удаа эмчийн хяналтан дор.
Секнидазолыг 2г нэг удаагийн тун(1г секнидазолыг 2 шахмалаар).
Lady Kit –ыг хоол ундтай хамт хэрэглэх нь
Lady Kit бэлдмэлийг эмч эсвэл эм зүйчийн зөвлөсний дагуу эмийг хоногт 1 удаа хооллосны дараа ууж хэрэглэнэ үү. Үүнд:
Флуконазолыг
Хоолны өмнө/дараа 1 шахмал.
Азитромициныг
Хоол идэхээс 1 цагийн өмнө/ хоол идсэнээс 2 цагийн зайтай 1 шахмал.
Секнидазолыг
Хоолтой хамт 2 шахмал.
Хэрэв тунг хэтрүүлсэн бол
Та бэлдмэлийг эмийн заасан тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Илүү их тунгаар уулаа гээд таны шинж тэмдэг сайжрахгүй. Харин ч хордлогод орох буюу ноцтой гаж нөлөө үүсэх магадлалтай. Хэрвээ та болон таны эргэн тойронд хэн нэгэн тунг хэтрүүлсэн байж болзошгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
Дараах шинж тэмдгүүд нь LADY KIT бэлдмэлд багтсан бодисуудын нөлөөгөөр илэрч болзошгүй гаж нөлөөнүүд бөгөөд зарим шинж тэмдгийг багтаагаагүй байж болно. Эдгээр гаж нөлөө нь ховор тохиолдох боловч их ноцтой байж болзошгүй юм. Доорх шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрвэл, ялангуяа сайжрахгүй удвал эмчдээ яаралтай мэдэгдээрэй. Дотор муухайрах, төмөр амтагдах, хэлний үрэвсэл, хоол боловсруулах замын хямрал илрэх, хэвлийгээр өвдөх, ходоод гэдэсний хямрал гэх мэт шинжүүд илэрч болзошгүй. Энд дурдагдаагүй өөр гаж нөлөө илэрвэл мөн эмчдээ мэдэгдээрэй.
5. Бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
o Хүүхэд хүрэхээргүй хол газар хадгалах.
o Хугацаа дууссанаас хойш хэрэглэж болохгүй. Дуусах хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрийг илтгэнэ.
o Хугацаа нь дууссан эмийг энгийн хог хаягдал болон усанд хольж хаяж болохгүй. Заавал эмчээсээ асууж зохих ёсоор нь устгалд оруулаарай. Энэ нь байгаль орчноо хамгаалахад тустай үйлдэл юм.
o 30°С-с доош хэмд, хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.
6. Найрлага болон бусад мэдээлэл
Lady Kit эмийн найрлага, харагдах байдал
LADY KIT хайрцаг бүрт :
Эмийн нэр |
Найрлага |
Шахмалын тоо |
Флуконазол USP 150 мг шахмал |
Нэг ширхэг бүрхүүлгүй шахмалд Флуконазол USP 150 мг агуулагдана. |
1 ширхэг шахмал |
Азитромицин USP 1г шахмал |
Нэг ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалд: усгүйжүүлсэн 1г азитромицинтэй тэнцүү хэмжээний азитромицин дигидрат USP агуулагдана. |
1 ширхэг шахмал |
Секнидазол 1г шахмал |
Нэг ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалд 1г секнидазол агуулагдана. |
2 ширхэг шахмал |
(A) Флуконазол USP 150 мг – 1 шахмал
Үйлчлэгч бодис: Флуконазол USP 150 мг
Туслах бодис: Лактоз, эрдэнэ шишийн цардуул, натрийн цардуулт гликонат, повидон, К-30, натрийн базоат, магнийн стеарат, коллоидон хуурайшуулсан цахиур.
Флуконазол USP 150 мг нь дугуй хэлбэрийн цагаан өнгийн бүрхүүлгүй шахмал.
(B) Азитромицин USP 1г – 1 шахмал
Үйлчлэгч бодис: Азитромицин USP 1000мг
Туслах бодис: Лактоз, бичил талстат целлюлоз, натрийн кросскармеллоз, этилийн целлюлоз 20 CPS, изопропилийн спирт, натрийн цардуулт гликонат, магнийн стеарат, коллоидон хуурайшуулсан цахиур, гипромеллоз, титанийн давхар исэл, цэвэршүүлсэн тальк, полиэтилин гликол 400, жаргаж буй нарны туяатай төст өнгө оруулагч, изопропилийн спирт, Дихлорметан.
Азитромицин USP 1г нь зууван хэлбэрийн, улбар шар өнгийн шахмал.
(C) Секнидазол 1г – 2 шахмал
Үйлчлэгч бодис: Секнидазол 1000мг
Туслах бодис: Лактоз, эрдэнэ шишийн цардуул, диаклацийн фосфат, бичил талстат целлюлоз, натрийн кросскармеллоз, натрийн бензоат, натрийн цардуулт гликонат, магнийн стеарат, цэвэршүүлсэн тальк, коллоидон хуурайшуулсан цахиур, гипромеллоз, титаноид давхар исэл, Полиэтилен гликол 400, Тартразин, Изопропилийн спирт, Дихлорметан.
Бичил царцдас.
Секнидазол 1г нь зууван хэлбэрийн, шар өнгийн шахмал.
Савалгаандаа 4 ширхэг шахмал агуулна.
Үйлдвэрлэгч
Med-Nayan Pharma Pvt.Ltd.
Village-Paty-Gandevi, Bilmera-Saputara Road.
District Nitisan, Gujarat, India





































































































































































































































































































