Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Линкас зөгийн бал-лемоны амттай хүлхдэг шахмал
Худалдааны нэр
Англи
Үйлдвэрлэгч
Herbion Pakistan (Pvt) Ltd
Гарал үүслийн улс
Пакистан
Тун хэмжээ
2.5г
Эмийн хэлбэр
хүлхдэг шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмнэлгийн хэрэглээнд зориулсан заавар

ЛИНКАС хүлхмэл

Худалдааны нэр:

Линкас

Эмийн хэлбэр:

Зөгийн бал-нимбэгний амттай хүлхмэл

Найрлага:

Идэвхтэй бодисууд:

Хүлхмэл бүрт дараахь экстрактууд агуулагдана:       Хэмжээ:

Судаслаг атхатада                                                             30 мг

Нүцгэн чихэр өвс                                                                7 мг

Урт чинжүү                                                                           6 мг

Анхилуун нил                                                                      2 мг

Эмийн иссопа                                                                     3 мг

Том калган                                                                            3 мг

Туслах бодис:

Сахар, шингэн глюкоз, усгүйжүүлсэн нимбэгний хүчил, аскорбиний хүчил, гаа эвкалиптийн тос, зөгийн бал-лимоны үнэр оруулагч

Харагдах байдал:

Зөгийн бал – нимбэгний амт давамгайлсан хүрэн өнгийн дугуй хэлбэрт хүлхмэл. Хүлхмэлийн дээд доод гадаргуу гөлгөр биш. Хүлхмэлийн гадаргын чихэрлэг хэсэгт жижиг хэмжээний агаарын бөмбөлөг болон зөгийн бал – нимбэгний  амттай цагаан толбо харагдажбайж болно.

Эмийн эмчилгээний бүлэг:

Цэр ховхлох бэлдмэл

АТС код:RO5CA10

Эм судлалын онцлог:

Фармакокинетик

Линкас бэлдмэлийн үйлчилгээ нь бүрдүүлэгч бодисуудын үйлдлийн нэгдэл учраас биологийн судалгаа болон маркеруудын тусламжтайгаар кинетик ажиглалт явуулах боломжгүй юм. Мөн ийм шалтгааны улмаас энэ эмийн метаболитыг илрүүлэх бололцоогүй.

Фармокодинамик

Линкас хүлхмэл нь ханиадны эсрэг үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл учраас эмнэлзүйн үйлдэл нь бэлдмэлийн бүрэлдэхүүнд орсон бодисуудын шинж чанараас хамаарна.

Судаслаг атхатодаэфирийн тос, амин дэм, болон визацин, вазицинол, вазицинон алкалоидуудыг агуулах бөгөөд эдгээр нэгдлүүд нь цэр шингэлэх, (гуурсан хоолойн шүүрлүүдийг нэмэгдүүлэх, цэрний наалдамхай чанарыг багасгах), үрэвслийн эсрэг, гуурсан хоолой тэлэх, (гуурсан хоолойн гялгар булчингуудыг агчилыг тавиулж амьсгалыг хөнгөвчлөх), цэр ховхлох, (сурфактантын нийлэгжлийг ихэсгэсэнээр цулцангийн эсийн үйл ажиллагааг сайжруулж, сормууслаг хучуур эсийн хөдөлгөөнийг идэвхжүүлэн) цэр гадагшлалтыг түргэсгэнэ. Мөн гистаминаар үүсгэгдэх гуурсан хоолойн агчилаас хамгаалж гуурсан хоолойн багтрааг намдаах үйлдэлтэй.

Нүцгэн чихэр өвс: Глицирризин, глицирризины хүчил, (хүчлийн калийн болон кальцийн давсууд), флавоны гликозид, эфирийн тос, амин дэмүүд болон бусад нэгдлүүд агуулах бөгөөд дархлал тэтгэх, антиоксидант, цэр ховхлох, агчил сулруулах ба үрэвсэл харшлын эсрэг үйлдэлтэй.

Урт чинжүү: пипериний алколоид агуулдаг, үжлийн ба үрэвслийн эсрэг, цэр ховхлох үйлчилгээтэй.

Анхилуун нил: Виолин , фриделин, эфирийн тос агуулна. Гистаминий эсрэг, цэр ховхлох, халуун бууруулах ба хөлөргөх үйлдэлтэй.

Эмийн Иссап: биосмин агуулдаг. Цэр шингэлэх, хөлөргөх, харшлын эсрэг, агчил тавиулах ба шээс хөөх үйлдэлтэй.

Том Калган: цар ховхлох үйлдэлтэй бодис. Эфирийн тос камферид, калангин, баальпанин агуулдаг.

Хүлхмэлийг бүрдүүлж буй байгалийн гаралтай эмийн бодисуудын ханд нь цэр ховхлох, үрэвслийн ба үжлийн эсрэг, өвдөлт намдаах үйлчилгээтэй.

Хүлхмэл нь амны хөндийн салстаар удаан шимэгддэг тул залгиурын салстыг жигд бүрхэж, хоолойн үрэвсэл, өвдөлтийг намдаадаг. Ханиадны үргэлжлэх хугацааг богиносгож хүндрэлээс сэргийлдэг.

Хэрэглэх заалт:

Амьсгалын замын өвчний үеийн хоолой өвдөх, ханиах зэрэг шинж тэмдэгийн эмчилгээнд хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

Нэг хүлхмэлийг 2-3 цаг тутамд амандаа байлгаж бүрэн уустал нь хүлхэнэ. Хоногийн дээд тун 8 хүлхмэл.

Гаж нөлөө:

Бэлдмэлийн аль нэг найрлагад харшилтай өвчтөнд харшлын урвал илэрч болзошгүй.

Хориглох заалт:

Бэлдмэлийн аль нэг найрлагад хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.

Эмийн харилцан үйлчлэл:

Ханиалга дарах бэлдмэл болон цэр үүсэлтийг багасгах эмүүдтэй цуг хэрэглэхгүй.

Тусгай заалт:

  • Хүлхмэл нь сахароз агуулдаг тул чихрийн шижинтэй өвчтөн буюу илчлэг багатай хүнс хэрэглэх шаардлагатай хүмүүс үүнийг тооцох хэрэгтэй.
  • Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүд болгоомжтой хэрэглэнэ, хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
  • Бэлдмэл нь нойр хүргэх нөлөө үзүүлэхгүй тул жолоо барих болон онцгой анхаарал шаардсан механизмтэй ажиллахад сөрөг нөлөө үзүүлэхгүй тул хэрэглэж болно.

Савлалт:

8 ширхэг хүлхмэлийг “мөнгөлөг” блистерт хийж савласан. Нэг цаасан хайрцаганд 2 блистер эмийг зааврын хамт хийж савласан байна.

Хадгалах нөхцөл:

  • 25 °С –ээс дээшгүй хэмд хадгалана.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Хүчинтэй хугацаа:

  • Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил.
  • Савлагаан дээр заасан хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл:

Жоргүй олгоно.

Бүртгэлийн эрхийг эзэмшигч:

Herbionnaturalis

Хербион Пакистан Прайвет Лимитед,

30/28, Промышленная зона Коранги, Карачи – 74900, Пакистан

Үйлдвэрлэгч:

Хербион Пакистан Прайвет Лимитед

30/28, Промышленная зона Коранги, Карачи – 74900, Пакистан