Хэрэглэх заавар
АМТАРГЛИЦ 0,3г шахмал эмийн хэрэглэх заавар
Үйлдвэрлэгчийн албан ёсны хаяг: “ Ариун монгол” ХХК-ны “АРМОН” эмийн үйлдвэр, Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1, ХД-8
e-mail; ariunmongol_92@yahoo.com
Худалдааны нэр: АМТАРГЛИЦ 0,3г
Олон улсын нэршил: Аммонийн хлорид, чихэр өвсний үндэс, / Radix Glycerryzae / тарваган шийр өвс / Herba Thermopcidis /
Эмийн хэлбэр: шахмал
Найрлага:
¹ | Эмийн бодис
| Хэмжих нэгж | Нэг шахмалд байх хэмжээ |
1 | Чихэр өвсний үндэс | г | 0,125 |
2 | Тарваган шийр өвс | г | 0,01 |
3 | Аммонийн хлорид | г | 0,125 |
4 | Натрийн гидрокарбонат | г | 0,02 |
5 | Тальк | г | 0,014 |
6 | Цардуул | г | 0,03 |
7 | Желатин | г | 0,001 |
8 | РҮР -цавуу | г | 0,005 |
| Дүн | г | 0,33 |
Фармакологийн үйлдэл:
- Бэлдмэлийн найрлагад орсон чихэр өвсөнд агуулагдах глицирризины хүчил нь цэр ховхлох, үрэвсэл намдаах, шархны эдгэрэлтийг түргэсгэнэ.
- Тарваган шийр өвсөнд агуулагдах нийлбэр алкалоидууд нь ходоодны салстыг цочроон рефлексээр цэр ховхлох үйлдэлтэй.
- Аммонийн хлорид нь цэр ховхлох үйлдэлтэй.
- Натрийн гидрокарбонат нь цэр ховхлох, ходоодны хүчил саармагжуулах үйлдлийг тус тус үзүүлнэ.
Хэрэглэх заалт:
- Амтарглиц бэлдмэлийг архаг бронхит, уушиг тэлэх, хатуурах, мөгөөрсөн хоолойн зочимог үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, ханиад томуу зэрэг өвчний үед цэр ховхлох, үрэвсэл намдаах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арг, тун:
- Насанд хүрэгсэдэд 1 шахмалаар өдөрт 3 удаа,
- Хүүхдэд ½ шахмалаар өдөрт 3 удаа уулгаж хэрэглэнэ.
Гаж нөлөө:
Хориглох заалт:
- Удаан хугацаагаар хэрэглэх үед мөн тун ихэдвэл:
- бөөлжих, хөлрөх, амьсгал өөрчлөгдөнө
- Харшлын урвал илэрэх боломжтой.
- Заасан тунгаар хэрэглэхэд гаж нөлөө илрэхгүй.
- Бэлдмэлийн найрлагад орсон бодист хэт мэдрэг хүмүүст,
- Жирэмсэн эхчүүд,
- Хоёр хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Харилцан нөлөөлөл:
- Найрлагад орсон аль нэгэн үйлчлэгч бодистой эмтэй найрлага давхцуулан хэрэглэж болохгүй
Хүчинтэй хугацаа:
- 2 жил хүртэл хугацаагаар хадгална.
Хадгалах нөхцөл:
- Ердийн нөхцөлд сайтар битүүмжилж хадгална.
Олгох нөхцөл:
- Жороор олгоно.
Эмийн хэлбэр савлалт:
- Амтарглиц 0,5г шахмал эмийг 10ширхэгээр зориулалтын блистерт савлаж, 50-100 ширхэгээр хаяг бүхий хатуу цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.








































































