
Хэрэглэх заавар
Дексибупрофен зөөлөн капсул
Дүрслэл:
Дотроо цайвар шар өнгийн эм агуулсан номин ногоон өнгөн зөөлөн капсул.
Найрлага:
1 капсул нь : Дексибупрофен 300 мг агуулна.
Хэрэглэх заалт:
- Архаг үений үрэвсэл, хурц үений үрэвсэл
- Артроз
- Анкилоз спондилит
- Гэмтэл, шарх, хагалгааны дараа болон үрэвслийн үед гарсан өвдөлттэй хаван
- Халууралт, өвдөлт, үрэвсэл хавсарсан халдварт өвчнүүд
Тугналт, хэрэглэх арга:
Насанд хүрэгсэд: Өдөрт 1 капсулаар 2-4 удаа ууна.
Өдөрт 4 капсулаас илүү уухгүй.
Анхааруулга:
- Анхааруулга
①Өдөр бүр 3-аас дээш хундага согтууруулах ундаа хэрэглэдэг зуршилтай хүмүүс болон халуун бууруулах, өвчин намдаах эм давхар ууж хэрэглэж байгаа өвчтөнүүдэд энэхүү бэлдмэлийг давхар уулгахад ходоод-гэдэсний замаас цус алдах магадгүй тул эмч болон эмзүйчээс зөвлөгөө авч ууж хэрэглэнэ.
Зүрх-судасны систем: Энэхүү эмийн найрлагад орсон үрэвслийн эсрэг стеройдын бус бэлдмэл нь зүрх судасны хүнд үхэлд хүргэх тромбоз, зүрхний шигдээс, цус харвалт үүсгэж болно. Гаж нөлөө үүсэх эрсдэл нь энэхүү эмийг уусан хугацаа, өвчтөн зүрх судасны эмгэгтэй эсэх болон зүрх судасны системийн эмгэгтэй холбоотой эрсдэлт хүчин зүйл байсан зэргээс хамаарна. Урьд нь зүрх судасны өвчнөөр өвчилж байгаагүй өвчний түүхтэй хүмүүст хүртэл зүрх судасны эмгэг илрэх эсэхийг эмч анхааралтай хянана. Хүнд хэлбэрийн зүрх судасны хордлого илрэхэд ямар арга хэмжээ авах талаар өвчтөн мэдсэн байх ёстой. Дексибупрофенийг цусны даралт нь аливаа хяналтгүй ихэсдэг өвчтөн, зүрхний дутагдал, зүрхний шигдээс, захын судасны эмгэг, тархиний судасны эмгэг зэрэг тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Эдгээр эмгэгүүдийн үед хоногт мг+-аас дээш тунгаар эмчлэхээс зайлсхийнэ үү. Зүрх судасны эмгэгтэй өвчтөнүүдэд (даралт ихсэх, цусан дааь өөх тосны хэмжээ өндөр, чихрийн шижин, тамхи татдаг) энэхүү бэлдмэлийг удаах хугацаагаар өндөр тунгаар уулгаж эмчлэхдээ онцгой анхаарах ёстой. Судалгаагаар Ибупрофенийг өндөр тунгаар ууж хэрэглэхэд артерийн тромбоз (зүрхний шигдээс, цус харвалт) үүсэх эрдлийг нэмэгдүүлдэг гэж тэмдэглэгдсэн байна. Дүгнэж хэлэхэд, хоногт 1200 мг-аас доош бага тунгаар ууж хэрэглэхэд артерийн тромбоз үүсэх эрсдэлтэй гэсэн хамаарлыг олж тогтоогоогүй байна. Тэмдэглэгдсэн тоо баримт хятгаартай боловч 1200 мг-аас дээш хоногийн тун бүхий Дексибупрофенийг ууж хэрэглэхэд артерийн тромбоз үүсэх эрсдэл нь 2400 мг-аас дээш тунгаар Ибупрофенийг ууж хэрэглэхэд артерийн тромбоз үүсэх эрсдэлтэй адил байдаг.
② Ходоод-гэдэсний зам: Үрэвслийн эсрэг стеройдын бус бэлдмэлүүд болон Дексибупрофен нь ходоод гэдэснээс цус алдах, шархлаа үүсэх, цоорох зэрэг ходоод-гэдэсний замд ноцтой гаж нөлөө үүсгэж болно. Энэхүү бэлдмэлээр эмчилж байх явцад дээрхи гаж нөлөөнүүд аливаа зовиурьгүй гарч болно. Өндөр настай хүнд ходоод-гэдэсний замд илүү хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрч болно. Ходоод-гэдэсний замд гаж нөлөө илрэх эрсдэл нь энэхүү эмийг уусан хугацаанаас хамаарах боловч богино хугцаагаар уухад ч гаж нөлөө илрэхийг үгүйсгэхгүй. Ходоод-гэдэсний замд шарх үүсэх, цус алдах зэрэг бусад шинж тэмдэг илрэх эсэхийг анхааралтай хянана. Ходоод-гэдсэни й замб гаж нөлөө илэрч байгаа сэжиглэгдвэл үүссэн гаж нөлөөг үнэлж, эмчилгээ хийнэ. Ходоод-гэдсэний замын зовиурь, шинж тэмдэг арилтал үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлийн эмчилгээг зогсоох арга хэмжээ авна. Гаж нөлөө үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмиэлээс өөр эмчилгээний хувилбарыг эмчилгээнд хэрэглэнэ.
- Дараахь өвчтөнүүдэд энэхүү бэлдмэлийг хэрэглэхгүй.
① Ходоод-гэдэсний шархлаатай болон урьд нь энэ өвчнөөр өвдөж байсан өвчтөнүүд
② Ходоод-гэдэсний цус алдалт, тархиний судасны цус алдалт болон цус алдалттай өвчтөнүүд
③ Цусны эмгэгтэй өвчтөнүүд
④ Элэгний эмгэгтэй өвчтөнүүд
⑤ Бөөрний эмгэгтэй өвчтөнүүд
⑥ Зүрхний дутагдалтай өвчтөнүүд
⑦ Даралт ихсэх эмгэгтэй өвтөнүүд
⑧ Энэхүү эмэнд эсвэл түүний найрлагад орсон бэлдмэлд харшилтай, мэдрэг байх
⑨ Гуурсан хоолойн багтраа өвчтэй болон урьд нь энэ өвчнөөр өвчилж байсан өвчтөнүүд
⑩ Гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвчилж байсан өвчтөнүүд, чонон хөрвөс, аспирин болон бусад стеройдын бус үрэвслийн эсрэг эмүүдэд харшилтай хүмүүс (Энэхүү бэлдмэлийг дээр дурьдсан тохиолдлуудын үед ууж хэрэглэж байхад анафилаксийн шок үүссэн тохиолдол ховор).
⑪ Титмийн судсанд шунт тавихаас өмнө болон дараа өвдөлт намдаах эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд
⑫ Жирэмсний эхний 3 сартай үед (Үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлүүд нь ургын артерийн цоргын бөглөрөх процессийг зогсоож болно.)
⑬ Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат өвчний үед
⑭ Үрэвслийн эсрэг стеройд бэлдмэлээс шалтгаалж ходоод-гэдэсний замаас цус алдаж байсан, цооролт үүсч байсан өвчтөнүүдэд энэхүү бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэхгүй.
- Дараахь эмүүдтэй хавсарч хэрэглэхгүй
- Аспирин.
Аспирин болон үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлүүдийг хавсарч хэрэглэхэд зүрх судасны тромбоз үүсэх эрсдэл багасдаг гэсэн тэмдэглэл байхгүй. Бусад үрэвслийн эсрэг стеройд эмүүдийн адил Дексибупрофенийг Аспиринтай хавсарч хэрэглэхэд ходоод-гэдэсний замын гаж нөлөө үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Тийм учраас хавсарч хэрэглэхийг зөвлөхгүй. Аспирин нь бусад үрэвслийн эсрэг стеройд бус эмүүдийн үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах идэвхийг бууруулж болно.
- Бусад үрэвслийн эсрэг стеройд эмүүдтэй хавсарч хэрэглэхэд ходоод гэдэсний замын гаж нөлөөг, цус алдах эрсдлийг нэмэгдүүлж болно.
- Метотрексатыг өндөр тунгаар (>15мг/долоо хоногт) үрэвслийн эсрэг стеройд бус эмүүдтэй хавсарч хэрэглэхэд метотрексатын бөөрний сувганцраас ялгарах хугацааг уртасгаж цусны хордлого үүсгэж болно.
- Энэхүү бэлдмэлийг ууж байх явцад хориглох үйлдлүүд:
- Хөхүүл эх уухыг хориглоно. Энэхүү эмийг уух явцад хүүхдийг хөхөөр хооллохыг зогсооно. Энэхүү бэлдмэл нь хөхний сүүгээр ялгарч нярайд хүнд хэлбэрийн гаж нөлөө үүсгэж болно.
- Аливаа тоног төхөөрөмж, машин дээр ажиллаж байгаа болон жолоо бартж байгаа үед болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө. Энэ бэлдмэлийг удаан хугацаагаар уухад нозоорох, бие сульдах зовиурь илрэх боловч богино хугацаагаар уухад ийм зовиурууд илрэхгүй.
- Энэхүү эмийг удаан хугацаагаар уувал толгой өвдөх эрсдэлтэй.
- Доорхи тохиолдолд энэ эмийг уухаас өмнө эмч, эмзүйч, шүдний эмчийн зөвлөгөө авна.
- Цусны эмгэгтэй болон цусны эмгэгээр өвчилж байсан хүмүүс
- Цус амархан гоожих хандлагатай хүмүүс
- Элэгний эмгэгтэй эсвэл элэгний өвчнөөр өвчилж байсан хүмүүс
- Бөөрний эмгэгтэй эсвэл өвдөж байсан хүмүүс
- Зүрхний дутагдалтай өвчтнүүд, биед ус хуримтлагдах эмгэгтэй хүмүүс
- Даралт ихэсдэг хүмүүс
- Даралт ихэсдэг байсан хүмүүс
- Чонон хөрвөс, холбогч эдийн үрэвсэлтэй хүмүүс
- Өндөр настан (бага тунгаар эхэлж ууж хэрэглэнэ. Гаж нөлөө амархан үүсэх хандлагатай. Ямар нэгэн гаж нөлөө илэрвэл ноцтой анхаарал тавьна.)
- 6 наснаас дээш хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ. (6 наснаас доош хүүхдэд хэрэглэхэд илэрсэн аюулгүй байдал, гаж нөлөөг тогтоосон судалгаа байхгүй.) 6 болон түүнээс дээш насны хүүхдэд бага тунгаар болгоомжтой хэрэглэх бөгөөд гаж нөлөө, зовиурь шинж тэмдгийг анхааралтай хянана.
- Ходоодны хорт хавдартай өвчтөнүүд
- Архинд донтсон хүмүүс
- Жирэмсний 1 болон 2-р үе. (Өндөр тунгаар амьтанд хэрэглэхэд ихэс наалдах, хээлтэх процесс дарангуйлагдаж байсан. Бусад халуун бууруулах бэлдмэлүүд ургын уушигны артерийн даралтыг тогтмолоор ихэсгэж PFO-Persistent Fetal Circulation болно. Түүнчлэн, бусад простогландинийсинтезийг дарангуйлагчийн адилаар жирэмслэлтийг дарангуйлж болно )
- Зүрхний шигдээс, захын артерийн судасны эмгэг, тархиний судасны эмгэгтэй хүмүүс
- Зүрх судасны эмгэг үүсэх эрсдэлтэй хүмүүс, даралт ихсэх, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх, чихрийн шижин, тамхи татдаг хүмүүс
- Порфирийн эмгэгтэй хүмүүс, эдгээр хүмүүс энэхүү бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэвэл таталт өгөх магадлалтай.
- Мэс заслын дараа их хэмжээний цус алдсан өвчтөнүүд
- АСЕ дарангуйлагч болон шээс хөөх бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнүүд
- Цусны эмгэгтэй хүмүүс болон цус шинэгэлэх эм ууж байгаа өвчтөнүүд
- Удаан хугацаагаар үрэвслийн эсрэг стеройдын бус бэлдмэл хэрэглэсний улмаас ходоод гэдэсний шархлаа үүссэн өвчтөнүүд. Энэхүү бэлдмэлийг удаан хугацаагаар ууж хэрэглэх бол шархлаа үүсэхээс сэргийлж мизопростол уух шаардлагатай. Мизопростолд тэсвэртэй шархлаа байж болох тул эмчилгээний яявцад нарийн хянана.
- Дараахь бэлдмэлүүдийг хэрэглэж байгаа хүмүүс:
- Кортикостеройд, архи. Цус алдах гаж нөлөө үүсгэж болно.
- Дигоксин, фенитоин. Сийвэнгийн концентраци нэмэгдэж болно.
- Пробенецид, сульфинпиразон. Эдгэнэр бэлдмэлийн үйлдэлд нөлөөлж, дексибупрофений ялгарал удааширч болно.
- Сульфинурея. Цусан дахь сахарын хэмжээ буурч болно.
- АСЕ дарангуйлагч болон Ангиотензин II антогонист. Даралт бууруулах үр дүнг нь бууруулж болох тул хавсарч хэрэглэж байх явцад анхаарна уу.
- Шээс хөөх бэлдмэлүүд. Дексибупрофен нь бөөрөн дэх простогландиний синтезийг дарангуйлах замаар зарим өвчтөнүүдэд фуросемид, тиазидийн натри ялгаруулах үйлдлийг бууруулдаг үр дүн эмнэлзүй болон зах зээлийн дараахь судалгаагаар илэрсэн.
- Лити. Үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэл нь цусан дахь литийн хэмжээг ихэсгэж болно. Бөөрөн дэхь простогландиний синтезийг дарангуйлах замаар литийн ялгарлыг бууруулах тул хавсарч хэрэглэх явцад литийн хордлого үүсэхээс сэргийлж хянана.
- Коумарин антикоагулянт, Варфарин. Хавсарч хэрэглэх явцад энэхүү бэлдмэлүүд нь нэг нэгнийхээ үйлдлийг дэмжиж цус алдах эрсдлийн нэмэгдүүлнэ.
- Баклофен. Баклофений хоруу чанарыг ихэсгэж болно.
- Дархлаа дарангуйлагч бэлдмэлүүд. Циклоспорин, такролимус, сиролимус. Хавсарч хэрэглэх явцад дархлаа дарангуйлагч бэлдмэлийн бөөр гэмтээх үйлдэл нэмэгдэж болно.
- Тромбоз уусгагч бэлдмэлүүд, тиклодипин. СОХ-ийг дарангуйлах замаар тромбоцитийн коагуляцийг саатуулж болно. Тиклодипин зэрэг тромбоз уусгагч бэлдмэлүүд, антикоагулянтуудтай хавсарч хэрэглэхэд тромбоцитийн коагуляцийг саатуулах үйлдлийг ихэсгэх магадлалтай.
- Цусан дахь калийн хэмжээг ихэсгэгч бэлдмэлүүд. (Калийг биед барих шээс хөөх бэлдмэлүүд, АСЕ дарангуйлагчид, ангиотензин II рецепторыг дарангуйлагчи бэлдмэлүүддархлаа дарангуйлах бэлдмэлүүд, циклоспорин, такролимус, триметоприм, гепарин) Эдгээр бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэж байх явцад цусан дахь калийн хэмжээ ихсэх магадлалтай тул тогтмол хянана.
- CYP2C8, CYP2C-ийг саатуулагч, үүнд рифампицин, фенобарбитал. Эмийн ялгарлыг ихэсгэж, үйлдлийг бууруулж болно.
- Метотрексатын бага тун, 15 мг/долоо хоногоос бага тун. Хавсарч хэрэглэх явцад метотрекстын бөөрний сувганцраас ялгарах явцыг удаашруулж хүнд хэлбэрийн хордлого үүсгэж болно.
- Тромбоцитийн агрегаццийг дарангуйлагч болох антиплателит, серотонинийг эргэн шимэгдэлтийг сонгомлоор дарангуйлагчтай хавсарч хэрэглэх явцад ходоод-гэдэсний замаас цус алдах эрсэлтэй.
- Зүрхний шигдээсээс сэргийлэх зорилгоор аспиринийг бага тунгаар ууж хэрэглэж байгаа өвчтөнүүдэд аспириний үйлдлийг бууруулж ходоод гэдэсний замаас цус алдах эрсдлийн нэмэгдүүлнэ.
22. Аспиринтай хавсарч хэрэглэж байх явцад дексибупрофен нь аспириний тромбоцитийн агрегац болох процессийг дарангуйлах үйлдлийг бууруулж болно. Энэ талаар судалгаа тодорхой бус боловч дексибупрофен нь зүрхний эмгэгээс сэргийлэх аспириний бага тунгын үйлдлийг бууруулж болно. Дексибупрофений аспириний үйлдлийг дарангуйлдаг талаар судалгаа байхгүй боловч аспириний үйлдлийг дарангуйлдаг гэж үзэх нь зөв юм.
23. Харшлын эмгэгтэй, эмэнд мэдрэг болон харшлын эмгэгээр өвчилж байсан хүмүүс, энэхүү бэлдмэлийн найрлагад орсон бодисуудад харшилтай хүмүүст ялангуяа энэх бэлдмэлийн найрлаганд орсон №5 хүнсний шар гэсэн бодист мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
6. Дараахь тохиолдлуудад Дексибупрофенийг уухыг зогссож, эмч, эмзүйч, шүдний эмчийн зөвлөгөө авна. Эмийн зааврыг хадгална уу, зөвлөгөө авахдаа авч очно уу.
① Шок. Ховор тохиолдолд шок үүснэ. Цээж бачуурах, дагжих, амьсгал бачимдах, даралт буурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Дексибупрофенийн эмчилгээг зогсоож өвчтөний биеийн байдлыг анхааралтай ажиглана уу.
② Цус. Аплазийн цус багадалт, цус задралын цус багадалт, гранулоцит эс цөөрөх, лейкоцитийн тоо буурах, агранулоцитоз, цусны эсүүд бүгд цөөрөх, цус багасах, тромбоцитийн тоо цөөрөх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоож өвчтөний биеийн байдлыг анхааралтай ажиглана.
- Ходоод гэдэсний зам. Дараахь шинж тэмдгүүд илэрвэл энэхүү эмийг уухыг зогссно. Биж хамшинж, гэдэс дүүрэх, туурах, аюулхайд өвдөх, өтгөн хатах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, ховор тохиолдолд улаан хоолойн үрэвсэл, улаан хоолой нарийсах, нарийнтах, эвэрхий хүндрэх, бүдүүн гэдэсний цусархагших урэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин, ходоодны шархлаа, ходоод гэдсэний замын цус алдалт, цоорох, өтгөнд цус илрэх, ходоодны үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, ам их цангах, амны хөндийн үрэвсэл
- Арьс. АРьсан дээр олон төрлийн улаан тууралт гарах, чонон хөрвөс, үс унах, халцрах, арьс хавагнах, арьсны хорон чанартай үхжил зэрэг зовиурь шинж тэмдэг илэрвэл энэхүү эмийг уухыг зогсооно.
- Хэт мэдрэг урвал. Туурах, чонон хөрвөс, харшлын тууралт, арьсан дээр хөхөлбөр улаан толбо бий болох, пурпура, гуурсан хоолойн багтраа, анафилакси, гэрэлд мэдрэг цочромтгой болох зэрэг зовиурь, шинж тэмдгүүд илэрвэл энэ эмийг уухыг зогсооно.
- Элэг. Арьс салс шарлах, цусан дахь АЛАТ, АСАТ, шүлтлэг фосфатаза ихсэх, элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний халдвар илэрч болно.
- Амьсгалын зам. Ховор тохиолдолд хамрын хөндийн үрэвсэл, гуурсан хоолойн агчил, зүрхний эмгэгтэй хүмүүст хурц уушигний хатгалгаа үүсч болно.
- Мэдрэхүйн эрхтэн. Хараа, сонсгол муудах, чих шуугих, хий юм сонсох, амт мэдрэх чадвар алдагдах
- Мэдрэлийн систем. Бие сульдах, нойрмоглох, толгой өвдөх, дагжих, цочромтгой тайван бус болох, будилах, сэтгэл гутрал, менингит, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, дотор муйхайрах, нойргүйдэх, халуурах, ухаан алдах, сэтгэцийн өөрчлөлт илрэх, тайван бус болох, ссэтгэлийн хөөрөл, орчны баримжаа алдах.
- Цусны эргэлтийн систем. Даралт буурах эсвэл ихсэх, зүрх дэлсэх.
- Бөөр. Ховор тохиолдолд бөөрний хурц дутагдал, цустай шээх, шээсээр уураг алдах, цусан дахь нитрит агуулсан бодисийн хэмжээ ихсэх, креатинин, кальци ихсэх,бүх биеэр хавагнах, амьсгал таталдах, бие ядрах, бөөрний хөхөнцрийн үхжил, бөөрний завсрын эдийн үрэвсэл.
- Зүрх судасны систем. Захын хаван, бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд уушиг хавагнах, бөөрний дутагдалтай болон даралт ихэсдэг өвчтөнүүдэх биед ус баригдах, өндөр настай хүмүүёт даралт ихсэх, бөөрний дутагдал илрэх.
- Дотоод шүүрлийн систем. Эмэгтэйчүүдэд жирэмслэх нь багасах.
- Бусад: Ховор тохиолдолд нүд орчмоор хавагнах, ухархайгаар хавагнах, бие тавгүйтэх, өвдөх, халуурах, хамраас цус гоожих, үрэвсэл хүндрэх зэрэг зовиурь шинж тэмдгүүд илрэх бөгөөд эдгээр тохиолдолд Дексибупрофений эмчилгээг зогсоож, эмч, эмзүйч, шүдний эмчээс зөвлөгөө авна.
- Бусад анхааруулга
- Энэхүү бэлдмэлийг уухаас өмнө давуу тал болон эрсдлийг тооцож, орлуулж болох эмчилгээг бодох шаардлагатай. Өвчтөний эмчилгээний хэрэгцээнд тохируулж энэхүү ыэлдмэлийн эмчилгээнд богино хугацаагааг хэрэглэнэ.
- Үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлүүдийг шинж тэмдгийн эмчилгээнд голдуу хэрэглэнэ. Шалтгааны эсрэг эмчилгээнд хэрэглэдэггүй.
- Архаг эмгэгүүдийг эмчилж байх явцад дараахь тохиолдлуудыг анхааралдаа авна уу.
- Дексибупрофен-р удаан хугацаагаар эмчилж байх явцад лабораторийн шинжилгээг тогтмол хянана. (шээсний шинжилгээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохими, элэгний үйл ажиллагааны шинжилгээ). Шинжилгээний өөрчлөлт илэрвэл тунг бууруулах, эмчилгээг зогсоох арга хэмжээ авна. Элэг, бөөрний эмгэг илэрвэл эмчилгээг зогсооно.
- Орлуулах эмчилгээг хэрэглэх шаардлагатай.
- Хурц эмгэгийг эмчилж байх явцад дараахь тохиолдлуудыг анхааралдаа авна уу.
- Хурц эмгэгийн хүнд хөнгөн зэрэг, өвдөлт, халууралт
- Удаан хугацаагаар эмчлэхгүй байх
- Шалтгааны эсрэг эмчилгээг хийхийг баримтлах
- 5-аас дээш хоногоор эмчилэхгүй байх.
- Гаж нөлөө илрэх эсэхийг анхааралтай хянана. Нярай, бага насны хүүхэд, өндөр настанд өндөр халуун илрэх тохиолдолд биеийн халуун хэт буух, коллапс үүсэх аюултай тул анхаарал тавина уу.
- Энэхүү бэлдмэл нь халдварт өвчний үед шинж тэмдгийг бүрхэгдүүлж онош тавихад бэрхшээл учруулж болно. Халдварт үрэвслийн үед антибиотиктай хавсарч эмчилгээнд хэрэглэх үед өвчтөний биеийн байдлыг анхааралтай ажиглана уу.
- Ходоод гэдэсний замд гаж нөлөө илрэх нь: Дексибупрофен болон үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлүүдийг ходоодны шархлаа, ходоодноос цус алдах болон өмнө нь дээрхи эмгэгүүдээр өвчилж байсан өвчтөнүүдэд эмчилгээнд болгоомжтой хэрэглэнэ.
Ходдодны шархлаа, ходоод гэдэсний замын цус алдалт илэрч байсан эрсдэлтэй өвчтөнүүдэд үрэвслийн эссрэг стеройд бус бэлдмэлүүдийг эмчилгээнд хэрэглэхэд цус алдах эрсдэл 10 дахин нэмэгддэг гэсэн судалгаа бий. Кортикостеройд, антикоагулянт, архитай хамт үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлийг хавсарч хэрэглэх, өндөр настан болон тахир дутуу хүмүүст удаан хугацаагаар хэрэглэх нь ходоод гэдэсний замаас цус алдах эрсдлийг нэмэгдүүлнэ. Өндөр настан болон тахир дутуу хүмүүст хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрдэг туд эдгээр хүмүүст Дексибупрофенаар эмчилгээ хийхдээ анхаарал болгоомжтой байх шаардлагатай.
- Даралт ихсэх. Даралт ихэсгэх, даралт ихсэх зовиурийг гүнзгийрүүлэх, зүрх судасны системийн эмгэг үүсгэж болно. Тиазидийн бүлгийн шээс хөөх эмтэй хавсарч хэрэглэж байх явцад эдгээр бэлдмэлүүдийн шээс хөөх үйлдэл буурч болно. Даралт ихэсдэг зовиурьтай хүмүүст Дексибупрофенийг эмчилгээнд болгоомжтой хэрэглэнэ.
- Зүрхний дутагдал, хаван. Үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх явцад биед шингэн баригдах, хаван үүсэх тохиолдол илэрч болно. Зүрхний эмгэгтэй болон биед хаван үүсдэг өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
- Үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлийг уудаан хугацаагаар хэрэглэхэд бөөрний сувганцрыг үхжил, бөөр гэмтэж болно. Бөөрний дутагдал, элэгний дутагдалтай өвчтөнүүд, АСЕ дарангуйлагч эмчилгээнд хэрэглэж байга өвчтөнүүд , өндөр настан зэрэг хүмүүст простогландин нь бөөрний цусны эргэлтэнд чухал үүрэгтэй тул Дексибупрофенийг эмчилгээнд дээд зэргээр болгоомжтой хэрэглэнэ.
- Бөөрний давшингуй явцтай эмгэгүүд. Бөөрний давшингуй явцтай эмгэгүүдийн үед Дексибупрофенийг хэрэглэж туршсан эмнэлзүйн судалгаа байхгүй. Энэ тохиолдолд Дексибупрофенийг эмчилгээнд хэрэглэхгүй. Хэрэглэх тохиолдолд бөөрний үйл ажиллагаанд дээд зэргээр анхаарал хандуулж хянана.
- Энэхүү бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэж байх явцад элэгний үйл ажиллагааг тодорхойлох ферментүүд түр зуур ихэсч болно. Үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлүүд нь ховор тохиолдолд элэг гэмтээх гаж нөлөө болох, шарлалт, хүнд хэлбэрийн элэгний халдвар, элэгний үхжил үүсгэдэг. Элэгний эмгэгтэй болон элэгний дутагдалтай өвчтөнд Дексибупрофенийг эмчилгээнд хэрэглэж байх явцад өвчтөний биеийн байдлыг ахнааралтай ажиглаж элэгний өөрчлөлт, системийн өөрчлөлт, тууралт илэрвэл эмчилгээг зогсооно. (цусан дахь эозинофилийн тоо ихсэх, тууралт гарах ).
- Энэхүү эмийн улмаас цус багадалт үүсч болно. Удаан хугацаагаар хэрэглэх явцад гемоглобиний хэмжээ болон гематокритийг шинжлэх шаардлагатай. Үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлүүд нь тромбоцитийн агрегацийг бууруулж цус алдах хугацааг нэмэгдүүлж болно. Богино хугацаагаар хэрэглэх тохиолдолд тромбоцитийн үйл ажиллагаанд бага нөлөөлдгөөрөө аспиринаас ялгаатай бөгөөд эсрэг үйлдэл үзүүлнэ. Цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнүүд болон цус бүлэгнэлтийн эсрэг эм ууж байгаа хүмүүст эмчилгээнд хавсарч хэрэглэхдээ дээд зэргээр болгоомжилно.
- Анафилаксийн урвал. Бусад үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлүүдийн адил Дексибупрофен нь өмнө нь анафилаксийн урвал өгч байгаагүй хүмүүст анафилаксийн урвал үүсгэж болно. Хамрын хөндийн харшлын гаралтай үрэвсэл, хүнд хэлбэрийн гуурсан хоолойн агчил, багтраа өвчтэй хүмүүст анафилаксийн урвал илэрч болно. Анафилаксийн урвал илэрвэл эрчимт эмчилгээ хийнэ.
- Арьс. Энэхүү эмийг ууж хэрэглэх явцад, арьсны үрэвсэл, Бежетийн хамшинж болох арьс салстын холбогч эдийн гэмтэл, эпидермисийн үхжил зэрэг хүнд хэлбэрийн арьсны эмгэг үүсгэж үхэлд хүргэж болно. Энхэүү гаж нөлөө нь Дексибупрофенийг 1 сар эмчилгээнд хэрэглэсний дараа илрэх магадлалтай. Ийм гаж нөлөө илэрч болох талаар өвчтөнд мэдээлэл өгч анхааруулсан байх ёстой. Арьсаар улайж туурах, хэт мэдрэг урвал илэрвэл энэхүү бэлдмэлээр хийж байгаа эмчилгээг зогсооно.
- Зарим багтраа өвчтэй хүмүүс аспиринд мэдрэг байдаг. Дексибупрофен нь аспиринд мэдрэг хүмүүст хүнд хэлбэрийн гуурсан хоолойн агчил үүсгэж болно. Аспиринд мэдрэг хүмүүст үрэвслийн эсрэг стероййд бус бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэхэд гуурсан хоолойн агчил үүсгэдэг тухай тэмдэглэл бий. Аспиринд мэдрэг хүмүүст Дексибупрофенийг эмчилгээнд хэрэглэхгүй.
- Дексибупрофен нь кортикостеройдийг орлох эмчилгээ болохгүй тул хавсарч хэрэглэж байх явцад өвчин эргэж хүндрэх , дахихаас сэргийлэх зорилгоор кортикостеройдийг эмчилгээнд удаан хэрэглэж байгаа өвчтөнүүдэд кортикостеройдийг эмчилгээнээс огцом хасахгүйгээр тунг аажим бууруулах тактик баримтална.
- Үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэхэд үргүйдэл үүсдэг тохиолдол байгаагүй.
- Үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлүүд нь шалтгааны эсрэг эмчилгээ бус шинж тэмдгийн эсрэг эмчилгээнд тооцогдоно.
- Лабораторийн шинжилгээний дүнд нөлөөлөх нь: Ховор тохиолдолд шээсэнд нитрит ихсэх, трансаминаза, шүлтлэг фосфатаза ихсэх, гемоглобин багасах, гематокритийн өөрчлөлт, буурах, тромбоцитийн коагуляци буурах, цус алдах хугацаа уртсах зэрэг өөрчлөлт илэрч болно.
- Тун хэтрэх:
Тунг хэтрүүлсний улмаас аливаа шинж тэмдэг илрэхгүй байгаа боловч яаралтай арга хэмжээ авч эмчилгээ хийнэ. (яаралтай ходоод угаах, их хэмжээгээр ус шингэн уулгах, тунг хэтрүүлснээс хойш 60 минутын дотор аль болох бөөлжүүлэх) .
Хадгалах горим:
1-30 хэмд , тасалгааны температурт агаар орохгүй таглаж хадгална.
Хүүхдээс хол байлгана уу.
Хуурай сэрүүн газар, нарны хурц гэрлээс хол хадгална.
Бусад эмтэй хольж будилахгүйн тулд эмийг өөрийнх нь саванд хадгалж, савыг нь солихгүй байна уу.
Хадгалах хугацаа:
Үййлдвэрлэснээс хойш 24 сар хадгална.
Савлагаа: 10 капсул нь 1 блистерт 1 хайрцганд савлагдсан.
ҮЙЛДВЭРЛЭГЧ:
Yuyu Pharma. Inc.
94, Bio valley 1-ro, Jecheon-si, Chungcheongbuk-do, Republic of Korea.