Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бурназин
Худалдааны нэр
Англи
Мөнгөний сульфадиазин
Үйлдвэрлэгч
PT. Darya-Varia Laboratoria TBK
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
10мг-35г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Бэлдмэлийн худалдааны нэр : БУРНАЗИН , BURNAZIN 

Найрлага

Нэг грамм крем нь: 

Мөнгөний сульфадиазин.................................................................................10 мг агуулна. 

Эм судлалын үйлдэл:  : 

Burnazin  нь грамм эерэг болон грамм сөрөг микро организмууд , бактерын эсрэг өргөн хүрээний  үйлдэлтэй  хэсэг газарт хэрэглэх халдварын эсрэг бэлдмэл юм. 

Хэрэглэх заалт: 

Burnazin  нь  хэсэг газарт хэрэглэх халдварын эсрэг бэлдмэл ба 2 болон 3-р зэргийн түлэнхий,  үжлийн шархны эмчилгээ болон урьдчилан сэргийлэхэд мөн түлэгдсэн хэсэгт арьсны нөхөлт хийхэд халдвараас сэргийлэхэд хэрэглэнэ.

Хэрэглэх арга ба тун: 

Burnazin кремийг  шархыг цэвэрлэсний дараа  түлэгдсэн гадаргуу дээр  2мм зузаантай өдөрт 1- 2 удаа түрхэнэ.  Эмчилгээг хангалттай эдгэх хүртэл үргэлжлүүлэх эсвэл түлэгдсэн хэсэгт  арьс шилжүүлэн суулгах  нөхөлт хийхэд бэлэн болтол  үргэлжлүүлнэ.  Эмчилгээг ариутгасан бээлийтэй  хийнэ.

Анхааруулга : 

  • Элэгний болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх.
  • Аюулгүй хэрэглээг тогтоогоогүй тул жирэмсэн эмэгтэй болон хүүхдэд болгоомжтой хэрэглэх.
  • Сулфадиазин болон бусад сулфонамидийнхоорондхэт мэдрэгшлийн урвал явагдах боломжтой.
  • Мөнгөжүүлсэн сулфадиазиний эмчилгээтэй хамаатай харшлын урвал тохиовол эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг тухайн харшлын урвалын болзошгүй аюултай харьцуулж үнэлэх ёстой.
  • Мөөгөнцрийн тархалт тохиолдох боломжтой хэдий ч эмнэлзүйнмэдээлсэнмөөгөнцрийн супер халдварын тохиолдол бага юм.
  • Мөнгөжүүлсэнсулфадиазин кремийг хэрэглэх нь зарим тохиолдолд аюултай бөгөөд гемолиз тохиолдох боломжтой.

   Гаж нөлөө:

  • загатнаа болон арьс улайх , шатаж байгаа мэт мэдрэгдэх зэрэг хэсэг газрын урвал явагдах магадлалтай.
  • Transientleucopeniболонсулфонамидтай холбоотойзарим урвалуудцусны эмгэг, элэгний өрөвсөл, элэгний эсийн үхжилмөн багтана

Эсрэг заалт: 

Burnazin кремийг  жирэмсний сүүлийн 3 сард , төрсөн нярай хүүхдэд хэрэглэхгүй бөгөөд тархины үйл ажиллагааны алдагдалд хүргэх эрсдэлтэй. Мөн  сулфонамидад хэт мэдрэг өвчтөнд  хэрэглэхгүй. 

Савлалтын хэлбэр :

35г туб хайрцагтай. 

Хадгалах нөхцөл :

300С доош хэмд хадгална. 

Эмийн сангаас олгох нөхцөл :

Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ. 

Үйлдвэрлэгч: PT Darya Varia Lab. Indonesia.