
Хэрэглэх заавар
КОАКТ (KOACT) бэлдмэлийн ерөнхий онцлог
Со-амоксиклав шахмал ВР 250-125мг, 500-125мг болон 875-125мг
Зөвхөн жороор олгоно
Co-amoxiclav tablets BP 250-125mg, 500-125mg and 875-125mg
Rx only
Олон улсын нэр:
- Ко-амоксилав шахмал ВР 250-125мг,
- Ко-амоксилав шахмал ВР 500-125мг,
- Ко-амоксилав шахмал ВР 875-125мг.
Худалдааны нэр:
- КОАКТ 375,
- КОАКТ 625,
- КОАКТ 1000,
Тун хэмжээ: 375мг, 625мг, 1000мг
Тугнагдсан эмийн хэлбэр: Шахмал
Эмийн найрлагын тоо болон чанарын үзүүлэлт:
-Ко-амоксилав шахмал ВР 375мг: Хальсан бүрхүүлт шахмал бүрд:
250мг Амоксициллинтэй тэнцэхүйц Амоксициллин тригидрат Ph.Eur,
125мг Клавуланы хүчилтэй тэнцэхүйц Клавуланат кали Ph.Eur,
-Ко-амоксилав шахмал ВР 625мг: Хальсан бүрхүүлт шахмал бүрд:
500мг Амоксициллинтэй тэнцэхүйц Амоксициллин тригидрат Ph.Eur,
125мг Клавуланы хүчилтэй тэнцэхүйц Клавуланат кали Ph.Eur,
-Ко-амоксилав шахмал ВР 1000мг: Хальсан бүрхүүлт шахмал бүрд:
875мг Амоксициллинтэй тэнцэхүйц Амоксициллин тригидрат Ph.Eur,
125мг Клавуланы хүчилтэй тэнцэхүйц Клавуланат кали Ph.Eur,
Эмийн хэлбэр:
Ко-амоксиклав шахмал ВР 375мг: Дугуй хэлбэртэй, цагаан өнгийн хальсан бүрхүүлтэй
шахмал, нэг талдаа “А”, нөгөө талдаа “63” хэмээх бичигтэй.
Ко-амоксиклав шахмал ВР 625мг: Дугуй хэлбэртэй, цагаан өнгийн хальсан бүрхүүлтэй
шахмал, нэг талдаа “А”, нөгөө талдаа “64” хэмээх бичигтэй.
Ко-амоксиклав шахмал ВР 1000мг: Дугуй хэлбэртэй, цагаан өнгийн хальсан бүрхүүлтэй
шахмал, нэг талдаа “А”, нөгөө талдаа “6 болон 5” хэмээх бичгийн хооронд цагаан
зураастай байна.
Эмнэлзүйн онцлог:
Эмчилгээнд хэрэглэх заалт:
Ко-амоксиклав нь эмнэлэг болон ердийн практикт элбэг тохиолддог эмгэг төрүүлэгч бактериудын эсрэг мэдэгдэхүйц өргөн хүрээний үйлдэлэй антибиотик болно. Бета-лазтамазаг саатуулагч клавуналат нь амоксициллинд болон бета-лактамын антибиотикт тэсвэртэй нянгийн эсрэг үйлдлийн хүрээг өргөсдөг.
Ко-амоксиклавын ууж хэрэглэдэг бэлмэлүүдийг бета-лактамаза ялгаруулан амоксициллинд тэсвэржилт үүсгэдэг бактериар үүсгэдэг бактериар үүсгэгдсэн халдваруудын богино хугацааны эмчилгээнд хэрэглэдэг. Бусад тохиолдолд амоксициллинийг дангаар нь хэрэглэж болно.
Тун хэмжээ ба хэрэглэх арга:
375мг болон 625мг тунтай Ко-амоксиклавын шахмалын аль аль нь адил хэмжээний клавуланы хүчил агуулдаг (125мг калийн давс), харин 375мг тунтай Ко-амоксиклавын хоёр шахмал нь 625мг тунтай нэг ширхэг Коамоксиклавын шахмалтай тэнцэхгүй. Тиймээс 625мг тунтай нэг ширхэг Ко-амоксиклавын нэг ширхэг шахмалыг 375мг тунтай Ко-амоксиклавын ·2 ширхэг шахмалаар орлуулж болохгүй.
Насанд хүрэгсдэд:
Ерөнхийдөө 625мг тунтай Ко-амоксиклавыг нэг шахмалаар 12 цагаар буюу 375мг тунтай Ко-амоксиклавыг нэг шахмалаар 8 цагаар уудаг. Амьсгалын замын илүү хүнд хэлбэрийн халдварын үед 1000мг тунтай Ко-амоксиклавыг нэг шахмалаар 12 цагаар буюу 625мг тунтай Коамоксиклавыг нэг шахмалаар 8 цагаар ууна. Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд дутмагшил нь ихээхэн хүнд биш л бол тунг багасгах шаардлагагүй. Хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд түүдгэнцэрийн шүүгдэлтийн зэрэг 10-30мл/минут байгаа өвчтөнд халдварын хөнгөн хүндээс хамааран 625мг буюу 375 мг шахмалыг 12 цагаар хэрэглэнэ.
Хүүхдэд:
40кг буюу түүнээс дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгсэдтэй адил тунгийн дэглэмээр хэрэглэдэг. o Амоксициллин болон клавуланатын харьцаа нь Ко-амоксиклавын 375мг тунтай шахмал (250/125) ба Ко-амоксиклавын 250мг тунтай зажилдаг шахмалын (250/62.5) хооронд ялгаатай байдаг тул хүүхдийг 40кг буюу түүнээс дээш жинтэй болтол нь 375мг тунтай Ко- ·амоксиклавын шахмалыг хэрэглэдэггүй болно.
Хэрэглэх арга:
Ко-амоксиклав нь хоолноос хамааралгүйгээр хэрэглэж болно. Гэхдээ Ко-амоксиклавыг хоол идэж эхлэх үедээ хэрэглэхэд клавуланат калийн шимэгдэлт ихэсдэг. o Ходоод гэдэсний талаас илэрч болох сөрөг нөлөөг багасгахын тулд ·Ко-амоксиклавыг хоол идэж эхлэнгүүт хэрэглэх нь зүйтэй.
Хориглох заалт:
Пенициллинд эт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй . Цефалоспоринууд зэрэг бета-лактамын антибиотикуудад солбимол хэт мэдрэгшил үүсч болохыг анхаарах хэрэгтэй. o Ко-амоксиклав буюу пенициллин-хамааралт шарлалт буюу элэгний ·үйл ажиллагаа алдагдаж байсан өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
Хэрэглээний тусгай анхааруулга болон болгоомжлол:
-Ко-амоксиклавыг хэрэглэж буй зарим өвчтөнд элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөж болзошгүй. Эмнэлзүйн ач холбогдол бүхий өөрчлөлт нь тодорхойгүй ч Ко-амоксиклавыг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
-Цөс зогсонгошролтот шарлалт ховор тохиолдолд үүсч тэр нь хүнд хэлбэртэй байж болох ч ихэнхдээ эргэх шинж чанартай байдаг. Шинж тэмдгийн илрэл нь эмчилгээнээс хойш хэдэн долоо хоног үргэлжилж болох ч яваандаа арилдаг.
-Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд думагшлын зэрэгтэй уялдуулан тунг зохицуулах шаардлагатай.
-Шээсний ялгаралт багассан өвчтөнд хааяа ихэнхдээ тарьж хэрэглэж буй тохиолдолд кристаллури илэрч болзошгүй. Амоксициллинийг өндөр тунгаар хэрэглэж байгаа үед шингэн хангалттай хэмжээгээр ууж байхыг зөвлөх хэрэгтэй, учир нь энэ тохиолдолд амоксициллиний кристаллури багасдаг байна. Пенициллинээр эмчлүүлэж буй өвчтөнд хааяа амь насанд аюултай хэт мэдрэгшлийн урвал (анафилактоид) илэрч болзошгүй. Тэдгээр урвал нь пенициллинд хэт мэдрэгшсэн өгүүлэмжтэй өвчтөнд илрэх агадлал өндөртэй.
-Амоксициллин хэрэглэж буй өвчтөнд булчирхайн халууралт бүхий улайлтат тууралт илэрч байсан нь бүртгэгдсэн.
-Удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд ·хааяа мэдрэг бус нян хэт үржиж болох юм.
Бусад эмийн бэлдмэл болон эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:
-Ко-амоксиклав хэрэглэж буй зарим өвчтөнд протромбины болон цус урсах хугацаа уртсаж болох юм. Тиймээс антикоагулянт эмчилгээ хийлгэж буй өвчтөнд К о - а м о к с и к л а в ы г хэрэглэж болохгүй.
-Ко-амоксиклав болон өргөн хүрээт үйлдэлтэй бусад антибиотикууд нь жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг бэлдмэлүүдийн үр нөлөөг бууруулж болзошгүй тул өвчтөнд болгоомжлохыг сануулах нь зүйтэй.
-Амоксициллин эмчилгээний үед аллопуринолыг хавсруулан ·хэрэглэвэл арьсны харшлын урвал илрэх магадлал ихэсдэг.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх:
-Ко-амоксиклав эмчилгээний үед нярайд нарийн-бүдүүн гэдэсний үхжилтэт үрэвсэл үүсэх эрсдэл ихэсдэг. Бусад бүх эмүүдийн нэгэн адилаар жирэмсэн үед, ялангуяа жирэмсний эхний гурван сард хэрэв эмч зайлшгүй хэрэгцээтэй хэмээн зөвлөөгүй л бол түүнийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
-Ко-амоксиклавыг хөхүүл эхэд хэрэглэж болох юм. Тэрээр хөхний сүүгээр маш бага хэмжээтэй ялгардаг тул мэдрэгжилтийн эрсдэлтэй бус тохиолдолд түүнийг хэрэглэж болох юм, учир нь хөхөө хөхөж буй ·нярайд нөлөө үзүүлсэн тухай мэдээлэлгүй байгаа болно.
Жолоо барих болон техниктэй ажиллах үед үзүүлэх нөлөө: ·
Тодорхойгүй.
Гаж нөлөө:
Гаж нөлөө цөөн тохиолддог бөгөөд ерөнхийдөө хөнгөн элбэртэй, түр зуурын шинжтэй байдаг болно.
-Ходоод гэдэсний урвалууд: Суулгах, хоолны шингэц муудах, дотор муухайрах, бөөлжих болон салстууд мөөгөнцөртөх шинж илэрч болзошгүй. Антибиотикхамааралт колит (хуурамч бүрхүүлт колит болон цусархаг колит г.м.) хааяа үүсч болох юм. Дотор муухайрах шинж ховор тохиолдоно, тэр нь өндөр тунгаар хэрэглэсэн үед л илэрдэг. Ууж хэрэглэж байгаа үед ходоод гэдэсний талаас гаж нөлөө илэрвэл Ко-амоксиклавын тунг багасгаад хооллож эхлэх үедээ л хэрэглэвэл гаж нөлөөний илрэл багасдаг. Ховор тохиолдолд дийлэнхдээ суспензийг хэрэглэх үед шүдний өнгө өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь шүдээ сойздон угаахад л арилдаг.
-Бөөр шээсний замын эмгэгшилүүд: Ховор тохиолдолд кристаллури илэрдэг.
-Бэлэг эрхтэний талаас: Үтрээ загатнах, хорсох болон ялгадас гарч болзошгүй.
-Элэгний талаас: Заримдаа АсАТ, АлаТ болон шүлтлэг фосфотаза эмнэл зүйн шинж тэмдэггүй боловч нилээд хэмжээгээр ихэсч болдог. Хааяа гепатит болон цөс зогсонгошролтот шарлалт үүсдэг. Элэгний эдгээр урвалууд бусад пенициллинүүдээс илүү Ко-амоксиклавыг хэрэглэх үед олонтоо илэрдэг. Ко-амоксиклавын дараа илэрдэг элэгний урвалууд эрэгтэй, өндөр настанд, ялангуяа 65-с дээш настанд олонтоо илэрдэг. Тэдгээр нь 14 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхэд илрэх эрсдэл өндөртэй байдаг. Эдгээр урвалууд хүүхдэд маш ховор боловч тохиолддог байна. Илрэл болон шинж тэмдгүүд нь эмчилгээний үед болон эмчилгээний дараа богино хугацаанд илэрдэг болов ч бас заримдаа эмчилгээ зогсосноос хойш хэдэн долоо хонгийн хугацаанд ч илрэх нь бий. Элэгний урвалууд нь ихэнхдээ эргэх шинж чанартай байдаг боловч бас заримдаа хүнд хэлбэрээр илэрч, маш ховор тохиолдолд үхлээр төгсөх нь ч байдаг.
-Хэт мэдрэгшлийн урвалууд: Чонон хөрвөс болон арьсны улайлтат тууралтууд хааяа илэрдэг. Ховор тохиолдолд олон хэлбэрт улайлт, Стевенс-Жонсоны хам шинж, хучуур эдийн хорт үхжилт, цэврүүт зулгаралтат дерматит, цочмог тархмал идээт цэврүү, сийвэнгийн өвчин төст хам шинж болон хэт мэдрэгжилтийн васкулит тохиолдож болно. Эдгээр шинж тэмдгийн аль нэгэн нь үүсвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй. Бета-лактамын бусад антибиотикуудад судаслаг хаван болон анафилаксийн шок олонтоо илэрдэг. Хааяа бөөрний завсарын эдийн үрэвсэл үүсч болзошгүй.
-Цусны талаас: Бета-лактамын бусад антибиотикуудын нэгэн адил түр зуурын лейкопени (нейтропени болон агрнулоцитозыг оролцуулаад), тромбоцитопени болон хааяа цус задралтат цус багадалт үүсдэг. Ховор тохиолдолд басхүү цус урсах болон протромбины хугацаа уртсаж болох юм.
-ТМС-ийн талаас: ТМС-ийн нөлөө маш ховор тохиолддог бөгөөд илрэл нь эргэх шинжтэйгээр хөдөлгөөн идэвхжих, толгой эргэх, толгой өвдөх болон таталт үүсэх шинжүүдээр илэрдэг. Таталт нь бөөрний үйл ажиллагаа доройтсон буюу өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд илэрдэг.
·Тун хэтрэлт:
Ходоод гэдэсний шинж тэмдгүүд болон шингэн ба электролитийн тэнцвэр алдагдах өөрчлөлт үүсч болох юм. Түүнд шинж тэмдгийн эмчилгээ хийх бөгөөд ус, электролитийн тэнцвэрийг хянаж байх хэрэгтэй. Ко-амоксиклавыг гемодиализаар цусны эргэлтээс гаргаж болох юм.
·Эм судлалын онцлогууд:
Фармакокинетикийн онцлог:
-Ко-амоксиклавын хоёр найрлагын фармакокинетик сайтар судлагдсан. Хоёулангийнх нь сийвэн дэх түвшингийн хамгийн дээд хэмжээ нь ууж хэрэглэснээс хойш нэг цагийн дотор үүсдэг. Коамоксиклавын шимэгдэлт нь хоол идэж эхлэх үед хэрэглэвэл хамгийн тохиромжтой байдаг. Клавуланат болон амоксициллиний аль аль нь сийвэнгийн уурагтай бага холбогддог бөгөөд 70% орчим нь сийвэнд чөлөөт хэлбэрээр үлддэг.
-Ко-амоксиклавын хосолсон тугналт нь сийвэнгийн түвшинг хоёр ·дахин өндөрсгөнө.
Фармакодинамикийн онцлог:
-Бактерийн ферментүүд нь антибиотикийг эмгэгтөрүүлэгчид хүрэхээс нь өмнө задлах замаар олонх антибиотикт тэсвэржилт үүсгэдэг байна. Ко-амоксиклавын найрлага дахь клавуланат нь бета-лактамаза ферментийг хориглох механизмаар түүнээс хамгаалдаг тул нян амоксициллинд мэдрэг хэвээр үлдэн бие мах бод дахь ердийн концентраци нь нянг шууд үхүүлэх нөлөө үзүүлдэг байна.
-Клавуланат өөрөө нянгийн эсрэг сулавтар үйлдэлтэй тул амоксициллинтэй хавсран Ко-амоксиклав хэлбэрээр эмнэлгийн нөхцөлд болон ердийн нөхцөлд нянгийн эсрэг өргөн хүрээт үйлдэлтэй болгодог.
-Ко-амоксиклав нь дараах нянгийн эсрэг өргөн хүрээт, шууд үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Үүнд:
Грам эерэг нянгууд:
-Агаартан: Enterococcus faecalis**, Enterococcus faecium**, Streptococcus pneumonia, Streptococcus pyogenes, Streptococcus viridians, staphylococcus aureus**, Coagulase negative staphylococci** (Staphylococcus epidermides**-г оролцуулаад), coryne-bacterium-ийн омгууд, Bacillus anthracis**, Listeria monocytogenes.
-Агааргүйтэн: Clostridium-ийн омгууд, Peptococcus-ийн омгууд, Peptostreptococcus.
Грам сөрөг нянгууд:
-Агаартан: Haemophilus influenza**, Moraxella catarrhalis**(Branhamella catarrhalis), Escherichia coli**, Proteus mirabilis**, Proteus vulgaris**, Klebsiella-ийн мгууд**, Salmonella-ийн омгууд**, Shigella-ийн омгууд**, Bordetella pertussis, Brucella-ийн омгууд, Neisseria gonorrhoeae**, Neisseria meningitides**, Vibrio cholera, Pasteurella multocida.
-Агааргүйтэн: Bacteroides-ийн омгууд** B.fragilis-г оролцуулаад.
**Тэдгээр бактерийн омгуудын зарим нь бета-лактамаза ялгаруулдаг тул амоксициллинийг дангаар нь хэрэглэвэл үр дүнгүй байх болно.
Эм зүйн онцлог:
Хольц бодисууд:
Целлюлёз, бичил талстууд, Цэвэршүүлсэн ус, Натрийн цардуул, Гликолат, Цахиур, Усгүй коллоид, Магнийн стеарат, Опадрын цагаан, Изопропил алкохоль болон Метилен хлорид.
Үл зохицол:
·Үгүй.
Хадгалах хугацаа:
·24 сар.
Хадгалалтын тусгай анхааруулга:
30°С-ээс доош хэмд, хуурай газарт хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Савлалт:
КОАКТ 375, КОАКТ 625 болон КОАКТ 1000: 5 шахмалаар блистерт савлагдана.
HDPE Контайнерт:
КОАКТ 375 болон КОАКТ 625: 100 болон 500 шахмалаар,
КОАКТ 1000: 60 шахмалаар савлагдана.
Худалдааны эрхийг эзэмшигч:
Aurobindo Pharma Ltd., Plot No.: 2, Maitrivihar, Ameerpet, Hyderabad-500 038, Telangana, India.
Баркод: | 8901175106219 |





































































































































































































































































































