
Хэрэглэх заавар
Бүтээгдэхүүний нэр: Оота Исан, Ohta’s Isan <Пакет>
Оота Исан нь хүчил саармагжуулах эмүүд, эмийн түүхий эд болон хоол шингээх фермент агуулсан ходоод гэдэсний эмгэгт зориулсан эм болно.
Тэрээр шарталтын хам шинж, цээж хорсох болон ходоод цанхайх зэрэг янз бүрийн шинж тэмдгийг эмчлэхэд зөөлөн бөгөөд зохистой үр дүнтэй бэлдмэл юм.
Үйлдэл:
◎ Энэхүү эм нь ходоод гэдэсний үйл ажиллагааг хүчжүүлэх долоон төрлийн эмийн түүхий эд агуулсан бөгөөд ходоод цанхайх шинж тэмдэгт илүү идэвхтэй нөлөөлдөг. Хоолны дуршил алдагдсан үед мөн дээрхийн адил нөлөөлнө.
◎ Эмийн түүхий эд агуулсан эмчилгээний үр дүн сайтай эм бүтээхэд энэхүү “Оота Исан” эмийн үйлдвэрийн үйл ажиллагааг бололцооны хэмжээгээр ашигласан болно.
◎ Хүчил саармагжуулан ходоодны хүчиллэг орчныг тогтворжүуулахад энэхүү эмийн үйлдэл нь хурдан эхлэж удаан хугацаагаар үргэлжилдэг тул цээж хорсох болон ходоод өвдөх үед ихээхэн ашигтай нөлөө үзүүлдэг.
◎ Уг эмийн найрлаганд орсон амт оруулагч нь хэрэглэхэд таатай нөлөө үзүүлдэг.
Найрлага:
Тун (1.3g)
Шанцай .................................................................................................................................92 mg
Ногоон гоньд .………….........................................................................................................24 mg
Задь ……………………...............................................................................................……...20 mg
Башир цэцэг ………......................................................................….................................…12 mg
Уншю жүржийн хальс ..........................................................................................................22 mg
Дэгд .…............................…...................................................................................…........…15 mg
Пикрасма модны ханд .........................................................................................................15 mg
Натрийн бикарбонат ..........................................................................................................625 mg
Тунасдажуулсан кальцийн карбонат ……………..…....................................................…133 mg
Магнийн карбонат ................................................................................................................26 mg
Хөнгөн цагаан нийлэг силикат .......................................................................................273.4 mg
Биодастраз ……….........................................................................................................……40 mg
Нэмэлт: Л- Ментол
Хэрэглэх заалт:
Шарталт, цээж хорсох, ходоод эвгүйцэх, ходоодны үйл ажиллагаа доройтох, ходоод орчмоор эвгүй болох, хэнхэглэх, хоолны шингэц муудах, хоолны дуршил нэмэгдэх, хоолны дуршил алдагдах, хэт хүчилжих, ходоод болон гэдэс хэт цатгалан мэт санагдах, дотор муухайрах (өлөн мэт санагдан ходоод эвгүйцэх ба шартах хийгээд бөөлжих шинж илрэх), бөөлжих, цээжээр хүнд оргих, гулгих, ходоод орчимд хөндүүрлэх.
Хэрэглэх заавар:
Хоолны хооронд буюу хоолны дараа ууж хэрэглэнэ
Насанд хүрэгсэд (15 болон түүнээс дээш) - 1 пакет, өдөрт 3 удаа
8-14 нас - ½ пакет,өдөрт 3 удаа
8-аас доош нас - Хэрэглэхгүй
Үйлдвэрлэгч: OHTA’S ISAN Co., Ltd.
Эмийн хэлбэр: Нунтаг
Савлалтын нэгж: 16 пакет, 32 пакет, 48 пакет
Япон мэргэжлийн зааврын дугаар: 4987033409047,4987033409054, 4987033409061
Хүчинтэй хугацаа: 4 жил
ХЭРЭГЛЭХ ҮЕИЙН АНХААРУУЛГА:
ЦЭЭРЛЭЛТ: (Зааврыг баримтлан хэрэглэх бөгөөд биеийн байдал дордох буюу гаж нөлөө илэрч болохыг анхаарна уу):
- Дараах өвчтөнүүд ур эмийг хэрэглэж болохгүй:
Диализ хийлгэж буй өвчтөн.
- Хэт удаан хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
ЗӨВЛӨМЖ:
1. Дараах өвчтөнүүд уг эмийг хэрэглэхийн өмнө эмч буюу эм зүйчээс зөвлөгөө авах шаардлагатай:
(1) Эмчийн эмчилгээнд байгаа өвчтөн.
(2) Ямар нэгэн эмэнд харшлын урвалын шинж тэмдэг илэрч байгаа буюу илэрч байсан өвчтөн.
(3) Дараах эмгэгүүдтэй болох нь оношлогдсон өвчтөн:
Бөөрний эмгэгшэлүүд, гипопериа.
- Дараах тохиолдлуудад эм хэрэглэхээ яаралтай зогсоон эмч буюу эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Шинж тэмдэг ба үзүүлэлтүүд:
- Энэхүү эмийг хэрэглэсний дараа дараах шинж тэмдгүүд илэрсэн бол хэрэглэхийг зогсоох, эсвэл эмч болон эм зүйчид хандах:
Өртсөн хэсэг: Арьс
Шинж тэмдгүүд: Тууралт, улайлт, загатнаа
- Ойролцоогоор хоёр долоо хоног хэрэглэсний дараа шинж тэмдэг арилж биеийн байдал сайжрахгүй бол эмч болон эм зүйчээс зөвлөгөө авах.
OHTA’S ISAN Co., Ltd. 3-2, SENGOKU2-CHOME, BUNKYO-KU, TOKYO 112-0011, JAPAN






















































