Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Рекуштеин
Худалдааны нэр
Англи
Эрдостеин
Үйлдвэрлэгч
PT. Pertiwi Agung
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
300мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


 

РЕКУШТЕИН

(RECUSTEIN)

Эрдоштеин 300мг

 

Найрлага:

Нэг  бүрээсд 300мг эрдоштеин агуулагдана.

 

Фармакологийн үйлдэл:

Эрдоштеин нь гуурсан хоолойн салсыг шингэрүүлэх үйлдэлтэй. 

Эмийн эмчилгээний бүлэг:

Эрдоштеин цэр шингэлэх эмийн бүлэгт хамаарагдана.

Фармакодинамик:

Эрдоштеин нь гуурсан хоолойн салсыг шингэрүүлэн цэрний ховхролтыг хөнгөвчлөхөөс гадна чөлөөт радикалын үүсэлт болон эластаза ферментийн үйлдлийн эсрэг нөлөөлдөг.

Фармакологийн судалгаагаар эрдоштеин нь эдгээр үйлдлийг үзүүлдэггүй  ба зөвхөн метаболизмд орж химийн сульфагидрил SH бүлэг бүхий идэвхтэй метаболит үүсгэснийхээ дараа дээрх үйлдлийг үзүүлдэг байна. Эдгээр метаболит нь SH бүлгийг өөрчлөн салсын уян хатан ба зуурамтгай чанарыг бууруулж улмаар цэрний ховхролтыг хөнгөвчилдөг.

Химийн SH бүлгийн уг үйлдлийн онцлог нь химийн хувьд хориглогдсон байдаг ба зөвхөн метаболизмд орсны дараа болон эсвэл шүлтлэг хэсэгт чөлөөтэй болдог.

Уг шинж нь муухай амтгүй ба меркаптанаар гулгидаггүй, ходоодонд зохимж сайтай зэргээр зохимж сайтай болох нь батлагдана.

Фармакокинетик:

  • Эрдоштейныг ууж хэрэглэсний дараа түргэн шимэгдэх ба нэг удаагийн тунг ууж хэрэглэсний дараа Tmaxнь 1.2 цаг байна.
  • Эрдоштейн метаболизмд түргэн орж чөлөөт тиолын бүлэг агуулсан хамгийн багадаа 3 идэвхтэй метаболит үүсгэнэ (N-тиогликолил-гомоцистейн (метаболит I), N-ацетил-гомоцистейн (метаболит II), гомоцистейн (метаболит III)).
  • Эрдоштейны элиминацийн хагас задралын хугацаа дунджаар 1.4 цаг бөгөөдметаболит I баII-ынх 1.2 ба 2.7 цаг тус тус байдаг.
  • Креатинины клиренс 25-40 мл/мин хооронд байгаа бөөрний дутагдалтай өндөр настаны эрдоштейны фармакокинетикийн шинж ба түүний метаболитыг эрүүл өндөр настангуудтай харьцуулахад ач холбогдол бүхий ялгаа байдаггүй.

Хэрэглэх заалт:

Амьсгалын замын цочмог ба архаг эмгэгийн үед цэр ховхлох ба цэр шингэлэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх тун:

Нэг бүрээсээр өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.

Цээрлэлт:

  • Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс
  • Элэгний хатуурал ба цистатионин-синтетаза ферментийн дутагдалтай өвчтөн
  • Хүнд явцтай бөөрний дутагдалтай өвчтөн (креатинины клиренс <25 мл/мин)

Гаж нөлөө:

Бэлдмэлд хоол боловсруулах замын зүгээс илрэх болон системийн гаж нөлөө байдаггүй. Хэрэв гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.

Анхааруулга ба болгоомжлол:

  • Жирэмсэн ба хөхүүл үе: жирэмсэн үед эрдоштейны аюулгүй байдал тогтоогдоогүй. Иймээс түүнийг бүх бэлдмэлийн адилхэрэглэхийг зөвлөхгүй. Мөн хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхгүй.
  • Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Эмийн харилцан үйлчлэл:

Бусад эмтэй харилцан үйлчилдэггүй ба бэлдмэлийг антибиотик ба гуурсан хоолой тэлдэг бэлдмэлтэй (теофиллин, бета-2 миметик, ханиалга намдаах эм гэх мэт) хамт хэрэглэж болно.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Зөвлөсөн тунг хэтрүүлсэн тохиолдолд (хоногт 900 мг): хөлрөх, толгой эргэх, нүүр халуу оргих шинж тэмдэг ажиглагдсан.

Хадгалалт: 

30°С-с доош хэмийн хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.

Эмийн хэлбэр, савлалт:

10 ширхэг бүрээс бүхий 2 стрипийг хайрцагт савлан гаргана.

Зөвхөн жороор олгоно.