
Хэрэглэх заавар
Хэрэглэхийн өмнө энэхүү тайлбарыг уншина уу. Шаардлагатай үед уншихын тулд хадгална уу.
НЬЮ
НИКУРОН
NEW NIKURON
Халуун бууруулах, Өвчин намдаагч Жоргүй олгох эмийн 2-р ангилал (Япон)
Болгоомжлол:
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.
(Энэхүү зааврыг дагаж мөрдөөгүйгээс болж шинж тэмдгүүд хүндрэх эсвэл гаж урвал / тохиолдлууд үүсч болзошгүй.)
1. Энэхүү бэлдмэлийг дараах өвчтөн хэрэглэхийг хориглоно. Үүнд:
(1) Энэхүү эм болон эмийн найрлага дах аль нэг бодист харшлын шинж тэмдэг илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн.
(2) Энэхүү эм эсвэл бусад халуун бууруулах, өвдөлт намдаах эм эсвэл ханиадны эм хэрэглэхэд астма илэрч байсан хүмүүс.
2. Энэхүү эмийн бэлдмэлийг дараах эмтэй хамт хэрэглэхийг хориглоно.
Бусад халуун бууруулах/өвдөлт намдаах, ханиадны эсрэг эмүүд, тайвшруулах, дотор муухайрах үед хэрэглэх эмийн бэлдмэл
3. Энэхүү эмийг хэрэглэсний дараа машин барих авто механизмтай ажиллахыг хориглоно. (Нойрмоглож болзошгүй)
4. Энэхүү эмийг хэрэглэхийн өмнө болон дараа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
5. Энэхүү эмийн бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхийг хориглоно.
Зөвлөмж:
1. Дараах өвчтөн хэрэглэхийн өмнө эмч, эм зүйч болон албан ёсны зөвшөөрөлтэй эм борлуулагчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
· Эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж буй өвчтөн.
· Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай эмэгтэйчүүд.
· Салхин цэцэг эсвэл томуу туссан эсвэл аль нэгийг туссан байх магадлалтай нялх хүүхэд/нярай/хүүхэд (15-аас доош насныхан)
· Өндөр настан
· Эмийн шалтгаант зэрэг харшлын өгүүлэмжтэй өвчтөн.
· Зүрхний эмгэг, бөөрний эмгэг, элэгний эмгэг мөн ходоод / дээд гэдэсний шархлаа зэрэг оноштой хүмүүс.
2. Эмийг хэрэглэсний дараагаар эдгээр шинж тэмдэг ажиглагдвал гаж урвал байж болзошгүй учир эмийн хэрэглээг нэн даруй зогсоож, эмч, эм зүйч болон албан ёсны зөвшөөрөлтэй эм борлуулагчид энэхүү бичвэрийг үзүүлэн зөвлөгөө авна уу
Арьсны талаас: тууралт/улайлт, загатнаа
Хоол боловсруулах замын талаас: дотор муухайрах / бөөлжих, хоолны дуршил буурах
Мэдрэхүй, сэтгэцийн тогтолцооны талаас: толгой эргэх
Бусад: биеийн хэм хэт буурах
Ховор тохиолдолд дараах ноцтой шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ тохиолдолд яаралтай эмчид хандан эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Шок (анафилакси): Эмийг хэрэглэсний дараа арьс загатнах, чонон хөрвөс, хоолой сөөнгөтөх, найтаах, хоолой загатнах, амьсгалахад хүндрэлтэй болох, зүрх дэлсэх мөн ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.
Нүдний салст бүрхэвчийн хам шинж (Стивен-Жонсоны хам шинж), хучуур эдийн хортой үхжилт, цочмог тархмал тууралдт болон цэврүүтэлт: Халуурах, нүд улайх, нүднээс нулимс гоожих, уруул хагарах, хоолой өвдөх, арьсны тархмал тууралт/улайлт, улайсан арьсан дээр жижиг цэврүүнцэр (жижиг идээт цэврүү) гарах, бие сулрах, хоолны дуршил зэрэг гэх мэт өөрчлөлт илрэх буюу гэнэт хүндэрч болзошгүй.
Элэгний үйл ажиллагааны дутмагшил: Халуурах, тууралт, шарлалт (арьс болон нүдний салст шарлах), шээс бараан өнгөтэй болох, бие сулрах, хоолны дуршил алдагдах гэх мэт илэрч болзошгүй.
Бөөрний эмгэгшлүүд: Халуурах, тууралт, шээсний гарц багасах, ерөнхий хавагналт, бие сулрах, үе мөч өвдөх мөн суулгах гэх мэт шинж тэмдэг илэрч болзошгүй.
Уушгиний завсрын эдийн эмгэгшлүүд: Ачаалал ихсэх эсвэл шатаар дээш гарах үед амьсгал давчдах мөн/эсвэл бэрхшээлтэй болох, гэнэт хуурай ханиалгах мөн/эсвэл халуурах ба энэ байдал үргэлжлэх.
Багтраа: Амьсгалахад хяхтнах эсвэл найтаах мөн амьсгал давчдах гэх мэт шинж тэмдэг илэрч болзошгүй.
3. Эмийг 5 - 6 удаа ууж хэрэглэсний дараа шинж тэмдэг арилахгүй бол эмийн хэрэглээг зогсоож эмч, эм зүйч эсвэл албан ёсны зөвшөөрөлтэй эм борлуулагчид энэхүү хэрэглэх зааврыг үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй.
Найрлага:
6 капсул (12 ба түүнээс дээш насныханы хоногийн тун)
Ацетаминофен 900мг
Этензамид 800мг
Усгүйжүүлсэн Каффейн 240мг
Бромовалерилмочевин 600мг
Нэмэлт бодисоор Целлюлоз, Усгүй цахиурын хүчил, Гидроксипропилцеллюлоз, Тальк, Магнийн стеарат, Гипромеллоз болон Макрогол зэргийг агуулна.
Хэрэглэх заалт:
1. Толгой өвдөх, шүд өвдөх, шүд авхуулсны дараах өвдөлт, хоолойн, чихний, мэдрэл дагасан өвдөлт, нуруугаар өвдөх, булчин, мөр хөших, гэмтэл авах, яс хугарах, булгарах, сарын тэмдэг өвдөлттэй ирэх мөн гэмтлийн үеийн өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ.
2. Жихүүдэх (халуурснаас болж даарах) мөн халуурсан үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Тун ба хэрэглэх арга:
Хоногт 3-аас олон удаа хэрэглэж болохгүй бөгөөд тун хоорондын зай нь хамгийн багадаа 4 цаг байна. Эмийн бэлдмэлийг өлөн үед хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
15 ба түүнээс дээш насныхан: Нэг удаагийн тун 2 шахмал
7-15 насныхан: Нэг удаагийн тун 1 шахмал
7 ба түүнээс доош насныхан: Бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Савлалт: 12 шахмал / Хальсан бүрхүүлтэй шахмал
Тун ба хэрэглэх үеийн болгоомжлол:
1. Хүүхдэд хэрэглэх үед асран хамгаалагчид нь эмийг хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа өгөх хэрэгтэй.
2. Зөвлөсөн тун ба хэрэглэх зааврыг дагаж мөрдөнө.
3. Хэрхэн шахмалыг гаргах вэ
Зурагт үзүүлсний дагуу шахмалыг агуулсан блистрийн гүдгэр хэсгийг хурууны үзүүрээр чанга дарж хойд талын тугалган цаас урагдсанаар шахмалыг гаргаж ирнэ.
(Хэрэв капсулыг санамсаргүй байдлаар түүнийг агуулж буй блистрын цаастай хамт хэрэглэсэн тохиолдолд хурц үзүүртэй хэсэг улаан хоолойг зурж шархлуулах зэрэг хүндрэл гарч болзошгүй.)
Хадгалах нөхцөл ба тээвэрлэлтийн үеийн болгоомжлол:
1. Нарны шууд тусгалаас хамгаалагдсан, чийгшил багатай, сэрүүн газар хадгална.
2. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
3. Эмийг өөр саванд шилжүүлэн хийж болохгүй. (Эмийн буруу хэрэглээ эсвэл эмийн чанарыг алдагдуулж болзошгүй.)
4. Хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Хүчинтэй хугацаа: 5 жил
Дистрибютор: НИППОН НАРАНТРЕЙД ХХК.
Үйлдвэрлэгч: NEIYAKU KAGAKU Co.,Ltd.
2-25 Asahiminami-cho,Yamatotakada-shi,Nara 635-0035,Japan
TEL +81-745-22-4151












































