Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Медомокс 250 ДиТи
Худалдааны нэр
Англи
Амоксициллин
Үйлдвэрлэгч
Medopharm private limited
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
250мг
Эмийн хэлбэр
дисперсийн шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй эмч, эмнэлэг болон лабораторийн хэрэгцээнд зориулав.

MEDOMOX DT

(УУЖ ХЭРЭГЛЭХ СУСПЕНЗ БЭЛТГЭХЭД ЗОРИУЛСАН АМОКСИЦИЛЛИНЫ

ШАХМАЛ USP)

НАЙРЛАГА:

MEDOMOX 250 DT

Дисперсждэг шахмал бүрийн агууламж:

  • 250 мг амоксициллинтай тэнцэхүйц амоксициллин тригидрат USP.

MEDOMOX 125 DT

Дисперсждэг шахмал бүрийн агууламж:

  • 125 мг амоксициллинтай тэнцэхүйц амоксициллин тригидрат USP.

Ерөнхий шинж:

  • MEDOMOX 250 DT: Бүдгэвтэр цагаан өнгийн, налуу ирмэгтэй, нэг талдаа голлосон зураастай, тааламжтай үнэртэй, дугуй хэлбэртэй шахмал.
  • MEDOMOX 125 DT: Цайвар цагаан өнгийн, налуу ирмэгтэй, нэг талдаа голлосон зураастай, тааламжтай үнэртэй, дугуй хэлбэртэй шахмал.

ЭМНЭЛЗҮЙН ЭМ СУДЛАЛЫН ОНЦЛОГ:

  • Амоксициллин нь бактерийн эсийн ханын гадна байрлах пенициллин холбогч 1A (PBP-1A) уурагтай холбогдоно. Акрилат пенициллинүүд нь лактамын цагирагаараа пенициллинд мэдрэг транспептидазын С-төгсгөлийн хэсэгтэй холбогдоход бэлэн болгож өгдөг. Ингэж идэвхгүй болсон фермент нь пептидогликаны хос гинжийг холбож байдаг холбоос үүсэхээс сэргийлснээр бактерийн эсийн ханын нийлэгжилтийн гурав дахь болон төгсгөлийн шатыг хориглодог байна. Эсийн задрал нь бактерийн эсийн ханыг задлагч фементүүд болох аутолизиныг идэвхжүүлснээр нөхцөлдөж явагддаг ба Амоксициллин нь аутолизыг хориглогч хүчин зүйлд саад хийдэг.

Шимэгдэлт:

  • Амоксициллин ходоодны хүчилд тэсвэртэй. Ууж хэрэглэхэд богино хугацаанд бүрэн шимэгддэг.
  • Ходоодонд хоол байх нь шимэгдэлтийн нийт хэмжээнд нөлөөлөхгүй.

Цусны концентраци:

  • Цусны ийлдсэн дэхь хамгийн өндөр концетраци нь 250мг тунгаар хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа 5мкг/мл байх ба тэр нь 8 цаг хадгалагдана.
  • Тунг 2 дахин нэмэгдүүлвэл концетраци 2 дахин нэмэгдэж болно.

Хагас элиминацийн хугацаа:

  • Ойролцоогоор 20% нь ийлдэсний уурагтай холбогдож цусны эргэлтэнд байх ба сийвэнгийн хагас элиминацийн хугацаа 1-1.5 цаг байдаг.
  • Хагас элиминацийн хугацаа өндөр настай хүмүүс болон нярай хүүхдэд уртсаж болно.
  • Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд хагас элиминацийн хугацаа 7-20 цаг байна.

Тархалт:

  • Амоксициллин нь шингэн болон эдүүдэд биеийн янз бүрийн концентрациар тархдаг.
  • Ихэсийн хоригийг нэвтрэх бөгөөд хөхний сүүнд бага зэрэг тархдаг.
  • Амоксициллин нь менин хальс үрэвсээгүй үед тархи цусны хоригийг бага нэвтэрдэг.

Хувиралт:

  • Амоксициллин багаахан хэмжээгээр хувиралд орж пенициллоины хүчил үүсгэдэг бөгөөд тэр нь шээстэй хамт гадагшилна.

Ялгаралт:

  • Амоксициллин 6 цагийн турш түүдгэнцэрийн нэвчилт болон сувганцарын ялгаралтаар хувираагүй хэлбэрээр шээстэй хамт ялгардаг.
  • 250мг тунгаар хэрэглэсний дараа шээсэнд агуулагдах концентраци нь 300мкг/мл-ээс илүү байдаг болох нь мэдээлэгдсэн.

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮЛЭГ:

  • Бета-лактам агуулсан бета лактамаза хориглох нөлөөт пенциллиний бүлэгт багтах антибиотик.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  • Чих хамар хоолой болон ходоод гэдэсний зам, шээс дамжуулах замын грам эерэг болон сөрөг бактериар үүсгэгдсэн халдвар ба мэс заслын халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ ТУН:

  • Энэхүү бэлдмэлийг залгиж чадахгүй насанд хүрэгсэд болон хүүхдэд хэрэглэдэг.
  • Ихэнхдээ насанд хүрэгсдэд 250мг-500мг тунгаар 8 цагийн зайтай буюу 500мг-875мг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
  • 10 хүртэлх насны хүүхдэд: 125мг-250мг тунгаар 8 цагийн зайтай хэрэглэнэ.
  • Биеийн жин 40кг-с доош өвчтөнд: 20-40мг/кг хоногийн тунг 8 цагийн зайтай тэнцүү хувааж хэрэглэх буюу 25-45мг/кг хоногийн тунг 12 цагийн зайтай тэнцүү хувааж хэрэглэнэ.
  • 3-с доош сартай нярайд хамгийн дээд хоногийн тун болох 30мг/кг тунг тунг тэнцүү хувааж 12 цагийн зайтай хэрэглэнэ.
  • Эмчийн заавраар тунг зохицуулж болно.

ХЭРЭГЛЭХ ҮЕИЙН АНХААРУУЛГА

  • Шахмалыг зажлах буюу бүхлээр нь залгиж болохгүй.
  • Заасан тунг 2 цайны халбага устай шилэн аяганд хийгээд бүрэн холигдтол нь хутгана.
  • Хольж дууссаны дараа шингэн эмийг бүгдийг нь уух хэрэгтэй. Үүний дараа шилэн аягаа бага зэрэг усаар зайлаад бүгдийг нь ууна. Энэ нь эмийг тунг бүрэн ууж байгаа хэрэг юм.
  • Шахмалыг уснаас бусад шингэнд хольж болохгүй.

ХОРИГЛОХ ЗААЛТ БОЛОН ГАЖ НӨЛӨӨ:

  • Амоксициллин болон бета-лактамын бусад антибиотикт (Пенициллинүүд болон Цефалоспоринууд г.м.) хүнд хэлбэрийн хэт мэдрэгшилийн урвал илэрч байсан (Анафилакс буюу Стевенс-Жонсоны хам шинж г.м.) өвчтөнд Амоксициллиныг хэрэглэж болохгүй.
  • Маш ховор тохиолдолд анафилаксын шок, хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоод гэдэсний хямрал, суулгах, ам болон хэл шархлах зэрэг гаж нөлөө илэрч болнзошгүй.

 

БОЛГООМЖЛОЛ БОЛОН АНХААРУУЛГА: ЗӨВЛӨСӨН ТУНГААС ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ:

  • Бусад пенициллинүүдийн нэгэн адил амоксициллиныг элэг ба бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Амоксициллиныг өндөр тунгаар хэрэглэж байгаа өвчтөнд хангалттай шингэн хэрэглэх ба шээсний гарцыг хянаж байх ёстой.
  • Супер-инфекци:
    • Антибиотик хэрэглэж байх явцад (ялангуяа удаан хугацааны эмчилгээ болон давтан эмчилгээний үед) мөөгөнцөр болон мэдрэг бус бактериуд өсөж олширч болно.
    • Хэрэв арьсаар тууралт гарвал Амоксициллин хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Түүнийг халдварт мононуклеозтой өвчтөнд хэрэглэж болохгүй, учир нь тэд амоксициллиний шалтгаант арьсны тууралт үүсэх онцгой эрсдэлтэй байдаг.
    • Тунгалагийн лейкемитэй буюу ХДХВ халдвартай өвчтөнд арьсаар тууралт гарах эрсдэл нэмэгдүүлдэг тул дээрх өвчтөнд мөн хэрэглэхгүй.

ТУН ХЭТРЭЛТ:

  • Ноцтой хүнд хордлого үүсэх магадлал багатай. Нэг дор хэт мх тунгаар хэрэглэвэл дотор муухайрах, бөөлжих, суулгах болон хэвлийгээр өвдөх шинж илрэх бөгөөд энэ үед шинж тэмдгийн эмчилгээ хийх хэрэгтэй.
  • Амоксициллин нь гемодиализаар цусны эргэлтээс гадагшилдаг.
  • Тун хэтрүүлэн хэрэглэсэн бүх тохиолдолд шинж тэмдгийн болон шаардагдах дэмжих эмчилгээг зөвлөдөг.

ОЛГОХ НӨХЦӨЛ :

o Жороор олгоно

САВЛАЛТ:

  • MEDOMOX 250 DT: 3х10/2х10/10х10/1х10 зэрэг шаардлагатай хэмжээгээр блистерт савлана.
  • MEDOMOX 125 DT: Блисст шаардлагын дагуу 3х10/2х10/10х10/1х10 зэрэг шаардлагатай хэмжээгээр блистерт савлана.

ХАДГАЛАЛТ:

  • 25°C-с доош хэмд, гэрлийн тусгалаас хамгаалж, хуурай газарт хадгална.
  • Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

Үйлдвэрлэгч:

  • Medopharm®, INDIA.