Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Валидол /глюкозтой/
Худалдааны нэр
Англи
Левоментол + Декстроз моногидрат
Үйлдвэрлэгч
Irbit Chemical & Pharmaceutical OJSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
60мг+188мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

БЭЛДМЭЛИЙГ эмнэлгийн зориулалтаар ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ГЛЮКОЗТАЙ ВАЛИДОЛ

 

Худалдааны нэршил: Глюкозтай валидол

Олон улсын патентлагдаагүй нэршил буюу бүлгийн нэр: ментил изовалератад уусгасан левоментолын уусмал + [декстроз]

Эмийн хэлбэр: хэлэн доор тавьдаг шахмал эм

Нэг шахмал эмийн найрлага:

Үйлчлэгч бодис:

Ментил изовалератад уусгасан левоментолын уусмал (валидол) – 60мг

Декстроз моногидрат (моногидратын глюкоз) – 188мг

Туслах бодис:  сахар (сахароз), аэросил (коллоид кремнийн диоксид), стеарины хүчил– 800мг жинтэй шахмал эмийн жинг гүйцтэл нэмнэ.

Дүрслэл

Хавтгай, бортгон хэлбэрийн, цагаан, цагаан саарал өнгөний оруулгатай, хуваагч зурвастай, ментолын өвөрмөц үнэртэй шахмал эм.  

Эмчилгээний бүлэг: рефлексийн замаар зүрхний титэм судас өргөсгөх үйлдэлтэй бэлдмэл.

АТХ код: С01ЕХ

Фармакологийн шинж чанар:

Фармакодинамик

Нойрсуулах үйлдэлтэй, мэдрэхүйн мэдрэлийн төгсгөлийг цочроож рефлексийн замаар судас өргөсгөх бага зэргийн үйлдэлтэй. Судасны нэвчимхий чанар, өвдөлтийн мэдрэмж үүсэлтийг зохицуулдаг энкефалин, эндорфин болон бусад төрлийн пептидууд, кинины (салст бүрхэвчийн хүлээн авууруудыг цочроосноор) нийлэгжилт, ялгаралтыг дэмждэг. Хэлэн дор тавьж хэрэглэхэд эмчилгээний үр нөлөө дунджаар 5 минутын дараа эхэлдэг бөгөөд 3 минутын дотор эмийн бэлдмэлийн 70 хүртэл хувь нь чөлөөлөгддөг.

Декстроз моногидрат (глюкоз моногидрат) нь бие махбодын олон төрлийн бодисын солилцооны урвалуудад оролцдог.

Фармакокинетик

Хэлэн дор тавьж хэрэглэхэд амны хөндийн салст бүрхэвчээр шимэгддэг. Шимэгдсэнийхээ дараа элгэнд очиж биотрансформацид орж бөөрөөр глюкуронид байдлаар гадагшилна.

Декстроз моногидрат бие организмд бүрэн шимэгдэнэ, бөөрөөр ялгарахгүй (эмгэгийн үед шээсэнд илэрнэ).

Хэрэглэх заалт

Үйл ажиллагааны кардиалги, невроз, тэнгисийн болон өндрийн өвчний үед бөөлжилтийн эсрэг бэлдмэл болгон ашиглана.

Эсрэг заалт

Бэлдмэлийн найрлаганд байгаа нэгдлүүдэд хэт мэдрэгшилтэй байх.

0-3 насны хүүхэд.

Болгоомжтой хэрэглэх

Бэлдмэл сахар агуулдаг учраас чихрийн шижин өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Хэрэглэх арга ба тун

Насанд хүрсэн хүнд валидолыг хэлэн дор тавьж хэрэглэнэ. Шахмалыг бүрэн уустал аман дотор, хэлэн дороо барина. Өдөрт 2-3 удаа нэг шахмалаар хэрэглэнэ.

Эмчилгээний үр дүнгээс хамааруулж өдөрт уух тоо болон эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно. Эмчилгээний үр нөлөө хангалтгүй, эсвэл зарим өвчтөнд эмчилгээ эхэлснээс 5 минутын дотор үр дүн ажиглагдахгүй бол зүрхний шигдээсийн өвдөлтийг үгүйсгэх, өөр эмчилгээ эхлэх зорилгоор зайлшгүй эмчид хандана. Хүчтэй, нэмэгдэж буй өвдөлтийн үед, ялангуяа өмнө нь оношлогдсон зүрхний тодорхой өвчтэй бол (ачааллын үеийн зүрхний бах, миокардын инфаркт болж байсан бол) яаралтай түргэн тусламж дуудна. 

Гаж нөлөө

Удаан хугацаагаар хэрэглэхэд хөнгөн зэргийн дотор муухайрах, нулимс гоожих, толгой эргэх шинж илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь аажим өөрөө арилна.

Тун хэтрүүлэх

Шинж тэмдгүүд: толгой өвдөх, дотор муухайрах, хэт сэрэмтгий болох, зүрхний үйл ажиллагаа алдагдах, артерийн даралт унах, төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдах.

Эмчилгээ: бэлдмэлийг солих. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Бусад эмийн бодистой харилцан үйлчлэх

Дарангуйлах үйлдэлтэй нейротроп бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлах үйлдлийг нэмэгдүүлдэг.

Глюкозтай Валидолыг нитратуудтай хамт хэрэглэхэд түүнийг хэрэглэх үед илэрдэг толгойн өвдөлтийн шинж тэмдэг багасдаг. 

Тусгай заалт

Нэг шахмалд 188мг декстроз моногидрат (глюкоз моногидрат), 450мг сахар (сахароз) буюу 0,054ХЕ-тэй тэнцэх сахар агуулагдах учир чихрийн шижин өвчтэй хүмүүст үүнийг тооцох хэрэгтэй.

Эмийн хэлбэр

Хэлэн дор тавьдаг шахмал эм.

Үүртэй блистерт  10 шахмал эм савласан байна.

1000 блистерийг ижил тооны эм хэрэглэх зааврын хамтаар картон хайрцагт савласан байна.

Хадгалах нөхцөл

Хуурай нөхцөлд, 12-18°С-ийн температурт хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Хадгалах хугацаа

2 жил.

Савлагаан дээрх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.

Олгох нөхцөл

Эмийн сангаас жоргүйгээр олгоно.

Үйлдвэрлэгч:

ОАО “Ирбитский химико-фармацевтический завод (ОАО “Ирбитский химфармзавод”)

623856, Свердловск муж, Ирбит хот, Кировын гудамж 172

Утас (343553-60-90 факс 3-60-89, 3-60-73