Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Хондроксид Артра
Худалдааны нэр
Англи
Хондроитин сульфат
Үйлдвэрлэгч
Nizhpharm JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
5%-30г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмчилгээнд хэрэглэх заавар

 

Хондроксид®

 

Бүртгэлийн дугаар  ЛС-000640

 

Худалдааны нэршил  Хондроксид®

 

Олон улсын патентлагдаагүй нэршил эсвэл бүлэгийн нэр

Хондроитин сульфат&

 

Эмийн хэлбэр  гадуур хэрэглэхэд зориулагдсан 5%-ийн тосон түрхэц.

 

Найрлага

Идэвхитэй бодис - хондроитин сульфат натрия – 0,05 г (100% хуурай бодисонд);

Туслах бодисууд:

 диметилсульфоксид (димексид) – 0,10 г, ланолин (усгүй ланолин, ноосон лааны тос) – 0,15 г, вазелин 0,485 г, цэвэршүүлсэн моноглицеридууд – 0,015 г, ус (цэвэршүүлсэн ус) 1 г хүртэл агуулагдана.

 

Ерөнхий шинж

Цайвар шаргал өнгөтэй, диметилсульфоксидын  үнэртэй тосон түрхэц.

 

Эмийн эмчилгээний бүлэг

Тулгуур-хөдөлгөөний аппаратын эмгэгийн хэсгийн  эмчилгээнд хэрэглэх бусад бэлдмэл.

 

АТС код: М01АХ25

 

Эм судлалын үйлдэл

Эм судлалын шинж

 

Хондроксид® тосон түрхэц нь хавсарсан үйлдэлтэй бэлдмэл юм:

  • остеоартроз болон остеохондрозын даамжралыг удаашруулна;
  • өвчин намдаах үйлдэлтэй;
  • үрэвслийн эсрэг  үйлдэл үзүүлдэг;
  • үений мөгөөрсөн эдийн нөхөн сэргээлтийг дэмждэг;
  • үений хөдөлгөөний чадавхийг дээшлүүлдэг:
  • үений хавдрыг сааруулдаг.

 

Тосон түрхэцийн найрлаганд дахь бодисуудын тохиромжтой зохицолын ачаар өвчин намдаах ба үрэвсэл дарах үйлдэл нь илүү хүчтэй илэрнэ.  Хондроксид® тосон түрхэцийг хэрэглэснээр стероид бус гаралтай үрэвслийн эсрэг бэлдмэлийн хэрэглээг бууруулна. Хондроксид® нь мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтэнд оролцдог хондроитин сульфат (өндөр молекулт мукополисахарид) агуулдаг.

 

Хондроитин сульфат:

  • мөгөөрсөн эд дэх кальц-фосфорын солилцоог сайжруулна;
  • мөгөөрсөн эдийг гэмтээгч ферментийг дарангуйлдаг;
  • мөгөөрсөн эдийн гэмтлийн процесс дегенерацийг удаашруулдаг;
  • глюкозамингликаны нийлэгжилтийг дэмжин;
  • холбогч эдийн коллапсыг саатуулдаг.

 

Энэ нь үений өвдөлтийг багасган, гэмтсэн үений хөдөлгөөний чадавхийг дээшлүүлдэг.

Фармакокинетик

 

Хондроксид® тосон түрхэц нь сайтаар шимэгддэг. ЗН- хондроитин сульфатаар тэмдэг тавьсан хулгана дээр  хийсэн судалгааны үр дүнгээс харахад хондроитин сульфатын шимэгдэлт нь 14% - тай байсан. Диметилсульфоксид нь хондроитин сульфатын эсийн мембранаар эдийн гүнд сайтаар нэвтрэх үйл ажиллагаанд тусладаг. Хондроксид® тосон түрхэцийг түрхэсний дараа хондроитин сульфат нь сонгомолоор үенд очиж 30 минутын дараа хамгийн дээд концентрациид хүрж, мөгөөрсөн эдээс эмийн бодис хоер шатлалтайгаар ялгарна. Эм хэрэглэснээс 1 цагийн дараа эхний ялгаралтын үе дуусна. Эмийн бодис үенд 5 цагийн турш хадгалагдана.

 

Хэрэглэх заалт

Үений болон нурууны нугаламын дегенератив-дистрофик өөрчлөлт: остеоартрозын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлт, нурууны үений остеохондроз.

 

Хориглох заалт

Бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.

 

Болгоомжлол

Жирэмсэн, хөхүүл үед, хүүхдэд насанд.

 

Хэрэглэх арга ба тун

Гадуур. Хондроксид® тосон түрхэцийг гэмтсэн хэсгийн арьсанд өдөрт 2-3 удаа түрхэж, бүрэн шингэтэл нь 2-3 минутын туршид илж шингээнэ. Ээлж эмчилгээ 2-3 долоо хоногоос 2-оос 3 сар байна. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтан явуулж болно.

 

Гаж нөлөө

Харшлын урвал илэрч болзошгүй.

 

Тун хэтрэлт

Хондроксид® тосон түрхэц тун хэтэрсэн тохиолдол илрээгүй байна.

 

Бусад эмийн харилцан нөлөөлөл

Бусад эмтэй харилцан нөлөөлөсөн ба үл нийцсэн талаар бичигдээгүй байна.

 

Анхааруулга

Бэлдмэл салст бүрхэвч болон ил шарханд орохоос зайлсхийх хэрэгтэй.

Арьс болон хувцасанд үүссэн толбыг усаар угаахад ул мөргүй арилдаг.

Жирэмсэн ба хөхүүл эх, мөн түүнчлэн хүүхдэд эмчийн зөвлөмжгүйгээр уг бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

 

Машин жолоодох ба механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Хондроксид® тосон түрхэц нь машин техник жолоодоход нөлөөлдөг талаар мэдээлэл үгүй байна.

 

Савлалт

Гадуур хэрэглэхэд зориулагдсан 5% тосон түрхэц. 30 болон 50 г-аар хөнгөн цагаан тюба-д савлагдана.  Тюбе бүр нь картон хайрцагт хэрэглэх зааврын хамт савлагддаг.

 

Хадгалах нөхцөл

25°С-с дээшгүй  хэмд хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Хадгалах хугацаа

3 жил хадгална. Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж  болохгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Үйлдвэрлэгч/ Хэрэглэгчийн санал гомдолыг дараахь хаягаар явуулна уу

 

ОАО “НИЖФАРМ”, Россия

603950, г. Нижний Новгород

ГСП-459, ул. Салганская, 7

Тел.: (831) 278-80-88

Факс: (831) 430-72-28

Интернет: http://www.nizhpharm.ru