Хэрэглэх заавар
Идеос
Зажилдаг шахмал
500мг/400 ОУН
Кальци, витамин Д3
Уг эмийн бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө энэхүү эм хэрэглэх зааврыг анхааралтай бүрэн уншаарай. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулдаг.
Эмийн бэлдмэлийг үргэлж эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмч эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэх хэрэгтэй.
· Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Түүнийг дахин унших шаардлага гарч болно.
· Хэрэв нэмэлт мэдээлэл эсвэл зөвлөгөө шаардагдвал эм зүйчид хандаарай.
· Гаж нөлөө илэрвэл эмч, эсвэл эм зүйчид хандаж зөвлөгөө аваарай. Энэ нь уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөөнд хамаарна. 4 хэсгийг үз.
· Биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.
Уг эм хэрэглэх зааварт ямар мэдээлэл орсон бэ?
1. Идеос эмийн бэлдмэл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
2. Идеос эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө юу мэдэх шаардлагатай вэ?
3. Идеос эмийн бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
4. Илэрч болох гаж нөлөө
5. Идеос эмийн бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
6. Савлалтын найрлага ба бусад мэдээлэл
1. Идеос эмийн бэлдмэл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Идеос эмийн бэлдмэл 2 идэвхтэй бодис агуулдаг: кальци болон витамин Д3 (түүнчлэн холекальциферол гэж нэрлэдэг).
Тэрээр витамин Д болон бусад эмийн бэлдмэлтэй хавсарсан кальцийн бэлдмэл гэж нэрлэгддэг эмийн бүлэгт хамаардаг (АТХ код: А12АХ).
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:
· Өндөр настангуудын витамин Д болон кальцийн дутагдал
· Кальци болон витамин Д-ын дутагдал үүсэх эрсдэлтэй эсвэл дутагдалтай үед ясны сийрэгжилтийн зарим төрлийн эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ.
Энэхүү бэлдмэл нь зөвхөн насанд хүрэгсдэд хэрэглэхэд зориулагдсан болно.
2. Идеос эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө юу мэдэх шаардлагатай вэ?
Идеос эмийн бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй:
· Кальци, витамин Д эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (6 хэсэгт жагсаасан) харшилтай (хэт мэдрэгшил) бол
· Газрын самар эсвэл шар буурцагт харшилтай (хэт мэдрэгшил) бол. Учир нь түүний найрлагат шар буурцгийн устөрөгчжүүлсэн тос байдаг.
· Цусан дахь кальцийн агууламж өндөр түвшинд байгаа үед (гиперкальциеми)
· Шээстэй ялгарах кальцийн түвшин өндөр байгаа үед (гиперкальциури)
· Гиперкальциеми эсвэл гиперкальциурид хүргэдэг эмгэг байгаа бол (жишээ нь бамбайн ойролцоох булчирхайн идэвх ихсэх, ясны хэмийн өвчин (миелом), ясны хорт хавдар (ясанд үсэрхийлсэн))
· Бөөрний чулуутай байх (кальцийн чулуу) эсвэл бөөрөнд кальцийн хуримтлал (нефрокальциноз) байгаа үед
· Бөөрний хүнд явцтай өвчтэй үед (бөөрний дутагдал)
· Витамин Д-ын илүүдэл байгаа үед (гипервитаминоз Д)
Онцгой анхааруулга ба болгоомжлол
· Идеос эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмч эсвэл эм зүйчтэй зөвлөх хэрэгтэй:
· Саркоидоз, ядрах, лимфийн зангилаа томрох, уушги болон бусад эрхтний үрэвсэл зэрэг хамгийн түгээмэл шинж тэмдэг бүхий өвчин байгаа үед
· Бөөрний өвчний үед (бөөрний дутагдал)
· Хэрэв та аль хэдийн кальцийг нэмэлт тунгаар (жишээ нь кальциар баялаг хүнсний нэмэлт эсвэл бүтээгдэхүүн) болон карбонат агуулсан эмийн бэлдмэл (жишээ нь ходоодны хүчил саармагжуулагч гэж нэрлэдэг) хэрэглэж байгаа бол, учир нь цусны ийлдэс болон шээсэн дэх кальцийн түвшинг хянах шаардлагатай.
· Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байгаа болон цус эсвэл шээсэн дэх кальцийн концентраци өндөр байгаа тохиолдолд, учир нь эмч дахин алхаж эхэлсний дараа уг бэлдмэлийг хэрэглэхийг зөвшөөрнө.
· Удаан хугацааны эмчилгээний үед кальцийн агууламжийг хянах зорилгоор цус болон шээсний шинжилгээг тогтмол хийх шаардлагатай. Энэ хяналт нь ялангуяа өндөр настай хүмүүс, эмчилгээг зүрхний гликозид (жишээ нь дигоксин) эсвэл шээс хөөх эмтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд онцгой ач холбогдолтой. Эмч үр дүнгээс нь хамаарч эмчилгээг багасгах эсвэл бүр зогсоох шийдвэр гаргаж болно.
· Кальци болон витамин Д агуулсан бусад эмийн бэлдмэл эсвэл бүтээгдэхүүн хэрэглэх үед. Учир нь витамин Д болон кальцийн өндөр түвшин нь эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болно.
Хэрэв эргэлзэх зүйл гарвал эмч эсвэл эм зүйчийн зөвлөгөөнд хандах хэрэгтэй.
Хүүхэд болон өсвөр насныхан
Уг бэлдмэлийг хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэхгүй. Учир нь уг бэлдмэл хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэхэд зориулагдаагүй.
Идеос эмийн бэлдмэл ба бусад эмийн бэлдмэл
Та одоо хэрэглэж байгаа, сайхан хэрэглэсэн эсвэл хэрэглэх гэж байгаа бусад эмийн бэлдмэлийн талаар эмч эсвэл эм зүйчдээ мэдэгдэх хэрэгтэй.
· Дигоксин (зүрхний эмчилгээнд хэрэглэдэг эм). Учир нь илүү их гаж нөлөө үүсгэж болно.
· Бифосфонатууд эсвэл стронций агуулсан эмийн бэлдмэл (ясны сийрэгжилтийн эмчилгээнд хэрэглэдэг эм)
· Антибиотикууд (бактериар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл): ууж хэрэглэхэд зориулсан тетрациклин, рифампицин, зарим фторхинолинууд (ципрофлоксацин ба норфлоксацин)
· Долутегравир (ХДХВ-халдварын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл)
· Төмөр эсвэл цайр агуулсан эмийн бэлдмэл эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
· Эстрамустин (түрүү булчирхайн зарим төрлийн хавдрын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл)
· Бамбай булчирхайн өвчний үед хэрэглэдэг бамбай булчирхайн даавар
· Карбамазепин, фосфенитион, фенобарбитал, фенитион, примидон: эпилепсийн уналтын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл
· Орлистат (таргалалтын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл), учир нь тэрээр витамин Д-ын шимэгдэлтийг удаашруулж болно.
· Тиазидын шээс хөөх эм (хаван эсвэл цусны даралт ихсэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл), учир нь эдгээр бэлдмэл нь цусан дахь кальцийн концентрацийг ихэсгэж болно.
Дараах завсарлагыг баримтлах шаардлагатай.
· Идеос эмийн бэлдмэл болон бифосфонатыг хэрэглэхийн хооронд 30 минутаас 2 цагаас дээш хүртэл
· Идеос эмийн бэлдмэл болон дараах бэлдмэлүүдийг хэрэглэхийн хооронд 2-с дээш цаг: стронций, төмөр эсвэл цайр агуулсан эмийн бэлдмэл, эстрамустин, бамбай булчирхайн даавар, зарим фторхинолинууд (ципрофлоксацин, норфлоксацин), тетрациклины бүлгийн антибиотик.
· Идеос эмийн бэлдмэлийг долутегравирыг хэрэглэхээс 6 цагийн өмнө эсвэл түүнийг хэрэглэснээс хойш 2 цагаас багагүй хугацааны дараа хэрэглэхийг зөвлөдөг.
Идеос эмийн бэлдмэлийг хоол хүнс ба ундааны зүйлтэй хамт хэрэглэх нь
Хоол хүнстэй харилцан үйлчилж болно. Идеос эмийн бэлдмэлийг дараах зүйлийг агуулсан хоол хүнс хэрэглэхийн өмнө эсвэл хэрэглэсний дараа хэрэглэхийг зөвлөдөг:
· Хурган чихний хүчил (бууцай, бажууна, хурган чих, какао, цай)
· Фосфатууд (гахайн мах, гахайн давсалсан мах, хиам, хайлсан бяслаг, амтат крем, коло ундаа)
· Фитиний хүчил (бүхэл үр, хатаасан ногоо, тослог ургамлын үр, шоколад)
Жирэмсэн ба хөхүүл үе, нөхөн үржих чадвар
Идеос эмийн бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй.
Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл, мөн:
· жирэмсэн байж магадгүй гэж бодож байгаа эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмч эсвэл эм зүйчдээ хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Хэрэв эргэлзэх зүйл гарвал эмч эсвэл эм зүйчид хандах хэрэгтэй.
Идеос эмийн бэлдмэл нь сорбитол, сахароз, шар буурцгийн устөрөгчжүүлсэн тос агуулдаг.
Идеос эмийн бэлдмэлийн 1 зажилдаг шахмалд 475мг сахароз агуулагддаг. Сорбитол нь фруктозын эх үүсвэр юм. Зарим төрлийн сахар зохидоггүй бол эсвэл удамшлын гаралтай фруктозын үл зохицол, хүний бие махбодод фркутозын задрал явагддаггүй ховор тохиолддог удамшлын өвчин гэсэн оноштой бол уг бэлдмэлийг хэрэглэх эсвэл авахаас өмнө эмчтэй зөвлөх хэрэгтэй.
Идеос эмийн бэлдмэл нь сахароз (сахароз нь холекальциферолын концентратат бага хэмжээгээр байдаг) агуулдаг. Зарим төрлийн сахар зохидоггүй бол уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөх хэрэгтэй.
Сахароз агуулдаг учир идеос эмийн бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэснээс (жишээ нь 2 долоо хоног ба түүнээс удаан хугацаанд) мөн шүдэнд хортой нөлөө үзүүлж болно.
Идеос эмийн бэлдмэл нь шар буурцгийн устөрөгчжүүлсэн тос агуулдаг. Газрын самар эсвэл шар буурцагт харшилтай бол энэхүү бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөхгүй (2 хэсэг Идеос бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй гэсэн хэсгийг үз. )
3. Идеос эмийн бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Энэхүү бэлдмэлийг үргэлж эм хэрэглэх зааврын дагуу эсвэл эмч эсвэл эм зүйчийн зөвлөмжийг нарийн баримтлан хэрэглэнэ. Эргэлзэх зүйл гарвал эмч эсвэл эм зүйчтэйгээ зөвлөх шаардлагатай.
Бэлдмэл зөвхөн насанд хүрэгсдэд зориулагдсан бөгөөд зөвлөж буй тун нь 1 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэх юм.
Идеос эмийн бэлдмэлийн тунг заасан хэмжээнээс их хэмжээгээр хэрэглэх үед:
Дараах шинж тэмдэг илэрч болно: хоолонд дургүй болох, их хэмжээгээр цангах, биеийн байдал таагүй болох (дотор муухайрах), бөөлжих, өтгөн хатах, хэвлийгээр өвдөх, булчин сульдал, ядрах, сэтгэцийн эрүүл мэндийн зүгээс эмгэг илрэх, ялгарах шээсний хэмжээний ихсэх, яс өвдөх, бөөрөнд чулуу үүсэх, артерийн даралт ихсэх
Эдгээр шинж тэмдгүүд нь сүүн-шүлтлэг хам шинж үүссэний үр дүн байж болох бөгөөд жишээ нь кальци болон карбонат агуулсан бэлдмэлийг (ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэл гэж нэрлэдэг) их хэмжээгээр хамт хэрэглэх үед үүсэж болно (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз).
Төстэй тохиолдолд Идеос эмийн бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба яаралтай эмчид хандах хэрэгтэй (шаардлагатай ажилбарыг явуулна).
Хэрэв та Идеос эмийн бэлдмэлийг удаан хугацаагаар хэт их хэмжээгээр хэрэглэсэн бол цусны судас, эсвэл биеийн эдүүдэд кальцийн хуримтлал илэрч болно.
Идеос эмийн бэлдмэлийг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол
Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд бэлдмэлийн тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
Уг эмийн бэлдмэлийг хэрэглэх талаар нэмэлт асуулт гарвал эмч эсвэл эм зүйчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
4. Илэрч болох гаж нөлөө
Бүх эмийн нэгэн адилаар уг эмийн бэлдмэл нь гаж нөлөө үүсгэж болох боловч энэ нь хүн бүрт илрэхгүй.
Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэл давтамжтай илэрч болно)
· Цус эсвэл шээсэн дэх кальцийн түвшин ихсэнэ
Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэл давтамжтай илэрч болно)
· Өтгөн хатах, гэдэс дүүрэх, сульдах (дотор муухайрах), хэвлийгээр өвдөх, суулгах
· Загатнаа, арьсны тууралт, чонон хөрвөс
Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээр давтамжийг үнэлэх боломжгүй)
· Цусан дахь кальцийн концентраци ихэссэнтэй холбоотой сүүн-шүлтлэг хам шинж, цусан дахь рН ихсэх (шүлтшил) ба бөөрний дутагдал нь уг бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэх үед үүсэж болно (“Онцгой анхааруулга ба болгоомжлол” ба “Идеос эмийн бэлдмэлийг заасан хэмжээнээс их хэмжээгээр хэрэглэх үед” гэсэн хэсгийг үз)
· Нүүр, уруул, хэл эсвэл хоолой хавагнах зэрэг хүнд хэлбэрийн харшлын урвал (хэт мэдрэгшил) илэрч амьсгалахад хүндрэлтэй болоход (судас мэдрэлийн хаван эсвэл төвөнхийн хаван) хүргэж болно.
Гаж нөлөөний талаар мэдээлэх нь
Хэрэв гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эм зүйчид хандах хэрэгтэй. Энэ нь уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөөнд хамаарна.
Гаж нөлөөний талаар түүнчлэн тухайн улсын гаж нөлөөг мэдээлэх үндэсний системээр дамжуулан шууд мэдээлж болно.
5. Идеос эмийн бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
Бэлдмэлийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах хэрэгтэй. Савлагаанд шахмалыг хуурай байдалд байлгах зориулалттай бага хэмжээний цахиурын гелийн мөхлөг агуулагдаг. Савлагааг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах хэрэгтэй. Цахиурын гелийн мөхлөгийг залгиж болохгүй. Цаасан хайрцаг болон туб дээр заасан хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацаа дуусах өдөр нь савлалтан дээр заасан сарын сүүлийн өдөр юм. 25°С-с ихгүй хэмд хадгална.
Эмийн бэлдмэлийг бохирын ус болон ахуйн хог хаягдлын саванд хаяж болохгүй. Хэрэгцээгүй болсон эмийг зөв хаях талаар эм зүйчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.
6. Савлалтын бүрэлдэхүүн ба бусад мэдээлэл
Идеос эмийн бэлдмэлийн найрлагад юу ордог вэ?
· Уг эмийн бэлдмэлийн идэвхтэй бодис нь кальци болон холекальциферол (витамин Д3) юм.
Зажилдаг шахмал бүр нь 500мг кальци (1250мг кальцийн карбонат хэлбэрээр) болон 400 ОУН холекальциферол (витамин Д3) (4мг холекальциферолын концентратын нунтаг хэлбэрээр) агуулдаг.
· Түүнчлэн шахмалын найрлагад дараах бодис ордог:
Ксилитол, сорбитол (Е420), повидон, магнийн стеарат, нимбэгний амт оруулагч (анхилуун үнэртэй бэлдмэл, байгалийн үнэртэй бодис, мальтодекстрин, хуайс, натрийн цитрат, бутилжүүлсэн нимбэгний хүчлийн гидроксианзол), Холекальциферолын концентратын нунтгийн туслах бодис: альфа-токоферол, шар буурцгийн шошны ус төрөгчүүлсэн тос, желатин, сахароз, эрдэнэшишийн цардуул
Идеос эмийн бэлдмэлийн гадаад дүрслэл болон савлалтын агууламж
Сааралдуу-цагаан өнгөтэй дөрвөлжин хэлбэртэй зажилдаг шахмал.
Хайрцаг бүр нь 15 шахмал бүхий 2 эсвэл 4 туб агуулна.
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч
Иннотек Интернасиональ лаборатори