Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Оспамокс 1000
Худалдааны нэр
Англи
Амоксициллин
Үйлдвэрлэгч
Sandoz GmbH
Гарал үүслийн улс
Австри
Тун хэмжээ
1000мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Оспамокс

Ospamox



 

Бүрхүүлтэй шахмал 500мг /750мг /1000мг

Үйлчлэгч бодис:

Амоксициллины тригидрат

Найрлага:

Оспамокс  ямар найрлагатай вэ?

Оспамокс 500мг бүрхүүлтэй шахмал

1 шахмалд: 500мг амоксициллины тригидрат агуулагдана.

Оспамокс 750мг бүрхүүлтэй шахмал

1 шахмалд: 750мг амоксициллины тригидрат агуулагдана.

Оспамокс 1000мг бүрхүүлтэй шахмал

1 шахмалд 1000мг амоксициллины тригидрат агуулагдана.

Бусад туслах бодис: магнийн стеарат, повидон,  карбоксиметил цардуул, бичил талст целлюлоза, титанийн хоёрч исэл (Е-171), тальк,  гидроксипропил-метилцеллюлоза

Эмийн хэлбэр:

Бүрхүүлтэй шахмал

Савлалт:

Оспамокс 500мг бүрхүүлтэй шахмал: 10, 12, 16, 100, 1000 шахмалаар савлана.

Оспамокс 750мг бүрхүүлтэй шахмал: 10, 12, 14, 16, 20  шахмалаар савлана.

Оспамокс 1000мг бүрхүүлтэй шахмал: 10, 12, 14, 16, 20 шахмалаар савлана.

Үйлдвэрлэгч:

Sandoz GmbH, 6250 Kundl / Austria

Эмийн эмчилгээний бүлэг, фармакологийн үйлдэл:

Оспамокс ямар үйлдэл үзүүлэх вэ?

  Бэлдмэлийн найрлагад аминопенициллиний бүлгийн антибиотик амоксициллин агуулагдах бөгөөд бактерийн эсрэг өргөн хүрээгээр үйлчилнэ.

Амоксициллин нь хоол боловсруулах замаар сайн шимэгдэх ба бие махбодын эд, шингэн орчинд сайтар тархана.

Хэрэглэх заалт:

Оспамокыг ямар эмгэгийн үед хэрэглэх вэ?

Оспамокс нь бие махбодод бүрэн шимэгдэх бөгөөд өндөр идэвхтэй учир түүнийг хүнд явцтай өвчний үед ууж хэрэглэж болно.

Амоксициллинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах өвчнийг оспамоксоор эмчилнэ.

Амьсгалын замын халдвар:

· Амьсгалын дээд замын халдвар, хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл

· Амьсгалын доод замын халдвар: гуурсан хоолойн цочимог архаг үрэвсэл, уушгины үрэвсэл, уушгины буглаа, хөхүүлэг ханиад.

Шээс ба бэлгийн замын халдвар:

· Бөөрний цочимог архаг үрэвсэл, бөөрний тэвшинцрийн үрэвсэл, түрүү булчирхай ба төмсөгний дайврын үрэвсэл.

· Давсагны үрэвсэл, шээс дамжуулах гуурсны үрэвсэл

· Жирэмсэн үед шээсэнд бактери илрэх

· Заг хүйтэн

Эмэгтэйчүүдийн халдвар:

· Халдварлагдсан зулбаа, өндгөвч, фаллопиан гуурс, умайн үрэвсэл

Хоол боловсруулах замын халдвар:

· Балнад, иж балнад. Оспамокс нь архаг сальмонелл зөөгчийн эмчилгээнд үр дүнтэй.

· Бациллын гаралтай цусан суулга (шигеллез)

· Цөсний цорго ба цөсний хүүдийн хөнгөн явцтай халдвар

Арьс ба зөөлөн эдийн халдвар

· Лептоспироз

· Шинж тэмдэгтэй болон тэмдэггүй листериоз

  Оспамоксыг тарилгын эмчилгээ шаардлагагүй дараах өвчний эмчилгээнд хэрэглэж болно.

· Мэс засалтай (жишээлбэл: амны хөндийн) холбоотой богино хугацааны (24-48 цаг) урьдчилан сэргийлэх эмчилгээнд

· Зүрхний булчингийн дотор ханын үрэвсэл (эндокардит)

· Бактериар үүсгэгдсэн тархины хальсны үрэвсэл

· Амоксициллинд мэдрэг бактериар үүсгэгдсэн цусан халдвар.

Цээрлэлт:

Оспамоксыг ямар тохиолдолд хэрэглэхгүй вэ?

Бэлдмэлийг амоксициллин болон пенициллиний бүлгийн бусад антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Цефалоспорины бүлгийн антибиотикт харшилтай  өвчтөн амоксициллинд харшил үүсэж болно. Хэрэв   урьд нь  эмийн бодист харшлын урвал үүсэж байсан болон харшлын эмгэгтэй байсан бол (гуурсан хоолойн багтраа) эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.

Хэрэв аминопенициллиныг  халдварт мононуклеоз, лимфоцитын лейкеми зэрэг өвчний үед хэрэглэвэл арьсны тууралт илэрнэ. Уг тууралт их хэмжээгээр илэрвэл бэлдмэлийг мэдэгдэхүйц багасгах ба ийм эмгэгтэй өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ.

Хэрэв та дээрх өвчний аль нэгнээр өвдөж байгаа бол энэ тухайгаа эмчдээ мэдэгдээрэй.

Удаан хугацаагааны суулгалт болон бөөлжилтийн улмаас оспамокс нь бие махбодод хангалттай бүрэн шимэгдэж чаддаггүй. Иймээс ямар нэгэн ийм эмгэгийн үед эмчдээ яаралтай мэдэгдэх шаардлагатай.

Хөнгөн явцтай халдварын үед антибиотик эмчилгээ шаардлагагүй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэж болох уу?.

Оспамоксыг жирэмсэн үед хэрэглэж болох бөгөөд түүнийг хэрэглэх тунг эмчлэгч эмч тогтооно.

Бага хэмжээний бодис хөхний сүүнд нэвтэрдэг тул хөхүүл эхэд бэлдмэлийг хэрэглэх үед хөхөөр хооллолтыг зогсооно.

Бэлдмэлийг зөв хэрэглэхэд зориулсан онцгой анхааруулга ба болгоомжлол!

Оспамоксыг хэрэглэж байгаа үед юуг анхаарах вэ?

Эхний гаж нөлөө (хоолой өвдөх, их ядрах, ам үрэвсэх) илрэхэд эмчлэгч эмчдээ яаралтай мэдэгдээрэй.

Хэрэв та  гуурсан хоолойн багтраа болон харшлын эмгэгээр өвдөж байсан бол энэ тухайгаа эмчдээ мэдэгдэнэ. Хэрэв харшлын шинж ялангуяа загатнах, дагжиж чичрэх, бэлцрүү үүсэх, амьсгал давчдах, айдас түгшүүрлэх,  суулгах, ходоод өвдөх зэрэг шинж илэрвэл яаралтай эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй. 

Оспамоксын эмчилгээний үргэлжлэх хугацаанд тохируулж өвчтөний шээсийг  хангалттай хэмжээнд хүргэхийн тулд их хэмжээний шингэн уулгана.

Удаан хугацааны эмчилгээний үед цусны үзүүлэлт, элэг ба бөөрний үйл ажиллагааг хянана.

Хэрэв та оспамоксын ээлжит тунг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол аль болох хурдан хэрэглэнэ.

Ужгирсан суулгалтын үед эмчээс зөвлөгөө авна.

Хэрэв та жирэмсэн бол эмчдээ мэдэгдэнэ.

Хэрэв өвчний шинж сайжрахгүй байвал эмчийн зөвшөөрөлгүйгээр оспамоксын эмчилгээг өөрчлөх болон зогсоож болохгүй. Ингэснээр өвчин хүндрэх болон дахихаас сэргийлнэ.

Бэлдмэлийг хүүхэд харж хүрэхээргүй газар хадгална.

Эмийн харилцан үйлчлэл:

Оспамоксыг бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болох уу?

Бэлдмэлийг зөвхөн эмчлэгч эмчийн зөвшөөрсөн бусад антибиотикуудтай хамт хэрэглэж болно. Зарим антибиотик нь бэлдмэлийн үйлдлийг хүчжүүлэх ба зарим нь сулруулна.

Амоксициллины эмчилгээний үед жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг бэлдмэлийн үйлдэл өөрчлөгдөж болно.

Ходоодны хүчиллэгийг саармагжуулах бэлдмэл оспамоксын шимэгдэлтийг саатуулна.

Хэрэв та өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмчдээ мэдэгдэх шаардлагатай. Эдгээр эмийг оспамокстой хамт хэрэглэхэд ямар нэгэн хортой нөлөө үзүүлэх эрсдэлгүй эсэхийг эмчлэгч эмчээсээ асуугаарай.

Хэрэглэх арга, тун:

Оспамоксыг ямар тунгаар хэр хугацаагаар хэрэглэх вэ?

Эмч өөрөөр зөвлөөгүй бол дараах эм хэрэглэх зарчмыг баримтална.

Халдварын байрлал болон өвчин үүсгэгч бичил биетний мэдрэг чанараас хамааран бэлдмэлийн хэрэглэх тунг эмч тогтооно.

Ерөнхийдөө хоногийн тунг 2 (3-4) хувааж хэрэглэнэ.

Дундаж тун:

Хүүхэд

Хоногт 30-60мг/кг

Өсвөр насныхан ба насанд хүрэгсэд

Хоногт 1500-2000мг

Тусгай тугналт:

Цочимог явцтай хүндрээгүй шээсний замын халдвар, амьсгалын дээд замын буюу чих хамар хоолойн халдвар, арьс зөөлөн эдийн халдварын үед:

 

Хүүхэд

Ойролцоогоор  25-30мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.

Өсвөр насныхан ба насанд хүрэгсэд

Хоногт 1000-1500 (750мг) мг тунгаар хэрэглэх ба хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.

Амьсгалын доод зам ба (гуурсан хоолойн үрэвсэл ба уушгины үрэвсэл ба буглаа) үед шээсний дээд замын халдвар:

 

Хүүхэд

50-60мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.

Өсвөр насныхан ба насанд хүрэгсэд

1500-3000мг тунгаар хэрэглэх ба хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ.

Хүнд явцтай өвчний эмчилгээнд эмчлэгч эмч бэлдмэлийн хоногийн тунг ихэсгэж болно.

 

Хүүхэд

Хоногт 100мг/кг тунгаар хэрэглэнэ

Өсвөр насныхан ба насанд хүрэгсэд

Хоногт 6000мг хүртэл тунгаар хэрэглэнэ

Хүнд явцтай халдварын үед хүүхдэд хоногт 200мг/кг, насанд хүрэгсдэд 8000мг тунгаар тус тус хэрэглэж болно.

Шүд авахуулсны дараа болон эндокардитаас урьдчилан сэргийлэх эмчилгээнд:

Хүүхэд

Мэс заслаас 1 цагийн өмнө 1500-2000мг-р, хэрэв зохимж сайн байвал  8-9 цагийн дараа давтана.

Насанд хүрэгсэд

Мэс заслаас 1 цагийн өмнө 3000-4000мг-р, хэрэв зохимж сайн байвал  8-9 цагийн дараа давтана

Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдсөн үед:

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед уг бэлдмэлийг хэрэглэх эсэхийг эмч шийднэ.

Оспамоксыг яаж хэрэглэх вэ?

Бэлдмэлийг хоолны өмнө болон дараа хэрэглэх ба түүнчлэн ходоод нь мэдрэг өвчтөнд хэрэглэхэд тохиромжтой. Оспамоксыг хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа:

Халдварын шинж (халууралт, өвдөлт) арилсны дараа бэлдмэлийг 2-5 хоног үргэлжлүүлэн хэрэглэнэ.

ДЭМБ-аас зөвлөснөөр стрептококкын халдварын үед хожуу илрэх хүндрэлээс сэргийлж эмчилгээний үргэлжлэх хугацаа 10 хоног байна.

Гаж нөлөө:

Оспамоксын эмчилгээний үед ямар гаж нөлөө илрэх вэ? Энэ нь заавал бүх өвчтөнд илрэх үү?

Бэлдмэл ерөнхийдөө зохимж сайтай.

Хааяа хоол боловсруулах замын зүгээс (бөөлжих, суулгах, хоол боловсруулах замын хямрал,  хоолонд дургүй болох,  амны хөндий ба хэлний үрэвсэл) гаж нөлөө түр зуур ажиглагдаж болно.

Арьсны тууралт, арьс улайж хавдах зэрэг харшлын урвал ховор тохиолдолд илэрнэ. Эдгээр шинж нь хөнгөн явцтай илрэх бөгөөд ихэвчлэн хэдэн өдрийн дотор арилна. Цусны үзүүлэлт өөрчлөгдөх (ядрах, хоолой өвдөх, ахмын үрэвсэл зэргийг харуулдаг), бөөрний үрэвсэл (халуурах, ялангуяа  хавагнах, шээсэнд цус илрэх), амтлах мэдрэхүй өөрчлөгдөх,  ам хатах, даралт унах, амьсгал давчдах (анафилаксын шок) зэрэг харшлын урвал маш ховор тохиолдолд ажиглагдана.

Цөөн тохиолдолд толгой өвдөх, ядрах, халуурах, үе  өвдөх зэрэг шинж тохиолдоно.

Амоксициллиныг хэрэглэх үед илрэх тууралттай холбоотойгоор вирусын эмгэг ихэвчлэн тохиолдож болно.

Хэрэв амоксициллиныг хэрэглэж байгаа үед ийм өвчин тохиолдох буюу зарим өсвөр насныханд тохиолддог өвчин (улаан бурхан гэх мэт) гэж сэжиглэж байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.

Бэлдмэлийг балнад болон тэмбүүний эмчилгээнд хэрэглэхэд үхсэн нянгийн ялзрал болон нянгийн хор чөлөөлөгдсөний улмаас халууралт ба тууралт илэрнэ.

Хааяа элэгний шинжилгээний зарим үзүүлэлтүүд түр зуур бага зэрэг ихсэж болно.

Дээрхээс өөр ямар нэгэн гаж нөлөө илэрвэл яаралтай эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.

Хадгалах хугацаа ба хадгалалт:

Оспамоксыг яаж хадгалах вэ?

25°С-аас доош хэмд хадгална.

Бэлдмэлийг өөрийх нь савлалтанд хадгална.

Савлалтан дээр хүчинтэй хугацааг тэмдэглэсэн байна.

Хэрэв ямар нэгэн нэмэлт асуулт шаардагдвал эм зүйч болон эмчдээ хандаж зөвлөгөө аваарай.