Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бензатин бензилпенициллин
Худалдааны нэр
Англи
Бензатин бензилпенициллин
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
2.4 сая ОУН
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

BENZATHINE BENZYLPENICILLIN FOR INJECTION, 2.4Mega

Бензатин бензилпенициллины тариа, 2.4Мега

 

Улсын бүртгэлийн дугаар: F071112JP01716

 

Найрлага: Флакон бүрд 2.4Мега Бензатин бензилпенициллин агуулагдана.

 Эм судлалын үйлдэл:

  • Пенициллин нь түүнд мэдрэг бактериуд болон грам-эерэг болон грам-сөрөг бичил биетний аль алиных нь эсийн ханын нэгэн давхрааг үүсгэдэг макромолекулын бүрдэл болох пептидогликаны нийлэгжилтийг саатуулдаг.
  • Пептидогликан нь ихэд сүлжилдсэн торон бүтэцийн бодит бат бэх чанарыг хангадаг болно. Эсийн ханын бат бэх чанар алдагдвал эсийн доторх өндөр осмос даралтыг хангаж байдаг хамгаалалт алдагдана. Эсийн мембран эвдэрвэл эс мөхдөг байна.

Хэрэглэх заалт:

  • Бензилпенициллинд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.

Хориглох заалт: Пенициллинд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.

Тун ба хэрэглэх арга:

  1. Хүүхдийн тунгийн дэглэм: 12-оос доош насны хүүхдэд хүүхдийн биеийн жин, нас болон халдварын хүнд хөнгөнөөс нь хамааруулан тунг тохируулна. 2-с доош насны хүүхдэд шаардлагатай бол тунг хуваан 2 өгзгөнд нь тарьдаг.
  • Стрептококкийн халдвар (групп A) фарингит:
    • Өсвөр насны хүүхдэд 900,000 единицээр, насанд хүрэгсдэд l,200,000 единицээр зөвхөн 1 удаа тарьдаг.
  • Бэлгийн замын халдварууд:
    • Тэмбүү:
  • Анхдагч, хоёрдогч ба нууц үед: 2.4 сая единиц (1 тун).
  • Хожуу үеийн тэмбүү (гуравдугаар үеийн болон мэдрэлийн тэмбүү): 3 сая единицээр 7 хоногийн зайтайгаар нийт 6–9 сая единиц.
  • Төрөлхийн тэмбүү (шинж тэмдэггүй, тархи нугасны шингэнд хэвийн гардаг)
    • 2-оос доош нас: Биеийн жинд 50,000 единиц/кг тунгаар тооцон зөвхөн 1 удаа,
    • 2–12 нас: тунгийн дэглэм насанд хүрэгсэдтэй адил байна.
  • Яршилт болон тахалт тэмбүү, болон арьсны тэмбүү: 1.2 сая единиц (1 удаа тарина).
  • Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
  • Хэрэх өвчний халууралт болон гломерулонефрит:
    • Цочмог хөдлөлийн үед: Бензатин Бензилпенициллиныг (тариагаар)1,200,000 единицээр сард 1 удаа буюу 600,000 единицээр 2 долоо хоног тутамд хэрэглэнэ.
  1. Уг эмийн бэлдмэлийг тарихын өмнө уусаагүй бүхэл хэсэг байгаа эсэх, өнгө өөрчлөгдсөн эсэх болон савны битүүмжлэл алдагдсан эсэхийг нүдээр харан шалгах хэрэгтэй.

 

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Ховор тохиолдолд пенициллины тарианд амь насанд халгаатай эмчлэх боломжгүй цочмог анафилаксын урвал үүсч болзошгүй. Энэхүү хэлбэрийн урвал нь урьд нь пенициллинд хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан болон гуурсан хоолойн багтраатай буюу бусад харшилтай өвчтөнд олонтоо илэрдэг.  
  • Хэт мэдрэгшлийн бусад урвалууд илэрч болох юм. Тухайлбал: Арьсны тууралтууд, амны салстын эмгэгшилүүд, халууралт, бөөрний завсрын эдийн үрэвсэл, судаслаг хаван г.м.

Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн (25°C-ээс доош хэмд), хуурай газарт гэрэл болон чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Хадгалах хугацаа: 3 жил.

Үйлдвэрлэгч:

  • NCPC North Best Co., Ltd.
  • No. 388, Heping East Road ,Shijiazhuang, Hebei, P. R. of China