
Хэрэглэх заавар
ОКСИКАЛ Д3
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Химийн найрлага:
5 мл бэлдмэлд:
Кальцийн карбонат ВР нь :
Элемент кальци ......250мг
Витамин Д3 ВР........125МЕ-тай тэнцэнэ
Ароматжуулсан сиропон суурьтай.
Яс эрүүл байхын тулд кальцийг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. Биемахбод кальцийг зүрх, цус, булчин, мэдрэлийн үйл ажиллагаандаа ашигладаг. Кальцийг хүнсээр хангалттай хэрэглэхгүй бол организм кальцийг түүний нөөц болох ясны эдээс татаснаас болж ясны эд хэврэг болно. Биемахбод бие даан кальцийг үүсгэж чадахгүй, кальци хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хүний биед орж ирдэг. Д амин дэм нь кальцийг хүнснээс шимэгдэж, ясны эдэд хуримтлагдахыг дэмждэг.
Хүнсээр кальцийг хангалттай авч чаддаггүй хүмүүст гипокальциеми үүсэхээс урьдчилан сэргийлж Оксикал Д3-ыг хэрэглэдэг. Мөн дараах эмгэг байдлын үед хэрэглэнэ:
- Остеопороз (яс сийрэгжих)
- Остеомаляци (яс зөөлрөх, сулрах)
- Далд хэлбэрийн татах өвчин (булчингийн эдийн өвчин)
- Өсвөр насны хүүхдүүд
- Биений юм ирэхийн өмнөх хам шинж
- Жирэмсэн ба хөхүүл
- Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд
- Ахимаг насны хүмүүс
- Ревматоид артрит
- Буйл, шүдний эмгэг
ОКСИКАЛ Д3
(кальци, витамин Д3-ын сироп)
Үйлчлэлийн механизм:
Витамин Д3 нь кальци, фосфорын солилцоо, ясны эдийн эрдэсжилтийг зохицуулж байдаг тосонд уусдаг стерол юм.
Энэхүү бэлдмэл нь таны хүнсэнд кальци болон витамин Д3-ыг нэмэлтээр баяжуулна. Ийм учраас биемахбодид кальци, витамины төвшинг нэмэгдүүлэх шаардлагатай үед түүнийг хэрэглэнэ.
Ахимаг насанд ясны эмгэг хугарлаас урьдчилан сэргийлнэ.
- Шимэгдэлт:
Хоол боловсруулах замд карбонат кальцийн 15-25% нь ойролцоогоор шимэгддэг. Ходоодны шүүсний нөлөөгөөр кальцийн хлорид болон хувирдаг.
Витамин Д: цөсний оролцоотойгоор хоол боловсруулах замд сайн шимэгддэг.
- Солилцоо:
Витамин Д: элэг болон бөөрөнд гидроксилжин 1,25-дигидроксихолекальциферол гэдэг идэвхитэй метаболитод хувирна
- Ялгарах:
Витамин Д болон түүний метаболитууд цөс, өтгөнөөр үндсэндээ ялгарна.
- Хэрэглэх арга ба тун
Ууж хэрэглэнэ. Тохиромжит тунг хэтрүүлж болохгүй.
Эмчлэгч эмчийн зөвлөмжөөр:
- 1-5 насны хүүхдэд 5мл-ээр хоногт 1-2 удаа
- 5-10 насны хүүхдэд 5мл-ээр хоногт 3 удаа
- 10-15 насны хүүхдэд 10мл-ээр хоногт 3 удаа
- Насанд хүрэгчдэд 15мл-ээр хоногт 2-3 удаа
- Жирэмсэн эхчүүдэд 10 мл-ээр хоногт 2-3 удаа
- Эсрэг заалт
Анхдагч гиперпаратиреоз, метастазын гиперкальциеми, олон тооны миелом зэрэг гиперкальциемийн үед Оксикал Д3-ыг хэрэглэхгүй.
- Болгоомжтой хэрэглэх:
Бөөрний дутагдал, бөөрний чулуу үүсгэх нөхцөл бүрдсэн тохиолдолд Оксикал Д3-ыг болгоомжтой хэрэглэнэ.
- Гаж нөлөө:
Хоол боловсруулах зам цочрох, дотор муухайрах, бөөлжих
- Эмийн харилцан үйлчлэл
Оксикал Д3-ыг дигиталис, верапамил, фенитоин, тиазидын шээс хөөх бэлдмэлүүд, антацид бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болохгүй.
- Савлалт:
Картон хайрцагт 150мл-ийн флаконтай бэлдмэл зааврын хамт агуулагдана.
Үйлдвэрлэгч
Оксфорд лабораториз Пвт.Лтд., Мумбай, Энэтхэг
Б306, Кристалл Плаза, Нью Линк Роуд, Андхери (В), Мумбай 400053, Энэтхэг
Албан ёсны дистрибьютер: