Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Азитрон
Худалдааны нэр
Англи
Азитромицин дигидрат
Үйлдвэрлэгч
Монос Фарм ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
100мг
Эмийн хэлбэр
хөвмөл бэлтгэх мөхлөг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


АЗИТРОН 100 мг ХӨВМӨЛ БЭЛТГЭХ МӨХЛӨГ ЭМ

 

Эмийн худалдааны нэршил: Азитрон 

Эмийн олон улсын нэршил: Азитромицины дигидрат                                                                                                        

Эмийн хэлбэр:  Хөвмөл бэлтгэх мөхлөг

Эмийн найрлага, тун хэмжээ: 1 уут бэлдмэл нь 100 мг азитромицинтэй шүтэлцэх азитромицины дигидратыг агуулна.   

Туслах бодис: сахароз, аспартам, гипромеллоз, натрийн карбоксиметилцеллюлоз, натрийн карбонат, аэросил, нимбэг болон жүржийн  амт үнэр оруулагч.

Эмийн эмчилгээний бүлэг: Макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик.

Эм судлалын үйлдэл: Макролидын бүлгийн нянгийн эсрэг бэлдмэлүүд нь бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг саатуулах замаар бактерийн өсөлтийг зогсоодог. Азитромицин нь бактерийн рибосомын 50S дэд хэсгийн 23S rRNA-тэй холбогддог. Ингэснээр бактерийн уургийн нийлэгжилт транспептидаци/ транслокайшн шатандаа зогсоно.

F, G бүлгийн стрептококк, Staphylococcus aureus, St. viridans  зэрэг грам эерэг бактери, Haemophilus influenza, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, B. Parapertussis, Legionella pneumophila, H. Ducrei, Campulobacter jejuni, Helicobacter pylori, Neisseria gonorrhoeae, Gardnerella vaginalis зэрэг грам сөрөг бактери, Bacteroides bivlus, Clostridum perfingens, peptostreptococcus  spp зэрэг агааргүйтэн бактери мөн Chlamydia trachomatis, Mycoplazma pneumonia, Ureaplasma urealyticum, Treponema pallidum, Borrelia burdoferi зэрэг үүсгэгчид тус тус идэвхтэй үйлчилнэ. 

Фармакокинетик: Азитромицин тосонд сайн уусах ба хүчиллэг орчинд тэсвэртэй байдаг нь хоол боловсруулах замаар түргэн шимэгдэх нөхцлийг бүрдүүлнэ.   Азитромицин амьсгалын зам, шээс бэлгийн замын эд эрхтнүүд ялангуяа түрүү булчирхай мөн арьс зөөлөн эдэд сайн нэвтэрнэ. Бэлдмэлийн хагас гадагшлалтын үе удаан ба эдүүдэд өндөр түвшрүүлэгтэйгээр (цусны сийвэнгээс 10-50 дахин их) агуулагддаг. Учир нь Азитромицин цусны уурагтай бага холбогддог ба эукариот эсэд нэвтрэх чадвартай бөгөөд лизосомын ойролцоо рН бага орчинд хуримтлагддаг. Бэлдмэлийн тархалтын эзэлхүүн их бөгөөд сийвэнгийн клиренс нь өндөр байдаг. Азитромицин нь лизосомд хуримтлагдах бөгөөд энэ нь эсийн доторх үүсгэгчид үйлчлэхэд сайнаар нөлөөлнө. Фагоцит нь  Азитромициныг халдвар байршиж буй хэсэгт хүргэх бөгөөд фагоцитозын үйл ажиллагааны үед чөлөөлөгдөнө. Үрэвслийн голомтонд Азитромицины түвшрүүлэг эрүүл эдийнхээс ойролцоогоор 24-34%-иар их байдаг. Азитромицин фагоцитэд өндөр түвшрүүлэгтэй оршдог боловч түүний үйл ажиллагаанд нөлөөлдөггүй. Богино хугацааны ээлж эмчилгээний (3-5 хоног) үед бэлдмэлийн бактери үхүүлэх түвшрүүлэг, үрэвслийн голомтонд сүүлийн тунг ууснаас хойш 5-7 өдрийн турш хадгалагдана. Элгэнд метилгүйжиж идэвхгүй метаболит үүсгэнэ. Цусны сийвэнгээс 2 үе шатаар ялгарна. Бэлдмэлийг 8-24 цагийн зайтай хэрэглэхэд хагас гадагшлалтын үе нь 14-20 цаг, 24-72 цагийн зайтай хэрэглэхэд 41 цаг байна.                 

Хэрэглэх заалт: Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.

  • Амьсгалын дээд зам ба чих хамар хоолойн халдвар (дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайврын хөндийн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл)
  • Улаан эсэргэнэ 
  • Амьсгалын доод замын халдварууд: бактерийн гаралтай уушигны ба гуурсан хоолойн  үрэвсэл
  • Хеликобактераар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед
  • Арьс ба зөөлөн эдийн халдвар (ёлом, импетиго, арьсны 2- догч идээт халдвар)
  • Шээс бэлгийн замын халдварууд: (заг хүйтний ба заг хүйтний бус гаралтай шээсний сүвийн үрэвсэл, умайн хүзүүний салст бүрхүүлийн үрэвсэл)
  • Лаймын өвчин ба erytema migrans-ын эмчилгээний эхэн үед

Хэрэглэх арга, тун: Хоолны дараа 1 уут бэлдмэлийг 50 мл хүйтэн усанд найруулаад  шууд ууж хэрэглэнэ.

Бэлдмэлийн хоногийн тун, эмчилгээний схем, эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Хоногийн тунг 0.5 г буюу 5 уутаас хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг хоол идэхээс 1 цагийн өмнө буюу 2 цагийн дараа дараах тунгаар хэрэглэнэ. Амьсгалын дээд ба доод замын халдвар, арьс ба зөөлөн эдийн халдварын (Лаймын өвчний эхний шатаас бусад) үед 20 мг/кг тунгаар хоногт 1 удаа 3 өдөр хэрэглэнэ. Уушгины үрэвслийн үед  эхний өдөр 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа, дараагийн 2-5 дахь өдрүүдэд 5 мг/кг тунгаар хэрэглэнэ.

 

Биеийн жин /кг/

Эмчилгээний эхний өдөр

Эмчилгээний дараагийн 2-5 дахь өдөр

5 кг

100 мг буюу 1 уут

50 мг буюу хагас уут

6 кг

100 мг буюу 1 уут

60 мг буюу хагас 6/10 уут

7 кг

100 мг буюу 1 уут

70 мг буюу хагас 7/10 уут

8 кг

100 мг буюу 1 уут

80 мг буюу хагас 8/10 уут

9 кг

100 мг буюу 1 уут

90 мг буюу хагас 9/10 уут

10-14 кг

200 мг буюу 2 уут

100 мг буюу 1 уут

15-24 кг

400 мг буюу 4 уут

200 мг буюу 2 уут

 

Анхааруулга:

  • 2 болон түүнээс дээш насны хүүхэд ууж хэрэглэнэ. 
  • Ходоодны хүчиллэгийг саармагжуулах эмтэй 2 цагийн зайтай хэрэглэнэ. Эмчилгээг зогсоосны дараа зарим өвчтөнд харшлын урвал илрэх ба энэ үед эмчийн хяналт дор тусгай эмчилгээ хийнэ.

Хориглох заалт: Уг бүлгийн эмэнд хэт мэдрэг хүмүүс, элэг бөөрний дутагдал, хөхүүл үед хориглоно. Мөн зүрхний хэм алдагдсан, элэг бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.   

Гаж нөлөө:                        

  • Хоол боловсруулах тогтолцооны зүгээс: суулгах (5%), дотор муухайрах (3%), хэвлийгээр өвдөх (3%,) гэдэс дүүрэх, бөөлжих, цөс зогсонгошилын шарлалт, хүүхдэд өтгөн хатах, хоолонд дургүй болох зэрэг шинж илэрнэ.
  • Зүрх судасны тогтолцооны зүгээс: зүрх дэлсэх, цээжээр өвдөх  шинж (1%) илэрнэ.
  • Мэдрэлийн тогтолцооны зүгээс: толгой өвдөх, нойрмоглох, хүүхдэд цочромтгой болох, нойргүйдэх шинж (1% бага)  илэрнэ.
  • Шээс бэлгийн замын тогтолцооны зүгээс: үтрээний кандидоз, бөөрний үрэвсэл (1% бага)  тохиолдоно.
  • Харшлын урвал: Арьсаар туурах, гэрэлд хэт мэдрэгших, Квинкийн хаван, чонон хөрвөс ховор тохиолдоно.
  • Тун хэтрэх үед: дотор муухайрах, түр зуур сонсгол муудах, бөөлжих, суулгах шинж илэрнэ.

Савлалт: Азитрон 100мг мөхлөг эмийг 2 г-аар  PET/PPTP/Alu уутанд савлаж, 6-10 ширхэгийг зориулалтын  цаасан хайрцагт хийж,  хэрэглэх зааврыг хавсаргана.

Хадгалах нөхцөл: 25°С-аас дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Хүчинтэй хугацаа: 2 жил

Олгох нөхцөл: Жороор олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,

4-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс

Утас: 77173117,  1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn

Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утасны дугаар: 94041883