
Хэрэглэх заавар
Савлалтанд хавсаргах заавар: ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
Кальциум Фосфо С бүрхүүлтэй шахмал
Calcium Phospho C film-coated tablets
кальцийн гидрогенфосфат дигидрат / кальцийн лактат пентагидрат/
кальцийн глицерофосфат / аскорбины хүчил
Энэхүү бэлдмэлийг хэрэглэж эхлэхийн өмнө савлалтанд хавсаргасан зааврыг анхааралтай уншина уу. Учир нь тэрээр чухал хэрэгцээт мэдээллийг агуулж байгаа болно.
Энэхүү эмийн бэлдмэл нь эмчийн жоргүйгээр олгогдоно.Эмчилгээний үр дүн сайн байлаа ч та эмийн бэлдмэл хэрэглэх зааврыг сайтар баримтлаарай.
- Энэхүү зааврыг хадгалаарай.Учир нь танд дахин унших шаардлага гарч болох юм.
- Хэрэв танд ямар нэгэн нэмэлт мэдээлэл болон зөвлөгөө авах шаардлага гарвал өөрийн эм зүйчээсээ асуугаарай.
- Хэрэв танд илэрсэн шинж тэмдгүүд арилахгүй дордох буюу сайжрахгүй бол эмчид хандан туслалцаа аваарай.
- Хэрэв танд ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрэх буюу уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө ажиглагдвал энэ тухай эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.
Энэхүү эм хэрэглэх зааварт:
1. Кальциум Фосфо С гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг болох
2. Кальциум Фосфо С-г хэрэглэхийн өмнө та юу анхаарах ёстой вэ?
3. Кальциум Фосфо С-г хэрхэн хэрэглэх
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
5. Кальциум Фосфо С-г хэрхэн хадгалах
6. Нэмэлт мэдээлэл
1.КАЛЬЦИУМ ФОСФО С ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНИЙГ ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ БОЛОХ
Кальциум Фосфо С нь эрдэс бодисын нэмэлтийн бүлэгт хамаарагдана.Кальци болон фосфор нь ясны эд болон шүд хэлбэржихэд оролцдог.Кальци нь эсийн мембраны нэвчимтгий чанар,мэдрэл-булчингийн сэрэл дамжуулалт,цус бүлэгнэлтийн зохицуулгад оролцдог бөгөөд ферментийн системийг идэвхжүүлж,булчингийн агшилтанд оролцоно.Фосфор нь АТФ болон креатинфосфат зэрэг макроэнергит нэгдлүүд үүсэхэд чухал үүрэгтэй.
Аскорбины хүчлийн эм судлалын үйлдэл нь исэлдэн ангижрах үйл ажиллагаанд хамааралтай аскорбины хүчил-дегидроаскорбины хүчлийн системийн бодисын солилцооны үйл ажиллагаатай нягт холбоотой.
Жирэмсэн, хөхүүл болон өсөлтийн эрчимтэй үед бие мах бодын кальцийн хэрэгцээ ихэсдэг физиологийн нөхцөлүүд ба кальци-фосфорын тэнцвэрийн өөрчлөлтийг дагалдан илэрдэг эмгэгшлүүдийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
2.КАЛЬЦИУМ ФОСФО С-Г ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ТА ЮУ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?
Дараах тохиолдолд Кальциум Фосфо С-г хэрэглэж болохгүй.Үүнд:
- хэрэв та Кальциум Фосфо С-ийн найрлага дахь идэвхтэй бодис буюу түүний найрлаганд буй бусад аль нэгэн бодист харшилтай (хэт мэдрэгшсэн) бол
- элэгний үйл ажиллагааны архаг дутмагшил
- нефролитиаз (бөөрний чулуушрах өвчин) ба гипероксалури
- элэгний хүнд хэлбэрийн эмгэг
- глюкоз-6-фосфатдегидрогеназа (ферментийн төрөлхийн дутмагшил)
- цус бүлэгнэлт ихсэх
- тромбофлебит
- судас хатуурах өвчин
- цусны эмгэгүүд (талассеми,сидеробласт анеми),гемохроматоз
- зүрхний хиймэл хавхлагатай болон тосгуурын чичигнээ
- гиперкальциеми (цусанд кальцийн түвшин ихсэх)
- гиперпаратиреоидизм (бамбай орчмын булчирхайн үйл ажиллагаа ихсэх)
- саркоидоз (ихэвчлэн уушгинд байрлалтайгаар тохиолддог витамин Д-ийн концентраци ихсэх эмгэг)
- 6-аас доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.
Кальциум Фосфо С-г онцгой анхааралтай хэрэглэх нь :
Кальциум Фосфо С-г цус бүлэгнэлтийн эмгэгшилтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд түүнийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед цус бүлэгнэлтийн байдлыг тодорхойлж байх нь зүйтэй.
Цус бүлэгнэлт ихэссэн,бүлэн болон венийн судасны үрэвсэлт эмгэгтэй өвчтөнд ихээхэн болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Уг бэлдмэлээр үечилсэн эмчилгээ хийлгэж буй өвчтөнд бөөрний чулуу үүсч болзошгүй тул бөөрний үйл ажиллагаа болон цусны сийвэнд кальци ба фосфорын түвшинг тодорхойлж байх шаардлагатай.
Суулгалтын хам шинж болон ходоод-гэдэсний үйл ажиллагааны хямралтай өвчтөнд Кальциум Фосфо С бэлдмэлийг ихээхэн болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Бусад эмийн элдмэлүүдтэй хамт хэрэглэх нь:
Хэрэв та ямар нэгэн өөр эмийн бэлдмэл болон жоргүй олгодог бэлдмэл хэрэглэж байгаа мөн хэрэглээд удаагүй байгаа бол эмчлэгч эмч болон эм зүйчдээ мэдэгдэж зөвлөгөө аваарай.
Кальци нь хуруувчин цэцгийн гликозидуудын үйлдлийг хүчжүүлж түүнд мэдрэг чанарыг нэмэгдүүлэх тул хуруувчин цэцгийн хордлого үүсгэж болзошгүй.
Кальцийн давс нь тетрациклиний бүлгийн антибиотикууд,бифосфонатууд, флюорид, флюорохинолонуудын ходоод гэдэснээс шимэгдэх хэмжээг багасгадаг тул тэдгээрийг өөр хооронд нь зайтай хэрэглэнэ (хамгийн багадаа 3 цаг).
Барбитуратуудтай хамт хэрэглэвэл барбитуратуудын ялгаралтын зэрэг багасч сийвэнгийн түвшин өндөрсөн эм судлалын үйлдэл нь хүчжин улмаар хордлого үүсгэх нөлөө нь ихэсдэг.
Тиазидын бүлгийн шээс хөөх эмүүд (кальцийн шээсээр ялгаралтыг багасгадаг) ба витамин Д-г хамт хэрэглэвэл гиперкальциеми үүсч болзошгүй.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ
Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхийн өмнө заавал эмчлэгч эмч болон эм зүйчдээ хандан зөвлөгөө аваарай.
Кальциум Фосфо С-г жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно.
Жирэмсэн үед кальцийн хоногийн тунг 1500 мг-аас (28 шахмал) хэтрүүлж болохгүй.
Жирэмсэн үед гиперкальциеми үүсвэл урагт биеийн болон оюун ухааны хөгжлийн дутмагшил үүсгэж болзошгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин,техниктэй ажиллах үед бэлдмэлийн үзүүлэх нөлөө
Рефлексийн болон анхаарлын төвлөрөлд сөргөөр нөлөөлсөн тухай мэдээлэгдээгүй.
Кальциум Фосфо С-ийн зарим найрлагын тухай чухал мэдээлэл
Кальциум Фосфо С-д буудайн цардуул агуулагддаг.Энэ нь целиактай өвчтөнд тохиромжтой (глютений энтеропати).
Буудайн харшилтай өвчтөнд (целиакигаас ялгаатай нь) энэхүү бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Будагч бодисын найрлага дахь Е124 нь харшлын урвал үүсгэж болзошгүй.
3. КАЛЬЦИУМ ФОСФО С-Г ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ
Кальциум Фосфо С-г ямагт энэхүү зааварт зөвлөсний дагуу хэрэглээрэй.
Хэрэв танд ямар нэгэн эргэлзээтэй асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээс лавлаарай.
Бэлдмэлийг хангалттай хэмжээний усаар даруулан ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд: 1-2 шахмалаар өдөрт 3-4 удаа ууна.
6-аас дээш насны хүүхэд: 1 шахмалаар өдөрт 2-4 удаа ууна.
(шахмал эмийн хэлбэр бага насны хүүхдэд тохиромжгүй)
Тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг өвчний хүнд хөнгөнөөс хамааруулан эмчлэгч эмч тодорхойлно.
Хэд хэдэн сарын хугацаагаар хэрэглэх шаардлагатай тохиолдолд тодорхой хугацаанд завсарласны дараа ээлж эмчилгээг давтан үргэлжлүүлж болно.
Хэрэв та Кальциум Фосфо С-г хэрэгцээт тунгаас нь хэтрүүлэн хэрэглэсэн бол
Тун хэтрүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй.
Хэрэв та зааварт заагдсан тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн бол өөрийн эмчлэгч эмчдээ хандан зөвлөгөө аваарай.
Хэрэв та Кальциум Фосфо С-г хэрэглэхээ мартсан бол
Хэрэв та нэг удаагийн уух тунгаа мартсан тохиолдолд санангуутаа аль болох эрт эмийг уух шаардлагатай.
Хэрэв дараагийн тунг хэрэглэх хугацаа ойртсон бол мартсан тунгаа орхиод ердийн дэглэмээрээ л хэрэглээрэй.
Мартсан тунг нөхөх зорилгоор тунг хоёр дахин ихэсгэн хэрэглэж болохгүй.
Хэрэв танд энэхүү бэлдмэлийн хэрэглээтэй холбоо бүхий өөр ямар нэгэн асуулт гарвал өөрийн эмч буюу эм зүйчдээ хандаарай.
4.ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ
Бусад бүх эмийн бэлдмэлийн нэгэн адил Кальциум Фосфо С-г хэрэглэх явцад гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүхэнд тохиолддоггүй байна.
Кальциум Фосфо С нь зохимж сайтай бэлдмэл юм.
Ходоод-гэдэсний замын талаас илрэх өөрчлөлт: дотор муухайрах,бөөлжих, өртөмжтэй өвчтөнд ходоод-гэдэсний хямрал үүсч болзошгүй.
Цус болон тунгалагийн системийн талаас илрэх өөрчлөлт: цусны бүлэгнэлт ихсэх,өндөр тунгаар удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэсэн үед бүлэн үүсэх хандлагатай байдаг.
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө ноцтойгоор илрэх буюу зааврын хуудсанд дурьдагдаагүй ч гэсэн бусад гаж нөлөө илэрвэл өөрийн эмч болон эм зүйчид хандаж зөвлөгөө аваарай.
5.КАЛЬЦИУМ ФОСФО С-Г ХЭРХЭН ХАДГАЛАХ
250С-ээс дээшгүй хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Савлалтанд заагдсан хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хадгалах хугацаа нь заагдсан сарын сүүлчийн өдрөөр тооцогдоно.
Эмийн бэлдмэлийг бохир усны систем болон гэр ахуйн хог хаягдалтай хамт хаяж болохгүй.
Хэрэгцээгүй болсон бэлдмэлийг хэрхэн цэгцэлж хаях талаар эмчлэгч эмч болон эм зүйчээсээ асуугаарай.
Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчноо бохирдохоос сэргийлэхэд тусална.
6.НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Кальциум Фосфо С-д юу агуулагддаг болох
- Идэвхтэй бодис: кальцийн гидрофосфат дигидрат 150 мг (34.9 мг экв. кальци ба 26.9 мг экв.фосфор), кальцийн лактат пентагидрат 70 мг, (9.1 мг экв.кальци), кальцийн глицерофосфат 50 мг (9.54 мг экв.кальци ба 7.35 мг экв.фосфор), аскорбины хүчил 20 мг агуулагдана.
- Бусад найрлага: буудайн цардуул,бичил талстат целлюлоз (тип 101), коповидон, гидроксипропилцеллюлоза, динатрийн эдетат, кремнийн диоксид,усгүй коллоид тальк, магнийн стеарат.
Хальсан бүрхүүлийн найрлага: Опадр II ягаан (заримдаг гидролизжуулсан поливинолын алькоголь,титаны диоксид (E171), макрогол 3000,тальк, кармин (E120), тод улаан будагч бодис (E124 ) ).
Кальциум Фосфо С бүрхүүлтэй шахмалын харагдах байдал ба хайрцагт юу агуулагддаг болох
Дугуй, хоёр тал нь гүдгэр, бүрхүүлтэй, ягаан өнгийн, гилгэр гадаргуутай, 11 мм голчтой шахмал.
10 ширхэг бүрхүүлтэй шахмалыг хатуу,тунгалаг ПВХ хальс / хөнгөн цагаан фольгагаар битүүмжилсэн бөгөөд 3 блистерийг эм хэрэглэх зааврын хамт картон хайрцагт савлана.
Үйлдвэрлэл болон хэрэглээний эрхийг эзэмшигч
СОФАРМА ХК
Илиенскийн гудамж 16
1220 София, Болгар
Савлалтанд хавсаргах зааврыг хамгийн сүүлд шинэчилсэн огноо:
2012 оны 11 сар