Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бронхосолван 600мг
Худалдааны нэр
Англи
Ацетилцистеин
Үйлдвэрлэгч
Fortex Nutriceuticals Ltd
Гарал үүслийн улс
Болгар
Тун хэмжээ
600мг
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эм хэрэглэх заавар: Иргэдэд зориулсан заавар

 

БРОНХОСОЛВАН 600 мг ууж хэрэглэх уусмалд зориулсан нунтаг

Ацетилцистеин

 

Танд хэрэгтэй чухал мэдээлэл агуулсан тул эмийг хэрэглэхээсээ өмнө энэхүү зааврыг бүрэн уншина уу?

Эмийг үргэлж хэрэглэх зааврын дагуу эсвэл эмч, эм зүйчийнхээ зааврын дагуу хэрэглээрэй.

  • Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв танд нэмэлт зөвлөгөө болон мэдээлэл шаардагдвал эмч болон эм зүйчээс асуугаарай.
  • Хэрэв танд ямар нэгэн эмийн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Энэхүү зөвлөмж нь хэрэглэх зааварт тусгагдаагүй аливаа гаж нөлөөнд мөн хамаарна. 4-р хэсгийг үзнэ үү.
  • Уг бэлдмэлийг хэрэглэснээс хойш 4-5 хоногийн дараа өвчний шинж тэмдэг сайжрахгүй буюу эсвэл улам дордвол заавал эмчид мэдэгдээрэй.

Эм хэрэглэх зааврын агуулга:

1. БРОНХОСОЛВАН гэж юу вэ, юунд хэрэглэх вэ?

2. БРОНХОСОЛВАН-ыг хэрэглэхийн өмнө юу мэдэх шаардлагатай вэ?

3. БРОНХОСОЛВАН-ыг хэрхэн хэрэглэх вэ?

4. Гаж нөлөө

5. БРОНХОСОЛВАН-ыг хэрхэн хадгалах вэ?

6. Савлагаа болон бусад мэдээлэл

1. БРОНХОСОЛВАН гэж юу вэ, юунд хэрэглэдэг вэ?

БРОНХОСОЛВАН нь цочмог болон архаг бронхит (бронхит), бронхоэктаз (архаг бронхит), уушгины архаг бөглөрөлт өвчин (удаан хугацаагаар ханиалгах, их хэмжээний цэр гарах, амьсгалахад хүндрэлтэй болох уушгины архаг өвчин), цистик фиброз (уушги болон бусад эрхтнийг хамардаг төрөлхийн эмгэг) зэрэг гуурсан хоолойн шүүрэл үүсэлт болон ялгаралт хүндрэлтэй болдог амьсгалын замын өвчний үед хэрэглэдэг,

Хэрэв 4-5 хоногийн дараа биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчид хандах хэрэгтэй.

2. БРОНХОСОЛВАН-ыг хэрэглэхийн өмнө юу мэдэх шаардлагатай вэ?

Хэрэв та ацетилцистеин эсвэл энэ эмийн бусад найрлагад (6-р хэсэгт дурдсан) харшилтай бол БРОНХОСОЛВАН-ыг бүү хэрэглээрэй.

Анхааруулга, болгоомжлол

БРОНХОСОЛВАН-ийг хэрэглэхээс өмнө дараах тохиолдлуудад эмч, эм зүйчтэйгээ зөвлөөрэй.

  • Арьсны өөрчлөлт. Ацетилцистеин (БРОНХОСОЛВАН-ий үйлчлэгч бодис) хэрэглэсэнтэй холбоотойгоор Стивенс-Жонсоны хам шинж, Лайеллийн хам шинж зэрэг арьсны хүнд хэлбэрийн урвал маш ховор тохиолддог. Арьс, салст бүрхэвчийн өөрчлөлт шинээр үүссэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай бөгөөд ацетилцистеины хэрэглээг зогсооно;
  • Гуурсан хоолойн багтраа;
  • Ходоод, гэдэсний шархлааны өгүүлэмжтэй эсвэл одоо идэвхтэй ходоод гэдэсний шархлаатай;
  • Гистамины хэт мэдрэгшил- Ацетилцистеин нь гистамины солилцоонд нөлөөлж, гистамины үл тэвчлийг (толгой өвдөх, хамар гоожих, загатнах) үүсгэж болзошгүй тул эдгээр өвчтөнүүдэд удаан хугацаанд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
  • Цэр гадагшлуулахад хүндрэлтэй болох- Ацетилцистеиныг өвчний эхэн үед хэрэглэхэд  гуурсан хоолойн шүүрлийг шингэрүүлж, ихэсгэх нөлөө үзүүлдэг. Хэрэв та цэрээ гадагшлуулахад хүндрэлтэй бол эмчид хандаж, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй.

Азот агуулсан бодисыг ихэсгэхээс зайлсхийхийн тулд элэг, бөөрний дутагдлын үед БРОНХОСОЛВАН-ыг хэрэглэж болохгүй.

Хүүхэд, өсвөр нас

БРОНХОСОЛВАН 600 мг бэлдмэлийг 14-өөс доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

Бусад эм ба БРОНХОСОЛВАН

Хэрэв та өөр эм хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн эсвэл хэрэглэх гэж буй бол эмч, эм зүйчдээ хэлээрэй. Ялангуяа дараах эмүүд:

  • Ханиалга дарах эм (ханиалгалтын эсрэг эм)- Ацетилцистеиныг ханиалга дарах эмтэй хослуулан хэрэглэх нь ханиалгах рефлексийг бууруулсны улмаас гуурсан хоолойд шүүрэл хэт их хэмжээгээр хуримтлагдана. Эдгээр эмийн хосолсон эмчилгээ эхлэхийн өмнө нарийвчилсан оношилгоо шаардлагатай тул эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай;
  • Антибиотик- Антибиотикийн үйлдэлд ацетилцистеин нөлөөлөхөөс сэргийлж, эдгээр эмийг дор хаяж хоёр цагийн зайтай хэрэглэнэ;
  • Идэвхжүүлсэн нүүрс- Идэвхжүүлсэн нүүрс нь ацетилцистеины нөлөөг бууруулдаг;
  • Нитроглицерин- Ацетилцистеиныг глицерин тринитраттай (нитроглицерин) нэгэн зэрэг хэрэглэх нь нитроглицериныг судас тэлэх, цусны дүрст элемент гэмтээх нөлөөг нэмэгдүүлдэг.

БРОНХОСОЛВАН ба хоол хүнс, ундаа, согтууруулах ундааны хэрэглээ

БРОНХОСОЛВАН эмийг хоолны дараа ууна. Ацетилцистеиныг хангалттай их хэмжээний шингэнээр даруулж ууна.

Жирэмслэн, хөхүүл үе ба нөхөн үржихүйд нөлөө

Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол жирэмслэхээр төлөвлөж буй бол эмийг хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчтэйгээ заавал зөвлөөрэй.

Машин жолоодох, механизмтай ажиллах

Энэ нь машин жолоодох, механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

БРОНХОСОЛВАН нь дараах найрлагатай:

• Маннитол (E 421)- Бага зэрэг тайвшруулах нөлөө үзүүлнэ;

• Натри- БРОНХОСОЛВАН нь нэг уутанд 1 ммоль (23 мг)-аас бага натри агуулдаг, өөрөөр хэлбэл. бараг натри агуулаагүй гэж үзэж болно.

3. БРОНХОСОЛВАН-ыг хэрхэн хэрэглэх вэ?

 

Эмийг хэрэглэх зааврын дагуу эсвэл эмч, эм зүйчийн зөвлөсний дагуу үргэлж хэрэглээрэй. Хэрэв та хэрхэн хэрэглэхийг мэдэхгүй бол эмч, эм зүйчээсээ асуугаарай.

Хэрэглэх тун:

Нас

БРОНХОСОЛВАН 600 мг найруулж уух уусмал бэлтгэх нунтаг

Насанд хүрэгчид болон

14-өөс дээш насны хүүхэд

1 уутыг өдөрт 1 удаа

(өдөрт 600 мг ацетилцистеинтэй тэнцэнэ)

 

Хэрэглэх арга

Нэг уутанд агуулагдах нунтгийг нэг аяга халуун эсвэл хүйтэн усанд уусгаж ууна. БРОНХОСОЛВАН-ийг хангалттай их шингэнд уусгаж хэрэглэхэд цэр шингэлэх нөлөө нь нэмэгддэг. Эмийг хоолны дараа ууж хэрэглэнэ.

Хүүхэд, өсвөр насныхан

БРОНХОСОЛВАН 600 мг бэлдмэлийг 14-өөс дээш насны хүүхдэд хэрэглэнэ.

Хэрэв та БРОНХОСОЛВАН-ы тун хэтрүүлэн хэрэглэсэн бол

Тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ходоод гэдэсний замын дараах гаж нөлөө илэрч болно: ходоодны хүчил ихсэх, дотор муухайрах, ходоод өвдөх, бөөлжих, суулгах. Хэрэв та эм зааварт дурдсанаас өндөр тунгаар хэрэглэсэн бол эмч, эм зүйчдээ шууд мэдэгдээрэй.

Хэрэв та БРОНХОСОЛВАН-ыг уухаа мартсан бол

Мартсан тунг нөхөхийн тулд эмийг давхар тун ууж болохгүй. Бронхосолваныг ердийн тунгаар үргэлжлүүлэн хэрэглэнэ.

Хэрэв та БРОНХОСОЛВАН-ыг хэрэглэхээ зогсоосон бол

Хэрэв танд энэ эмийг хэрэглээтэй холбоотой нэмэлт тодруулга байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.

4. Гаж нөлөө

Бусад эмийн нэгэн адил гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрд тохиолддоггүй.

Илэрч болзошгүй гаж нөлөөг эрхтэн тогтолцооны ангилал, тохиолдлын давтамжаар нь дараах байдлаар ангилсан:

Маш түгээмэл (≥1/10), түгээмэл (≥1/100-аас <1/10), цөөвтөр (≥1/1000-аас <1/100), ховор (≥1/10,000-аас <1/1000), маш ховор (≤ 1/10,000), давтамж тодорхойгүй ( байгаа мэдээллээр тооцох боломжгүй).

Дараах гаж нөлөө илэрч болно:

Цөөвтөр:

• Харшлын урвал (загатнах ба чонон хөрвөс), хүнд хэлбэрийн судас-мэдрэлийн хаван (ангионевротик хаван) болон арьсны тууралт;

• Зүрхний хэм түргэсгэх (тахикарди);

• Цусны даралт буурах (гипотензи);

• Толгой өвдөх;

• Чих шуугих (тиннит);

• Стоматит, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах;

• Өндөр халуурах.

Ховор:

• Амьсгал давчдах, бронхоспазм;

• Хоол боловсруулах үйл ажиллагааны алдагдал (диспепси).

Маш ховор:

• Хүнд хэлбэрийн харшлын урвал, шок;

• Стивенс-Жонсоны хам шинж, Лайеллийн хам шинж зэрэг арьсны ноцтой урвал;

• Цус алдалт (хэт мэдрэгшлийн урвалтай холбоотой).
Давтамж тодорхойгүй:

• Нүүр хавагнах.

Гаж нөлөөг мэдээлэх

Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэйгээ мэдээлээрэй. Үүнд энэхүү хэрэглэх зааварт тусгагдаагүй аливаа гаж нөлөө хамаарна.

Мөн та гаж нөлөөний талаар эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт эмийн гаж нөлөөг мэдээллэх хуудсаар болон цахим хуудсаар шууд мэдээлэх боломжтой.

Хаяг: UBH Центер, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 14210 Улаанбаатар, Монгол улс;

Утас: +(976) 51-260182, вэбсайт: https://mmra.gov.mn/; Имэйл: eehhzg@moh.mn.

Гаж нөлөөний талаар мэдээлснээр та энэ эмийн аюулгүй байдлын талаар мэдээлэл цуглуулахад туслах байна.

5. БРОНХОСОЛВАН-ыг хэрхэн хадгалах вэ?

Эмийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу.

Эмийг "Хадгалах хугацаа" болон савлагаа дээр заасан хугацаа дууссаны дараа бүү хэрэглээрэй. Дуусах хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрийг хэлнэ.

Хэрэв та эм гэмтсэн, өөрчлөгдсөн шинж тэмдгийг анзаарсан бол эмийг бүү хэрэглээрэй.

Бохир усны шугам болон ахуйн хог хаягдалтай эмийг бүү хаяарай. Хэрэглэхгүй болсон эмийг хэрхэн устгах талаар эм зүйчээсээ асуугаарай. Эдгээр арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалахад тусална.

6. Найрлага болон бусад мэдээлэл

БРОНХОСОЛВАН 600 мг нунтаг агуулсан уутанд дараах агууламжтай:

- Үйлчлэгч бодис- 600 мг ацетилцистеин

- Туслах бодисууд нь: маннитол, натрийн цикламат, нимбэгийн амт оруулагч бодис ба усгүйжүүлсэн цахиурын коллоид.

Харагдах байдал ба савлагаа

БРОНХОСОЛВАН нь найруулж хэрэглэхэд зориулсан нунтаг агуулдаг.

Нэг хайрцагтаа БРОНХОСОЛВАН  600 мг-ийг 10 ширхгээр, иргэдэд зориулсан эм хэрэглэх зааврын хамт савласан.

Бүртгэлийн зөвшөөрөл эзэмшигч ба үйлдвэрлэгч

Фортекс Нутрасютикалс ххк

Прохладен кат гудамж, 10

1362 София хот, Болгар улс

Хэрэглэх зааврыг 2018 оны дөрөвдүгээр сард шинэчилж засварласан.