
Хэрэглэх заавар
Урокер эмийн хэрэглэх заавар
(Урокер 3г ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг)
АТС код: J01XX01
Үйлчлэгч бодис: Нэг удаагийн ууж хэрэглэх нунтагт 5.631г фосфомицин трометамол 3г фосфомицинтэй тэнцүү хэмжээгээр агуулагдана.
Туслах бодис: Сахароз, Сахар орлуулагч, Жүржийн амт оруулагч, бэрсүүт жүрж амт оруулагч
Эмийг ууж хэрэглэхийн өмнө хэрэглэх зааварыг уншиж танилцана уу.
- Хэрэглэх зааврын мэдээллийг дахин уншиж танилцах шаардлага гарч болзошгүй тул хадгалж авч үлдэнэ үү.
- Хэрэглэх заавар дээрх мэдээлэлээс дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол эм зүйч эсвэл эмчид хандана уу.
- Энэ эм нь зөвхөн жороор олгогддог тул, эмчийн жоронд бичиж өгөөгүй бол дур мэдэн хэрэглэж болохгүй.
- Эмнэлгийн нөхцөлд эсвэл эмчийн хяналтан дор эмийг хэрэглэх үед, эмч хэрэглээний талаар зөвлөгөө өгнө.
- Эдгээр хэрэглэх зааварыг чанд баримтална. Жоронд бичигдснээс өөрөө тунг дур мэдэн хэрэглэж болохгүй.
Энэ хэрэглэх зааварт дараах мэдээллүүд тугсгагдана.
- Болзошгүй гаж нөлөөний талаар
- Урокер эмийг яаж хадгалах талаар
1. Хэрэглэх заалт
Урокер нь уутанд картонон хайрцагт савлагдсан байна.
Урокер нь найрлагандаа идэвхтэй үйлчлэгч бодис болох фосфомицин агуулсан насанд хүрэгсдэд зориулагдсан антибиотик юм.
Нэг удаа хэрэглэхэд зориулагдсан тунгаар савлагдсан. Эмчийн жоронд шээсний замын хүндрээгүй халдвар (цистит) – ын үед бичигдэнэ.
Мөн шээсний доод замын халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэх боломжтой.
2. Урокер эмийг хэрэглэхийн өмнөх анхааруулга
Дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
- Урокер эмийн үйлчлэгч бодис болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг бол
- Хүндэрсэн бөөрний үйл ажиллагааны алдагдалтай бол
- Шээсний дээд замын халдвар болох нефрит, пиелонефрит өвчинтэй бол хэрэглэж болохгүй.
Урокерийг ууж хэрэглэсний дараа ямар нэг өвдөх шинж тэмдэг илэрвэл энэ нь эмийн үйлдэл дэх хэвийн үзэгдэл юм.
Урокер эмийг ууж хэрэглэсний дараах 3 өдөрт өвдөх шинж тэмдэг намдахгүй бол эмчид хандах хэрэгтэй.
Урокер эмийг хоол хүнстэй хамт хэрэглэх
Урокер эмийг хоолтой хамт хэрэглэж болохгүй. Энэ нь эмийн үр нөлөөг багасгадаг. Хоол идсэнээс 2-3 цагийн өмнө болон дараа ходоод хоосон үед ууж хэрэглэхийг анхаарна уу.
Жирэмсэн үеийн хэрэглээ
Хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авна уу.
Хэрэв та жирэмсэн бол Урокер эмийг хэрэглэж болох эсэх талаар болон хэрэглэх цаг, эмчилгээний үргэлжлэх хугацаа зэргийг эмч танд зөвлөх болно.
Хөхүүл үеийн хэрэглээ
Эмийг хэрэглэхийн өмнө эм зүйч эсвэл эмчид хандана.
Фосфомицин нь хөхний сүүтэй хамт гадагшилдаг эсэх нь мэдэгдээгүй тул, Хэрэв хөхүүл үед хэрэглэх бол эмчид хандаж зөвлөгөө авна.
Машин жолоодох болон техниктэй харьцах үед
Урокер эмийг хэрэглэх үед толгой дүүрэх зэрэг хариу урвал үзүүлдэг. Энэ нь машин техниктэй харьцах үеийн анхаарал болгоомжийг сулруулж болзошгүй юм.
Урокерийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдийн мэдээлэл чухал
Энэ эм нь саххарин агуулдаг тул, зарим сахарын төрлийн бодист нийцэмжгүй өвчтөн хэрэглэхээс өмнө эмчид хандана уу.
Бусад эмтэй харилцан үйлчлэл
Метоклопрамидыг фосфомицинтой хамт хэрэглэхэд фосфомицины цусны сийвэн, шээсэнд дэх агууламжийг бууруулна.
Антацид эм болох циметидин зэрэг эмийг эсвэл кальцийн давстай нэг дор хэрэглэвэл фосфомицины цусны сийвэн, шээсэнд дэх агууламжийг бууруулна.
3. Урокерийн хэрэглэх арга тун
Хэрэглэх арга тун
Насанд хүрэгсдэд: Хоол идсэнээс 2-3 цагийн өмнө болон дараа ходоод хоосон байх үед ууж хэрэглэнэ. Давсагийг сулласний дараа орой хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Ууж хэрэглэх арга: Урокерийг зөвхөн усанд уусгаж хэрэглэнэ. Бусад шингэн зүйлтэй хамт уусгаж хэрэглэхгүй.
Хүүхдэд хэрэглэх: 12-с доош насны хүүхдийн үед хэрэглээ нь сайн судлагдаагүй тул хэрэглэж болохгүй.
Өндөр настанд хэрэглэх: Насанд хүрэгсдийн тунгаар өндөр настанд адил хэрэглэнэ.
Онцгой анхааруулга
Бөөрний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй
Элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй
Урокерийн тунг ихэсгэх бол эмч болон эм зүйчид хандана.
Урокерийг хэрэглэхээ мартсан бол давхар тунгаар нөхөж хэрэглэж болохгүй.4. Гаж нөлөөГаж нөлөө эмийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мэдрэг байдлаас шалтгаалан илэрдэг.Харшлын урвал (харшлын шок) нь маш ноцтой гаж нөлөө бөгөөд маш удаан илэрдэг тул яаралтай эмчилгээг зогсоож, ойрын эмнэлэгт хандах шаардлагатай.
Дараах гаж нөлөө илэрвэл ойрын эмнэлэг болон эмчид хандаж зөвлөгөө авна.
- Арьс загатнах
- Арьс хуурайшах
- Ядрах
- Толгой дүүрэх
- Толгой өвдөх
Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж зөвлөгөө авна.
- Дотор муухайрах
- Суулгалт
- Гэдэсний өвдөлт
- Бөөлжих
- Хоолны дуршил буурах
5. Хадгалалт
Урокерийг хүүхдээс хол 250 –с доош хэмд, зориулалтын савлагаатай нь хадгална.
Хэрэглэхийн өмнө дуусах хугацааг үзнэ үү.
Гадна талын савлагаан дээрх баталгаат хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй
Үйлдвэрлэгч: Drogsan ilaclari Sanayi ve Ticaret A.S
Үйлвэрлэгчийн хаяг: Cubuk 30, Km, Guldarbi Koyu, Yumuk Mevkii Cubuk Ankara – Turkey
Албан ёсны дистрибьютор: ТЕРРАМЕД ХХК Утас: 7711-7300, 8076-7300, 88104700





































































































































































































































































































