Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Накол плюс сироп
Худалдааны нэр
Англи
Дл-Метилэфедриний гидрохлорид + Ацетаминофен+ Хлорфенирамин малеат+ Коффеин гидрат+ Типепидин цитрат
Үйлдвэрлэгч
Firson Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
0.833мг/мл+10мг/мл+0.083мг/мл+0.833мг/мл+0.666мг/мл-90мл
Эмийн хэлбэр
сироп
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Хүүхдэд зориулсан нийлмэл найрлагатай ханиадны бэлдмэл

 

НАКОЛ ПЛЮС СИРОП

Будагч бодис агуулаагүй.

 

Олгох нөхцөл: Жоргүй   

 

Найрлага:

1 шилэнд 90мл агуулна:

1мл бүрд:

Ацетаминофен 10мг

Хлорфенирамины малеат 0.083мг

Типепидиний  цитрат 0.666мг

дл-Метилэфедриний гидрохлорид 0.833мг

Каффеины гидрат 0.833мг

Туслах бодис:

Пропилпарабен 0.3мг

Метилпарабен 0.7мг

 

Дүрслэл:

Хүрэн өнгийн шилэн саванд усан үзмийн үнэртэй, өнгөгүй, үл ялиг шаргал туяатай, тунгалаг сироп байна.

 

Хэрэглэх заалт:

Ханиадны шинж  тэмдэг (халуурах, жихүүдэс хүрэх, хоолой өвдөх, ханиах, найтаах, хамар битүүрэх, толгой өвдөх, үе мөч өвдөх, булчин өвдөх)-ийн эмчилгээнд хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга, тун:

Өдөрт 4 удаа хоолноос хойш 30 минутын дараа дараах тунгаар ууж хэрэглэнэ.

 

 

                    Нас

Тун

2 - 3 нас

4мл

3 - 7 нас

5мл

7 - 11 нас

8мл

11 - 15 нас

10мл

 

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө дараах сэрэмжлүүлгийг заавал уншина уу.

 

1. Анхааруулга:

Хэрэв та өдөр бүр 3 ба түүнээс дээш удаа согтууруулах ундаа хэрэглэдэг бол ацетаминофен болон өвдөлт намдаах, халуун бууруулах төрлийн эм хэрэглэх эсэхээ заавал эмчтэй зөвлөлдөөрэй.  Ацетаминофен нь элэгний гэмтэл үүсэж болзошгүй.

 

2. Хориглох заалт:

Дараах өвчтөнүүдэд бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

Накол плюс сироп бэлдмэлийн найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг (тууралт, загатнаа, хаван /хоолой, нүд, уруул хавдах/) хүмүүст болон урьд нь аспирин болон  стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс гуурсан хоолойн багтраа илэрч байсан хүмүүст хэрэглэхийг хориглоно.  

 

3. Тусгай анхааруулга:

Дараах нөхцөлд хэрэглэхгүй.

  1. Бэлдмэлийг бусад жоргүй олгох ханиадны болон цэр ховхлох, өвдөлт намдаах, харшлын эсрэг эсвэл тайвшруулах эмүүдтэй хамт хэрэглэхийг хориглоно.
  2. 2-оос доош насны хүүхдэд:  Эмчийн шууд хяналтад хэрэглэнэ.

4. Хэрэглэхийн өмнөх болгоомжлол:

(Дараах хүмүүс заавал эмч, шүдний эмч эсвэл  эм зүйчтэй заавал зөвлөгөө авч хэрэглэнэ.)

  1. Өвчтөний түүхэнд харшлаас үүдэлтэй багтраа, харшлын гаралтай ринит болон дерматиттай байсан өгүүлэмжтэй өвчтөн;
  2. Эм болон өндөгний харшилтай өвчтөн (халуурах, тууралт гарах, үе мөч өвдөх, багтраа болон загатнаа);
  3. Салхин цэцэг болон томуугийн шинж тэмдэг бүхий 14-өөс доош насны хүүхэд, нялхас
  4. Зүрхний эмгэгтэй /цусны даралт өндөр/ бамбай булчирхайн өвчин/ чихрийн шижин/ нүдний даралт ихсэх өвчин;

 

5. Гаж нөлөө:

Хэрэв дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэл эмч, шүдний эмч эсвэл эм зүйчтэй зөвлөлдөнө.

  1. Арьсны урвалууд
  2. Хүнд хэлбэрийн арьсны тууралтууд: Стивенс-Жонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, (Лейлийн хам шинж) бүхий арьсны хүнд хэлбэрийн урвал илрэх
  3. Накол Плюс сиропыг хэрэглэж буй өвчтөнд байнга хэт мэдрэгийн урвалын шинж илэрч байгааг хянаж байх хэрэгтэй.
  4. Тууралт илэрсэн даруйд Накол Плюс сиропыг хэрэглэхээ зогсооно.

 

6. Хадгалалт:

  1. Хүүхэд хүрэхгүй газар
  2. Хуурай газарт, чийгээс хамгаалж хадгална.
  3. Бэлдмэлийн чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүйн тулд өөрийн саванд нь хадгална.

 

Хадгалах нөхцөл:

Тасалгааны хэм (1-300C)-д битүүмжлэлтэй саванд хадгална.

Савлалт:

Шилэн саванд 90 мл сироп савлагдсан байна.

 

Заавар шинэчилсэн огноо: 2024 оны 1 сарын 9

 

ИЛДОНГ ФАРМАСЕУТИКАЛ ХХК

Төв байр: 2, Баумое-ро 27-Гил, Сеочо Гу, Сөүл

Үйлдвэр: 25, Гонгдан 1-р гудамж, Ансонси, Кёнгидо