Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бактероцин
Худалдааны нэр
Англи
Мупироцин
Үйлдвэрлэгч
GENUONESCIENCES INC
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
20мг/г
Эмийн хэлбэр
тосон түрхлэг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Бактеросин тосон түрхлэг

 

[Найрлага]: 1гр бүрт:

Мупироцин 20 мг агуулагдана

[Ерөнхий шинж]

Шаргал болон цагаан өнгөтэй тосон түрхлэг

[Хэрэглэх заалт]

  1. Идээлүүлэгч стрептококк, стафилококкын гаралтай хатиг болон үсний хүүдийн үрэвсэл, түүхий өвчний хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ
  2. Түлэгдэлт юмуу шархны дараах нянгийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

[Тун ба Хэрэглэх арга]

Шаардлагатай хэсэг газарт бага хэмжээгээр түрхэнэ. Өдөрт 2-3 удаа 10 хоногийн турш эмчилнэ. Хэрэв хүсвэл марлан боолтоор ороож болно.

[Анхааруулга /Болгоомжлол]

  1. ХОРИГЛОХ ЗААЛТУУД
  1. Эмийн найрлагад орсон ямар нэг бодист хэт мэдрэгшилийн түүхтэй бол
  2. Олон уйланхайт бөөрний өвчний тохиолдолтой бол
  3. Жирэмсэн эмэгтэйчүүдэд
  4. Хөхүүл эхчүүдэд
  1. САНУУЛГА
  1. Полиэтиленгликолд харшлын түүхтэй юмуу хэт мэдрэг өвчтөнүүдэд
  2. Энэ эмийг шарханд удаан хугацаагаар бүү хэрэглэ
  3. Хэрэв энэ тосыг 3-5 хоног хэрэглэхэд шинж тэмдэг засрахгүй бол эмчлэгч эмчдээ юмуу эм зүйчид хандаарай.
  1. ЭМИЙН ГАЖ УРВАЛ
  1. Халуу оргих, чимчигнэх өвдөх, загатнах тууралт гарах
  2. Дотор муухайрах, өвдөх, хавдах, дерматит, үхжил нэмэгдэх
  3. Бүх биеийн харшил
  1. ЕРӨНХИЙ БОЛГООМЖЛОЛ
  1. Хэрэв арьс ноцтойгоор цочироох, цэгчилсэн улаан тууралт гарах, өвдөх шинж илэрвэл хэрэглээг зогсоож эмчтэй юмуу эм зүйчтэй зөвлөөрөй.
  2. Мэдрэг эсэхийг үзэх сорил хий, дархлааны үр дүнгээс сэргийлж богино хугацаанд хэрэглэ
  3. Халдварт өвчнөөс эсвэл энгийн герпесийн дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүү хэрэглэ.  
  4. Энэ эмийг хэрэглэснээр эмийн тэвчил үүссэн бүртгэл байхгүй. Хэдий тийм ч магадлалыг хасах хэрэггүй.
  5. Энэ эмийг шингэрүүлэгч болон бусад эмийн суурь байдлаар хэрэглэж болохгүй.
  1.  ЭМИЙН ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

Хэрэв та энэ эмийг болон өөр эмийг нэгэн зэрэг хэрэглэвэл нянгийн эсрэг үйлдэл нь шингэлэгдэн буурна.

  1.  ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД, ХӨХҮҮЛ ЭХЧҮҮДЭД
  1. Жирэмсэн болон жирэмсэн байх гэж таамаглаж байгаа эмэгтэйчүүдэд жирэмсэн хүмүүст хэрэглэсэн тохиолдол их биш байгааг харгалзан ашиг тус нь болзошгүй эрсдэлээс илүү байгаа тохиолдолд л хэрэглэнэ.
  2. Энэ эмийг хэрэглэж байхдаа хүүхдээ бүү хөхүүл (Хөхний сүүгээр дамждах эсэх талаар мэдээлэл байхгүй)
  1. ХҮҮХДЭД

Өөр эмтэй нэгэн зэрэг хэрэглэвэл нянгийн эсрэг үйлдэл нь буурна.

  1. БОЛГООМЖЛОЛ
  1. Зөвхөн гадуур түрхэж хэрэглэ
  2. Нүдний эргэн тойронд түрхэж юмуу нүдэнд хийж бүү хэрэглэ
  3. Энэ эмийг төвийн венийн катетерь тавьсан орчимд хэрэглэхэд тохиромжгүй
  1. ХАДГАЛАХ/ТЭЭВЭРЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС
  1. Хүүхдэд харагдахгүй, хүрэхгүй газар хадгал
  2. Эмийг өөр саванд шилжүүлэх үед бохирдох болон ямар нэгэн алдаа эндэгдэл гарах магадтай тул анхаарах
  3. Эмчилгээний дараа үлдсэн эмийг хая

[Хадгалалт болон хүчинтэй хугацаа]

  1. Тасалгааны (1°С - 30°С хэмд, сайтар тагласан саванд хадгал.
  2. Хүчинтэй хугацаа: үйлдвэрлэгдсэнээс хойш 36 сар

[Савалгаа]

5 г, 10 г, 15 г/тюбь

 

 Үйлдвэрлэгч

KOLMAR KOREA CO., LTD

                245 Sandan-gil, Jeonui-myeon, Sejong-si, Korea


Бар код: 8809581073197