
Хэрэглэх заавар
МОТОМИН тарилга
Танилцуулга
Амин хүчил нь бие махбод дахь уургийн нийлэгжилт, азотын тэнцвэрт байдлыг хангахад ашиглагдах ба биологийн бодисын солилцоог хэвийн болгодог. ХХААБ/ДЭМБ-аас санал болгосон Мотомин тарилга нь зайлшгүй шаардлагатай болон чухал бус амин хүчлийн зохистой харьцаанаас бүрддэг.
Харагдах байдал
Мотомин тарилга нь тунгалаг өнгөгүй, бага зэрэг шаргал өнгөтэй ариутгасан уусмал. Бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулахын тулд эндотоксин, ариутгалын шинжилгээг хоёуланг нь хийсэн.
Найрлага | Агууламж | |
Жин /эзлэхүүн% | мг/200мл | |
L- Изолеуцин L- Леуцин Лизин Ацетат L- Метионин L- Фенилаланин L- Треонин L- Триптофан L- Валин L- Aланин L- Aрганин L- Аспартины хүчил L- Цистейн L- Глутамин хүчил L- Гистидин L- Пролин L- Серин L- Тирозин Aминоацетик хүчил | 0.560 1.250 1.240 0.350 0.935 0.650 0.130 0.450 0.620 0.790 0.380 0.100 0.650 0.600 0.330 0.220 0.035 1.070 | 1120 2500 2480 700 1870 1300 260 900 1240 1580 760 200 1300 1200 660 440 70 2140 |
Бусад: натрийн бисульфат, тарилгын ус.
Хими
Азотын нийт хэмжээ | 15.2 мг/мл |
Амин хүчлээс чөлөөт ионуудын нийт хэмжээ | 10.0 ж/э % |
рН | 5.5 ~ 6.5 |
Изотоник эзлэхүүн | Ойролцоогоор 3 |
Элетролитууд (mEq/200мл) | Cl- :0 Na+:<1 CH3COO- : ойролцоогоор 12 |
Хэрэглэх заалт:
Мотомин тарилгыг амаар хооллох боломжгүй, ходоод гэдсэнд уураг шингээх чадвар муудсан, уургийн солилцоо, нийлэгжилтийн эмгэг, гэмтэл, түлэгдэлт, ясны хугарал зэрэгт нэмэлт тэжээл болгон хэрэглэнэ.
Мотомин тарилга хэрэглэх:
- Ходоод гэдэсний замд уургийн шингээлт, боловсруулалт алдагдах үед
- Их хэмжээний түлэгдэлт, ясны хугарал, гэмтэл, цэвэршилт, мэс заслын үед уураг алдсан.
- Уургийн хэрэглээг бууруулснаас үүдэлтэй хоол тэжээлийн дутагдал
- Элэгний хатууралын улмаас уургийн нийлэгжилт, дахин зарцуулалт муудсан үед.
- Бөөрний склероз, шээс хөөх эмийн нөлөөллийн улмаас уургийн нийлэгжилт, дахин зарцуулалт алдагдсан үед
- Гипертиреодизм эсвэл гиперпирексийн улмаас уургийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай үед
- Архаг буюу цочмог халдварт өвчтэй өвчтөнд амаар хооллохоос өөр аргаар нэмэлт тэжээл авах шаардлагатай. Тухайлбал, хоол тэжээлийн дутагдал, мэс заслын өмнө болон дараа, бөөрний хатуурал, элэгний эхний шатны хатуурал, фосфорын хордлого, цус багадалт, ходоод, дээрх гэдэсний шархлаа, халдварт өвчний эдгэрэх хугацааг түргэсгэх.
Тун, хэрэглэх арга
Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.
- Захын венийн судсанд хийх
Ерөнхийдөө насанд хүрэгсдэд 200~400 мл Мотомин тарилгыг судсанд аажим тарих эсвэл дусаана. Нас, өвчний шинж тэмдэг, биеийн жингээс хамаарч тунг тохируулна. Насанд хүрэгчдэд зориулсан дусаах хэмжээ нь 120 минутын дотор 200 мл (минутанд 25 дусал) байдаг. Хүүхэд, өндөр настан, хүнд хэлбэрийн өвчтөнүүдийн хурдыг удаашруулна.
- Төвийн венийн судсанд хийх
Ер нь насанд хүрэгчдэд өдөрт 400~800 мл Мотомин тарилга хийнэ. Өндөр илчлэгт дусаах эмчилгээний үед төвийн венийн судсанд тасралтгүй дусаах аргыг хэрэглэнэ. Нас, шинж тэмдэг, биеийн жингээс хамаарч тунг тохируулна.
Хориглох заалт
- Дараах шинж тэмдэгтэй өвчтөнд бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.
- Элэгний ком эсвэл элэгний ком сэжиглэж буй өвчтөнд
- Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай эсвэл өндөр азотемитэй өвчтөнд
- Амин хүчлийн бодисын солилцооны эмгэгтэй өвчтөнд
- Дараах нөхцөлд буй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Ноцтой ацидозтой өвчтөнүүдэд
- Зүрхний дутагдалтай өвчтөнд
Гаж нөлөө
- Хэт мэдрэгшил: тууралт бүхий харшлын урвал. Хэрэв харшлын урвал илэрвэл эм хэрэглээг зогсооно.
- Хоол боловсруулах систем: дотор муухайрах, бөөлжилт ажиглагдах
- Цусны эргэлтийн систем: цээжинд таагүй байдал, зүрх дэлсэх шинж тэмдэг илэрч болно.
- Өндөр тунгаар түргэн хийсний улмаас ацидоз үүсч болно.
- Бусад: жихүүдэс хүрэх, халуурах, толгой халуун оргих, толгой өвдөх, судас өвдөх шинж ажиглагдаж болно.
Урьдчилан сэргийлэлт
- Moтомин тарилга нь өтгөрүүлсэн уусмал бөгөөд хүйтэн нөхцөлд талсжиж болно. Энэ тохиолдолд бүтээгдэхүүнийг 50 ~ 60 хэмд халааж, хэрэглэхийн тулд биеийн хэм хүртэл бүлээсгэнэ.
- Нээсэн даруйд хэрэглэнэ. Үлдэгдлийг хэрэглэж болохгүй.
- Хэрэв уусмал тунгалаг биш бол бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.
- Амин хүчлийн уусмал нь нянгийн тэжээлийн сайн эх үүсвэр тул хэрэглэж буй тарилгын хэрэгслийн ариутгалд онцгой анхаарал хандуулаарай.
- Бүтээгдэхүүн нь 60мЭк/л ацетат агуулдаг. Бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх эсвэл бусад электролитийн уусмалуудтай хамт хэрэглэх үед электролитийн тэнцвэрт байдлыг анхаарч үзээрэй.
- Төвийн венийн судсанд хийх үед илчлэг/азотын харьцаа 150-200 байх ёстой.
- Хэрэглээнд тавигдах сэрэмжлүүлэг:
- Тээвэрлэлтийн явцад сэгсрэгдэх, хавиралдсаны улмаас хагарч битүүмжлэл алдагдаж болно. Дээрх гэмтэл илэрвэл Moтомин тарилгыг хэрэглэхгүй.
- Хэрэв эмийн уусмал тунгалаг биш, өнгө нь өөрчлөгдсөн, гадны биет ажиглагдвал Мотомин тарилгыг бүү хэрэглээрэй.
- Судсанд тарих багц
- Судсанд хийх багцын зааврыг анхааралтай дагаж мөрдөөрэй.
- Дотор шүүлтүүртэй системийг ашиглана уу. Зүүг резинэн таглаа руу босоо байдлаар хийнэ. Биет оруулахаас зайлсхийхийн тулд оруулсны дараа эргүүлж болохгүй.
- Хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүнийг сайтар шалгаж, гадны биет бий эсэхийг шалгаарай.
Хадгалалт
Бүтээгдэхүүнийг өрөөний хэмд (15 ~ 30°C) гэрлийн тусгалаас хамгаалж хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Савлалт
Мотомин тарилга нь 200мл эзлэхүүнт шилэн флаконд савлагдсан.