Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Гентамицин
Худалдааны нэр
Англи
Гентамицин
Үйлдвэрлэгч
Ninhua Group Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
80мг-2мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ГЕНТАМИЦИН тарилга

80 мг2 мл

НАЙРЛАГА

Гентамицин сульфат 2 мл агуулсан туншил бүрд гентамицин 80 мг 2 мл агуулна.

Бусад: Ангидроз натрийн сульфат. Тарилгын ус хүрэлцэх хэмжээгээр агуулна. 

ЭМ СУДЛАЛЫН АНГИЛАЛ

Өргөн болон дунд хүрээний үйлдэлтэй антибиотик.

ЭМ СУДЛАЛЫН ҮЙЛДЭЛ

Гентамицин аминогликозидын бүлгийн антибиотик ба in vitro-д грам сөрөг нянгууд Escherichia coli, Enterobacter, Klebsiella, Proteus, Pseudomonas омгуудад идэвхтэй үйлчилнэ. in vitro-д мэдрэг нь in vivo-д байх шаардлагагүй. Гентамицин сульфат грам эерэг нян болох Staphylococcus  aureus нөлөөлөхгүй. Хэрэв Staphylococcus  aureus үүсгэгдсэн халдварын үед гентамицин хэрэглэх бол өөр мэдрэг антибиотикуудтай хослуулах шаардлагатай. Гентамициныг булчинд тарьснаар хурдан шимэгдэнэ. Энэ нь түүдгэнцрийн шүүгдэлтээр ялгарна.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Гентамициныг түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн

1.    Шээсний замын халдварууд (шээсний замын хүндрэлгүй халдварт хэрэглэх заалтгүй)

2.    Системийн халдварууд ялангуяа үжил, перитонит

3.    Яс, зөөлөн эдийн халдварууд, остеомиелит, зөөлөн эдийн шарх

4.    Түлэнхийн халдварууд

5.    Амьсгалын замын халдварууд, уушигны хатгалгаа зэргийн эмчилгээнд хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

Гентамициныг аминогликозидуудын бүлгийн антибиотикууд, натрийн метасульфитад харшлын урвал илэрдэг өгүүлэмжтэй бол хэрэглэхийг хориглоно. Мөн гентамициныг жирэмсэн үед хэрэглэхгүй. 

АНХААРУУЛГА

Аминогликозидын бүлэг, гентамициныг удаан хугацаанд хэрэглэснээр чих, бөөр хордуулах эрсдэлтэй тул аминд аюултай халдваруудаас бусад үед хэрэглэхэд тохиромжтой биш юм. Сийвэн дэх тунгийн дээд агууламж судсаар хэрэглэхэд шууд нэмэгдэх ба булчинд тарьснаас хойш 1-4 цагийн дараа 10μгмл-с хэтэрвэл  хортой байж болох тул зайлсхийх хэрэгтэй. Сийвэн дэх  тогтмол (дараагийн тунгийн өмнө) хэмжээ 2 μгмл-с ихсэх нь гентамицин сульфат хуримтлагдан хордлого үүсгэж болзошгүй юм. Аюулгүй байдал эмчилгээний үйлдлийг хангахын тулд сийвэн дэх дээд болон тогтмол хэмжээг хянах ёстой. Мөн сийвэнгийн креатинины клиренсын түвшинг тогтмол тодорхойлох нь зүйтэй. Хордлогын түвшин гентамициныг бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хэрэглэснээр ихсэх хандлагатай.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Булчинд:

Гентамицин сульфатыг ихэвчлэн булчинд тарина. Судсанд зөвхөн онцгой тохиолдолд хийнэ.

1.    Бөөрний үйл ажиллагаа хэвийн насанд хүрэгчидэд

3 мг, 5 мгкгөдөр тунг тэнцүү тунгаар хуваан өдөрт 3 удаа (8 цагаар)

2.    Хүүхэд, нярай, нялхасд

Хүүхдэд өвчний хүндрэлээс хамааран 3-5 мгкгөдөр тунг тэнцүү хуваан 8 цагийн зайтай тарина.

Нярай, 1 долоо хоногоос дээш насны нялхасд: 6 мгкгөдөр тунг 2 хуваан 12 цагийн зайтай тарина.

Нэг долоо хоногоос дээш насны нялхасд: 6 мгкгөдөр тунг хоёр тэнцүү хуваан 12 цагаар, эсвэл 3 тэнцүү хуваан 8 цагаар тарина.

Судсанд:

Онцгой нөхцөлд судсанд тарина. Булчинд тарих тунтай ижил тунгаар тарина. Судсанд  2 цаг хүртэлх хугацаанд дуслаар хийнэ.

Эмчилгээний үргэлжлэл

Эмчилгээг 7-10 хоног үргэлжлүүлнэ.

ГАЖ НӨЛӨӨ, ОНЦГОЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Бэлдмэлийн хуримтлал эргэлтгүйгээр дунд чих (өндөр давтамж сонсгол муудах), вестибулар системд (толгой эргэх) хордлого үүсгэх нь элбэг тохиолдоно. Бөөлжилтийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэснээр дименгидриат нь чихний хордого үүсэлтийн шинжийг халхалж болно.

Бөөрний эргэх хордлого нь бөөрний хурц эмгэг үүсгэж болох ба ихэвчлэн бусад бөөр хордуулах бэлдмэлүүд, аминогликозидууд, ванкомицин, зарим цефалоспоринтой хамт хэрэглэснээр үүсэх ба этакрины хүчил, фуросемидтэй хамт хэрэглэхэд чих хордуулах нөлөө ихсэнэ. Бөөрний эмгэг ихэвчлэн хөнгөн эсвэл түүдгэнцрийн хурц үхжил, бөөрний завсрын эдийн үрэвсэл үүснэ. Түүдгэнцрийн шүүгдэлт хэдэн өдрийн дараа буурах ба эмчилгээг зогсоосны дараа илэрч болно.

Бусад булчингийн мэдрэлд хориг үүсгэгч бэлдмэлүүд, аминогликозидууд хамт хэрэглэснээр булчингийн мэдрэлд хориг үүсгэх, амьсгалын дарангуйлал, булчингийн паралич зэрэг шинж үүснэ. Мэдрэл хордуулах нөлөө захын мэдрэлийн эмгэг, энцефалопати, таталт, бие сулрах, хий юм харах, төв мэдрэлийн уналт зэргээр илрэнэ.

Аминогликозидуудтай зөрмөл харшил үүсгэнэ. Хэт мэдрэгшлийн урвал анафилакси урвал, эндотоксин шок хэлбэрээр илэрсэн гэх тэмдэглэл бий.  Давтамж тодорхойгүй тохиолдолд цусны дискриаз, пурпур, дотор муухайрах, бөөлжих, амны салстын үрэвсэл, элэгний үйл ажиллагаа алдагдан сийвэнд аминотрансферазын түвшин нэмэгдэх, сийвэнгийн билирубины хэмжээ ихсэх шинжүүд багтана. Миастени, паркинсон, бусад булчин сулрах эмгэгүүд үед анхааралтай хэрэглэнэ. Энэ үед тунгийн хяналтыг сайтар хийх нь зүйтэй. Тунг сийвэн дэх түвшин 10- 20 μгмл, агууламж 2 μгмл-с  ихсэхээс зайлсхийнэ. Бөөрний эмгэгтэй, өндөр настан, бага насны хүүхэд, нярайд, өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэх үед өвчтөнд тунгийн хяналтыг сайтар хийнэ.

Жирэмсэн үед аминогликозидуудыг хэрэглэснээр урагт 8-р мэдрэлийг гэмтээж болно.

ТУН ХЭТРЭЛТИЙН ШИНЖ ТЭМДЭГ, ЭМЧИЛГЭЭ

Гентамицины тун хэтрэх, хордлогын урвал үүсвэл гемодиализ эсвэл хэвлийн диализ хийнэ.

ЕРӨНХИЙ ШИНЖ

Тодорхой битүүмжилсэн шилэн туншилд өнгөгүй тунгалагаас цайвар шар өнгийн уусмал агуулна.

ХАДГАЛАЛТ

250С ихгүй хэмд хадгална.

ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛ.

ЭМИЙН САНГИЙН ОЛГОХ НӨХЦӨЛ

 

Жороор олгоно.

 

Үйлдвэрлэсэн:  NINHUA GROUP CO., LTD. BRANCH

Shanxi zhongbaoshuguang pharmaceutical Co.,Ltd. No.1 ,Kangle Street, Qi Country, Jinzhou City, Shanxi

 

Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК

Утас: 70122142, 70162142