Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Моксик форте
Худалдааны нэр
Англи
Мелоксикам
Үйлдвэрлэгч
PT. Otto Pharmaceutical Industries
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
15мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
МОКСИК®, MOXIC®
Мелоксикам шахмал, Meloxicam tablets

Найрлага:
Моксик® 7.5 шахмал бүрийн агууламж: Мелоксикам ......................  7.5мг
Моксик® 15шахмал бүрийн агууламж: Мелоксикам............................15мг

Эм судлалын үйлдэл:
o Мелоксикам нь өвдөлт намдааж, халуун бууруулах үйлчилгээтэй энолын хүчлийн бүлгийн стероид бус үрэвслийн эсрэг эм юм. Моксик®нь бүх төрлийн үрэвслийн эсрэг идэвхтэй үйлчилнэ.
o Үрэвслийн медиатор болох простогландины бионийлэгжилтийг дарангуйлснаар Мелоксикам нь дээрх нөлөөллийг үзүүлнэ.
o Харханд ходооны шарх үүсгэх тун болон үрэвслийн эсрэг нөлөөлөх тунг харьцуулахад үений үрэвсэлд бусад (NSAID) СБҮЭЭ-үүдээс эмчилгээний чадамж илүү өндөр байсан. Мелоксикам нь in vitro орчинд дараах төрөл бүрийн эсийн системд ЦОГ-1-с харьцангуй илүү ЦОГ-2-т сонгомол нөлөө үзүүлж байсан нь ажиглагдсан: усан гахайн макрофагууд, үхрийн гол судасны эндотелийн эсүүд (ЦОГ-1-д үзүүлэх идэвхийг шалгахад), хулганы макрофагууд (ЦОГ-2-д үзүүлэх идэхийг шалгахад) болон хүний рекомбинант үүсгэх  ферментууд КОС-эсэд судалгаагаар тогтоогдсон. Усан гахайд ЦОГ-2-т хориг үүсгэсэнээр СБҮЭЭ-үүдийн эмчилгээний нөлөөг харуулдаг болох нь нотлогдсон бөгөөд ЦОГ-1 харьцангуй бага нөлөөлсөнөөр ходоод, бөөрний талаас илрэх гаж нөлөө мөн бага байна.   

Хэрэглэх заалт:
o Цочмог хэлбэрийн остеоартритын шинж тэмдэгийн эмчилгээнд
o Ревматоид артритын шинж тэмдэгийн эмчилгээнд(архаг хэлбэрийн нэг ба олон үений үрэвслийн үед)

Хориглох заалт:
Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэг болон бусад стероид бус бэлдмэлд ялангуяа ацетил салицилын хүчилд мэдрэг хүнд хэрэглэхгүй.
Гуурсан хоолойн багтраа өвчтэй, хамрын полиптой, судаслаг хаван, ацетил салицилын хүчилд болон бусад ДБҮЭЭ-ийн шалтгаантай чонон хөрвөс илэрсэн хүмүүст хэрэглэхгүй. 
o ходоодны хүчил ихтэй шархлаат өвчний үед
o элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэртэй дутмагшлын үед
o диализд ороогүй бөөрний үйл ажиллагааны дутмагшлын үед
o 15-аас доош насны хүүхдэд
o хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд
o ходоодноос цус алдаж буй, тархины судаснаас цус шүүрч буй болон бусад цус алдаж байгаа нөхцөлд хэрэглэхгүй.

Анхааруулга ба болгоомжлол:
o СБҮЭ бусад эмүүүүдийн адилаар ходоод гэдэсний замын өвчний өгүүлэмжтэй, антикоагулянт эмээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст болгомжтой хэрэглэнэ. Хоол боловсруулах замын эмгэг шинж тэмдэгтэй бол эмчийн хяналтанд хэрэглэнэ. 
o Эмчилгээний аль ч үед шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр хоол боловрсуулах замаас цус алдах, шархлаа үүсэж болох ба хоол боловсруулах замын хууч өвчин хөдөлж болно. Дээрх шинж нь өндөр настай хүнд илрэх нь ерөнхийдөө хүнд явцтай байдаг. Моксик®-ийг ходоодны шархлаатай, цус алдалт илэрсэн тохиолдолд зогсооно. Арьс салстын талаас гаж нөлөө илэрсэн тохиолдолд онцгой анхааралтай байх хэрэгтэй ба цаашид эмчилгээг зогсоох талаар авч үзэх хэрэгтэй.
o Бусад ДБҮЭЭ-үүдийн адилаар Моксик® нь бөөрний перфузид дэмжлэг үзүүлж бөөрний простогландины нийлэгжилтыг дарангуйлдаг. Бөөрөн дахь цусны урсгал болон түүний эзэлхүүн буурсан өвчтөнд СБҮЭЭ-үүдийг хэрэглэх нь бөөрний декомпенсацийг хурдасгадаг ба энэ нь дааврийн бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээг зогсооход хүргэдэг. Зүрхний дутмагшил, элэгний цирроз, нефротик синдром, бөөрний дутмагшилзэрэг өндөр эрсдэлтэй өвчтөнд шээс хөөх эмчилгээ хийх эсвэл мэс засалд орох нь усгүйжсэнээр цусны эзэлхүүнд багасахад хүргэнэ. Эмчилгээг эхлэхийн өмнө дээрх өвчтөн маш сайн хянагдах шаардлагатай. Цөөн тохиолдолд стероид бус үрэвслийн эсрэг эм нь гломерулонефрит, нефротик синдром, бөөрний некрозийн шалтгаан болж болзошгүй. Бөөрний дутмагшилын төгсгөлийн шатанд байгаа, гемодиализид орж байгаа үед Моксикийн тунг 7,5 мг-аас хэтрүүлэхгүй. Бөөрний хөнгөн болон дунд зэргийн өвчний үед (кератинины клиренс нь 25мл/мин-с дээш байгаа үед) өдөрт 7,5мг-аар хэрэглэж болно.
o Бусад СБҮЭЭ-үүдийн адил зарим тохиолдолд ийлдсийн трансаминаза болон элэгний бусад үзүүлэлтүүд ихсэж болно. Ихэнх тохиолдолд хэвийн хэмжээнээс бага зэрэг эсвэл түр зуур ихэсдэг.  Хэрэв илэрхий өөрчлөлт илэрсэн эсвэл тогтвортой ихсэж байвал эмчилгээг зогсоож шинжилгээ хийлгэнэ. Элэгний байнгын хатуушралтай өвчтөнд тунг буулгах шаардлагагүй.
o Бие сул, тамир тэнхээ муутай өвчтөн гаж нөлөөнд өртөх эрсдэл өндөр байдаг тул хяналтанд байх хэрэгтэй. Бусад СБҮЭЭ-үүдийн адил бөөр, элэг, зүрхний дутмагшилтай өндөр настаны асран хамгаалагчид эмчилгээний анхаарах зүйлсийг сайтар тайлбарлан ойлгуулах хэрэгтэй. СБҮЭЭ-үүдтэй хамт хэрэглэхэд натри, калийн солилцоо алдагдаж биед хаван үүсэх болон диуретик эмийн шээс хөөх үйлдэлд нөлөөлж болно. Зүрхний дутмагшил болон даралт ихсэх эрсдэлтэй хүмүүст өвчин  нь хурдсаж хүндэрч болно. 
o Тухайн эмийг хэргэлэж байхад жолоо барих, техниктэй ажиллах чадварт нөлөөлөх талаар хийгдсэн судалгаа байхгүй.Харааны өөрчлөлттөй, унтамхай эсвэл төв мэдрэлийн системийн өөрчлөлттэй хүмүүс аль болох хэрэглэхээс татгалзвал зохино.

Гаж нөлөө:
o Ходоод гэдэсний талаас:суулгах, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах,цанхайх, элэгний билирубин,трансаминаза бага хэмжээгээр өсөх, улаан хоолойн үрэвсэл, ходоод гэдэсний шарх, ходоод гэдэсний ил далд харагдах цус алдалтууд
o Цусны системийн талаас: цус хомсрох, өөр өөр цагаан эсийн тоон хэмжээ, тромбоцит болон лейкоцитын тоо цөөрөх зэрэг цусны үзүүлэлтэд өөрчлөлт илэрч болно. Миелотоксик нөлөө бүхий Метотрексат эмтэй хамт хэрэглэх нь эс хомсрох нөлөөг өдөөж өгдөг байна.  
o Арьсны талаас:арьс загатнах, стоматит,чонон хөрвөс
o ТМС талаас:толгой өвдөх, чих шуугих, тархи маналзах, нойрмоглох
o Зүрх судасны талаас: хавагнах, даралт ихсэх, зүрх дэлсэх, нүүр халуу оргих
o Бөөр шээс,ялгаруулах эрхтэний талаас: бөөрний үйл ажиллгагааны үзүүлэлтүүд алдагдах (креатинин бага зэрэг ихэсгэнэ)

Эмийн харилцан нөлөөлөл:
o Бусад СБҮЭЭ-үүд болон салицилатуудыг өндөр тунгаар хэрэглэх нь: нэгээс олон СБҮЭЭ-үүдийг хамт хэрэглэх нь синерги үйлдэлтэй тул ходоод гэдэсний шархлаа үүсгэх, цус алдах эрсдэлийн нэмэгдүүлдэг.
o Ууж хэрэглэх антикоагулянт, тиклопидин, гепарин, тромболитик эмтэй хамт хэрэглэхэд цус алдах эрсдлийг ихэсгэнэ.  Хэрэв шаардлага гарсан тохиолдолд антикаогулянтын нөлөөг маш сайн хянах шаардлагатай.
o Литиум: хамт хэрэглэхэд түүний сийвэнгийн клиренс ихэсдэг тул тэдгээрийг хамт хэрэглэхийн тулд цусан дах сийвэнгийн түвшинг тодорхойлон түүнд тунг зохицуулах буюу Моксикийн хэрэглээг зогсоож болох юм.
o Метотрексаттай хамт хэрэглэхэд хоруу чанарыг нь ихэсгэдэг тул хамт хэрэглэх тохиолдолд цусны шинжилгээг тогтмол хийж байх хэрэгтэй.
o Жирэмслэлтээс хамгаалах эмтэй хамт хэрэглэхэд үтрээнд тавигдсан бэлдмэлийн үр нөлөөг бууруулж болох юм.
o Шээс хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхэд бөөрний хурц дутмагшилд хүргэж болзошгүй тул эмчилгээг хийх явцад шаардагдах хэмжээний шингэн уух хэрэгтэй ба эмчилгээг эхлэхээс өмнө бөөрний үйл ажиллагааг сайн хянана.
o Даралт бууруулах эмтэй (Бетта хориглогч, АХФ хориглогч, судас тэлэгч, шээс хөөх бүлгийн эмүүд) хамт хэрэглэхэд судас өргөсгөх простагландинд хориг үүсгэсэнээр даралт буурах нөлөөг багасгаж болох юм.
o Хоол боловсруулах замд мелоксикам нь холестираминтай холбогдсоноороо түүний элиминаци хурдан явагдана.
o СБҮЭЭ-үүд нь бөөрний простогландинд нөлөөлсөнөөр циклоспорины бөөр хордуулах нөлөөг ихэсгэдэг. Хамт хэрэглэж байгаа тохиолдолд бөөрний үйл ажиллагааг хянаж байх хэрэгтэй.
o Чихрийн шижингийн эмтэй хамт хэрэглэж болно.

Хэрэглэх арга ба тун: Ууж хэрэглэх нь:
o Ревматойдны артритын үед: хоногт 15мг-аар, эмчилгээний үр дүнгээс хамаарч тунг 7.5 мг болгож болно.
o Остеоартритын үед: хоногт 7.5мг-аар, шаардлагатай бол 15мг-аар нэмэгдүүлнэ.
o Хэрэв өвчтөнд гаж нөлөө илрэх өндөр эрсдэлтэй  бол 7,5мг-аар эхлэнэ.
o Бөөрний хүнд хэлбэрийн дутмагшилтай, диализд орж байгаа нөхцөлд өдөрт 7.5мг-аас хэтрүүлэхгүй. Моксикийн хоногийн дээд тун15мг.
o Хүүхдэд хэрэглэх тун тодорхойгүй байгаа ба насанд хүрэгчид хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Хоолтой хамт ус эсвэл шингэнээр даруулан ууна.

Тун хэтрэлт:
o Моксикийн тунг хэтрүүлсэн тохиолдолд өвөрмөц антидот судлагдаагүй тул ходоод угаах ба ерөнхий хордлого тайлах арга хэмжээг авна. 
o Холестирамин нь Мелоксикамын задралын хугацааг хурдасгадаг болох нь клиникийн туршилтаар ажиглагдсан. Ходоод, дээд гэдэсний замын шархлаат цус алдалтын үед антацид эсвэл Н2 –рецепторыг хориглогч эмээр эмчилж болно.
Хадгалалт: 30°С-с доош хэмд нарны гэрлээс хамгаалж хадгална.
Зөвхөн жороор олгогдоно.
Савлалт:  МОКСИК® шахмалд: Хайрцгандаа 10 блистер х10шахмал