Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Муцера
Худалдааны нэр
Англи
Амброксол
Үйлдвэрлэгч
PT. Otto Pharmaceutical Industries
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
30мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

МУЦЕРА

Амброксол гидрохлорид

 

Найрлага :

1 шахмалд агуулагдах хэмжээ :  

Амброксол HCI.....................................30 мг

 

Эм судлалын үйлдэл:

Амброксол нь амьсгалын зам дахь цэрийг шингэлж ховхлосноор амьсгалын замыг чөлөөлдөг.

 

Хэрэглэх заалт :

Муцера нь бронхийн шүүрэл хэвийн бус ихэссэн амьсгалын замын цочмог ба архаг өвчнүүд ялангуяа илт хүндэрсэн архаг бронхит, багтраат бронхитын үед хэрэглэнэ.

 

Хориглох заалт:

Амброксолд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.

 

Анхааруулга ба урьдчилан сэргийлэлт :

  • Муцераг хэрэглэх зайлшгүй шаардлагатай биш бол жирэмсний эхний 3  сард хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй
  • Эмнэлгийн хяналтгүйгээр удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэхгүй.
  • Цөөн тохиолдолд бөөр гэмтэх ба амброксолын метаболит нь элгэнд хуримтлагдаж болзошгүй.

 

Гаж нөлөө :

  • Амброксол гидрохлорид зохимжгүй байсан тохиолдол цөөн мэдээлэгдсэн.
  • Цөөн өвчтөнд хөнгөн хэлбэрийн ходоод гэдэсний замын хямрал илэрсэн.
  • Ховор тохиолдолд харшлын урвал илэрч болно. Энэ нь арьсан дээр тууралт гарах, нүүр хавдах, амьсгал хямрах, халуурах зэргээр илэрч болно.

 

Эмийн харилцан үйлчлэл:

Амброксол гидрохлоридийг антибиотикууд (Амоксициллин, Цефуроксим, Эритромицин, Доксициклин) - тай хамт хэрэглэхэд уушигны эд дэх антибиотикийн концентрацыг ихэсгэдэг байна.

 

Тун хэмжээ:

 

Шахмал:

12-оос дээш болон насанд хүрэгсэд: 1 шахмалаар өдөрт 2-3 удаа

6-12 настай хүүхдэд :  ½ шахмалаар өдөрт 2-3 удаа

 

 

Хадгалалт :

30°С-с доош хэмд гэрлээс хамгаалж хадгална.

 

Савлалт : 1 блистерт 10 шахмал

 

Үйлдвэрлэгч : PT Otto Pharmaceutical Industries Ltd. Indonesia