Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ципрофлоксацин
Худалдааны нэр
Англи
Ципрофлоксацин
Үйлдвэрлэгч
North China Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНХАУ
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар


Бэлдмэлийн хэрэглэгчдэд зориулсан заавар.

 

CIPROFLOXACIN TABLETS, 500mg

Ципрофлоксацин, шахмал, 500мг

 

Улсын бүртгэлийн дугаар: F080813JP01913

 

Найрлага: Шахмал бүрд 500мг ципрофлоксацин гидрохлорид агуулагдана.

Эм судлалын үйлдэл:

  • Фторхинолонуудын нянг үхүүлэх үйлдэл үзүүлэх бөгөөд тэрээр нянгийн ДНХ-гираза ферментийг саатуулдагт оршино.

Хэрэглэх заалт:

  1. Ципрофлоксациныг түүнд мэдрэг бактериар үүсгэгдсэн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
  • Уушгины хатгалгаа,
  • Бөөр, давсаг, шээсний сүвний үрэвсэл,
  • Арьс болон зөөлөн эдийн нянгийн гаралтай үрэвсэл,
  • Ходоод-гэдэсний замын нянгийн гаралтай үрэвсэл, халдварт суулгалт.
  • Түүнд мэдрэг Грам-сөрөг бичил биетнээр үүсгэгдсэн ясны чөмөгний үрэвсэл,
  • Заг хүйтэн.

Хориглох заалт:

  • Ципрофлоксациныг 18-аас доош насны хүүхэд болон өсвөр үеийнхэнд эмчилгээний ашигтай тал нь сөрөг эрсдэлээсээ илүүтэйгээс бусад тохиолдолд хэрэглэхгүй.
  • Ципрофлоксациныг уг эм болон хинолоны бүлгийн аль нэгэн эмэнд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.

 

Тун ба хэрэглэх арга:

  • Тун ба эмчилгээний үргэлжлэх хугацаа: 250-750мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Эмэгтэй хүний цочмог хүндрэлгүй давсагны хүндрэлгүй үрэвслийн үед эмчилгээний хугацаа нь 3 хоног байна. Ерөнхийдөө эмчилгээг халдварын шинж тэмдэг илрэл арилснаас хойш хамгийн багадаа 3 хоног үргэлжлүүлэх хэрэгтэй. Цочмог халдваруудын үед ципрофлоксацин шахмалыг ерөнхийдөө 5-10 хоног хэрэглэдэг.
  • Амьсгалын доод замын халдварт: Хөнгөнөөс дунд зэрэгт: 250-500мг тунгаар өдөрт 2 удаа; Хүнд буюу хүндэрсэн халдварт: 750мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Халдварт суулгалт: 500мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Шээсний замын халдварт: Давсагны цочмог хүндрэлгүй үрэвсэлд: 250мг тунгаар өдөрт 2 удаа;
  • Арьсны халдварууд: Хөнгөнөөс дунд зэргийн халдварт: 500мг тунгаар өдөрт 2 удаа; Хүнд буюу хүндрэл бүхий халдварын үед: 750мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Ясны халдварууд: Хөнгөнөөс дунд зэргийн халдварт: 500мг тунгаар өдөрт 2 удаа; Хүнд буюу хүндрэл бүхий халдварын үед: 750мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэнэ.
  • Эмчилгээнд 4-6 долоо хоног буюу түүнээс ч илүү хугацаа шаардагдаж болно.

Гаж нөлөө ба тусгай анхааруулга:

  • Дотор муухайрах, суулгах, бөөлжих, диспепси, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх болон хоолны дуршил буурах.
  • Толгой эргэх, толгой өвдөх, ядрах, мэдрэл цочирдох, уцаарлах, гар салганах.
  • Арьсны урвалууд, тууралт, загатнаа болон эмийн шалтгаант халууралт г.м.
  • Үе мөч өвдөх, үе мөч хавдах, булчин өвдөх, шөрмөсний уут үрэвсэх, шөрмөс тасрах, гэрэлд хэт мэдрэгших, бөөрний үйл ажиллагаа түр зуур алдагдан улмаар түр зуур бөөрний үйл ажллагааны дутмагшил үүсэх.


Хадгалах нөхцөл:

  • Сэрүүн (25°C-ээс доош хэмд), хуурай газарт гэрэл болон чийгшилтээс хамгаалж, ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

Хадгалах хугацаа: 3 жил.

Үйлдвэрлэгч:

  • North China Pharmaceutical Group Formulation Co., Ltd.
  • No. 6 East Heping Road, Huayao East Street, Shijiazhuang, Hebei, P. R. of China