
Хэрэглэх заавар
Жоргүй олгох бэлдмэл
ORAMEDY paste-Triamcinolone Acetonide
Орамед өтгөн тосон түрхлэг-Триамцинолон ацетонид
Хэрэглэхийн өмнө бүтээгдэхүүний мэдээлэлтэй танилцаарай.
Стоматитийг (амны салстын үрэвсэл) эмчлэх үйлдэлтэй үрэвслийн эсрэг Орамед түрхлэгийн идэвхитэй найрлага нь триамцинолон ацетонид юм. Орамед түрхлэг нь өвөрмөц суурьтай учир үргэлж чийгтэй орчинд байдаг буйл, амны салстын гэмтэлд шууд түрхэж хэрэглэгдэх бөгөөд идэвхтэй найрлага нь амны хөндийн өвдөлт намдаах, зөөллөх, цочролоос хамгаалах үйлдэл үзүүлнэ. Хэрэв та ямар нэг байдлаар түрхлэгийг залгисан ч бусад эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Бүтээгдэхүүний танилцуулга
Найрлага: 1г түрхлэгт 1мг триамцинолон ацетонид агуулагдана.
Хэрэглэх заалт: Дараах өвчнүүдийн үед үрэвслийг намдаахад туслана.
Зулгаралттай архаг гингивит (буйл эмгэгшин салст нь гуужих), гингивит (буйлны үрэвсэл), шархлаа буюу амны салстын үрэвсэл (шархлаа), хүнд хэлбэрийн стоматит (амны хөндийн үрэвсэл), глоссит (хэлний үрэвсэл) мөн эдгээр үрэвсэл нь шархтай хавсарсан үед тус тус хэрэглэнэ.
Орамеди түрхлэгийг хэрхэн хэрэглэх вэ?
Цэвэр хөвөн даавуун дээр орамедээс тавьж шархан дээрээ нимгэн үеээр түрхэнэ,энэ үед үрж арчиж болохгүй. Эхлээд элсэрхэг зүйл байгаа мэт мэдрэмж үүсгээд богино хугацааны дараа шархан дээр зөөлөн давхрага мэдэгдэнэ. Аль болох хоолны дараа түрхээрэй, унтахаасаа өмнө түрхвэл илүү үр дүнтэй. Шинж тэмдэг арилахгүй хэвээрээ байвал эмч, эм зүйч, шүдний эмчдээ хандаарай.
Хэрэглэх үеийн болгоомжлол
- Дараах өвчтөнүүдэд хэрэглэхгүй
- Амны хөндийн сүрьеэ, вирус болон идээт халдварын үед
- Тухайн түрхлэгт хэт мэдрэг байх үед
- Тэмбүү өвчний үед
- Салхинцэцэгээр өвчилсөн байгаа үед
- Мөөгөнцөртөх өвчний үед
- Бактерийн гаралтай арьсны халдварын үед
- Ам орчмын дерматиттай өвчтөнд
- Ягаан батгатай бол
- Витамин С-ийн дутагдлаас үүссэн буйлны өвчний үед хэрэглэхгүй.
- Гаж нөлөө
Амны хөндийд:
- Амны хөндийн халдварууд : Бактер болон мөөгөнцрийн халдвартай бол Орамедийг хэрэглэх үед мөөгөнцрийн эсрэг ба нянгийн эсрэг эмүүдтэй хавсран хэрэглэнэ. Хэрэв шинж тэмдэг гүйцэд арилахгүй бол үргэлжлүүлэн хэрэглэхээ зогсооно.
- Амны хөндийд бадайрах буюу таагүй мэдрэмж төрж болзошгүй.
- Амт мэдрэх чадвар муудаж болзошгүй.
Хэт мэдрэгшил :
Арьсны хэт мэдрэгшлийн урвалууд цөөвтөр тохиолдоно. Ийм тохиолдолд үргэлжлүүлэн хэрэглэхгүй.
Удаан хугацаар хэрэглэхэд:
1) Өнчин тархи бөөрний дээд булчирхайн тогтолцоо: Удаан хугацааны эмчилгээний үед энэхүү тогтолцооны үйл ажиллагаа дарангуйлагдаж болзошгүй.
2) Арьсны талаас : Удаан хугацаагаар хэрэглэхэд атопик дерматит, telangiectasia-венийн судасны өргөсөл/ венийн судас тэлэгдэх үрэвсэх/, арьс язрах, дааврын гаралтай батгашил, амны ойролцоох дерматит, үсэрхэг болох зэрэг шинж тэмдэгүүд илэрч болзошгүй.
- Ерөнхий анхааруулга
- Амны хөндийн үрэвсэл энэхүү бэлдмэлээр эмчлэгдэхгүй бол мөөгөнцрийн эсрэг болон нянгийн эсрэг эмчилгээг хавсруулан хэрэглэж болно.
- Бэлдмэлийг хэрэглэсний дараа шууд юм идэж болохгүй.
- Шархан дээр бэлдмэлийг хэрэглэсний дараа тааламжгүй мэдрэмж төрж болзошгүй.
- Нүдний өвчний үед хэрэглэж болохгүй.
- Жирэмсэн үеийн хэрэглээ:
Жирэмсэн эмэгтэй хэрэглэхэд ураг болон нөхөн үржихүйн хортой нөлөө гаж урвалууд үүсэж болох тухай тогтоогдоогүй. Гэхдээ жирэмсэн болон жирэмсэн байх магадлалтай эмэгтэйд маш болгоомжтой хэрэглэнэ. Өндөр тунгаар болон удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.
- Хүүхдэд хэрэглэх:
Хүүхэд болон нярайн өсөлтөнд саад учруулж болзошгүй тул өндөр тунгаар болон удаан хугацаагаар хэрэглэхийг зөвлөхгүй.
- Өндөр настанд хэрэглэх :
Өндөр настанд удаан хугацаар эмчилгээнд хэрэглэхэд дараах өвчнүүд үүсэж болзошгүй: Халдвар, чихрийн шижин, остеопроз, даралт ихсэх, катаракт, нүдний даралт. Тиймээс өндөр настанд болгоомжтой хэрэглэнэ.
Тун ба хэрэглэх арга:
Өдөрт нэгээс дээш удаа шарханд тохирох хэмжээгээр түрхэнэ. Тунг таны нас болон шинж тэмдэгээс хамаарч тохируулна.
Хадгалах нөхцөл:
Чийгшил багатай, хуурай орчинд битүү саванд хадгална. Агаарт хурдан хатдаг тул сайн таглаж хадгална. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Савлалт: 10 г
Хүчинтэй хугацаа: 3 жил
Үйлдвэрлэгч: Dongkook Pharmaceutical, Chung Cheong buk-do, БНСУ







































































