Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Циклоферон
Худалдааны нэр
Англи
Акридонцууны хүчил + N-метилглюкамин
Үйлдвэрлэгч
Scientific Technological Pharmaceutical Firm " POLYSAN ", LTD
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
150мг+146мг
Эмийн хэлбэр
Гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Циклоферон (СYCLOFERON®)

(Меглюмины акридонацетат)

Гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал, 0,15 г

 

БҮРТГЭЛИЙН ДУГААР:

ХУДАЛДААНЫ НЭР: Циклоферон (СYCLOFERON®)

ЭМИЙН ХЭЛБЭР: 0,15 г гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал.

НАЙРЛАГА:

Нэг шахмалд агуулагдах:

Үйлчлэгч бодис:

Меглюмины акридонацетат нь

Акридон цууны хүчил 0,15 г

Тухайн бодисыг дараах жороор гарган авсан:

Акридон цууны хүчил 0,15 г

Меглюмин 0,146 г

Туслах бодис:

Повидон, кальци стеарат, гипромеллоз, полисорбат 80, метакрилын хүчлийн болон этилакрилатын сополимер [1:1], пропиленгликоль.

 

ДҮРСЛЭЛ: Хоёр талдаа гүдгэр, шар өнгөтэй гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал. Хөндлөн зүслэгээр шар өнгийн цөмтэй.

ЭМИЙН БҮЛЭГ: Дархлаа дэмжих бэлдмэл.

АТХ КОД: L03АХ

 

ФАРМАКОЛОГИЙН ШИНЖ ЧАНАР

Фармакодинамик

Циклоферон (СYCLOFERON®) нь интерфероны нийлэгжилтийг өдөөдөг бага молекулт жинтэй, биологийн өргөн хүрээний үйлдэлтэй (вирусын эсрэг, дархлаа зохицуулах, үрэвслийн эсрэг г.м) бэлдмэл юм.

Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг хэрэглэхэд интерферон нийлэгжүүлэгч үндсэн эс болох Т- ба В- лимфоцит, макрофаг эсүүд идэвхиждэг. Дархлаа тогтолцоо хэрхэн идэвхижих нь халдварын шинж чанар ба төрлөөс хамаарна. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэл нь лимфоид элемент ихээр агуулсан эд, эрхтэнд (элэг, дэлүү, уушиг) интерфероны титрийг ихэсгэж, гранулоцитын үүсэлтийг нэмэгдүүлснээр ясны чөмөгний үүдэл эсийг идэвхижүүлэх нөлөө үзүүлнэ.

Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэл нь Т-лимфоцит болон натурал киллер эсийг идэвхижүүлж, Т-хелпер Т-супрессор эсүүдийн тэнцвэрт байдлыг хангадаг. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэл нь α-интерфероныг идэвхижүүлдэг.

Уг бэлдмэл нь вирусын эсрэг шууд үйлдэлтэй, халдварын эрт үед (1-5 дахь хоног) вирусын үржлийг дарангуйлж, вирусыг гэмтсэн жижиг хэсгүүдэд хувааж, түүний халдварлах чадварыг бууруулна. Циклоферон (СYCLOFERON®) нь вирус болон нянгийн халдварын үед бие махбодийн өвөрмөц бус дархлааг сайжруулдаг.

Фармакокинетик

Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг хэрэглэвэл зохих дээд тунгаар тарьснаас хойш 2-3 цагийн дараа цусны сийвэнд хамгийн өндөр түвшинд хүрдэг бөгөөд 8 цагийн дараа аажим буурч эхэлнэ. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг хэрэглэснээс хойш 24 цагийн дараа сийвэнд хамгийн бага хэмжээгээр тодорхойлогдоно. Хагас ялгарлын хугацаа 4-5 цаг. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэхэд бие махбодид хуримтлагдахгүй.

 

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Насанд хүрэгсдэд:

  • В вирусын шалтгаант архаг гепатитын хавсарсан эмчилгээ;
  • Герпес вирусын хавсарсан эмчилгээ.

4-өөс дээш насны хүүхдэд:

  • В вирусын шалтгаант архаг гепатитын хавсарсан эмчилгээ.

 

ХЭРЭГЛЭХ АРГА БА ТУН

Өдөрт нэг удаа, хоолноос 30 минутын өмнө, зажлалгүйгээр, 100 мл усаар даруулан ууна.

Насанд хүрэгсдэд: бэлдмэлийг өдөрт нэг удаа 4 шахмалаар ууна.

  1. В вирусын шалтгаант архаг гепатитын үед эмчилгээний 1, 2, 4, 6, 8, 11, 14, 17, 20 ба 23 дахь өдрүүдэд, цаашид барих схемээр: гурав хоногт нэг удаа, өдөрт 4 шахмалаар 6 сарын турш, вирусын репликаци болон элэгний эсийн задлах идэвхижил өндөр бол 12 сар хүртэл хэрэглэнэ. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг интерферон болон синтетик нуклеозидын аналогуудтай хавсран хэрэглэхийг зөвлөнө.
  2. Герпесийн халдварын үед Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг 1, 2, 4, 6, 8, 11, 14, 17, 20, 23 дахь өдрүүдэд хэрэглэнэ (ээлж эмчилгээнд 40 шахмал). Өвчний сэдрэлийн эхэн үед эмчилгээг эхлэх нь илүү үр дүнтэй.

Хүүхдэд: Циклоферон (СYCLOFERON®) шахмалыг наснаас хамаарсан тунгаар өдөрт нэг удаа хэрэглэнэ:

 

Нас

тун (мг)

Шахмалын тоо ширхэг

 (хоногийн тун)

4-6

150

1

7-11

300

2

12 ба түүнээс дээш

450

3

 

В вирусын шалтгаант архаг гепатитийн үед дээрхи тунгаар, 1, 2, 4, 6, 8, 11, 14 хоногуудад өдөрт нэг удаа, цаашид өдөрт нэг удаа 6 сарын турш хэрэглэнэ. Вирусын репликаци болон элэгний эсийн задлах идэвхижил өндөр байвал эмчилгээг 12 сар хүртэл сунгана. Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг интерферон болон синтетик нуклеозидын аналогуудтай хавсран хэрэглэхийг зөвлөнө.

 

ЭСРЭГ ЗААЛТ

  • Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бүрэлдэхүүнд хэт мэдрэг;
  • 4-өөс доош насны хүүхэд (бүхлээр залгихдаа муу учир);
  • Жирэмсэн;
  • Хөхүүл үе;
  • Ээнэгшлээ алдсан элэгний хатуурал.

ГАЖ НӨЛӨӨ

ДЭМБ-ын зөвлөснөөр эмийн гаж нөлөөг доорх байдлаар ангилдаг:

  • маш элбэг (1/10);
  • элбэг (1/100 - <1/10);
  • цөөн (1/1000 - <1/100);
  • ховор ( 1/10000 - <1/1000);
  • маш ховор (<1/10000);
  • давтамж тодорхойгүй (тухайн тохиолдолд үндэслэн давтамжийг үнэлэх боломжгүй).

 

Гаж нөлөөний ангилал

Давтамж (илэрсэн тоо/өвчтөний тоо)

Шинж тэмдэг

Дархлааны өөрчлөлт

маш ховор

Ангионевротик хаван

Арьс, арьсан доорх эдийн өөрчлөлт

маш ховор

Харшлын тууралт, гүвдрүүтэх

 

Дээр заасан аль нэг гаж нөлөөний урвал хүндрэх, эсвэл зааварт дурдаагүй гаж нөлөө илэрч байвал Та эмчид хандана уу.

ТУН ХЭТРЭЛТ

Тун хэтэрсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй.

 

БУСАД ЭМИЙН БЭЛДМЭЛТЭЙ ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэл нь дээр дурдсан эмгэгүүдийн эмчилгээнд хэрэглэдэг бусад эмийн бэлдмэлүүдтэй (интерферон, вирусын эсрэг г.м.) сайн нийцдэг. Интерферон ба нуклеозидын аналогуудын үйлдлийг нэмэгдүүлнэ. Хими болон интерферон эмчилгээний үед илрэх гаж нөлөөг бууруулна.

 

ОНЦГОЙ АНХААРУУЛГА

Хоол боловсруулах замын өвчнүүд (ходоод ба дээд гэдэсний улайлт ба шархлаа, ходоод ба дээд гэдэсний үрэвслийн хурц хэлбэр), харшлын өгүүлэмжтэй бол хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна уу.

Бамбай булчирхайн эмгэгийн үед Циклоферон (СYCLOFERON®) эмчилгээг дотоод шүүрлийн эмчийн хяналтан дор хэрэглэнэ.

Хэрэв уух ёстой тунг мартсан бол эмчилгээ завсарласан хугацаа буюу тунг тооцолгүйгээр эмчилгээний схемийн дагуу санасан даруйдаа тунг үргэлжлүүлэн хэрэглэнэ.

 

ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ

Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд Циклоферон (СYCLOFERON®) бэлдмэлийг хэрэглэсэн судалгаа хийгдээгүй тул хэрэглэхийг зөвлөхгүй.

 

ЖОЛОО БАРИХ БОЛОН ТЕХНИКТЭЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТ БЭЛДМЭЛИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Циклоферон (СYCLOFERON®) тарилга нь жолоо барих болон техниктэй ажиллах чадварт нөлөөлөхгүй.

 

САВЛАЛТ

0,15 г гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал.

10 шахмалыг хөнгөн цагаан нэг блистерт савлана. 5 блистерийг хэрэглэх зааврын хамт хайрцганд савлаж үйлдвэрлэнэ.

ХАДГАЛАХ ХУГАЦАА

  • Хадгалах хугацаа: 3 жил.
  • 30°С-аас доош хэмд, гэрлээс хамгаалж хадгална.
  • Хүчинтэй хугацаа хэтэрсэн эмийг хэрэглэхгүй.

 

Эмийг хэрэглэхийн өмнө заавартай сайтар танилцана уу.

Хүүхэд хүрэхгүй газар хадгална. Зөвхөн эмчийн жороор олгоно.

 

Үйлдвэрлэгч: Шинжлэх ухаан, технологи, эмийн «Полисан» пүүс

(“STPF “POLYSAN” Ltd.)

Lit. A, Building 2, 72 Salova Street, Saint Petersburg, 192102, Russia

Telephone: +7 (812) 710-8225.

 

 

Дахин хянасан огноо: