
Хэрэглэх заавар
GOFEN 400
Найрлага:
Тосон капсул тус бүр нь:
Уусдаг ибупрофен 400 мг (чөлөөт хүчил болон калийн давс)
Бусад агууламж: Полиэтилен гликол 400, пропилин гликол, повидон К90, гидроксид кали, цэвэршүүлсэн ус, желатин, сорбитол, глицерин, хоолны өнгө оруулагч бодис ФД&C ногоон
Хэрэглэх заалт:
- Шүд,толгой,булчин, нурууныөвдөлт; үений үрэвсэлийн өвдөлт; сарынтэмдэг ирэх үеийнөвдөлт дисменорэй зэрэг бага хэмжээний зовиур шаналгааг түр зуур багасгах
- Халууралтыг түр зуурнамдаахэд хэрэглэх заалттай
Тун: Насанд хүрэгчид, 12-с дээш насны хүүхдэд зовиур, шинж тэмдэг илрэх үед 4-6 цагийн зайтай 1 капсулаар хэрэглэнэ
Гаж нөлөө: Ходоод, гэдэс цочрох нь хамгийн түгээмэл тохиолдох гаж нөлөө юм.
Жирэмслэлт ба хөхөөр хооллолт: Жирэмсэний эхний 3 сар болон хөхүүл эх, төрөх явцад хэрэглэхийг хориглоно
Эсрэг заалт:
- Аспиринболон бусад дааврын бус үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдэд хэт мэдрэгхүмүүс
- Ибупрофен нь тууралт крапивница, нүүр хавагнах, гурсанхоолойнбагтраа, шок зэрэг хүндхэлбэрийн харшил үүсгэхэрсдэлтэй тул дээрх тохиолдолд хэрэглэхийг хориглон
Анхааруулга:
- Ходоод гэдэс цочроох гаж нөлөө нь илүүтэй илрэх магадллтай тул Аспиринболон бусад дааврын бус үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэхгүй
- Архины төрлийн зүйлстэй мөн хамт хэрэглэж болохгүй
- Шархлаа өвчний үед болгоомжтой хэрэглэх
- Халуурах зовиур3-с олон хоног, өвдөлт 10-с олон хоног илрэх тохиолдолд хэрэглээг даруй зогсоох
Хадгалалт: Харанхуй газарт 25градусаас бага температурт хадгална. Нарны гэрлээс хол байлгана
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэсэнээс хойш 2 жил
Бүтээгдэхүүний үзүүлэлт: Үйлдвэрлэгч
Савлагаа:
- Нэгж картонон хайрцгандаа цэврүү хэлбэрийн саванд савласан 5*10 капсулагуулна
- Нэгж картонон хайрцгандаа цэврүү хэлбэрийн саванд савласан 6*10 капсулагуулна
Тэмдэглэл:
Хэрэглэхийн өмнө заавартай сайтар танилцах
Хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхийг хориглоно
Эмийн савлагаа, капсулд өөрчлөлт орсон бол мөн хэрэглэхийг хориглоно
Хүүхдээс хол байлгах
“MegaLifeSciencs” ХХК-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйлдвэрлэв. Виктори, Австрали улс
Үйлдвэрлэсэн: Үл хөдлөх үйлдвэрлэл, Самутпракарн 10280, Тайланд дахь “MegaLifeSciencs” ХХК






















































































