Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Описеф
Худалдааны нэр
Англи
Цефадроксил
Үйлдвэрлэгч
PT. Otto Pharmaceutical Industries
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

OPICEF / Cefadroxil /

ОПИЦЕФ

Бүртгэлийн дугаар F080818JP01916

Найрлага :

 

Опицеф 500 капсул : Нэг капсулд агуулагдах хэмжээ

500 мг Цефадроксилтой эквалент Цефадроксил моногидрат 

 

Фармакологийн үйлдэл :

Цефадроксил нь цефалоспорины бүлгийн хагас нийлэг антибиотик бөгөөд грам эерэг болон грам сөрөг нянгийн эсийн ханын нийлэгжилийг дарангуйлж бактерицид үйлдэл үзүүлдэг. Цефадроксилийг ууж хэрэглэсний дараа маш хурдан шимэгддэг бөгөөд 1-2 цагийн дараа цусан дахь концентраци нь хамгийн дээд хэмжээндээ хүрдэг. Цефадроксил нь ууснаас 24 цагийн дараа 70-80 дотор нь хувирахгүйгээр шээсээр ялгардаг.

 

Хэрэглэхзаалт :

  • Амьсгалын дээд замын халдварууд (гүйлсэн булчирхайн архаг болон цочмог үрэвсэл, залгиурын үрэвсэл, дунд чихний үрэвсэл)
  • Амьсгалын доод замын халдварууд (цочмог болон архаг бронхит, бронхопневмони, уушигны үрэвсэл)
  • Шээс ялгаруулах замын халдварууд (пиелонефрит, цистит, өндгөвчний үрэвсэл, эндометрит)
  • Арьс ба зөөлөн эдийн халдварууд (лимфангит, абсцесс, целлюлит, буйлны үрэвсэл, мастит, хатиг, түхий)
  • Яс болон үений үрэвсэл

 

Цээрлэлт: Цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.

 

Анхаарах зүйл ба Урьдчилан сэргийлэлт :

•           Опицефийг пенициллинд мэдрэг өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Хэрвээ харшлын урвал илэрвэл эм хэрэглэхээ зогсоож эпинефрин эсвэл антигистамин, кортикостеройдоор эмчилнэ.

  1. Бөөрний үйл ажиллагаа муудсан ба бүдүүн гэдэсний үрэвсэлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Опицефийн тунг тохируулах шаардлагатай
  2. Опицефийг жирэмсэн эхэд зайлшгүй хэрэглэх шаардлагатай үед хэрэглэнэ. Хөхүүл эхэд опицефийг болгоомжтой зааврын дагуу хэрэглэнэ.

•           Удаан хугацаагаар хэрэглэхэд мэдрэг бус нян хэт үржиж болзошгүй.

•           Өвчтөнд Бенедикт ба Фихлиний уусмалыг хэрэглэх сорилд Coomb, Глюкозури тест хуурамчаар эерэг гарч болзошгүй.

Гажнөлөө :

  • Ходоод гэдэсний хямрал: Дотор муухайрах, бөөлжих, суулгах ба хэвлий хөндүүрлэх. Мөн хоолны шимэгдэлт багасахгүй харин дотор муухайрсанаас хоолны дуршил багасдаг.
  • Харшлын урвалууд: Загатнаа, прурит, уртикария ба ангиоэдема
  • Питозис, анорекси, диспепси, толгой өвдөх, толгой эргэх, үтрээний үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл
  • Ховор тохиолдолд: нейтропени, лейкопени, сийвэнгийн трансаминаза үл мэдэг ихдэх.

 

Тунхэмжээ :

•           Насанд хүрэгсэд өдөрт 1 – 2 гр-ийг нэг удаа эсвэл тунг 2 тэнцүү (12 цагаар ) хувааж ууна.

•           Хүүхдэд: Эмчийн зааврын дагуу 25 – 50 мг/кг-аар биеийн жинд нь бодож нэг удаа эсвэл тунг 2 хувааж (12 цаийн зайтай) өгнө.

•           5-12 настай хүүхдэд (20 – 40 кг): Опицеф 250мг/5мл сиропноос хэмжээт халбагаар 2  х 2 удаа ууна,

1-5 настай хүүхэд (10-20 кг жинтэй) Опицеф 250мг/5мл сиропноос хэмжээт халбагаар 1 х 2 удаа ууна,

2-12 сартай хүүхэд хэмжээт халбаганы ½ х 2 удаа эсвэл Опицеф 125мг/5мл сиропноос хэмжээт халбагаар 1 х 2 удаа

2 сараас доош сартай хүүхдэд (5кг жинтэй): Опицеф 125мг/5 мл сиропноос хэмжээт халбаганы ½ х 2 удаа тус тус өгнө.

•           Бөөрний үйл ажиллагаа муудсан өвчтөнд креатинин клиренсийг харж тунг тохируулах хэрэгтэй ба ингэснээр эмийн хуримтлал үүсэхээс сэргийлнэ.

•           Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-10 хоног ба ямар нэг шалтгааны улмаас эмчилгээг цааш үргэлжлүүлэхэд 2-3 хоногийн дараа хэсэг газрын хурц хордлого илэрч болзошгүй.

•           Бета-гемолитик стрептококкийн халдварын эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 10 хоногоос доошгүй байна.

 

Эмийг бэлдэхдээ бэлдмэл дээр 48 мл ус нэмж нунтагийг уусаж нэгэн хэвийн болтол сэгсэрнэ. Бэлдсэн суспензээ хөргүүрт 7 хоног хадгална.

Хадгалалт: 30°С хэмээс ихгүй газар гэрлээс хамгаалан хадгална. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.

 

Зөвхөн эмчийн жорын дагуу олгоно.

 

Савлалт :

Опицеф 500 капсул : Хайрцагандаа 5 блистер х 10 капсул

 

Үйлдвэрлэгч :PT Otto Pharmaceutical Industries, Indonesia