Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Санприма
Худалдааны нэр
Англи
Сульфаметоксазол + Триметоприм
Үйлдвэрлэгч
PT. SANBE FARMA
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
240мг/5мл-60мл
Эмийн хэлбэр
хөвмөл
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Rx Жортой олгоно

САНПРИМА®

Tриметоприм ба Сульфаметоксазол шахмал USP болон ууж хэрэглэх хөвмөл USP

Шахмал, Хөвмөл

 

НАЙРЛАГА

Каплет: Каплет бүрт:

Tриметоприм ………… 160мг

Сульфаметоксазол ……... 800мг агуулагдана.

Шахмал: Шахмал бүрт:

Tриметоприм ………… 80мг

Сульфаметоксазол ……... 400мг агуулагдана.

Сироп : цайны халбага бүрт (5мл):

Tриметоприм ………… 40мг

Сульфаметоксазол ……... 200мг агуулагдана.

Тодорхойлолт: АНУ-ын фармакопей

 

ЭМ СУДЛАЛ

САНПРИМА® нь бактерийг устгах хими заслын бэлдмэл. Хоёр бодисын синергист үйлдлээс улбаалан уг хослол нь бактерийг устгах үйлдэлтэй ч бие даасан бүрэлдэхүүн хэсгүүд юм. Tриметоприм ба Сульфаметоксазол нь ихэвчлэн дангаар нь хэрэглэхэд бактерийн өсөлтийг саатуулах шинж чанартай байдаг.

САНПРИМА® нь грам-эерэг, грам сөрөг бичил биетнүүд болох Streptococci, Staphylococci, Pneumococci, Neisseriae, Bordetella, Salmonellae, Klebsiella, Aerobacter, Shigellae, Vibrio cholerae зэргийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • E.coli, Klebsiella, Enterobacter, Pr.mirabilis зэрэг мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн пиелонефрит, пиелит зэрэг шээс ялгаруулах замын халдварууд
  • Ялангуяа Salmonellae, Shigellae -ээр үүсгэгдсэн балнад, иж балнад, бактерийн шалтгаант дизэнтери зэрэг хоол боловсруулах замын халдвар
  • H.influenzae эсвэл S.pneumoniae -аар үүсгэгдсэн цочмог архаг бронхит зэрэг амьсгалын замын халдварууд
  • H.influenzae, S.pneumoniae -аар үүсгэгдсэн дунд чихний үрэвсэл зэрэг  чих, хамар, хоолойн халдварууд
  • Токсоплазм зэрэг бусад халдварууд болон мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварууд

 

ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Сульфаниламидад хэт мэдрэг
  • элэгний паренхимийн эдийн гэмтэлтэй
  • цусны өөрчлөлт
  • бөөрний хүнд хэлбэрийн дутагдал
  • жирэмсэн
  • дутуу болон шинэ төрсөн нярайн амьдралын эхний долоо хоног

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

  • Удаан хугацаанд, өндөр тунгаар хэрэглэхэд цусны өөрчлөлт ажиглагдсан ба эмийг хэрэглэхээ зогсооход арилна
  • Бөөрний дутагдалтай тохиолдлуудад тун бууруулах буюу хэрэглэх давтамжийг багасгах нь цусанд хуримтлал үүсгэхээс зайлсхийнэ.
  • САНПРИМА® удаан хугацаагаар хэрэглэх үед цусны эсүүдийг тогтмол шинжлэхийг зөвлөнө.
  • Кристаллуригаас сэргийлэхийн тулд шингэн хангалттай уух хэрэгтэй
  • A бүлгийн бета цус задлагч стрептококкоор үүсгэгдсэн халдварын шалтгаант фарингитын эмчилгээнд уг эмийг хэрэглэж болохгүй.
  • Эм хэрэглэсний дараа арьсаар тууралт гарвал эсвэл гаж нөлөөний бусад шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоох шаардлагатай.

 

БУСАД ЭМИЙН БЭЛДМЭЛ, БУСАД ХЭЛБЭРТЭЙ ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ

  • Лабораторийн шинжилгээтэй харилцан үйлчлэл: Tриметоприм нь шүлтлэг пикратын урвал хэрэглэн ийлдэс/сийвэн дэх креатининыг тодорхойлоход саад учруулж болзошгүй. Энэ нь ийлдэс/сийвэн дэх креатининыг 10%-иар нэмэгдүүлэн үнэлэхэд хүргэж болзошгүй юм. Креатинины клиренс буурах: Бөөрний сувганцраар креатинины шүүрэл 23%-аас 9% хүртэл буурч, түүдгэнцрийн шүүлт өөрчлөгдөөгүй үлдэнэ.
  • Зидовудин: Зарим тохиолдолд зидовудинтай хавсарсан эмчилгээ нь ко-тримоксазолын цусны талын гаж нөлөөний эрсдэлийг ихэсгэж болзошгүй. Хэрэв хавсруулан хэрэглэх эмчилгээ шаардлагатай бол цусны үзүүлэлтүүдийг хянах шаардлагатайг анхаар.  
  • Циклоспорин: бөөр шилжүүлэн суулгасны дараа ко-тримоксазолыг циклоспоринтой хэрэглэсэн эмчлүүлэгчдэд бөөрний үйл ажиллагаа эргэх шинжтэй өөрчлөгдөж байгаа нь ажиглагдсан.
  • Рифампицин: рифампициныг Ко-Тримоксазолтой хамт хэрэглэхэд ойролцоогоор нэг долоо хоногийн дараа триметопримын сийвэн дэх хагас ялгарлын хугацаа богиноссон. Энэ нь эмнэлзүйн ач холбогдолгүй гэж үздэг.
  • Триметопримыг физиологийн рН-д катион хэлбэрийн эмүүдтэй хамт хэрэглэхэд бөөрний идэвхтэй шүүрлээр хэсэгчлэн ялгарна (прокаинамид, амантадин г.м), энэ процессыг өрсөлдөн дарангуйлах магадлалтай бөгөөд нэг эсвэл уг хоёр эмийн сийвэн дэх концентрацийг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй.
  • Шээс хөөх эмүүд (тиазидууд): өндөр настай эмчлүүлэгчдэд шээс хөөх эмүүдийг ялангуяа тиазидуудыг хамт хэрэглэхэд цусархаг тууралттай эсвэл тууралтгүй тромбоцитопени үүсэх эрсдэл ихэсдэг нь ажиглагдсана.
  • Пириметамин: Долоо хоногт 25мг-аас их тунгаар пириметамин хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд ко-тримоксазолыг хамт хэрэглэх шаардлагатай тохиолдолд мегалобластик цус багадалт үүсэж болзошгүйг зарим бүртгэл сануулна.
  • Варфарин: Ко-тримоксазол нь варфарины цус бүлэгнэлтийн эсрэг идэвхийг хүчжүүлэхдээ түүний хувирлыг стерео-сонгомол байдлаар дарангуйлдаг нь харагдсан. In vitro нөхцөлд сульфаметоксазол нь варфарины сийвэнгийн альбумин уурагтай холбогддог хэсгээс салгадаг байж болзошгүй. Ко-Тримоксазол эмчилгээний үед цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээг болгоомжтой хянахыг зөвлөнө.
  • Фенитоин: Ко-тримоксазол нь фенитоины хагас ялгарлын хугацааг удаашруулна, хэрэв хамт хэрэглэвэл фенитоины үр нөлөөг ихэсгэж болзошгүй. Эмчлүүлэгчийн биеийн байдлыг сайтар хянаж, фенитоины ийлдэс дэх түвшинг хянахыг зөвлөнө.
  • Дигоксин: дигоксинтой триметопримыг хамт хэрэглэхэд зарим өндөр настай эмчлүүлэгчдэд сийвэн дэх дигоксины түвшин ихэсдэг нь харагдсан.
  • Meтотрексат: ко-тримоксазол нь метотрексатын сийвэн дэх чөлөөт түвшинг ихэсгэж болзошгүй. Хэрэв Ко-Тримоксазолыг метотрексат зэрэг фолийн эсрэг бусад эм хэрэглэж байгаа эмчлүүлэгчид тохиромжтой эмчилгээ гэж үзвэл фолийн хүчлийн нэмэлтийн талаар анхаарах хэрэгтэй (4.4 хэсгийг харна уу).
  • Шинжилгээнд Lactobacillus casei-ийн дигидрофолат редуктазыг хэрэглэхэд триметоприм нь ийлдэс дэх метотрексатыг тодорхойлох шинжилгээнд нөлөөлнө. Хэрэв метотрексатыг радиоиммуно шинжилгээгээр тодорхойлбол нөлөөлдөггүй нь ажиглагдана.
  • Ламивудин: триметоприм/сульфаметоксазол 160мг/800мг (ко-триметоксазол) хэрэглэхэд триметопримын найрлагаас үүдэн ламивудины үзүүлэлт 40% ихэснэ. Ламивудин нь триметоприм эсвэл сульфаметоксазолын фармакокинетикт нөлөөлөхгүй.
  • Цусан дахь сахар бууруулах сульфонилмочевины бүлгийн эмтэй харилцан үйлчлэл нь түгээмэл биш ч үйлдэл хүчжих талаар бүртгэгдсэн.
  • Цусан дахь калийн түвшин ихсэх: АХФ саатуулагч, ангиотензин рецепторыг хориглогчид, спиронолактон зэрэг кали баригч шээс хөөх эмүүд зэрэг цусан дахь калийн түвшинг ихэсгэх ямар нэгэн эм хэрэглэж байгаа эмчлүүлэгчид болгоомжлох шаардлагатай. Триметоприм - сульфаметоксазол (ко-триметоксазол) хамт хэрэглэх нь эмнэлзүйн хамаарал бүхий цусан дахь калийн түвшинг ихэсгэж болзошгүй.   
  • Репаглинид: Триметоприм репаглинидийн үзүүлэлтийг ихэсгэж, цусан дахь сахрын түвшинг бууруулж болзошгүй.
  • Фолиник хүчил: фолиник хүчлийн нэмэлт нь триметоприм / сульфаметоксазолын бактерийн эсрэг үйлдэлд нөлөөлдөг нь харагдсан. Энэ нь Pneumocystis jirovecii -ийн хатгааны урьдчилан сэргийлэлт, эмчилгээний үед ажиглагдсан.
  • Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд: антибиотиктой хэрэглэхэд жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг бэлдмэл үр нөлөөгүй талаар бүртгэгдсэн. Энэ үр нөлөөний механизмын талаар тайлбарлагдаагүй. Эмэгтэйчүүд антибиотик эмчилгээний үед жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг бэлдмэл дээр нэмэлтээр хамгаалах арга түр зуур хэрэглэх эсвэл жирэмслэлтээс хамгаалах өөр арга сонгох шаардлагатай.   
  • Aзатиоприн: Азатиоприн ба триметоприм-сульфаметоксазолын харилцан үйлчлэлийн талаарх эмнэлзүйн зөрчилтэй бүртгэл байдаг бөгөөд энэ нь цусны талын ноцтой эмгэгийг үүсгэнэ.

 

ГАЖ НӨЛӨӨ

    • Цусны өөрчлөлт: цус задралын цус багадалт, цусархаг тууралт, мегалобластик цус багадалт, тромбоцитопени, лейкопени
    • Харшлын урвал: чонон хөрвөс, ийлдсийн өвчин, олон хэлбэрт улайрал, Стивен-Жонсон хам шинж
    • Ходоод гэдэс: хэлний үрэвсэл, бөөлжих, суулгах, элэгний үрэвсэл.
    • Мэдрэл: толгой өвдөх, захын мэдрэлийн үрэвсэл.
    • Бусад: эмийн халуурал, хорт нефроз.

 

ТУН

Каплет/шахмал

Насанд хүрэгчид ба 12-оос дээш насны хүүхэд:

Стандарт тун: 1 каплет/2 шахмалыг хоногт хоёр удаа.

Дээд тун (ялангуяа хүнд тохиолдлуудад):

1 каплет/2 шахмалыг хоногт гурван удаа.

 

Сироп

Хүүхэд:

6 долоо хоногоос 5 сар хүртэл: ½ цайны халбагаар хоногт хоёр удаа.

6 сараас 5 жил хүртэл: 1 цайны халбагаар хоногт хоёр удаа.

6 -12 нас хүртэл: 2 цайны халбагаар хоногт хоёр удаа.

Уг эмийг хоолны дараа хангалттай хэмжээний усаар даруулж уухыг зөвлөнө.

Эмчилгээний хугацаа 10-14 хоног ба Шигеллёзийн эмчилгээнд 5 хоног байна.  

 

САВЛАЛТ

САНПРИМА® форте каплет

Хайрцагтаа 10 стрип @ 10 каплет

Лицензийн дугаар: DKL8322200804A1

Бүртгэлийн дугаар:

 

САНПРИМА® шахмал

Хайрцагтаа 10 стрип @ 10 шахмал

Лицензийн дугаар: DKL7822228010A1

Бүртгэлийн дугаар:

 

САНПРИМА® Сироп

60мл эзлэхүүнтэй сав

Лицензийн дугаар: DKL7822228133A1

Бүртгэлийн дугаар:

 

ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА

САНПРИМА® шахмал, САНПРИМА® форте каплет:

48 сар.

САНПРИМА® Сироп:

36 сар

 

ХАДГАЛАЛТ

30°C-аас доош хэмд гэрлээс хол хадгална.

 

ХҮҮХЭД ХҮРЭХЭЭРГҮЙ ГАЗАР ХАДГАЛНА

 

Үйлдвэрлэгч: ПT САНБЕ ФАРМА

ЖИ индустри I No. 9, RT. 01, RW.08, Келурахан Утама, Кекаматан Цимахи Селатан, Кота Чимахи, Индонез

 

Албан ёсны борлуулагч: “Монголфарм” ХХК

Утас: 70122142; 70162142