
Хэрэглэх заавар
ИБУМОН 200мг, 400мг БҮРХҮҮЛТЭЙ ШАХМАЛ
ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: ИБУМОН 200мг, 400 мг
Олон улсын нэр: Ибупрофен
Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
Найрлага: Нэг бүрхүүлтэй шахмал нь 200 мг болон 400 мг ибупрофен агуулна.
Туслах бодис: Глюкоз, поливинилпирролидон, тальк, магнийн стеарат гидроксипропилметилцеллюлоз, титаны диоксид
Эм судлалын үйлдэл: Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй эм. Ибупрофены үйлдийн гол механизм нь циклооксигеназа ферментэд хориг үүсгэснээр простагландины нийлэгжилтийг саатуулж байгаатай холбоотой. Хэрхийн артритийн үе, онцын өөрчлөлтөнд ороогүй үрэвслийн үе шатны үед сайн нөлөөлнө.
Хэрэглэх заалт: Халуурах шинж бүхий амьсгалын замын цочмог өвчнүүд, томуу, дархлаажуулсны дараах халууралт болон бусад халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн толгой ба шүдний өвдөлт, мигрень, мэдрэлийн өвдөлт, чих ба хоолойн өвдөлт болон хөнгөн ба дунд зэргийн бусад өвдөлтийн хам шинжийн үед өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга тун: Ибумон 200 мг бүрхүүлтэй шахмал эмийг 12-оос доош насны хүүхдэд дараах байдлаар хэрэглэнэ:
- 6-12 сар (7-9 кг) - 50 мг-аар буюу шахмал эмийн
- 1-3 нас (10-15 кг) - 50 мг-аар буюу шахмал эмийн
- 3-6 нас (16-20 кг) - 100 мг-аар буюу шахмал эмийн
- 6-9 нас (21-30 кг) - 100 мг-аар буюу шахмал эмийн
- 9-12 нас (31-41 кг) - 200 мг-аар буюу нэг шахмалыг өдөрт 3 удаа, хоногийн дээд тун 600 мг;
- 12-оос дээш нас (41 кг) - 200 мг-аар буюу нэг шахмал эмийг хоногт 4 удаа, хоногийн дээд тун 800 мг-ийг 6-8 цагийн зайтай хоолны дараа усаар даруулж ууж хэрэглэнэ. Хоногийн дээд тунг хэтрүүлж болохгүй. Халуун бууруулах зорилгоор 3 хүртлэх, өвдөлт намдаах зорилгоор 5 хүртлэх хоног тус тус эмчилгээг үргэлжилнэ. Хэрэв халуун буухгүй байвал эмчид хандана.
Ибумон 400 мг бүрхүүлтэй шахмал : Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 400 мг тунгаар хоногт 1-2 удаа хоолны дараа усаар даруулж ууна. Насанд хүрэгсэд эмчилгээний түргэн нөлөө гаргахын тулд тунг 400 мг-аар хоногт 3 удаа буюу 1200 мг хүртэл нэмж болно. Бэлдмэлийг хэрэглэх хоорондын зай нь 6 цагаас багагүй байна. Хоногт 3 шахмалаас их тунгаар хэрэглэхгүй бөгөөд хоногийн дээд тун нь 1200 мг. Хэрэв 2-3 өдрийн эмчилгээний дараа өвчний шинж тэмдэг арилахгүй байвал эмчилгээг зогсоож эмчид хандана.
а. Өвдөлт болон халуун намдаах зорилгоор:
Хоногийн дээд тунг 1200 мг-аас хэтрүүлж болохгүй бөгөөд энэ нь хоногт 2-3 шахмалыг хэрэглэнэ.
б. Хэрлэгийн эсрэг эмчилгээний зорилгоор:
Насанд хүрэгсдэд хоногт дунджаар 1-2 шахмалаар 3 удаа 1200 мг -2400 мг тунгаар ууна. Гэхдээ нэг удаагийн уух тунг 2 шахмал (800 мг)-аас хэтрүүлж болохгүй.
Анхааруулга: Удаан хугацааны эмчилгээний үед захын цусны үзүүлэлтүүд, элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай.
Хэрэв ходоодны эмгэгийн шинж илэрвэл маш анхааралтай хянах бөгөөд улаан хоолой, ходоод ба 12 хуруу гэдсийг дурандах, цусны ерөнхий шинжилгээ (гемоглобин тодорхрйлох), өтгөнд далд цус байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол 17-кетостериод тодорхойлох бөгөөд шинжилгээнээс 48 цагийн өмнө эмчилгээг зогсооно.
Анхаарал төвлөрүүлэлт, сэтгэцийн болон хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай бүх төрлийн үйл ажиллагаанаас татгалзана. Мөн эмчилгээний үед спиртийн төрлийн зүйл хэрэглэхээс зайлсхийнэ.
Гаж нөлөө: 2-3 өдрийн эмчилгээний үед гаж нөлөө ажиглагдахгүй. Удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд дараах гаж нөлөө илэрч болно.
- Хоол боловсруулах зам: Дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох, хоолонд дүргүй болох, аюулхай орчим өвдөж эвгүйрхэх, суулгах, гэдэс дүүрэх, ходоод гэдэсний замын улайлт-шархлаат эмгэг үүсэх (зарим тохиолдолд цоорох ба цус алдаж хүндрэх), хэвлийгээр өвдөх, цочрох, ам хатах, амны хөндий ба буйлны салст шархалж өвдөх, амны хөндийн үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, өтгөн хатах, элэгний үрэвсэл;
- Мэдрэлийн систем: Толгой өвдөх ба эргэх, нойргүйдэх, цочромтгой болох, нойрмоглох, сэтгэлээр унах, дүйнгүйдэх, хий юм үзэгдэх, хааяа бактерийн гаралтай менингит (ялангуяа аутоиммуны өвчтэй хүмүүст);
- Зүрх судасны тогтолцоо: Зүрхний дутагдал, артерийн даралт ихсэх, зүрхийн цохилт олширох;
- Шээс ялгаруулах зам: Нефроз хам шинж (хаван), бөөрний цочмог дутагдал, харшлын гаралтай бөөрний үрэвсэл, их шээх, давсагны үрэвсэл;
- Цус төлжүүлэх тогтолцоо: Цус багадалт (цусны задралын ба цус төлжилгүйдлийн), тромбоцитын тоо цөөрөх, захын цусны судсанд тромбоцитын тоо цөөрөх, агранулоцитоз, лейкоцитын тоо цөөрөх;
- Мэдэрхүйн эрхтэн: Сонсгол муудах, чих шуугих, эргэх хортой явцтай харааны мэдрэлийн үрэвсэл, нүд бүрэлзэх, юм хоёр харагдах, нүд хуурайшиж цочрох, харшлын гаралтай зовхи ба салст бүрхүүлийн хаван, харааны талбайн согог;
- Харшлын урвал: Арьсаар тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, Квинкийн хаван, анафилаксын урвал, анафилаксын шок, халууралт, салст бүрхүүлийн гэмтэл (Стивенс-Джонсоны хам шинж), эпидермийн хорт явцтай үхжил (Лайеллын хам шинж), эознофилийн тоо олширох, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл (ринит);
- Амьсгалын систем: Бронхи агчих, амьсгаадах;
- Бусад: Хөлс ихээр ялгарах.
Удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэж байгаа үед хоол боловсруулах замын салст бүрхүүл шархлах, цус алдах (ходоод гэдэсний, буйлны, умайн, шулуун гэдэсний), хараа өрчлөгдөх (өнгө ялгагдах чадвар алдагдах, харааны талбайн согог, хараа муудах) зэрэг шинж илэрнэ. Гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандаарай.
Хориглох заалт: Ибупрофеныг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
- Ходоод гэдэсний улайлт-шархлаат эмгэгийн хурцдал үе, ялангуяа ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хурцдал, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, шимэгдэх шарх, Кроны өвчин;
- Зүрхний дутагдал;
- Хүнд явцтай артерийн даралт ихсэх өвчин;
- Ибупрофен болон эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс;
- “Аспирин”-ийн гаралтай бронхийн багтраа, ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм хэрэглэснээс сэдэрсэн чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамрын салст бүрхүүлийн уйланхай;
- Харааны мэдрэлийн өвчнүүд: Өнгө ялгах чадвар алдагдах, хараа муудах, харааны талбайн согог;
- Глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдал, гемофил, цусны бүлэгнэлт багасах, цусархаг эмзэгшил;
- Жирэмсний гурав дахь 3 сар ба хөхүүл үе;
- Элэг ба бөөрний илэрхий өөрчлөлт;
- Сонсгол муудах, тэнцвэрийн аппаратын эмгэг.
Болгоомжлол: Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчнөөр өвдөж байсан хүмүүс, ходоод, нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл, хоол боловсруулах замаас цус алдаж байсан гэсэн анамнезтэй өвчтөн, элэг ба бөөрний өвчин, үүдэн венийн даралт ихсэлт бүхий элэгний хатуурал, нефроз хам шинж, зүрхний архаг дутагдал артерийн даралт ихсэх, цусны шалтгаан тодорхойгүй өвчнүүд, бронхийн багтраа, цусан дах билирубины хэмжээ ихсэх, жирэмсний нэг ба хоёр дахь 3 сар, 12 хүртлэх насны хүүхэд зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Энэ үед хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, сааталт орох, нойрмоглох, сэтгэл гутрал, толгой өвдөх, чих шуугих, бодисын солилцооны хүчилшил, комд орох, бөөрний цочмог дутагдал, артерийн даралт багасах, зүрхийн цохилт түргэсэж удаашрах, зүрхний тосгуурын бүтэц алдагдах (фирилляци), амьсгал зогсох зэрэг шинж илэрч болно.
Эмчилгээ: Ходоод угаах (хэрэглэснээс хойш цагийн дотор), идэвхижүүлсэн нүүрс, шүлтлэг ундаа, шээсний ялгаралтыг ихэсгэх шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.
Эмийн харилцан үйлчлэл: Ибупрофеныг ацетилсалицилийн хүчил болон бусад стериод бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бүлгийн эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Хамт хэрэглэж байгаа тохиодолд ибупофен нь ацетилсалицилийн хүчлийн цус шингэлэх болон үрэвслийн эсрэг үйлдлийг нь сулруулдаг. Иймээс ацетилсалицилийн хүчлийг цус шингэлэх зорилгоор бага тунгаар хэрэглэж байгаа титэм судасны дутагдалтай өвчтнүүдээд титэм судасны цочмог дутагдал үүсэх давтамж ихсэж болзошгүй.
Цус шингэлэх ба цусны бүлэгнэлтийг саатуулах эмүүдтэй (алтеплаза, стрептокиназ, урокиназа) хамт хэрэглэж байгаа үед цус алдах эрсдэл ихэснэ.
Цефамандол, цефаперазон, цефотетан, вальпроны хүчил, пликамицин зэрэг бэлдмэлүүд нь цусан дахь протромбины хэмжээ багасалтыг ихэсгэнэ.
Циклоспорин ба алтны бэлмэлүүд нь ибупрофены бөөрөн дэх простагландины нийлэгжилтэнд нөлөөлөх нөлөөг ихэсгэснээр бөөрөнд үзүүлэх хортой нөлөө нь хүчжинэ.
Ибупрофен циклоспорины цусан дах хэмжээг ихэсгэж түүний элэг хордуулах нөлөөг ихэсгэнэ.
Сувганцарын шүүрлийг саатуулдаг эмүүд нь ибупрофены ялгаралтыг багасгаж цусан дах концентарацыг ихэсгэнэ.
Микросомын исэлдэлтийг идэвхжүүлэгч эмүүд нь (фенитоин, этанол, барбитурат, рифампицин, фенилбутазон, 3 цагиргт бүтэцтэй сэтгэл уналтын эсрэг эм) гидроксилжсэн идэвхтэй метаболитуудын ялгаралыг ихэсгэж элэг хордуулах хүнд явцтай эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Микросомын исэлдэлтийг саатуулдаг эмүүд нь элэг хордуулах эрсдлийг багасгана.
Шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг эмүүдийн үйлдэл суларч шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эмүүд, тромбоцитын агрегацыг саатуулах эм фибрин хайлуулах эмүүдийн үйлдэл хүчжинэ.
Минералокортикостероид, глюкокортикостероид, эстрогенүүд, этанол зэргийн гаж нөлөө ихэснэ.
Цусан дах сахарын хэмжээг багасгах ууж хэрэглэдэг эм, сульфонилмочевины уламжлалын эм, инсулины үйлдэл хүчжинэ.
Ходоодны хүчил саармагжуулах эмүүд, холестирамин зэрэг эмүүд нь ибупрофены шимэгдэлийг саатуулна.
Дигоскин литийн бэлдмэл, метотераксатын цусан дах концентраци нь ихсэнэ.
Кофеин өвдөлт намдаах үйлдлийг нь хүчжүүлнэ.
Хадгалах нөхцөл: 250С-ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Савлалт: Ибупрофен 200 мг, 400 мг бүрхүүлтэй шахмал эмийг 10 шахмалаар PVC/PTP блистрт савлаж, 1 блистртэй эмийг зориулалтын цаасан хайрцагт 1-10 ширхэгээр хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,
20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улсУтас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утасны дугаар: 94041883






















































































