Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Трифамокс Ай Би Эл Дуо
Худалдааны нэр
Англи
Амоксициллин + Сульбактам
Үйлдвэрлэгч
Laboratorios Bago S.A
Гарал үүслийн улс
Аргентин
Тун хэмжээ
875+125
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Трифамокс IBL Дуо

 

Амоксациллин

Сульбактам

Хальсан бүрхүүлт шахмал

Аргентин улсад үйлдвэрлэв

Зөвхөн эмчийн жороор олгоно.

 

НАЙРЛАГА

Хальсан бүрхүүлт шахмал бүрт: Амоксациллин (Амоксациллин Тригидраттай дүйцэх) 875мг; Сульбактам (Пивсульбактам) 125мг.

Туслах бодис: Кроскармеллоз Натри; Усгүйжүүлсэн коллойд цахиур; Магнийн стеарат; Лактоз Моногидрат, Гипромеллоз; Титаны диоксид; Триацетин; Микрокристаллин целлюлоз агуулагдана.

 

ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЙЛДЭЛ

Беталактамаза хориглогч агуулсан беталактамын бүлгийн бактерцид үйлдэлтэй антибиотик.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдваруудад хэрэглэнэ:

  • Амьсгалын доод замын халдварууд: Haemophilus influenzae, Moraxella catarrhalis беталактамаза ялгаруулдаг омгуудаар үүсгэгдсэн
  • Дунд чихний үрэвсэл: Haemophilus influenzae, Moraxella catarrhalis беталактамаза ялгаруулдаг омгуудаар үүсгэгдсэн
  • Хамрын дайвар хөндийн үрэвсэл: Haemophilus influenzae, Moraxella catarrhalis беталактамаза ялгаруулдаг омгуудаар үүсгэгдсэн
  • Арьс, арьсны дайврын халдварууд: Staphylococcus aureus, Enterococcus –ийн, Klebsiella-ийн беталактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн
  • Шээсний замын халдварууд: Escherichia coli, Klebsiella-ийн, Enterobacter-ийн беталактамаза ялгаруулдаг омгоор үүсгэгдсэн

 

ЭМ СУДЛАЛЫН ШИНЖ ЧАНАР / ОНЦЛОГУУД

Эм судлалын үйлдэл

Трифамокс IBL Дуо нь Амоксациллины эсрэг беталактамаза ялгаруулдаг мэдрэг бичил биетнүүдэд бактерцид үйлдэл үзүүлнэ. Амоксациллины үйлдлийн механизм нь халдварт бичил биетнүүдийн эсийн ханын уургийн нийлэгжилтийг дарангуйлсны дүнд үхүүлнэ. Энэ бактерцид үйлдэл нь мэдрэг бичил биетний үржлийн идэвхитэй шатанд илэрдэг.

Сульбактам нь беталактамазаг эргэлтгүйгээр (өөрийгөө хөнөөх) өрсөлдөн хориглодог.

Сульбактам нь беталактамазын улмаас тэсвэржсэн бичил биетний эсрэг нөлөөлөх бактерийн эсрэг нөлөөлөх Амоксациллиныг идэвхижүүлдэг.

Микробиологи

Трифамокс IBL Дуо нь беталактамазаг хориглох Сульбактам, бактерцид үйлдэлтэй антибиотик Амоксациллины хослол.

Трифамокс IBL Дуо-г сонгохдоо (аль нэг өөр антибиотиктой) бактерийн мэдрэг чанарын мэдээлэл, эмчлүүлэгчийн өөрийнх нь омгийн бактериологийн шалгуур эсвэл тархвар судлалын мэдээлэл дээр үндэслэх ёстой.

Дараах бичил биетнүүд ихэвчлэн мэдрэг байдаг (беталактамаза ялгаруулдаг омгууд хамаарна):

  • Грам эерэг коккууд: Streptococcus pneumoniae; Streptococcus pyogenes; Streptococcus faecalis (Enterococcus); Streptococcus viridans; Staphylococcus aureus (зонхилон илэрсэн), Staphylococcus epidermidis (зонхилон илэрсэн, коагулаза сөрөг), Staphylococcus saprophyticus.
  • Грам сөрөг коккууд: Neisseria gonorrhoeae; Moraxella catarrhalis; Acinetobacter –ийн омог.
  • Грам сөрөг бациллууд: Haemophilus influenzae; Escherichia coli (зонхилон илэрдэг); Proteus mirabilis; Klebsiella –ийн омогт хамаарах Klebsiella pneumoniae (зонхилон илэрдэг).
  • Агааргүйтэн: Clostridium-ийн омог., Peptococcus-ийн омог., Peptostreptococcus-ийн омог. Bacteroides-ийн омог; B. fragilis.
  • Хеликобактер: Helicobacter pylori.

Фармакокинетик

Амоксациллин: Амоксациллиныг ууж хэрэглэсэний дараа ойролцоогоор 80% нь шимэгдэнэ, үүнд хоол хүнс нөлөөлөхгүй. Хэрэглэсэнээс хойш 1-2цагийн дараа цусан дахь дээд хэмжээндээ хүрнэ, бөөрний үйл ажиллагаа хэвийн үед хагас ялгарлын хугацаа дунджаар 1 цаг байна.

Амоксациллин нь бараг бүх эд, биологийн шингэнд тархдаг: эмчилгээний түвшингээр гуурсан хоолойн, хамрын дайврын шүүрэл, ургийн шингэн, шүлс, усархаг шингэн, тархи нугасны шингэн, серозон мембран, дунд чихэнд тархана.

Хүний сийвэнгийн уурагтай дунджаар 20% нь холбогдоно. Идэвхитэй хэлбэрээр шээс (70-80%), цөсөөр ялгарна (5-10%).

Амоксациллин ихсийн хоригоор нэвтэрч, хүний хөхний сүүгээр ялгарна.

Сульбактам: Сульбактамыг тарьж хэрэглэхэд биохүрэхүй бараг 100% байдаг; гэхдээ ууж хэрэглэхэд ходоод гэдсээр бүрэн бус шимэгддэг.

Шимэгдэлтийг сайжруулахын тулд олон төрлийн эмийн урьдал бодисыг нийлэгжүүлсэнээс хамгийн тохиромжтой нь Пивсульбактам байсан. Бэлдмэл нарийн гэдэсний салстаар шимэгдсэний дараа Сульбактам цусанд чөлөөлөгдөнө. Сульбактамын фармакокинетик – нь тарих эсвэл ууж хэрэглэхэд Амоксациллинтэй паралелль бөгөөд хамт хэрэглэхэд уг хоёр эм аль альныхаа кинетикийг саатуулдаггүй.

Сийвэнгийн дээд хэмжээнд хүрэх хугацаа нь Амоксациллинтэй ижил цагт байх ба тэдгээрийн утга нь тун хамааралтай байдаг.

Уурагтай холбогдолт дунджаар 40%.

Өөрчлөгдөөгүй хэлбэрээр, шээсээр ихэнхи нь ялгарна (75-85%). Хагас ялгарлын хугацаа дунджаар 1 цаг. Бөөрний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд ялгаралт удааширна.

Ихсийн хоригийг нэвтэрч хөхний сүүгээр ялгарна.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Эмчлүүлэгчийн эмнэлзүйн нөхцөл, эм хэрэглэх шалгуур зэргээс тунг тохируулах хэрэгтэй. Насанд хүрэгч, 12-оос дээш насны хүүхдэд хэрэглэх ердийн тунгийн зөвлөмж:

12 цагийн зайтай Tрифамокс IBL Дуо 1 хальсан бүрхүүлт шахмал

 

Tрифамокс IBL Дуо-г эмнэлзүйн нөхцөл байдал бүрэн арилсаны дараа хамгийн багадаа 2-3 хоног хэрэглэх хэрэгтэй.

Бета-цус задлах стрептококкоор үүсгэгдсэн халдварын үед бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл эсвэл хэрхийн халууралтаас урьдчилан сэргийлэх эмчилгээг доод тал нь 10 хоног үргэлжлүүлэн хийхийг зөвлөдөг.

Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай эмчлүүлэгч:

Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалгүй бол бөөрний үйл ажиллагааны дутагдалтай эмчлүүлэгчид ерөнхийдөө тун бууруулах шаардлагагүй; ийм тохиолдолд дараах тунгийн зөвлөмжийг хэрэглэж болно:

Креатининий клиренс (мл/мин)

Сийвэнгийн креатинин (мг/дл)

Хоногийн тун

>30

<2.0

Зөвлөгдсөн тун*

10-30

2.0-6.4

Зөвлөгдсөн тун* x 0.66

<10

>6.4

Зөвлөгдсөн тун* x 0.25

*Амоксациллины тун дээр үндэслэн тооцох шаардлагатай.

Гемодиализд орж буй бөөрний дутагдалтай эмчлүүлэгчид тунг диализтай ижил цагт хэрэглэх буюу ойрхон хугацаанд төлөвлөсөний дараа Tрифамокс IBL Дуо-г хэрэглэх шаардлагатай.

Хэрэглэх арга

Хальсан бүрхүүлт шахмалыг хөнгөн хооллож эхлэхдээ нэг аяга ус эсвэл жимсний шүүсээр даруулан залгина.

ХОРИГЛОХ ЗААЛТ

Пенициллин эсвэл цефалоспорины бүлгийн эм, сульбактам, бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист харшилтай тохиолдолд хэрэглэж болохгүй. Дараах эмчлүүлэгчид үзүүлэх ашиг тус / эрсдэлийн харьцааг сайтар үнэлнэ:

  • Ходоод гэдэсний өвчин ялангуяа бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кронны өвчин буюу антибиотикоос шалтгаалсан бүдүүн гэдэсний үрэвсэл.
  • Халдварт мононуклеоз, герпес вирүсийн халдвар, аллопуринол эмчилгээ (пенициллиний бүлгийн эмээр эмчлүүлж буй эмчлүүлэгчид арьсаар их хэмжээний тууралт гарна).
  • Жирэмсэн болон хөхүүл

 

АНХААРУУЛГА

Харшилтай (багтраа, экзем, харшлын халууралт), цусны эмгэгтэй эмчлүүлэгчид нарийн хяналт шаардлагатай.

Харшлын шалтгаан болж болох пенициллиний бүлгийн эм тариулах, Амоксациллин зэрэг пенициллиний уламжлалын эм ууж хэрэглэхэд хүнд хэлбэрийн харшлын урвалын тохиолдлын давтамж их байдаг. Хүндрэлгүй халдварын үед арьсаар тууралт гарвал эмчилгээг зогсоох хэрэгтэй.

Пенициллиний бүлгийн эмийг метотрексаттай хамт хэрэглэхэд метотрексатын үйлдэл ихэсдэг нь мэдээлэгдсэн тул сайтар хянана.

 

БОЛГООМЖЛОЛ

Бусад антибиотиктой Амоксациллин хэрэглэхэд маш цөөн тохиолдолд псевдомембраноз колит хүнд хөнгөн янз бүрийн зэргээр илэрсэн тохиолдлууд бий.

Цефалоспорины бүлгийн эмтэй зөрмөл харшил үүсэж болно.

Туршилт судалгааны эм судлалын судалгаанд өндөр тунгаар хэрэглэхэд элэгний трансаминазууд ялангуяа глутамат-оксалоацетат трансаминаз ихэссэн тохиолдол байдаг. Удаан хугацаанд хэрэглэхэд бөөр, элэг, чөмөгний үйл ажиллагааг үе шаттайгаар хянах шаардлагатай.

Лаймын өвчтай эмчлүүлэгчид хэрэглэхэд Яриша-Геркгеймер төст урвал үүсдэг.

Амоксациллин шээсэнд их төвшрүүлэгтэй байснаас катетерт тунадас үүсч болох тул үе шаттайгаар хянах хэрэгтэй.

Жирэмсэн эмэгтэйд ампициллин хэрэглэхэд сийвэн дэхь нийт холбоот эстриол, эстриол-глюкуронид, холбоот эстрон, эстрадиолын төвшрүүлэг түр зуур буурна. Амоксациллин хэрэглэхэд уг үйлдэл илэрдэг учраас эстроген, прогестиний бэлдмэл хэрэглэж байгаа эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн, нэмэлт аргуудыг зөвлөх шаардлагатай.

Эмчилгээний үед мөөгөнцөр эсвэл бактерийн давхар халдвар илэрвэл тохирох эмийн бэлдмэлийг нэмж хэрэглэх хэрэгтэй.

Жирэмсэн болон хөхүүл

Хүн хамруулсан судалгаа хийгдээгүй, Амоксациллин, Сульбактамыг бусад эмтэй хамт амьтан ашигласан туршилтанд хээлтэй үед хэрэглэхэд урагт хорт нөлөө үзүүлээгүй боловч бэлдмэлийг үүсэх эрсдэлээс илүүтэй ашиг тустай тохиолдолд л хэрэглэнэ.

Амоксациллин, Сульбактам нь хөхөөр хооллох үед хөхний сүүгээр ялгардагыг харгалзаж үзэх хэрэгтэй.

Эмийн харилцан үйлчлэл

Аллопуринолтай хамт хэрэглэхэд арьсны харшлын урвал үүсэх эрсдэл ихэсдэг. Пробенецид нь бөөрний сувганцараар шүүрэхийг багасгаснаас сийвэн дэх түвшин тогтворжин, ихсэж болзошгүй.

Хлорамфеникол, макролидын бүлгийн эмүүд, сульфаниламидууд, тетрациклины бүлгийн эмүүд пенициллиний бактерцид үйлдэлд нөлөөлж болзошгүй. In vitro орчинд тодорхойлогдсон хэдий ч эмнэлзүйн ач холбогдол бүхий харилцан үйлчлэл илрээгүй.

Эм / Лабораторийн сорилын харилцан үйлчлэл

Амоксациллин сийвэнгийн нийт уурагт нөлөөлөх эсвэл шээсэнд өнгөний хувирлын аргаар глюкоз үзэх сорилын хариуг хуурамч эерэг гаргаж болзошгүй.

Амоксациллины төвшрүүлэг өндөр байвал цусан дахь глюкоз багасч болно.

 

ГАЖ НӨЛӨӨ

Зөвлөгдсөн тунгаар хэрэглэх үед эм ерөнхийдөө маш сайн тэвчил үүсгэдэг. Зарим эмчлүүлэгчдэд олон төрлийн, янз бүрийн хүнд хөнгөн зэрэгтэй тааламжгүй хариу урвалууд үүсч болно. Дараах гаж нөлөөнүүд бүртгэгдсэн:

  • Ходоод гэдэсний замын эмгэгүүд: дотор муухайрах, бөөлжих, суулгах, диспепси, аюулхайд өвдөх. Давтамж нь <1% байна.
  • Харшил: чонон хөрвөс, Квинкийн хаван, арьсаар толбот гүвдрүүт тууралт гарах, амьсгалын эмгэгүүд; ховор тохиолдолд анафилаксийн шок үүсэх
  • Бөөрний завсрын эдийн үрэвсэл
  • Цусны өөрчлөлт: Пенициллин эмчилгээний үед цус багадалт, цусны ялтасны үйл ажиллагааны алдагдал, цусны ялтас цөөрөх, тромбоцитын пурпур, эозинофили, цагаан эсийн тоо цөөрөх, агранулоцитоз зэрэг илэрдэг ч ихэвчлэн эргэх шинжтэй ба үүнийг хэт мэдрэгшлийн үзэгдэл гэж үзнэ.
  • Элэг: беталактамын эмчилгээтэй холбоотой ховор тохиолдолд трансаминазууд түр зуур, дунд зэргээр ихсэж, элэгний үйл ажиллагаа алдагдана.
  • Амны хөндий, бусад хэсгийн мөөгөнцөр, дисбактериозын шинж тэмдэг илрэх
  • Үүнээс гадна Стивен – Жонсоны хам шинж, олон хэлбэрт улайралт, хучуур эдийн хорт үхжил
  • Беталактамын бүлгийн бусад эмүүдийг (БОЛГООМЖЛОЛ хэсгийг харна уу) хэрэглэсэнтэй холбоотой псевдомембраноз колит үүссэн маш цөөн тохиолдол мэдээлэгдсэн.
  • Мэдрэл сэтгэцийн талаас: Хөдөлгөөний идэвхи ихсэх, сэтгэл хямрах, түгших, нойргүйдэх, толгой эргэх, зан авир өөрчлөгдөх зэрэг ховор тохиолдоно.

ТУН ХЭТРЭЛТ

Эмнэлзүйд Амоксациллин-Сульбактамын тун хэтэрсэн тохиолдол илрээгүй .

Тун хэтэрсэн үед хэрэглэхээ зогсоон, шинж тэмдгийн эмчилгээ хийж, шаардлагатай дэмжих эмчилгээг хийж гүйцэтгэнэ. Тун хэтэрсэн даруйд бөөлжүүлэх буюу эсрэг заалтгүй бол ходоод суллах бусад ажилбарыг хийнэ.

Амоксациллины тун хэтэрсэний дараа бөөрний завсрын эдийн үрэвсэл шээсний хэмжээ багасах бөөрний дутагдлын хэлбэрээр илэрсэн цөөн тооны тохиолдол бий. Бөөр гэмтсэн шинж тэмдэг эмийг зогсоосны дараа эргэн арилдаг. Өвөрмөц антидот байхгүй. Амоксациллин, Сульбактам нь диализаар гадагшилна.

Тун хэтэрсэн бол хамгийн ойрын эмнэлэгт очих эсвэл Хордлогын төвтэй холбоо барина уу.

САВЛАГАА

Хайрцганд 14 хальсан бүрхүүлт шахмалыг савласан.

250С-ээс их хэмд хадгалж болохгүй. Өөрийнх нь савлагаанд хадгална.

 

ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАР ХАДГАЛНА.

Уг бэлдмэлийг зөвхөн жороор, эмчийн хяналтан дор хэрэглэх ёстой ба шинэ жоргүйгээр дахин хэрэглэж болохгүй.

ХАДГАЛАХ ХУГАЦАА Үйлдвэрлэснээс хойш 24 сар