
Хэрэглэх заавар
Кларитромицин
Худалдааны нэр: Кларитромицин
Олон улсын нэршил: Clarithromycin
Эмийн хэлбэр: Улаан цагаан өнгийн капсултай эмийг 10 ширхэгээр блистрт савласан.
Найрлага тун хэмжээ: 1 капсулд: Кларитромицин 500 мг
Үйлчлэгч бодис: Туслах бодис: Лактоз, поливинилпирролидон, магнийн стеарат тус тус агуулагдана.
Эм судлалын бүлэг: Макролидын бүлгийн антибиотик
Фармокологи үйлдэл: Бактерийн 50S рибосомын субъединицид үйлчилж, микробын эсийн уургийн нийлэгжилтийг дарангуйлж микробын эсрэг нөлөөлнө. Бэлдмэл өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл агааргүйтан ба агааргүйтэн грам эерэг сөрөг бактериудад идэвхитэй үйлчилнэ.
Хэрэглэх заалт: Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд зам (тонзиллофарингит, цочмог синусит) амьсгалын доод зам (цочмог бронхит, архаг бронхитын хурцдал, больницын бус бактерийн гаралтай уушгины үрэвсэл, хэв шинжит бус уушгины үрэвсэл), дунд чихний үрэвсэл, арьс зөөлөн эдийн халдвар үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Түүнчлэн ДОХ-той өвчтөнийг халдвараас урьдчилан сэргийлэх, ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний H. pylori-ийн эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Капсулыг бүхлээр нь бага зэргийн шингэнээр даруулж залгиж ууна. Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд 250 мг-гр 12 цагийн зайтай хэрэглэх ба синусит болон Haemophilus influenza-р үүсгэгдсэн хүнд халдварын үед 500 мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 8-14 хоног үргэлжилнэ.
H.pylori-ийн эмчилгээнд 250-500мг –р хоногт 2 удаа 7 өдөр бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ. Micobacterium avium complex-р үүсгэгдсэн тархмал халдварын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд 500мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ. Хоногийн дээд тун 2г. Хүүхдэд хоногт 15мг/кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Хүүхдэд хэрэглэх хоногийн дээд тун 1г.
Хориглох заалт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
- Порфири
- Жирэмсний эхний 3 сар
- е
Хүнд ба дунд зэргийн явцтай бөөрний дутагдал, элэгний дутагдал, жирэмсний II ба III дахь 3 сард тус тус болгоомжтой хэрэглэнэ.
Гаж нөлөө: Хоол боловсруулах системийн талаас дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах, ховор тохиолдолд трансаминазын идэвх түр зуур ихсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хэлний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэл шүд өнгөө алдах, зарим үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах шинж илрэх; төв мэдрэлийн системийн талаас толгой эргэх, айж түгшүүрлэх, нойргүйдэх, хар дарах, хий юм үзэгдэх, сонсгол муудах, ухаан самуурах, солиорох; зүрх судасны системийн талаас ховор тохиолдолд ховдлын аритми илрэх; чонон хөрвөс, арьсны тууралт, анафилаксын урвал, Стивенса-Джонсоны хам шинж илрэх зэрэг урвалууд; хааяа цусан дах сахарын хэмжээ ба тромбоцитын тоо багасах зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад тус тус ажиглагдаж болно.
Анхааруулга: Кларитромициныг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бэлдмэл линкомицинтэй солбицсон дасал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй. Хүнд явцтай ужгирсан суулгалт болон гэдэс цочролын хам шинж илэрвэл эмчилгээг зогсоож, эмчид хандана.
Эмийн хэлбэр, савлалт: Кларитромицин 500 мг капсултай эмийг 10 ширхэгээр зориулалтын блистрт савлаж, 10 ширхэг бүрийг цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хамт хийж, битүүмжилнэ. 160 хайрцагаар нь хатуу хайрцагт давхар савлаж, тээвэрлэнэ.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд, гэрлээс хамгаалж хадгална.
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК-ний “Тун фарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Цэргийн их сургуулийн гудамж-1.
Вэйб сайт: www.munkhiintun.mn





































































































































































































































































































