
Хэрэглэх заавар
Кларидев 125 (CLARIDEV 125)
Кларитромицины ууж хэрэглэхэд зориулсан хөвмөл USP
Найрлага:
Найруулсан 5мл хөвмөл бүр:
Кларитромицин USP . . . 125мг
Туслах бодис . . . . . . . . . . хэрэгцээний хэрээр агуулна.
Өнгө: улбар шар
Хэрэглэх заалт
Кларитромицины 125мг/5мл ууж хэрэглэх хөвмөлийг 6 сараас 12 хүртэл насны хүүхдэд хэрэглэнэ.
Кларитромицины 125мг/5мл ууж хэрэглэх хөвмөлийг кларитромицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн хүүхдийн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ:
- Амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл)
- Амьсгалын дээд замын халдвар (залгиурын үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл)
- Арьс ба арьсны бүтцийн үрэвсэл (фолликулит, целлюлит, ёлом)
- Дунд чихний цочмог үрэвсэл
Бактерийн эсрэг эмийг зохистой хэрэглэх тусгай удирдамжийг анхаарч үзэх хэрэгтэй.
Хэрэглэх арга ба тун
Кларитромицины 125мг/5мл ууж хэрэглэх хөвмөлийн хүүхдэд хэрэглэх тун
Биеийн жинд тооцсон тун (кг) | ||||
Биеийн жин (кг)* | Ойролцоо нас жилээр | Хоногт 2 удаа хэрэглэх кларитромицины тун (мг) | Хоногт 2 удаа дусаагуураар хэрэглэх 125мг/5мл ууж хэрэглэх хөвмөлийн тун (мл) **
| Хоногт 2 удаа хэрэглэх 5мл цайны халбаганы тун |
8 - 11 | 1 - 2 | 62.5 | 2.5 | ½ |
12 - 19 | 3 - 6 | 125 | 5.0 | 1 |
20 - 29 | 7 - 9 | 187.5 | 7.5 | 1 ½ |
30 - 40 | 10 - 12 | 250 | 10.0 | 2 |
* < 8кг биеийн жинтэй хүүхдэд биеийн кг жинд тооцсон тунгаар хэрэглэх хэрэгтэй (ойролцоогоор 7,5мг/кг тунгаар хоногт 2 удаа)
Элэг ба бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөн
Кларитромициныг элэг эсвэл бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай хүүхдэд хэрэглэхгүй.
Креатининий клиренс нь 30мл/мин/1,73м2-с бага байгаа хүүхдэд кларитромицины тунг хоногт 7,5мг/кг хүртэл 2 дахин багасгана.
Анхааруулга ба болгоомжлол
Эмч жирэмсэн эмэгтэйд (ялангуяа жирэмсний эхний 3 сард) кларитромициныг эмчилгээний ашигтай тал эрсдлийг нь сайтар харьцуулахгүйгээр бичиж болохгүй.
Зүрх судасны эмгэг
Кларитромициныг дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ:
- Титэм судасны өвчин, зүрхний хүнд хэлбэрийн дутагдал, сэрэл дамжилтын алдагдал, эмнэл зүйн ач холбогдол бүхий брадикарди
- Цусан дахь магнийн хэмжээ багасах зэрэг электролитийн солилцооны алдагдалтай өвчтөн. Кларитромициныг цусан дахь калийн хэмжээ багассан өвчтөнд хэрэглэж болохгүй.
Ууж хэрэглэдэг чихрийн шижингийн эсрэг эм/инсулин: кларитромициныг ууж хэрэглэдэг чихрийн шижингийн эсрэг эм (сульфонилмочевины уламжлал зэрэг) эсвэл инсулинтэй хамт хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээ илэрхий багасна. Глюкозын хэмжээг сайтар хянахыг зөвлөнө.
Ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм: Кларитромициныг варфаринтай хамт хэрэглэх үед Олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа (INR) болон протромбины хугацаа илэрхий ихсэх ба хүнд хэлбэрийн цус алдалтын эрсдэл байдаг.
Уушгины үрэвсэл: Streptococcus pneumoniae нь макролидын бүлгийн антибиотикт тэсвэртэй болж байгаа тул эмнэлгийн бус уушгины үрэвслийн эмчилгээнд кларитромициныг бичихдээ мэдрэг чанарын шинжилгээ хийх нь чухал.
Гаж нөлөө
Эрхтэн системийн ангилал | Олонтаа илрэх (≥ 1/100 -с < 1/10) |
Сэтгэцийн эмгэг | Нойргүйдэл |
Мэдрэлийн системийн эмгэг | Амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, толгой өвдөх, амт гажуудах |
Судасны эмгэг | Судас өргөсөх1 |
Хоол боловсруулах замын эмгэг | Суулгах, бөөлжих, хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал, дотор муухайрах, хэвлийн өвдөлт |
Элэг цөсний эмгэг | Элэгний үйл ажиллагааны шинжилгээ өөрчлөгдөх |
Арьс ба арьсан доорх эдийн эмгэг | Тууралт, их хөлрөх |
Эмийн харилцан үйлчлэл
Цизаприд, пимозид, астемизол, терфенадин
Кларитромицин ба цизаприд хамт хэрэглэж байгаа өвчтөний цизапридын түвшин ихэссэн талаар мэдээлэгдсэн. Үүний дүнд QT интервал уртсах ба зүрхний хэмнэл алдагдал (ховдлын тархикарди, ховдлын фибрилляци ба torsades de pointes-ыг оруулаад) илэрч болно. Кларитромицин болон пимозидыг хамт хэрэглэж байгаа өвчтөнд адил нөлөө ажиглагдсан.
Ууж хэрэглэдэг мидазолам
Мидазоламыг кларитромицинтэй (500мг-р хоногт 2 удаа) хамт хэрэглэж байгаа үед мидазоламыг ууж хэрэглэсний дараа түүний AUC нь 7 дахин нэмэгдсэн байна. Мидазолам ба кларитромициныг хамт хэрэглэж болохгүй.
Харга мөөгний алкалоид
Худалдаанд гарсны дараах судалгаагаар кларитромициныг эрготамин эсвэл дигидроэрготаминтай хамт хэрэглэх үед харга мөөгний алкалоидын цочмог хордлого илэрч судас нарийсах, мөч болон бусад эдийн (төв мэдрэлийн системийг оруулаад) цусан хангамжийн дутагдлын шинж илэрдэг. Иймээс кларитромицин болон харга мөөгний алкалоидыг хамт хэрэглэж болохгүй.
Цээрлэлт
Макролидын бүлгийн антибиотикт эсвэл бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэгшилтэй хүмүүс
Кларитромицин ба харга мөөгний алкалоидыг (эрготамин эсвэл дигидроэрготамин) хамт хэрэглэж болохгүй. Учир нь харга мөөгний алкалоидын хордлого үүсэж болно.
Кларитромициныг ууж хэрэглэдэг мидазоламтай хамт хэрэглэж болохгүй.
Кларитромициныг дараах бэлдмэлийн аль нэгтэй нь хамт хэрэглэж болохгүй: астемизол, цизаприд, пимозид, терфенадин, учир нь QT интервал уртсах ба зүрхний хэмнэл алдагдал (ховдлын тархикарди, ховдлын фибрилляци ба torsades de pointes-ыг оруулаад) үүсэж болно.
Кларитромициныг QT интервал уртасдаг өгүүлэмжтэй (төрөлхийн эсвэл QT интервалын олдмол уртсал) өвчтөнд хэрэглэж болохгүй.
Жирэмсэн ба хөхүүл үе
Бэлдмэлийн эмчилгээний ашиг тус болон эрсдлийг нь сайтар харьцуулахгүйгээр жирэмсэн үед хэрэглэж болохгүй.
Кларитромицин ба түүний идэвхтэй метаболит хөхний сүүнд ялгардаг.
Хадгалалт
30°С-аас доош хэмийн хуурай газар, гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
Савлалт
50мл HDPE флаконтой гаргаж савлагаан доторх эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.





































































































































































































































































































