
Хэрэглэх заавар
ЦЕФОЗОЛ тарилга 1г
(Цефазолин Натри)
[НАЙРЛАГА]
Туншил бүрд
Цефазолин натри------------------------------------------------------------1.0г (үйлчлэгч бодис)
[ХЭРЭГЛЭХ ЗААЛТ]
Цефазолин тарилгыг дараах түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн хүнд хэлбэрийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ:
- S. pneumoniae, Klebsiella species, H influenzae, Staph. aureus (пенициллинд мэдрэг, пенициллинд тэсвэртэй), бүлэг A бета-гемолитик стрептококк зэргээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварууд
- E. coli, P. mirabilis, Klebsiella species, энтеробактер, энтерококкын зарим омгоор үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдварууд
- Staph. aureus (пенициллинд мэдрэг, пенициллинд тэсвэртэй), бүлэг A бета-гемолитик стрептококк, стрептококкын зарим омгоор үүсгэгдсэн арьс, зөөлөн эдийн халдварууд
- E. coli, various strains of streptococci, P. mirabilis, Klebsiella sp., and Staph. аureus үүсгэгдсэн цөсний замын халдварууд
- Staph. aureus. үүсгэгдсэн яс, үений халдварууд
- S. pneumoniae, Staph. aureus (пенициллинд мэдрэг, пенициллинд тэсвэртэй), P. mirabilis, E. coli, Klebsiella species үүсгэгдсэн цусан үжил
- Staph. aureus (пенициллинд мэдрэг, пенициллинд тэсвэртэй), A бета-гемолитик стрептококк үүсгэгдсэн эндокардит
- Мэс ажилбарын өмнөх урьдчилан сэргийлэлтэнд
Цефазолиныг мэс ажилбарын өмнө, мэс заслын үеийн, мэс заслын дараах, мэс засал нь бохирдсон буюу бохирдсон гэж ангилагдсан мэс заслын үед өвчтөнүүдэд мэс заслын дараах тодорхой халдваруудаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
[ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА]
Цефазолин тарилгыг найруулсны дараа булчинд болон судсанд тарина.
Насанд хүрэгчид
Дараах хүснэгтэд заасан ердийн тунгаар насанд хүрэгчидэд хэрэглэнэ. Ховор нөхцөлд цефазолины тунг өдөрт 12г хүртэл нэмж хэрэглэнэ.
Халдварын төрөл | Тун | Давтамж |
Пневмококын пневмони | 500 мг | 12 цагаар |
Грам – эерэг коккоор үүсгэгдсэн хөнгөн хэлбэрийн халдваруудад | 250 - 500 мг | 8 цагаар |
Шээсний замын цочмог хүндрэлгүй халдваруудад | 1г | 12 цагаар |
Дунд, хүнд хэлбэрийн халдваруудад | 500 мг - 1 г | 6 - 8 цагаар |
Ноцтой, аминд аюултай халдварууд (эндокардит, цусан үжил) | 1 - 1.5 г | 6 цагаар |
Хүүхдэд
Биеийн жинд хоногт нийт 25 - 50 мгкг тунг гурав, дөрөв хуваан дундаас хүнд рүү идэвхжилтэй халдваруудад хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн халдваруудад хоногийн тунг биеийн жинд 100мгкг хүртэл нэмэгдүүлнэ.
Булчинд тарилга: дээр дурдагдсан тунгаар тарилгын ус, 0.9% Натрийн хлоридын уусмалаар найруулна. Уустал сайтар сэгсэрнэ. Бэлдмэлийг хялбар уусгахын тулд туншилийг гараараа дулаацуулах хэрэгтэй. Хэрэв уусмал сайтар уусахгүй булингартай бол тарилгыг хийхгүй. Цефазолиныг том булчинд гүн тарина.
Судсанд тарилга: цефазолиныг судсанд шууд тарих буюу дуслаар хийж болно. Хоногийн тун булчинд тарих тунтай ижил байна.
[ХОРИГЛОХ ЗААЛТ]
Цефазолин тарилгыг цефазолины бүлгийн антибиотикт болон пенициллинд харшилтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
[АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ]
Цефазолин эмчилгээг эхлэхээс өмнө цефалоспорин болон пенициллиний өмнөх хэт мэдрэгжүүлэлтийн урвалын талаар болгоомжтой асууж лавлах хэрэгтэй. Антибиотикууд, цефазолиныг харшлын зарим хэлбэр ялангуяа эмэнд харшилтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Антибиотикоос үүдэлтэй хуурамч бүрхүүлт колит үүсгэдэг антибиотикд цефазолиныг багтаан бичсэн байдаг.
Гэдэсний гүрвэлзэл бууруулах эмүүд опиоидууд, дифеноксилат атропин (Ломотил) зэрэг нь болзошгүй нөхцөл байдлыг уртасгаж, улам бүр дордуулж болох тул хэрэглэхгүй. Цефзолиныг урт хугацаанд хэрэглэснээр түүнд мэдрэг бус бичил биетний ургалт ихсэнэ. Эмчилгээний явцад дахилтат халдвар үүсвэл зохих арга хэмжээг авна.
Цефазолин тарилгыг нугасанд тарих зориулалтгүй; цефазолиныг энэ замаар хийснээр төв мэдрэлийн системийг хордуулж таталдаа үүссэн гэж мэдээлэгдсэн. Цефазолин тарилгыг ховдолд хийх нь тохиромжгүй; цефазолиныг халдвартай ховдлын шунт эмчилгээнд хэрэглэсэн үед гялтангийн гэрлийг ажиглах мэдрэмж, толгой өвдөх, хэт тайвшрал үүсэх шинж тэмдгүүд илэрч байсан.
Ходоод гэдэсний эмгэгийн өгүүлэмж
Цефазолин, бүх цефалоспоринуудыг ходоод гэдэсний өвчлөлийн өгүүлэмжтэй үед маш болгоомжтой хэрэглэнэ.
Бөөрний дутагдал
Бусад бета-лактамуудтай хамт бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд өндөр тунгаар хэрэглэснээр таталдаа үүсч болно. Бөөрний дутагдалтай өвчтөнд цефазолин хэрэглэснээр энцефалопати үүссэн гэж бүртгэгдсэн. Цефазолиныг шээсний гарц буурсан өвчтөнд хэрэглэх шаардлага гарвал тунг бууруулах шаардлагатай.
[ХАРИЛЦАН НӨЛӨӨ]
Пробенецид – пробенецид нь цефалоспорины бөөрний түүдгэнцрээр шүүгдэлтийг бууруулснаар цефалоспорины цусан дах түвшинг удаашруулж ихэсгэнэ.
Аминогликозидын антибиотикууд – аминогликозидуудын антибиотикуудыг цефалоспоринтой хамт хэрэглэвэл бөөр хордуулах нөлөөг нэмэгдүүлнэ. Бөөрний дутагдалтай өвчтөнд эдгээр эмүүдийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Тахалын амьд вакцин - salmonella үүсгэгчийн эсрэг идэвхитэй антибиотикууд амьд вакцины сэргийлэх дархлааны хариу урвалт саад учруулж болно. Тахалын амьд вакцин, антибиотик хэрэглээний хооронд багадаа 24 цагийн зайтай байх ёстой.
Варфарин - Цефазолин нь гипопротромбинемийг үүсгэж болох бөгөөд варфарины антикоагулянт үр нөлөөг сайжруулна. Варфарин, ууж хэрэглэх антикоагулянт эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд цефазолин хамт эмчилгээний туршид протромбины хугацаа эсвэл олон улсын хэвийн харьцаа (INR) нягт нямбай хянана. Антикоагулянтын үр дүнг хадгалахын тулд варфарины тунг тохируулах шаардлагатай байж болно.
Лабораторийн үзүүлэлт
Цефазолин эмчилгээний үед Benedict' уусмал, Fehling' уусмал, энзимд суурилаагүй Clinitest® шахмалын сорил, ялангуяа Clinistix® зэрэгт шээсэнд глюкоз хуурамч эерэг үзүүлэлт гарч болно.
[ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ]
Жирэмсэн үеийн хэрэглээ
Категори B1: Эмнэл зүйн туршилтаар жирэмсэн үеийн аюулгүй хэрэглээг хангалттай судлаагүй. Туршилтын амьтанд судалгаа хангалтгүй буюу дутуу байдаг боловч боломжтой мэдээлэл нь ургийн гэмтэл үүсэх магадлалыг харуулж байна. Судалгаанд цефазолин ихэсийн хоригийг түргэн нэвтэрч байсан. Хүйн цусанд эхийн эмий түвшиний 13 тодорхойлогдсон.
Хөхүүл эхийн хэрэглээ
Цефазолин эхийн хөхний сүүнд маш бага концентрациар агуулагдана. Хөхүүл эмэгтэйн аюулгүй хэрэглээ судлагдаагүй.
[ГАЖ НӨЛӨӨ]
Дараах гаж нөлөөний илрэл бүртгэгдсэн:
Хэт мэдрэгшил – эмийн халууралт, арьсны загатнаа, цэврүүт тууралт, эозинофили, Стевенс-Жонсоны хам шинж үүснэ.
Цус – цефазолины хэрэглээнд хамгийн түгээмэл илэрдэг гаж нөлөө нь эозинофили юм. Нейтропени, лейкопени, тромбоцитопени, тромбоцитеми, Коомбсын сорил шууд болон шууд бус эерэг гарна.
Бөөр – бөөрний дутагдлын эмнэл зүйн үзүүлэлтэнд түр зуур мочевины түвшин нэмэгдэнэ. Ховор тохиолдолд бөөрний завсрын эдийн үрэвсэл, бөөрний бусад эмгэгүүд үүснэ. Эдгээр нь өвчтөнд ихэвчлэн олон эмийн хэрэглээний улмаас үүснэ. Нефропати үүсэлтэнд цефазолины үүрэг тодорхойлогдоогүй байна.
Элэг – АсАТ, АлАТ, шүлтлэг фосфат түр зуур ихсэлт ажиглагдсан. Ховор тохиолдолд зарим пенициллинүүд, бусад цефалоспоринууд түр зуур гепатит, цөс зогсонгшлийн шарлалт үүсгэсэн гэж мэдээлэгдсэн.
Ходоод гэдэс – дотор муухайрах, анорекси, бөөлжих, суулгах, амны мөөгөнцөр үүсэлт бүртгэгдсэн. Бусад өргөн хүрээний антибиотикуудтай адил хуурамч бүрхүүлт колит ховор тохиолддог колитуудыг цефазолины эмчилгээнд тайлагнасан болно.
Бусад – булчинд тарьсан хэсэг газарт өвдөлт үүсэн заримдаа энэ нь үргэлжилдэг. Тарилгын хэсэг флебит үүсэлт тэмдэглэгдсэн. Бэлэг эрхтэн, анус орчим загатнах, вагинит зэрэг шинжүүд үүсч болно.
[ТУН ХЭТРЭЛТ]
Шинж тэмдэг – цефазолины тун хэтрэлтийн улмаас тарилгын хэсэгт өвдөлт, үрэвсэл, флебит үүснэ.
Цефалоспоринын өндөр тунгаар хэрэглэснээр толгой эргэх, тал саа, толгой өвдөх шинж илэрнэ. Бөөрний дутагдалтай өвчтөнд эмийн хуримтлал үүссэнээр таталдаа илэрнэ.
Эмчилгээ – хэрэв тун хэтэрсэн бол эмийн хэрэглээг зогсоон эмнэл зүйн заалтын дагуу таталдааны эсрэг эмчилгээг эхлүүлнэ. Өвчтөнд нэмэлт хүчилтөрөгчийг амьсгалуулна.
[ХАДГАЛАХ НӨХЦӨЛ]
Өрөөний хэмийг сайтар хянан битүүмжлэлтэй саванд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
[Эмийн сангийн олгох нөхцөл]
Жороор олгоно
[ХАДГАЛАХ ХУГАЦАА]
Үйлдвэрлэснээс хойш 3 жил хадгална.
Үйлдвэрлэгч:
HANKOOK KORUS PHARM. CO., LTD.
78, Daepungsandan-ro, Daeso-myeon, Eumseong-gun, Chungcheongbuk-do, Korea





































































































































































































































































































