Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ванкорин
Худалдааны нэр
Англи
Ванкомицин
Үйлдвэрлэгч
HK inno.N Corporation
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ВАНКОМИЦИН

500мг / 1 г тарилга

НАЙРЛАГА

Туншил бүрд ванкомицинд хүрэлцэх ванкомицин гидрохлорид (USP) 500 мг / 1г хэмжээгээр агуулна. 

ЕРӨНХИЙ ШИНЖ

Өнгөгүй, тунгалаг туншилд лиофилжүүлсэн цайвар цагаан тарилга нунтаг агуулна.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • Өртөмтгий бүлэг

Streptococci, Staphylococci, Clostridium difficile, сахуугийн үүсгэгч

  • Хэрэглэх заалт
  1. Эндокардит, остеомиелит, артрит, перитонит, менингит, мэс ажилбарууд зэрэг дахилтат халдарууд
  2. Уушигны хатгаа, үжил, буглаа, эмпием
  3. Пенициллин, цефалоспорин хэрэглээгүй хүнд халдварууд
  4. C.Difficile-р үүсгэгдсэн хуурамч бүрхүүлт колитын үед /эмчилгээнд ууна/ хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  1. Насанд хүрэгчидэд: ванкомициныг венийн судсанд аажим дуслаар 500 мг тунг 6 цагийн зайтай, 1 гр тунг 12 цагийн зайтай хэрэглэнэ.
  2. Хүүхдэд: ванкомициныг венийн судсанд 10 мг/кг тунгаар 6 цагийн зайтай дусаана. Нярайд венийн судсанд 10-15 мг/кг тунгаар 12 цагийн зайтай дусаана. Шинээр төрсөн нярайд болон нялхасд 15 мг/кг болон 10 мг/кг тунгаар 12 цагийн зайтай, шинэ төрсөн нярайд амьдралын эхний долоо хоногтойгоос нэг сар хүртэлх хугацаанд 12 цагийн зайтай судсанд аажим дусаана. Өвчтөнд бэлдмэлийг хэрэглэснээс хойш 48-72 цагийн дараа хүнд халдваруудын үед эмчилгээний үр дүнгийн илрэлээс шалтгаалан эм хэрэглээний үргэлжлэлийг тооцно. Стафилококкын шалтгаанд эндокардитын эмчилгээнд ихэвчлэн 3 хүртэлх долоо хоног бэлдмэлийг хэрэглэдэг.
  3. Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өндөр настанд: тунг бөөрний үйл ажиллагааны алдагдлын зэргээс хамааран тогтооно. Өндөр настан болон дутуу төрсөн нярайд бөөрний үйл ажиллагааны бууралтаас хамаарч тунг багасгана.

 

Креатинины клиренс (мл/мин)

Ванкомицин

(мг/өдөр)

100

90

80

70

60

50

40

30

20

10

1545

1390

1235

1080

925

770

620

465

310

155

Энэ хүснэгтэд бөөрний дутагдалтай өвчтөнийх хамрагдаагүй. Ихэнх өвчтөнд сийвэнгийн агууламжаас хамаарч биеийн жинд тооцон 15 мг/кг тунгаар хэрэглэдэг. Тунг тогтвортой хадгалахын тулд 1,9мг/кг/өдөр тунгаар тооцно. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хоногт нэг удаа 250-1000 мг тунгаар суурь эмчилгээний үзүүлэлтээр хэрэглэдэг. Шээс хаагдсан үед 7-10 хоногт өдөрт 1000 мг тунгаар хэрэглэхийг зөвлөдөг. Креатинины клиренсыг оролцуулан тооцох:

Жин (кг)× (140+нас)

 
Эрэгтэйд:

72 × сийвэнгийн креатинин клиренс (мг/дл)

 
Креатинины клиренс=

                                               

Эмэгтэйд: 0,85×үнэлгээ

Сийвэнгийн креатинин бөөрний үйл ажиллагааны тогтвортой байдлыг илтгэнэ. Клиренсыг тооцоолсноор  өвчтөний бөөрний үйл ажиллагааны бууралт, шок, зүрхний хүнд эмгэг, элэгний үйл ажиллагаа, хаван, хоол тэжээлийн дутагдал зэргийг мөн илрүүлдэг.

  1. Стафилококкоор үүсгэгдсэн энтероколит, C.Difficile-р үүсгэгдсэн антибиотикт мэдрэг хуурамч бүрхүүлт колитын эмчилгээнд ванкомициныг ууж хэрэглэнэ. Бусад төрлийн халдваруудын үед ванкомициныг ууж хэрэглэхэд үр дүнгүй. Системийн халдваруудын үед венийн судсанд аажим дусаана.

Насанд хүрэгчидэд хоногийн ердийн тун 500 мг-2 г хүртэлх хэмжээтэй ба хуваан өдөрт 3-4 удаа нийт 7-10 хоног хэрэглэнэ. Өдөрт хэрэглэх дээд тун 2 гр байна. Заагдсан тунг 30 гр усаар шингэлж өвчтөнд хуваан уулгана. Шингэрүүлсэн уусмалыг хамар ходоодны гуурсаар дамжуулан өгж болно. Энэ нь өчтөний шинж тэмдэг, жингээс хамаарах болно.

«Бэлтгэх»

  1. Уусмал найруулах

Заагдсан хугацаанд 500 мг тарилгын ванкомициныг 10 мг ариутгасан усаар найруулна. Шингэрүүлсэн уусмалд 500 мг ванкомицин агуулагдана. Уусмалын концентраци  50 мг/мл хэмжээтэй байх болно.

  1. Дуслын уусмал бэлтгэх

500 мг ванкомициныг 0,9% натрийн хлорид, эсвэл 5% декстрозын 100-200 мл-т шингэрүүлнэ.

«Сэрэмжлүүлэг»

  1. Дусаалга тасалдах: тун бүрийг венийн судсанд 60 минутанд багтаан дусаана.
  2. Дусаалгын үргэлжлэл: дусаалгыг тасалдах боломжгүй. Бэлтгэсэн дуслын уусмалыг аажим 24 цагт багтаан дусаана.
  3. Дуслын хэмжээ 10 мг/мин байхаар тооцох ба 5 мг/мл-с хэтрүүлэхгүй хэрэглэнэ.
  4. Шингэнийг хязгаарлах шаардлагатай өвчтөнд 10 мг/мл тунтай байна. Өндөр тунгаар хэрэглэх нь дуслаас хамааран илрэх гаж нөлөөний эрсдлийг нэмэгдүүлнэ.

ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ 

  1. Хориглох заалт
  1. Уг эмээс шалтгаалсан шок үүссэн талаарх өгүүлэмжтэй
  2. Өвчтөн уг эмэнд болон пептид, анминогликозидын антибиотикт хэт мэдрэг гэдгээ мэдсэн бол хэрэглэхийг хориглоно.
  1. Дараах өвчтөнд эмийг болгоомжтой хэрэглэнэ:
  1. Ерөнхийдөө бэлдмэлийг пептид, аминогликозидын бүлгийн антибиотикт сонсгол муудсан бол хэрэглэхгүй. Гэхдээ шаардлагатай бол болгоомжтой хэрэглэнэ.
  2. Бөөрний эмгэгтэй ялангуяа хурц явцтай эмгэг /сийвэнгийн агууламжийг харгалзан тунг тохируулна/
  3. Элэгний эмгэгтэй өвчтөнд /элэгний үйл ажиллагааг доройтуулж болно/
  4. Өндөр настан
  5. Дутуу нярай, нярай
  6. Чихний дун, тэнцвэрийн эрхтэний эмгэгтэй өвчтөнд болгоомжлоно.
  1. Гаж нөлөө
  1. Сэтгэц, мэдрэл: ховор тохиолдолд анафилаксийн шок үүсгэж болор тул гаж нөлөө илэрвэл эмийн хэрэглээг яаралтай зогсооно.
  2. Ходоод гэдэс: усан суулга, суулга, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх шинж ховор илрэнэ.
  3. Цус: эритроцитопени, лейкоцитопени, тромбоцитопени, эозинофили илэрч болно. Ховор тохиолдолд түр хугацаанд нейтропени үүсэх ба эмийн хэрэглээг зогсооход эргэн хэвэндээ орно. Мөн түр зуур агранулоцитоз (агранулоцитоз ˂500/мм3) үүсэх ба үүний шалтгаан тодорхойгүй байна.
  4. ТМС: ховор тохиолдолд найм дах хос мэдрэлийн эмгэг үүсэлт нь чих шуугих, сонсгол муудах, толгой эргэх, шинжтэй хамт илрэнэ. Энэ тохиолдолд эмийг зогсооно. Гэсэн хэдий ч хэрэглэх шаардлагатай бол болгоомжлох ёстой. Сонсгол муудах шинж нь бөөрний дутагдалтай болон өмнө нь чих хордуулах нөлөөт эм хэрэглэж байсан өвчтөнд үүсэх өндөр эрсдэлтэй.
  5. Элэг: элэгний үйл ажиллагааны ферментүүд АлАТ, АсАТ билирубин ихсэх ба ховор тохиолдолд LDH, δ-GTP, LAP ихсэнэ. Эдгээр шинжүүд илэрвэл эмийг хэрэглээг зогсооно.
  6. Бөөр: бөөрний эмгэг, сийвэнгийн креатинин, мочевины концентраци ихсэнэ. Иймээс эм хэрэглээний явцад эдгээр үзүүлэлтүүдийг хянаж байх ёстой ба шинж илэрвэл эмийн хэрэглээг зогсооно. Ховор тохиолдолд аминогликозидын бүлгийн антибиотикуудтай хамт хэрэглэснээр бөөрний завсрын эдийн үрэвсэл үүсгэсэн талаар тэмдэглэгдсэн. Азотеми илэрвэл өвчтөнд эмийн хэрэглээг зогсооно.
  7. Арьс: хуурах, цэврүүт арьсны үрэвсэл, Стевен Жонсын хам шинж, эпидермийн хордлогот үхжил үүсч болно.
  8. Хэт мэдрэгшил: загатнаа, нүүр пэмбийх, даралт унах, амсгаадах, диспноэ, чонон хөрвөс, тууралт, илэрч болно. Дусаалгын хурдаас хамааран “Улаан хүн” хам шинж (нүүр, хүзүү, биеийн дээд хэсгээр улайх) эсвэл өвдөлт цээж, нурууний булчингийн чангарал үүснэ. Энэ урвал нь ихэвчлэн 20 минутанд эмийг дусааснаар үүсдэг. Амьтанд хийгдсэн судалгаанд ванкомициныг өндөр тунгаар хурдан хугацаанд хийснээр даралт унах, брадикарди үүсч байсан. Иймээс ванкомицины дуслыг 60 минутанд тооцон дусаах нь зүйтэй. Эрүүл сайн дурынханд хийгдсэн судалгаанд ванкомицины хурд 10 мг/мин-р тооцон хэрэглэсэн.
  9. Бусад: заримдаа судас дагаж өвдөх, зовхины үрэвсэл, ховор тохиолдолд дотор муухайрах, даарах, ангит үүснэ. Ванкомициныг судсаар хэрэглэхэд C.Difficile-р үүсгэгдсэн антибиотикт мэдрэг хуурамч бүрхүүлт колит ховор илэрсэн талаар тэмдэглэгдсэн.
  10. Ванкомицины хэрэглээнд дараах гаж нөлөө илэрсэн:
  • Арьс: толбот тууралт, пурпур
  • Элэг цөс: шарлалт
  • Тарьсан хэсэгт:тууралт
  1. Ерөнхий сэрэмжлүүлэг
  1. Ванкомициныг түүнд мэдрэг бактерийг тодорхойлсны дүнд бага тунгаар эхлэн хэрэглэнэ.
  2. Ванкомициныг бөөрний дутагдалтай өвчтөнд хэрэглэснээр цусанд удаан хугацаанд өндөр тунгаар агуулагдан чих хордуулах нөлөөүүсгэж болно. Иймд бөөрний дутагдлаас хамааран тун бууруулан хэрэглэнэ. Бөөрний дутагдалтай өвчтөнд аминогликозидуудтай хамт хэрэглэхэд бөөр хордуулах нөлөө бага зэрэг илрэх тул тунгийн дэглэмийг нарийвчлан тогтооно.
  3. Хэрэв бэлдмэлийг C. difficile антибиотикийн хамааралт хуурамч бүрхүүлт колитын эмчилгээнд 7-10 хоногт хэрэглэхэд үр дүн илрэхгүй бол эмчилгээг зогсооно.
  4. Ванкомициныг удаан хугацаанд хэрэглэснээр бичил биетнүүд эмэнд тэсвэржилт үүсгэж болно. Хэрэв эмчилгээний явцад халдвар дахисан бол ванкомицины хэрэглээг зогсоон зохих арга хэмжээг авна.
  5. Сонсгол бууралтыг шалгахын тулд сонсголын цуваа тестийг хийх нь зүйтэй.
  6. Эмчилгээний явцад цус, шээс, бөөрний үйл ажиллагааны шинжилгээг байнга хийж байх ёстой.Өвчтөнд удаан хугацаанд эмчилгээнд хэрэглэснээр нейтропени үүсэж болох тул лейкоцитын тоог хянах ёстой.
  1. Эмийн харилцан нөлөө
  1. Ванкомициныг мэдээгүйжүүлэх бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд анафилакси төст хам шинжүүд болох улайлт, гистамин төст цэлхэрэг, даралт буурах, амьсгаадах, диспноэ, чонон хөрвөс, загатнааилрэнэ. Гэхдээ эдгээр шинжүүд нь ванкомициныг мэдээгүйжүүлэх бэлдмэл хэрэглэсний 60 минутанд хэрэглэхэд үүснэ.
  2. Системийн болон хэсэг газарт бөөр хордуулах нөлөөт эмүүд болох амфотерицин В, аминогликозид, бацитрацин, полимексин В, колистин, виомицин, цисплатин, недаплатин зэрэгтэй хослуулан болон дараалан хэрэглэх бол бөөрний үйл ажиллагааг хянаж байх ёстой.
  3. Тэнцвэржилт алдагдах: өвчтөнд ванкомициныг антикоагулянтуудтай хамт хэрэглэснээр антикоагулянт үйлдэл ихэснэ. Халдварт өвчин, нас, ерөнхий биеийн байдал зэрэг нь эрсдлийг нэмэгдүүлдэг. Ихэнхдээ варфариныг ванкомицинтэй хамт хэрэглэн шинжилсэн эмнэл зүйн үзүүлэлт байхгүй тул сайтар хянах ёстой. Антикоагулянтын тунг сайтар (шаардлагатай бол зарим антибиотикууд, флурокуинолон, макролид, циклин, ко-тримексазол, зарим цефалоспорин) тооцно.
  1. Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглээ
  1. Ванкомицины тератологи нөлөөг судлахын тулд харханд хүнд хэрэглэх тунг 5 дахин, туулайд 3 дахин ихэсгэн судлахад урагт гаж нөлөө үзүүлээгүй.
  2. Эмнэл зүйн судалгаанд стафилококкын халдварын эмчилгээнд жирэмсэн эхэд ванкомицинын венийн судсанд дуслаархэрэглэснээр чих, бөөр хордуулах нөлөө өссөж байсан. Ванкомицин нь ургийн цусанд тодорхойлогдоно.
  3. Гурав дах гурван сард эхэд ванкомицин хэрэглэснээр эмийн шалтгаангүй сонсгол муудалт илэрч болзошгүй. Гэхдээ жирэмсэн эхэд эмийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол хоёр, гурав дах гурван саруудад хэрэглэж болно. Жирэмсэн үед урагт сөрөг нөлөө үзүүлэх эсэх нь тодорхойгүй.
  4. Эмэгтэйд жирэмсэн үед эмийг хэрэглэх бол зөвхөн эхэд үзүүлэх эерэг нөлөө урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс их байхад хэрэглэх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол цусан дах агууламжийг тооцон ураг хордуулах эрсдлийг багасгах ёстой.
  5. Ванкомицин хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эх аль болох хэрэглэхгүй. Хэрэв шаардлагатай бол хөхөөр хоололтыг зогсооно.
  1. Хүүхдийн хэрэглээ

Дутуу нярай, нярайд бөөрний үйл ажиллагаа гүйцэт хөгжөөгүй тул эмийн хагас задралын хугацаа уртассанаар цусан дах агууламж ихэсдэг. Иймээс маш болгоомжтой хэрэглэнэ. 

  1. Өндөр настны хэрэглээ

Өндөр настанд бөөрний үйл ажиллагаа удааширсан байдаг тул хэрэглээнд маш болгоомжлох ёстой. Иймээс бөөрний хүнд эмгэгийн үед бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтээс хамааран тунг тохируулах шаардлагатай.

  1. Тун хэтрэлт
  1. Шинж тэмдэг: бөөрний дутагдал ялангуяа бөөрний хурц эмгэг, наймдугаар хос мэдрэлийн эмгэг болон дүлийрэлт үүсгэж болно.
  2. Эмчилгээ: бөөрний шүүгдэлтийг дэмжих эмчилгээ хийнэ. Ванкомицин нь диализд гүйцэт арилна. Мөн ванкомицины клиренси гемофильтраци, гемоперфузид өндөрсөнө. Хулганад үхлийн дундаж тун 400мг/кг, харханд 319 мг/кг байсан.
  1. Хэрэглээнд тавигдах сэрэмжлүүлэг
  1. Бэлдмэлийг булчинд тарих, судасны гадуур хийснээр эдийг цочроох, өвдөх, эмзэглэх, үхжил үүсгэдэг. Иймээс тус эмийг заавал судсанд дуслаар хийх ёстой.
  2. Өндөр тунгаар хийхэд тромбофлебит үүсгэж болзошгүй. Тромбофлебит үүсгэх эрсдлийг бууруулахын тулд эмийг сайтар шингэлэн (2,5-5 г/л) аажим дусаах ёстой.
  3. Дуслыг хурдан хийснээр даралт унах, ховор тохиолдолд зүрх зогсох эрсдэлтэй. Ванкомициныг 60 минутаас бага хугацаанд хийхгүй ба дусаалгын хурдыг тохируулна. Гаж урвал илэрвэл дуслыг шуурхай зогсооно.
  4. Эмийг аюулгүй хэрэглээ болон давтамж интратекал (интралумбар, интравентрикулар зам) замд судлаагүй.
  5. Ванкомицин гидрохлоридын рН бага тул бусад бэлдмэлтэй холиход хими, физикийн урвал үүсгэнэ. Энэ эмийг алкалины уусмалтай хольж болохгүй.
  6. Ванкомицин, бета-лактамын антибиотикуудыг холиход физикийг сөрөг урвал үүсгэнэ. Ванкомицины агууламж их үед тунадас үүсдэг. Иймээс антибиотикууд эмчилгээ хооронд дуслын системийн сайтар зайлна. Ванкомициныг 5мг/мл байхаар шингэлнэ.
  7. Хэдийгээр ванкомицин цефтазидимд тунадас үүсгэх тул нүдний практикт хэрэглэхдээ нэг зүү тариур ашиглахыг зөвшөөрөхгүй. Тунадас нь хоёр сар гаруй хугацаанд нүдний шиллэг эдэд хоёр сарын хугацаанд оршин харах чадварт нөлөөлдөг.
  8. Тарилга эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө туншилд гадны биет орсон эсэх болон өнгөний өөрчлөлт зэргийг сайтар харж шалгана.
  1. Бусад
  1. Стандарт лабораторын шинжилгээг туршилтын амьтанд ванкомицин хэрэглэн хийгдсэн удаан хугацааны судалгаанд карциноген, мутаген шинжболон төрөлтийн хүндрэл үзүүлсэн дүн илрээгүй.
  2. Ванкомицины бактерцит үйлдэл нь бактерийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулснаар үүсдэг. Мөн бактерийн эсийн ханыг гэмтээх болон РНХ-н нийлэгжилтийг саатуулдаг.
  3. Ванкомицин ньin vitro-д грам сөрөг бацилл, микобактер , мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлээгүй.
  4. Зарим судалгаанд телкопланинтай зөрмөл урвал үүсгэдэг гэж үздэг.
  5. Дотоодын судалгаанд ванкомицин нь Еnterococcus faecilis (1%) Еnterococcus faecium (16%) бактерд тэсвэржилт үүсгэдэг.

ХАДГАЛАЛТ

1-300С хэмийн хуурай, гэрлийн шууд тусгалгүй нөхцөлд битүүмжлэгдсэн саванд хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА

24 сар хадгална.

САВЛАЛТ

10 туншилаар савлана.

Үйлдвэрлэгч