
Хэрэглэх заавар
Эмийн бүлэг: Халуун бууруулах, өвчин намдаах, ба өрөвслийн эсрэг эм ЖОРГҮЙ
Колдвон Сироп
- Найрлага дахь идэвхтэй тун: 20 мл сироп бүрт
Ацетаминофен (KP)……………………………………………325 мг
Хлорфенирамин Малеат (KP)………………………………… 2.5 мг
Пентоксиверин Цитрат (KP)………………………………… .12 мг
Ди-метилэфэдрин HCI (KP)………………………………… ... 18 мг
Гуафенезин (KP)……………………………………................... 42 мг
Усгүй Каффейн (KP)…………………………………….............30 мг
Нэмэлт: Содиум бензоат (KP)…………………………………..12 мг
Будагч бодис: Улаан №. 40(MFDS-батлагдсан давирхай будаг)
- Ерөнхий шинж
Тугалган цаасан савлагаатай улаан өнгийн, тааламжтай үнэртэй, амтат сироп
- Хэрэглэх заалт
Хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаалгах, хоолой өвдөх, ханиалгах, цэртэй ханиалгах, жихүүдэс хүрэх (ханиаднаас үүдэлтэй бие хүйт оргих, арзайх ), халуурах, толгой өвдөх, үе мөч ба булчингаар өвдөх зэрэг ханиадны шинж тэмдэгийг бууруулахад хэрэглэнэ.
- Тун, хэрэглэх арга
Өдөрт 3 удаа хоолноос хойш 30 минутын дараа өдөрт 3 удаа ууна.
15-аас дээш насныхан: 20 мл (1 уут ) / тун
11-15 насныхан: 13 мл / тун
7-11 насныхан: 10 мл / тун
3-7 насныхан: 6.5 мл / тун
- Хэрэглэхэд анхаарах зүйлс
- Анхааруулга
- Архи согтууруулах ундааг өдөрт 3 удаа тогтмол уудаг бол энэ эм эсвэл бусад өвчин намдаах ба халуун тогтмол бууруулах эмийг хэрэглэхдээ эмч эсвэл эм зүйчийн зөвлөгөө авах хэрэгтэй.Учир нь элэг гэмтээж болох магадлалтай.
- Энэ эмийг дараахи тохиолдолд хэрэглэхгүй
- Энэ эмийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэгшилийн өгүүлэмжтэй
- Эмийн найрлагт,бусад өвчин намдаах халуун бууруулах , ханиадны эмийг урд өмнө хэрэглэж байхад гуурсан хоолойн багтраа илэрч байсан бол
- 3 сараас доош насны хүүхэд /нярай/
- МАО ингибитор (сэтгэл гутралын эсрэг эм, сэтгэцийн эсрэг эм, ) хэрэглэж байгаа эсвэл хэрэглээгээ зогсоосноос хойш 2 долоо хоног болоогүй байгаа тохиолдолд
- Бэлдмэлийг дараах эмүүдтэй хмат хэрэглэхгүй
Цэр ховхлох ханиадны эм (Ханиадны эм, цэр ховхлох), бусад ханиадны эмүүд, өвчин намдаах ба халуун бууруулах эм, тайвшруулах эм ууж хэрэглэдэг, антигистамин агуулсан дотуур уух эм(Ринитд дотуур уух эм, хамар битүүрлийн эм, харшлын эсрэг эмүүд)
- Дараах эмийг уг бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй
Ацетаминофен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй. Энэ эм ацетаминофен
агуулсан тул тунгийн (4000мг өдөрт) илүүдэл үүсэн элэг гэмтээх магадлалтай.
- Эмч, шүдний эмч эсвэл эм зүйчтэй доорхи тохиолдолд зөвлөх
- Салхин цэцэг, томуугын халдвар авсан, эсвэл салхин цэцэг томуугаар халдварлагдсанбайж болзошгүй гэж үзэж байгаа 15 ба түүнээс доош насны хүүхдэд бөөлжих, дотор муухайрах, ховор илрэх Leigh-ын хам шинжийн урьдалийн шинж тэмдэг илэрвэл эмчээс зөвлөгөө авна.
- 3 сараас доош насны нярайд энэ эмийг хэрэглэхгүй. (Шинэ төрсөн хүүхэд) Хэрэв хүүхэд 3 сараас 2 нас хүртэлх бол зайлшгүй шаардлагатай үедэмчийн зөвлөгөө шаардагдана. Энэ эмийг 2 сараас доош насны нярайд өгсөн тохиолдолд хүүхдээ сайтар ажиглахыг эцэг эхчүүдэд зөвлөнө.
- Та, таны эцэг эх, ах эгч арьсны тууралт, хавьтлын дерматит, гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, мигрени эсвэл хоолны харшлын өгүүлэмжтэй бол
- Урд өмнө эмээс үүдэлтэй харшлын урвал илэрч байсан бол ( тууралт, артралги, гуурсан хоолойн багтраа, загатнаа гэх мэт)
- Хэрэв элэг, бөөр, зүрх, бамбай булчирхайнөвчтэй, чихрийн шижинтэй, даралт ихсэх өвчтэй, ходоод гэдэсний шархлаат өвчтэй, глауком (Офталмалги, нүд бүрэлзэх гэх мэт), дизуритай, мөн өндөр настай, бие сул бол, эсвэл халуурч буй бол
- Цээж хорсох, ходоод эвгүй оргих, үргэлжилсэн эсвэл давтамжтай ходоод өвдөх, эсвэл (шархтай) цус алдах зэрэг ходоодны өвчтэй тохиолдолд
- Хэрэв та хөхүүл,жирэмсэн ба жирэмсэн байх магадлалтай тохиолдолд
- Хэрэв та доорхи эмийн эмчилгээ хийлгэж байгаа эсвэл шүдний эмчилгээ хийлгэж байгаа бол (чихрийн шижин, тулай өвчин, артритийн эсрэг эм, антикоагулянт, стеройд зэрэг эм )
- Хэрэв танд ханиалгах дараахи шинж тэмдэг илэрч байгаа нөхцөлд: тамхи татахад ханиалгах, астма, архаг бронхит, уушигны эмфизема, цэр ихээр гарах, 1 долоо хоногийн үргэлжлэлтэй эсвэл давтан ханиад, архаг ханиад, ба халуунтай ханиад, тууралт эсвэл толгой өвдөх зэрэг
- Дараахи тохиолдолд энэ эмийн хэрэглээг нэн даруй зогсоож эмч, эм зүйч, шүдний эмчтэй зөвлөх хэрэгтэй.
- Энэ эмийг хэрэглэснээр дараахи шинж тэмдэг илэрвэл: арьсны тууралт, халуу оргих, загатнах, дотор муухай оргих, бөөлжих, хоолны дуршил муудах, өтгөн хатах, эдема (хавдах), дизуриа, байнгын эсвэл их хэмжээгээр ам хатах, толгой эргэх, түгших, чичрэх эсвэл нойргүйдэлт
- Эмийн хэрэглээнээс үүдэн ховор тохиолдох хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрвэл
- Шок (Анафилакс, Анафилактик шок )
Энэ эмийг хэрэглэснээр царай цонхийх, гар хурууны үзүүр хөрөх, хөлрөх, тууралт илрэх, амьсгал давхцах, цээж барих, хавагнах (хавдах) зэрэг шинж тэмдэг илэрвэл
- Мукокутаноокуляр хам шинж (Стивен Жонсоны сондром), эпидермийн үхжилт хордлого (Lyell хам шинж)
Тууралт, халуу оргих ( хамар битүүрэх, улайх) ба өндөр халуурах, түлэгдэлттэй төстэй цэврүү таны бүх биеийн арьсаар, нүд ба амны салст бүрхүүлээр гарвал
- Гуурсан хоолойн багтраа
- Элэгний үйл ажиллагаа алдагдах: Бүх бие шарлалт (Арьс ба нүдний цагаан шарлах) илэрч болно.
- Уушигны завссрын эдийн үрэвсэл :Амьсгаадах, амьсгаа давхцах, ба халуурч ханиалгах
- Энэ эмийг 5, 6 удаа хэрэглэсний дараа шинж тэмдэг сайжрахгүй байгаа тохиолдолд эмчид хандана.
7.Хүүхдийн хэрэглээ
Энэ эмийг 2 –оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй байх. Гэвч шаардлагатай тохиолдолд эмчтэй зөвлөх хэрэгтэй.
8.Эм хэрэглээтэй холбоотой бусад сэрэмжлүүлэг
1) Хэрэглэх заавар ба тун танилцах
2) Энэ эмийг урт хугацаанд хэрэглэж болохгүй
3) Хүүхдэд энэ эмийг өгөхдөө эцэг эхийн хараа хяналтанд өгнө
4) Энэ эмийг хэрэглэж байх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
5) Энэ эм нойрсуулах үйлчилгээ үзүүлж болзошгүй тул машин барих эсвэл хөдөлгүүрт техник жолоодохгүй байх
6) Барбитуратын эм, гурван цагирагт антидепресант, эсвэл архи хэрэглэсэн өвчтөнд ацетаминофений сийвэн дэх хагас задралын цаг ихсэх магадлалтай ба ацетаминофенийг бодисын солилцоонд оруулах чадвар нь сул байдаг.
9.Хадгалалтанд тавигдах анхааруулга
1) Хүүхдээс хол газар байлгах
2) Нарны шууд гэрлээс хол чийгшил багатай сэрүүн газар хадгалах
3) Чанарыг хадгалах ба буруу хэрэглэхээс урьдчидан сэргийлэх зорилгоор өөр саванд хийхгүй байх
- Хадгалалт: Өрөөний температурт битүү саванд хадгалах (1~ 30 0С)
- Хадгалах хугацаа: Хайрцагны гадна талыг харна уу.
- Савлагаа: Компаний журмын дагуу
Үйлдвэрлэсэн:Daewon Pharm.Co,Ltd.