
Хэрэглэх заавар
эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эмийн хэрэглээний заавар
Тивортин аспартат
(TIVORTIN ASPARTATUM)
Найрлага:
Үйлчлэгч бодис: 1 мл уусмалд 200 мг L-аргинины аспартат агуулагдана;
Туслах бодис: сорбит (Е 420), натрийт сахарин (Е 954), метилпарагидроксибензоат (Е 218), пропилпарагидроксибензоат (Е 216), хүнсний чихэрлэг амт оруулагч «Карамель», цэвэр ус
Эмийн хэлбэр: ууж хэрэглэхэд зориулсан уусмал
физик-химийн үндсэн шиж: цайвар шаргал өнгөтэй, чихэрлэг үнэртэй уусмал;
Эмийн эмчилгээний бүлэг. Зүрх судасны бусад эмүүдийн бүлэг. Амин хүчлүүд.
АТС Код: С01Е.
Фармакологийн шинж чанар.
Фармакодинамик.
Тивортин аспартат нь эд эсэд хүчилтөрөгч дутагдахын эсрэг (антигипокси), эс хамгаалах (цитопротектор), хэт исэлдэлтийн эсрэг (антиоксидант), хордлого тайлах ба эсийн мембран тогтворжуулах үйлдэлтэй.
Биеийн доторх бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болох үлдэгдэл азотыг хоргүйжүүлэх ба биеэс гадагшлуулах, элэгний хоргүйжүүлэх үйлдлийг эрчимжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Мөн элэг хамгаалах үйлдэлтэй ба элэгний эсийг эрчим хүчээр хангах үйл явцад эерэг нөлөө үзүүлнэ.
Тивортин аспартат нь азотын ислийн донор буюу ханган нийлүүлэгч эх сурвалж болохын хувьд бие махбодийг эрчим хүчээр хангахад оролцож, судасны доторх давхаргад цагаан эсүүд ба ялтаст эсүүд бөөгнөрч наалдах үйл явцыг багасган, судас хатуурлын (атеросклерозын) товруу үүсч боловсрохоос сэргийлнэ.
Мөн фибриноген задрах ба эр үр (сперм) үүсч боловсрох үйл ажиллагаанд оролцдог.
Бэлдмэл нь дунд зэргийн |оказывает|анаболик үйлдэлтэй бөгөөд сэрээ булчирхайн үйл ажиллагаа ба |содействует|инсулиний нийлэгжлийг идэвхжүүлж, биеийн хүчний их ачааллын үед цусан дахь глюкозын хэмжээг зохицуулдаг, биеийн хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг.
Фармакокинетик.
Энэ талаар хийгдсэн судалгаа байхгүй.
Эмнэл зүйн үйлдэл.
Хэрэглэх заалт.
Зүрхний титэм судасны цусан хангамжийн дутагдалтай буюу зүрхний бах өвчтэй хүмүүст, зүрх ба тархины судасны илэрхий хатууралтай, артерийн даралт ихдэлттэй, зах хязгаарын судасны хатууралтай, чихрийн шижингийн шалтгаант жижиг судасны цусан хангамжийн доройтол-ангиопати, зүрхний шигдээс ба тархины цусан хангамжийн хүчтэй хямрал, дутагдлын дараах эдгэрэлтийн үед, кардиомиопати, зүрхний үйл ажиллагааны архаг дутагдал, цусанд холестерины хэмжээ ихэссэн; уушгины архаг бөглөрөлтөт өвчин, уушгины завсрын эдийн хатгаа, уушгины артерийн гипертензи (идиопатик ба уушгины судасны архаг бүлэнт бөглөрөлийн дараа үүссэн) буюу цусны эргэлтийн зогсонгишилтой; төрөл бүрийн шалтгаант элэгний цочмог ба архаг үрэвсэл, элэгний үйл ажиллагааны дутагдал, түүнээс улбаалан цусан дахь үлдэгдэл азотын ихсэлт, хүчилтөрөгчийн дутагдал, тэжээлийн доройтлоос болж үүссэн тархины эмгэг байдал буюу “элэгний энцефалопати”; сэрээ булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдах үед дархлааг дэмжих зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хориглох заалт.
Бэлдмэлд хэт мэдрэгшсэн буюу харшилтай бол
Бөөрний үйл ажиллагааны гүнзгий дутагдалд орсон бол
Бусад эмийн бодисуудтай харилцан үйлчлэлцэх ба бусад харилцан үйлчлэл
Тивортин бэлдмэлийг хэрэглэхдээ дараах эмүүдийн харилцан үйлдлийг анхаар:
- Аминофиллин бэлдмэлтэй зэрэг хэрэглэх үед цусан дахь инсулины түвшин нэмэгдэж болзошгүй.
- Кали хадгалагч-шээс хөөх эмүүдтэй (спиронолактон) хамт хэрэглэвэл цусны сийвэн дэх калийн хэмжээг ихэсгэж болзошгүй
Эмийн хэрэглээний онцлог.
Бэлдмэлийг бөөрний өвчтэй хүмүүс ба электролитийн тэнцвэрт байдал нь алдагдсан хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Бэлдмэлийг хэрэглэж байх үед ажил амралтын ба нойрсолтын дэглэмийг чанд сахих ба архи согтууруулах ундаа, тамхи, сэтгэцэд нөлөөт эм (психостимулятор) хэрэглэхээс татгалзвал зохино.
Хэрэв эмчилгээг хийж байх явцад эмчлүүлэгчийн биеийн байдал дордож, ядарч сульдах нь ихсэж ирвэл эмчилгээг нэн даруй зогсооно.
Фруктоз тохирдоггүй төрөлхийн эмгэгтэй хүмүүст бэлдмэлийг хэрэглэхгүй.
Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ .
Бэлдмэл нь эхэсийг нэвтрэн урагт хүрдэг, иймээс уг бэлдмэлийг, жирэмсэн эхэд үзүүлж болох ашигтай тал нь урагт үзүүлж болох эрсдлээс илүү байвал, өөрөөр хэлбэл зайлшгүй гэж үзсэн тохиолдолд л хэрэглэх ёстой.
Бэлдмэлийг хөхүүл эхэд хэрэглэж болох эсэх талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй.
Жолоо барих, бусад хөдөлгөөнт механизмтай харьцаж ажиллах чадварт нөлөө үзүүлэх эсэх
Нөлөө үзүүлэхгүй
Хэрэглэх арга ба тун
Бэлдмэлийг хооллох үедээ ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгчдэд:
Зүрхний титэм судасны цусан хангамжийн дутагдалтай буюу зүрхний бах өвчтэй хүмүүст, зүрх ба тархины судасны илэрхий хатууралтай, зах хязгаарын судасны хатууралтай, чихрийн шижингийн ангиопатитай хүмүүст 5 мл (1 хэмжээст халбага–1 г бэлдмэл)-р хоногт 3-8 удаа ууна.
Цусанд нь холестерины хэмжээ ихэссэн; зүрхний шигдээс ба тархины цусан хангамжийн хүчтэй хямрал, дутагдлын дараах эдгэрэлтийн үед, артерийн даралт ихдэлттэй үед 5 мл -р хоногт 3-6 удаа ууна.
Уушгины архаг бөглөрөлтөт өвчтэй, уушгины завсрын эдийн хатгаатай, уушгины артерийн даралт ихдэлттэй (идиопатик болон бүлэнт бөглөрөлийн дараах), хүмүүст | 5 мл-р хоногт 3-6 удаа ууна.
Төрөл бүрийн шалтгаант элэгний цочмог ба архаг үрэвсэл, элэгний үйл ажиллагааны дутагдал, элэгний дутагдлын улмаас биед үлдэгдэл азотын хэмжээ ихэссэнээс болж тархины үйл ажиллагааны алдагдал үүссэн үед 5 мл-р хоногт 3-6 удаа.
Сэрээ булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдсанаас болж үүссэн хүчилтөрөгчийн дутагдал, сульдааны үед дархлааг дэмжих зорилгоор 5 мл-р хоногт 4-8 удаа тус тус хэрэглэнэ.
Хоногт хэрэглэж болох хамгийн дээд тун - 8 г. Ээлж эмчилгээ үргэлжлэх хугацаа 8-15 хоног; шаардлагатай гэж үзвэл эмчилгээг давтан хийнэ.
Хүүхдэд
18 нас хүрээгүй хүүхдэд хэрэглэж болохгүй.
Тун хэтрэлт
Шинж тэмдгүүд: хэт мэдрэгшлийн урвалууд, цусанд саахарын хэмжээ багасах
Эмчилгээ: дээрх шинж тэмдгүүд илэрмэгц эмийн хэрэглээг нэн даруй зогсооно. Ходоодыг угаах ба сорбентууд хэрэглэж болно. Тусгай ерөндөг байхгүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Гаж нөлөө
Ховор тохиолдолд: ходоод гэдэс орчимд эвгүй оргих ба бэлдмэлийг уунгуут дотор муухайрч аяндаа намдана.
Харшлын урвалууд илэрч болзошгүй.
Бэлдмэлийн найрлагад туслах бодис болон ордог Е216 и Е218 нь харшлын урвал үүсгэж болзошгүй (аажим явцат) ба ганц нэг тохиолдолд бронхийн агчил үүсгэнэ.
2 жил
Бэлдмэлийг задалсны дараа - 14 хоног.
Хадгалах нөхцөл|сбережения|.
Өөрийн нь саванд, тасалгааны 25 °С-с ихгүй хэмд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгал. Хөлдөөж болохгүй.
Эмийн үл нийцэл.
Энэ талаар мэдээлэл одоогоор байхгүй.
Савлалт .
Бортгон саванд 100 мл, 200 мл-р савласан; нэг бортгон савтай бэлдмэлийг хэмжээст халбаганы хамт цаасан хайрцагт савлан битүүмжилсэн.
Эмийн сангаас олгох нөхцөл.
Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгч.
ООО «Юрия-Фарм».
Үйлдвэрлэгчийн хаяг ба байршил.
Украин улс 18030, Черкассы хот. Вербовецкийн гудамж 108, Утасны дугаар: (044) 281 -01-01.