
Хэрэглэх заавар
Хлорамфеникол 500 мг капсултай эм
Худалдааны нэр: Левомицетин 500 мг
Олон улсын нэршил: Хлорамфеникол
Эмийн хэлбэр: Капсултай эм
Найрлага, тун хэмжээ: 1 капсулд:
Үйлчлэгч бодис: Хлорамфеникол 500мг
Туслах бодис: натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат тус тус агуулагдана.
Фармакологийн бүлэг: Левомицетиний бүлгийн антибиотик.
Фармакологийн үйлдэл: Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Рибосомын 50S субедиництэй холбогдон бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг саатуулж, бактерстатик нөлөө үзүүлнэ.
Хэрэглэх заалт: Хлорамфениколыг гэдэсний хижиг, иж хижиг, цусан суулга, бруцеллёз, тулярами, хөхүүл ханиад, трахома, нүдний салстын болон эвэрлэгийн үрэвсэл, ба бусад идээт халдварын үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Бэлдмэлийг хоолноос 30 минутын өмнө ууна. Насанд хүрэгсдийн нэг удаагийн тун 0,25-0,5г, хоногийнх 2г, 3-8 настай хүүхдэд 0,15-0,2г –аар 8- аас дээш настай хүүхдэд 0,2-0,3г –аар хоногт 3 удаа ууна.
Хориглох заалт: Элэг бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн , цус төлжилт дарангуйлагдсан үе, псориаз, экзема, арьсны мөөгөнцөрт өвчин, порфири өвчин, глюкоз-6-фосфат-дегидроеназа-ын төрөлхийн дутмагшил, жирэмсэн ба хөхүүл эх, бага насны /3 аас доош настай /хүүхдэд хэрэглэхгүй.
Цусны төлжилт дарангуйлагдсан үе, хлорамфениколд хэт мэдрэг хүмүүс, хайрст үлд, намарс, мөөгөнцөр зэрэг арьсны өвчнүүд, жирэмсэн үе, нярай хүүхэд зэрэгт хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө: Лейкопени, апластик анеми, харшлын урвал /халууралт, тууралт, анафилакси/, бага насны хүүхдэд хэрэглэвэл “Саарал хам шинж” ( гэдэс дүүрэх, саарал ционез, амьсгал өөрчлөгдөх) дотор муухайрах, бөөлжих, өтгөн шингэрэх, ам хөөмийн салст бүрхүүл цочрох, арьс үрэвсэх, туурах, шулуун гэдэсний амсар загатнах зэрэг гаж нөлөө ажиглагдана. Хлорамфениколыг удаан хугацаагаар хэрэглэхэд гэдэсний ашигтай микрофлор устаж мөөгөнцөртөх үзэгдэл тохиолддог.
Эмийн харилцан нөлөөлөл: Цитостатик, сульфаниламидууд, пиразолоны уламжлалуудтай үл нийцэлтэй тул хавсарч хэрэглэж болохгүй.
Анхааруулга: Хлорамфениколыг амьсгалын замын өвчин, ангинын үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй. Мөн цус төлжилтийг дарангуйлдаг бэлдмэлүүд / сульфаниламидууд, пиразолоны уламжлал, цитостатикдууд/ - тэй хамт хэрэглэж болохгүй. Бэлдмэлийн метаболизм өөрчлөгдөж болзошгүй тул дифенин, неодикумарин, бутамид, барбитуратуудтай хамт хэрэглэхийг хориглоно.
Эмийн хэлбэр, савлалт: Хлорамфеникол капсултай эмийг 10 ширхэгээр зориулалтын блистрт савлаж, 10 блистерээр цаасан хайрцагт хийж, битүүмжлэнэ. 98 хайрцгаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд, гэрлээс хамгаалж хадгална.
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК- ний “Тун фарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 - р хороо, Эрдэнэ толгой 3-1
Вэйб сайт: www. munkhiintun.mn





































































































































































































































































































