
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн хэрэглэх заавар
Омарон®
Бүртгэлийн дугаар.
Бэлдмэлийн худалдааны нэр: Омарон®
Олон улсын худалдааны бус эсвэл бүлэглэсэн нэр:
Пирацетам + Циннаризин
Эмийн хэлбэр
Шахмал
1 шахмалын найрлага
Үйлчлэгч бодис: пирацетам 400мг, циннаризин 25мг
Туслах бодис: лактозын моногидрат, хүнд магнийн карбонат, повидон К30, коллоид кремнийн давхар исэл (аэросил А-380), кальцийн стеарат, кросповидон (коллидон CL-М)
Дүрслэл
Дугуй, хавтгай бортого хэлбэртэй, цагаан өнгөтэй, нэг талдаа хэрчлээстэй, хоёр талдаа налуу ирмэгтэй шахмал. Гантиган гадаргуутай байж болно.
Эмийн эмчилгээний бүлэг: Ноотроп бэлдмэл
АТХ код: N06BX
Фармакологийн үйлдэл
Фармакодинамик
Хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг, ноотроп, судас өргөсгөх илэрхий үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл.
Пирацетам уураг ба энергийн солилцоог ихэсгэх замаар тархины бодисын солилцоог идэвхжүүлэх ба эсэд глюкоз ашиглагдах явцыг түргэсгэх, тэдгээрийн хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэх, төв мэдрэлийн системийн нейрон хоорондын сэрэл дамжилтыг сайжруулах, цусан хангамж дутагдаж буй хэсгийн цусны урсгалыг сайжруулах зэрэг үйлдэл тус тус үзүүлнэ.
Циннаризин нь “кальцийн удаан” сувгийг сонгомлоор хориглогч бэлдмэл бөгөөд эсэд кальцийн ионы орохыг саатуулах, плазмолеммын нөөц дахь түүний агууламжийг багасгах, артериолын гөлгөр булчингийн тонусыг багасгах, тэдгээрийн биоген судас нарийсгах бодисуудад (адреналин, норадреналин, дофамин, ангиотензин II, вазопрессин, серотонин) үзүүлэх урвалыг бууруулах үйлдэл тус тус үзүүлнэ. Судас өргөсгөх үйлдэлтэй (ялангуяа тархины судсанд нөлөөлж пирацетамын хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг үйлдлийг хүчжүүлнэ) бөгөөд харин артерийн даралтанд илэрхий нөлөө үзүүлдэггүй. Түүнчлэн гистамины эсрэг дунд зэргийн үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ тэнцвэрийн аппаратын сэрэмтгий чанарыг багасгах ба симпатик мэдрэлийн системийн тонусыг сулруулна. Эритроцитын мембраны уян хатан чанарыг ихэсгэн тэдгээрийн хэлбэрээ өөрчлөх чадварыг нэмэгдүүлэх ба цусны зуурамтгай чанарыг багасгана.
Фармакокинетик
Шимэгдэлт: Ууж хэрэглэсний дараа пирацетам ба циннаризин нь хоол боловсруулах замаар түргэн бөгөөд практикын хувьд бүрэн шимэгддэг. Пирацетамын биохүрэхүй нь ойролцоогоор 100%. Пирацетамын цусан дахь концентраци хэрэглэснээс хойш 0,5-1 цагийн дараа дээд хэмжээндээ (Cmax) хүрнэ. Циннаризины цусны сийвэн дэх концентраци 1-3 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Циннаризины биохүрэхүй хүчиллэг орчинд ихэсдэг.
Тархалт:
Пирацетам цусны сийвэнгийн уурагтай холбогддоггүй. Тархалтын эзлэхүүн нь ойролцоогоор 0,6л/кг. Бүх эд эрхтэн, цус тархины хориг,, ихсийн хоригийг нэвтрэх бөгөөд түүнчлэн гемодиализын үед хэрэглэж буй шүүх мембранаар нэвтэрдэг. Амьтанд хийсэн судалгаагаар пирацетам их тархины гадаргын эдэд, ихэвчлэн дух, зулай, дагзны хэсэг, бага тархи, суурийн зангилаанд сонгомлоор хуримтлагдана.
Циннаризин. Цусны сийвэнгийн уурагтай 91% холбогдоно. Ууж хэрэглэснээс хойш 1-4 цагийн дараа элэг, бөөр, зүрх, уушги, дэлүү, тархинд илэрдэг.
Метаболизм: Пирацетам практикын хувьд бие махбодод метаболизмд ордоггүй.
Циннаризин алкилгүйжих замаар метаболизмд идэвхтэй бөгөөд бүрэн ордог. Метаболизмын процесс ууж хэрэглэснээс хойш 30 минутын дараа эхэлдэг.
Ялгаралт: Пирацетам. Ууж хэрэглэсэн тунгийн 95%-с дээш хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрний фильтрацийн замаар 30 минутын турш бөөрөөр ялгардаг. Пирацетамын бөөрний клиренс эрүүл хүмүүст 86мл/мин байдаг. Хагас ялгарлын хугацаа нь (T1/2) цусны сийвэнгийнх 4-5 цаг, нугасны шингэнийх 8,5 цаг тус тус байна. Бөөрний дутагдалтай өвчтөнд хагас ялгарлын хугацаа нь уртсана.
Бөөрний дутагдалтай өвчтөнд пирацетамын фармакокинетик өөрчлөгддөггүй.
Циннаризин бие махбодоос метаболит хэлбэрээр (1/3 – бөөрөөр, 2/3 - гэдсээр) ялгарна. Хагас ялгарлын хугацаа нь (T1/2) ойролцоогоор 4 цаг.
Хэрэглэх заалт
Оюун ухаан ба ой тогтоолтын үйл ажиллагаа багассан төв мэдрэлийн системийн өвчин
Бүрдэл эмчилгээний бүрэлдэхүүнд: тархины цусны эргэлтийн дутагдал (тархины судасны атеросклероз, цус хомсролын болон цус алдалтын цус харвалтын дараах эргэн сэргэх үе), хордлого эсвэл гэмтлийн дараах энцефалопати, сэтгэл гутрал, сульдах ба эрч хүч болон хүч чадал дутагдах шинж давамгайлсан сэтгэцийн органик хам шинж, тэнцвэрийн өөрчлөлт, Меньерийн хам шинж, хүүхдийн оюун ухааны хөгжил хоцрох, Мигрень-с сэргийлэх урьдчилан, хүүхэд ба насанд хүрэгсдийн кинетозоос урьдчилан сэргийлэх
Цээрлэлт
Бэлдмэлийн найрлага дахь үндсэн эсвэл туслах бодист хэт мэдрэг хүмүүс, элэгний хүнд хэлбэрийн дутагдал, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатининий клиренс 20мл/мин-с бага) цус алдалтын цус харвалт, паркинсонизм (ялангуяа Паркинсоны өвчин), сэтгэц хөдөлгөөний хөөрөл, Гентингтоны өвчин, жирэмсэн үе, хөхүүл үе, 5 хүртэл насны хүүхэд, лактозын үл зохицол, лактазын дутагдал, глюкоз-галактозын шингээлтийн алдагдлын хам шинж (бэлдмэл лактоз агуулдаг)
Болгоомжлол
Элэг эсвэл бөөрний өвчин, бөөрний архаг дутагдал (креатининий ълиренс 20-80мл/мин), нүдний дотоод даралт ихсэх, порфири, цусны бүлэгнэлтийн өөрчлөлт, том хэмжээний мэс ажилбар, хүнд хэлбэрийн цус алдалт, гипертиреоз, эпилепси, тархины судасны илэрхий атеросклероз, мэдрэлийн зүгээс урвал илрэх хандлагатай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун
Хооллох үед эсвэл хоолны дараа ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд: өвчний хүндийн зэргээс хамаарч 1-2 шахмалаар хоногт 3 удаа 1-3 сарын турш хэрэглэнэ. Жилд 2-3 удаа давтан ээлж эмчилгээг явуулж болно.
5-аас дээш насны хүүхэд: 1-2 шахмалаар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. 3 сараас удаан хугацаагаар хэрэглэхгүй.
Кинетозоос урьдчилан сэргийлэх зорилгоор: насанд хүрэгсдэд 1 шахмалаар, 5-аас дээш насны хүүхдэд ½ шахмалаар аялал эхлэхээс 30 минутын өмнө хэрэглэх ба шаардлагатай үед 6-8 цагийн зайтай давтан хэрэглэж болно.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн: бөөрний архаг дутагдлын үед (креатинины клиренс 20-80мл/мин) 1 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэнэ.
Гаж нөлөө
Төв ба захын мэдрэлийн системийн зүгээс: хөдөлгөөн гацах, цочромтгой болох, нойрмоглох, сэтгэл гутрал, сульдах, толгой өвдөх.
Ганц нэг тохиолдолд толгой эргэх, тэнцвэргүйдэх, эпилепси сэдрэх, экстрапирамид системийн өөрчлөлт, салганах, тэнцвэрээ алдах, анхаарал төвлөрүүлэх чадвар буурах, нойргүйдэх, хөөрлийн байдалд орох, түгшүүрлэх, хий үзэгдэл, бэлгийн дур хүсэл ихсэх
Зүрх судасны системийн зүгээс: артерийн даралт багасах эсвэл ихсэх
Хоол боловсруулах замын зүгээс: хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал, ам хатах, ганц нэг тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийн өвдөлт, цөс зогсонгишлын шарлалт
Арьсны зүгээс: ганц нэг тохиолдолд арьсны үрэвсэл, загатнаа, арьсны тууралт
Бодисын солилцооны зүгээс: биеийн жин ихсэх
Харшлын урвал: судас мэдрэлийн хаван
Бусад: хөлс ихээр ялгарах, ганц нэг тохиолдолд чонон яр төст хам шинж, улаан хавтгай үлд
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Циннаризины гол нь М-холинолитик идэвхээр нөхцөлдсөн тун хэтрэлтийн шинж тэмдэгт ухаан санааны өөрчлөлт, бөөлжих, экстрапирамид системийн эмгэг, артерийн даралт багасах шинж орно. Пирацетамыг 75г тунгаар ууж хэрэглэсний дараа цустай суулгалт болон хэвлийн өвдөлт ажиглагдсан.
Эмчилгээ: өвөрмөц антидот байдаггүй. Тун хэтэрсэн тохиолдолд ходоод угаах болон идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх, шинж тэмдгийн ба барих эмчилгээ явуулна. Пирацетамын хувьд гемопиализын үр нөлөө нь 50-60% байна.
Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл
Хамт хэрэглэж байгаа үед төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг дарангуйлах эмийн тайвшруулах үйлдэл, түүнчлэн этанол, ноотроп ба цусны даралт бууруулах бэлдмэлийн үйлдэл хүчжиж болно.
Судас өргөсгөгч бэлдмэл нь бэлдмэлийн үйлдлийг хүчжүүлж болно.
Солиорлын эсрэг эм, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эмийн зохимж сайжирна.
Хамт хэрэглэж байгаа үед пирацетам бамбай булчирхайн дааврын төвийн үйлдлийг (салганах, тайван бус болох, цочромтгой болох, нойр өөрчлөгдөх) хүчжүүлэх ба түүнчлэн ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулдаг эмийн үйлдэл ихсэж болно.
Онцгой анхааруулга
Удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед элэг ба бөөрний үйл ажиллагааг хянахыг (ялангуяа бөөрний архаг дутагдалтай өвчтөн) зөвлөдөг.
Артерийн гипотензитэй өвчтөний эмчилгээний үед артерийн даралт илүү их хэмжээгээр багасаж болно.
Эмчилгээний үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй.
Сэргээшийн шинжилгээ болон харшлын арьсны сорилын үр дүнг гажуудуулж болно. Иймээс шинжилгээнээс 4 өдрийн өмнө бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.
Тээврийн хэрэгсэл жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө
Эмчилгээний үед тээврийн хэрэгсэл жолоодох болон сэтгэц хөдөлгөөний түргэн урвал, анхаарал төвлөрүүлэлт шаардлагатай аюултай бусад ажил гүйцэтгэхдээ болгоомжлох хэрэгтэй.
Эмийн хэлбэр
400мг+25мг шахмал.
10 шахмалыг поливинилхлоридын хальс ба хөнгөн цагаан хэвлэмэл лакадсан фольгиос тогтсон тусгай үүр бүхий савлалтанд савлана.
3, 6 эсвэл 9 тусгай үүр бүхий савлалтыг эмийн бэлдмэлийн хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт хийж гаргана.
Хадгалах нөхцөл
25°С-аас ихгүй хэмд гэрлээс хамгаалсан газар хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа
3 жил. Савлалтан дээр заасан хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл
Эмийн жороор олгоно.
Үйлдвэрлэгч
“Хемофарм” ХХК, ОХУ
249032, Калуга муж, Обнинск хот, Киевийн хурдны зам, б. 62
Утас: (484) 399-05-00; факс: (484) 399-05-25
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн нэр, хаяг / Хүсэлт хүлээн авах байгууллага
"Нижфарм" ХК, ОХУ
603950, Нижний Новгород хот, Салганская гудамж., б. 7
Утас: (831) 278-80-88; факс: (831) 430-72-28
Имэйл: med@stada.ru