Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ливерсол
Худалдааны нэр
Англи
Глицин + Аргинин+ Аланин+ цистейн гидрохлорид+ Гистидин+ L-Изолейцин+ L-Лейцин+ лизин ацетат+ Метионин+ Фенилаланин+ Пролин+ Серин+ Треонин+ Триптофан+ Л-Валин
Үйлдвэрлэгч
Shin Poong Pharm Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
500мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Тарьж хэрэглэхэд зориулсан тэжээлийн бэлдмэл

ЛИВЕРСОЛ ТАРИЛГА

65.7% нэн чухал хэрэгцээт амин хүчил

Ливерсол нь ердийн амин хүчлийн уусмал хэрэглэхэд хүндрэлтэй байгаа элэгний эмгэгтэй өвчтөнд хамгийн тохиромжтой сонголт болдог. Учир нь тэрээр элэгний ком болон элэгний өвчин улмаас үүссэн амин хүчлийн бүтцийн өөрчлөлтийг хэвийн болгоход шаардлагатай өндөр концентрацитай ВСАА ба ба концентрацитай ААА агуулдаг. (ВСАА ба ААА-ын моль харьцаа 37.1 байна)

Найрлага:

1000мл-т:

L-изолейцин                                                 9.0г

L-лейцин                                                       11.0г

L-лизин ацетат                                            8.6г

L-метионин                                                   1.0г

L-фенилаланин                                           1.0г

L-треонин                                                     4.5г

L-трифтофан                                               0.66г

L-валин                                                         8.4г

L-аргинин                                                      6.0г

L-гистидин                                                    2.4г

Аминцууны хүчил                                       9.0г

L-аланин                                                       7.7г

L-пролин                                                       8.0г

L-серин                                                          5.0г

Цистеины гидрохлорид                             0.2г

 

Электролит: ойролцоогоор Na+ 10ммоль/л, фосфат 10ммоль/л, ацетат 72ммоль/л, CL- 3ммоль/л

Тарилгын ус хэрэгцээний хирээр тус тус агуулагдана.

Хэрэглэх заалт:

Элэгний цочмог ба архаг өвчний улмаас үүссэн энцефалопати, элэгний эмгэгтэй өвчтөнд амин хүчил нөхөх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

Цагт 500-1000мл-р судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Дуслын хурдыг 500мл-ыг 180-300 минутанд буюу 1 минутанд ойролцоогоор 25-40 дусал орохоор тохируулна. Хүзүүний төвийн венийн судсанд хийх арга хэрэглэж байгаа тохиолдолд 500-1000мл глюкоз болон бусад уусмалтай хольж 24 цагийн турш төвийн венийн судсанд тасралтгүй хийнэ.

Анхааруулга

Бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэнэ.

Цээрлэлт

·      Элэгний гаралтай ком

·      Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт, цусан дахь азотын хэмжээ ихсэх

·      Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийг оролцуулахгүйгээр амин хүчлийн солилцооны эмгэг

·      Азотын биохүрэхүйг дарангуйлах бодисын солилцооны эмгэг

·      Зүрхний дутагдал

·      Уушгины хаван

·      Шээсний ялгаралт багасах, шээсгүйдэх

·      Хүчилшил

·      Шингэний хэт ачаалалтай өвчтөн

·      Зүрхний булчингийн шигдээс болон шигдээсээр өвдөж байсан хүмүүс

Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.

·      Зүрхний зогсонгишилт дутагдал, хүнд явцтай зүрхний дутагдал

·      Натри нэмэгдсэнээс үүссэн хаван (бэлдмэл натри агуулдаг)

·      Бөөрний үйл ажиллагааны эмгэг

Гаж нөлөө:

·      Харшлын урвал:

Ховор тохиолдолд тууралт илрэх бөгөөд энэ тохиолдолд эмчилгээг зогсооно.

·      Хоол боловсруулах систем:

Зарим үед дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж илэрч болно.

·      Цусны эргэлтийн систем:

Аюулхай орчим өвдөх, зүрх дэлсэх, судасны цохилт олшрох, артерийн даралт ихсэх зэрэг шинж хааяа ажиглагдаж болно.

·      Их хэмжээгээр хурдан тарих.

Бэлдмэлийг их хэмжээгээр хурдан таривал хүчилшил үүсэж болзошгүй.

·      Бусад: чичрэх, халуурах, амьсгаадах, амьсгал зогсох, гуурсан хоолой ба шээсний замын булчин агчих зэрэг шинж тохиолдоно.

·      Дараах бодисын солилцооны хүндрэл илэрч болно. Үүнд: бодисын солилцооны хүчилшил, цусан дахь фосфатын хэмжээ багасах, шүлтшил, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, чихрийн шижин, осмос даралтын зөрүүгээр ялгарах шээсний хэмжээ ихсэх буюу усгүйжих, цусан дахь сахарын хэмжээ багасах хариу урвал, элэгний фермент ихсэх, витамин дутагдах болон ихсэх, электролитийн тэнцвэр алдагдах, хүүхдэд цусан дахь аммонийн хэмжээ ихсэх.

·      Бөөрний дутагдалтай өвчтөний цусан дахь азот мочевины хэмжээ ихсэх

Ерөнхий анхааруулга!

·      Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд электролитийн тэнцвэрийг анхаарна.

·      Тунг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд бэлдмэл ацетат агуулдаг учир бодисын солилцооны шүлтшил ажиглагдаж болно.

·      Бөөр ба уушгины өвчин, хүнд явцтай зүрхний эмгэгээр өвдөж байсан өвчтөнд хэт их хэмжээний шингэн юүлэхээс зайлсхийнэ.

·      Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэж байгаа үед сахарын хэмжээг тогтмол хэмжинэ.

Эмийн харилцан үйлчлэл:

Тетрациклинтай хамт хэрэглэхэд уураг дахь амин хүчлийн шингэний нөлөө багасаж болно.

Жирэмсэн үеийн хэрэглээ:

Жирэмсэн эмэгтэйд аюулгүй эсэх нь бүрэн тогтоогдоогүй. Иймээс жирэмсэн болон жирэмсэн гэж бодож буй эмэгтэйд зөвхөн бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба урагт үзүүлэх сөрөг нөлөөг сайтар харьцуулж үзсэний дараа хэрэглэж болно.

Хүүхдийн хэрэглээ:

·      1 удаагийн тунгийн концентраци 2.5%-с ихгүй байна. Учир нь элэгний дутагдал үүсгэж болзошгүй.

·      Хүүхдэд хэрэглэж байгаа үед цусан дахь аммонийн хэмжээг тогтмол хянана. Учир нь мачевины нийлэгжилт багассанаар цусан дахь аммонийн хэмжээ ихсэж болзошгүй.

Настангуудын хэрэглээ:

Настангуудын физиологийн үйл ажиллагаа ерөнхийдөө буурдаг учир бэлдмэлийн тун тарих хурдыг сайтар анхаарч тохируулна.

Зөв хэрэглэхэд зориулсан анхааруулга

·         Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд электролитийн тэнцвэрийг анхаарна.

·         Судсанд аажим тарьж хэрэглэнэ. Түргэн таривал чичрэх, бөөлжих зэрэг шинж илэрнэ. Түүнчлэн бөөрний шүүрлээр амин хүчлээ хялбархан алдаж болно.

·         Хүйтний улиралд бэлдмэлийг хэрэглэхийн өмнө түүний температурыг биеийн температуртай адил болгож бүлээсгэнэ.

·         Бэлдмэлийг тарих явцад үжил үүсэж болзошгүй тул савлалтын ариун чанар болон бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай.

·         Тунадастай болон бохир уусмалыг хэрэглэхгүй. Хөргөгчинд 24 цагийн дотор хадгалж болно.

Хадгалалттай холбоотой анхааруулга:

·         Гялгар уутанд савласан бол хий гаргах зүүг хэрэглэхгүй. Хэрэв флаконд савласан бол даралтын зөрүүний улмаас шингэн гадагшлахаас сэргийлж хий гаргах зүү хэрэглэдэг.

·         Өнгө нь өөрчлөгдөн уусмал бохирдох зэргээр эмийн чанар алдагдахаас сэргийлэхийн тулд хамгаалалтын тагийг авч болохгүй.

·         Уусмал бохирдох, өнгө нь өөрчлөгдөх, гоожиж байгаа тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.

·         Хамгаалах таг гээгдсэн буюу резинэн бөглөө гэмтсэн тохиолдолд уусмалыг хэрэглэхгүй.

·         Дуслын шингэний биед оруулах хэмжээг саван дээрх хэмжээг ашиглан тохируулна.

Хадгалалт:

Тасалгааны хэмд битүү саванд хадгална.

Савлалт:

250мл, 500мл флаконтой бэлдмэлийг юүлэх хэрэгслийн хамт савлана.